Бүртгэл
1.Нийлүүлэгчийн ангилал
Нийлүүлэгчийн ангилал цэс нь нийлүүлэгчдийг үйл ажиллагаа, хамтын ажиллагааны онцлогоор нь ангилан бүртгэх, засварлах зориулалттай. Ингэснээр нийлүүлэгчдийг үндсэн, бэлтгэн, орон нутгийн болон гадаадын нийлүүлэгч гэх мэт ангиллаар ялган бүртгэж, мэдээллийг эмх цэгцтэй удирдах боломжтой.

Зураг 1. Нийлүүлэгчийн ангиллын бүртгэлийн цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Ангиллын код |
Нийлүүлэгчийн ангиллыг ялган таних давтагдашгүй код. |
|
Ангиллын нэр |
Нийлүүлэгчийн ангиллын нэрийг оруулна. Жишээлбэл, бэлтгэн нийлүүлэгчид, үндсэн нийлүүлэгчид. |
|
Төрөл |
Тухайн ангиллын харьяалагдах нийлүүлэгчийн төрлийг сонгоно. |
2.Нийлүүлэгчийн төрөл
Нийлүүлэгчийн төрөл цэс нь нийлүүлэгчдийг үндсэн, дэд, бүтцийн, гадаад, шуурхай зэрэг төрлөөр ялган бүртгэх зориулалттай. Эдгээр төрлийг нийлүүлэгчийн бүртгэлд ашигласнаар нийлүүлэгчдийн мэдээллийг нэгдсэн байдлаар ангилах боломжтой.

Зураг 2. Нийлүүлэгчийн төрлийн бүртгэлийн цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Төрлийн код |
Нийлүүлэгчийн төрлийг ялган таних бүртгэлийн код. |
|
Төрлийн нэр |
Нийлүүлэгчийн төрлийг илэрхийлэх нэршил. |
3.Нийлүүлэгч
Нийлүүлэгч цэс нь байгууллагад бараа, үйлчилгээ нийлүүлдэг иргэн, аж ахуйн нэгжийн мэдээллийг бүртгэх, засварлах, удирдах зориулалттай. Нийлүүлэгчийн нэр, регистр, ангилал, холбоо барих мэдээлэл, гэрээний нөхцөл болон НӨАТ төлөгч эсэхийг бүртгэж, шаардлагатай үед мэдээллийг шинэчлэх боломжтой.

Зураг 3. Нийлүүлэгчийн бүртгэл болон үндсэн мэдээлэл оруулах цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Код |
Нийлүүлэгчийг ялган таних бүртгэлийн код. |
|
Төрөл |
Нийлүүлэгч байгууллага эсвэл хувь хүн болохыг сонгоно. |
|
НӨАТ төлөгч эсэх |
Нийлүүлэгч НӨАТ төлөгч бол тэмдэглэнэ. |
|
Овог, нэр |
Нийлүүлэгчийн овог, нэр эсвэл байгууллагын нэрийг оруулна. |
|
Регистр # |
Нийлүүлэгчийн регистрийн дугаарыг бүртгэнэ. |
|
Ангилал |
Нийлүүлэгчийн харьяалагдах ангиллыг сонгоно. |
|
Утас 1, Утас 2 |
Холбоо барих утасны дугаарыг оруулна. |
|
Майл |
Нийлүүлэгчийн цахим шуудангийн хаягийг бүртгэнэ. |
|
Гэрээний № |
Нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний дугаар. |
|
Гэрээний % |
Гэрээнд хамаарах хувь хэмжээг бүртгэнэ. |
|
Итгэмжлэгдсэн хүн |
Нийлүүлэгчийг төлөөлөх итгэмжлэгдсэн хүний мэдээлэл. |
|
Данс |
Нийлүүлэгчийн холбогдох дансны мэдээлэл. |
|
Захиалга өгөх |
Захиалга дамжуулах утас, E-Mail, мессежийн сонголтыг тэмдэглэнэ. |
|
Хаяг |
Нийлүүлэгчийн хаягийг бүртгэнэ. |
|
Төрөл |
Нийлүүлэгч байгууллага эсвэл хувь хүн болохыг сонгоно. |
4.Нийлүүлэгчийн эрхийн тохиргоо
Нийлүүлэгчийн эрхийн тохиргоо цэс нь нийлүүлэгч бүртгэх үед системийн хэрэглэгчийг автоматаар үүсгэх, хэрэглэгчийн нэр, нууц үг болон хандах эрхийн бүлгийг тохируулах зориулалттай. Ингэснээр шинээр бүртгэгдсэн нийлүүлэгчид тохирох хэрэглэгчийн эрхийг нэгдсэн байдлаар удирдах боломжтой.

Зураг 4. Нийлүүлэгчийн эрхийн тохиргооны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Нийлүүлэгч бүртгэх үед хэрэглэгч автоматаар бүртгэнэ |
Шинэ нийлүүлэгч бүртгэхэд системийн хэрэглэгчийг автоматаар үүсгэх эсэхийг тохируулна. |
|
Нийлүүлэгч идэвхгүй болох үед хэрэглэгчийг устгана |
Нийлүүлэгчийн төлөв идэвхгүй болсон үед холбогдох хэрэглэгчийг устгах эсэхийг тохируулна. |
|
Үүсгэх хэрэглэгчийн нэр |
Хэрэглэгчийн нэрийг “Нийлүүлэгчийн дугаар” эсвэл “Гэрчилгээний дугаар”-аар үүсгэх сонголт. |
|
Нууц үг үүсгэх төрөл |
“Тогтмол” эсвэл “Үзүүлэлтээс хамаарсан” гэсэн төрлөөс сонгоно. |
|
Нууц үг |
Сонгосон төрлийн дагуу хэрэглэгчийн нууц үг үүсгэхэд ашиглах утгыг тохируулна. |
5.Дансны тохиргоо
Дансны тохиргоо цэс нь нийлүүлэгчтэй холбоотой өглөгийн данс болон валют тус бүрийн дэд дансыг тохируулах зориулалттай. Энэхүү цэсээр байгууллагын нийлүүлэгчийн гүйлгээнд ашиглагдах дансыг тодорхойлж, санхүүгийн бүртгэлийг холбогдох дансанд зөв тусгах нөхцөлийг бүрдүүлнэ.

Зураг 5. Дансны тохиргооны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Төрөл |
Тохиргооны төрлийг сонгож мэдээллийг шүүнэ. |
|
Дансны бүртгэл |
Тохиргоо хийгдсэн эсвэл хийгдээгүй дансны мэдээллийг сонгон харна. |
|
Компанийн дугаар |
Дансны тохиргоо харах компанийг сонгоно. |
|
Хайх |
Сонгосон нөхцөлийн дагуу тохиргооны мэдээллийг харуулна. |
|
Өглөгийн данс |
Нийлүүлэгчийн өглөг бүртгэх үндсэн дансыг сонгоно. |
|
Өглөгийн дэд данс |
Өглөгийн үндсэн данстай холбоотой дэд дансыг тохируулна. |
|
Өглөгийн данс (доллар, рубль, евро, юань) |
Тухайн валютаар хийгдэх өглөгийн гүйлгээнд ашиглах дансыг тохируулна. |
6.Нийлүүлэгчийн НӨАТ-ын бүртгэл
Нийлүүлэгчийн НӨАТ-ын бүртгэл цэс нь нийлүүлэгчийн бараа, бүтээгдэхүүнд хамаарах НӨАТ-ын бүртгэлийн тохиргоог хийх, мэдээллийг харах, засварлах зориулалттай. Нийлүүлэгч болон барааны мэдээллийг сонгож, НӨАТ-ын бүртгэлийг бүх бараанд эсвэл тодорхой бараанд хамааруулан тохируулах боломжтой.

Зураг 6. Нийлүүлэгчийн НӨАТ-ын бүртгэл
|
Талбар |
Тайлбар |
|
Нийлүүлэгч |
НӨАТ-ын бүртгэлийн мэдээлэл харах нийлүүлэгчийг сонгоно. |
|
Барааны код |
Тодорхой барааны кодоор мэдээллийг шүүнэ. |
|
Бар код |
Барааны бар кодоор мэдээлэл хайна. |
|
Барааны нэр |
Барааны нэрээр мэдээллийг шүүнэ. |
|
Хэрэглээний код |
Барааны хэрэглээний кодоор хайлт хийнэ. |
7.Нийлүүлэгчий түрээсийн хувь
Нийлүүлэгчийн түрээсийн хувь цэс нь нийлүүлэгчтэй байгуулсан гэрээний дагуу салбар тус бүрд мөрдөх түрээсийн хувь хэмжээг бүртгэх, харах, өөрчлөлтийг хянах зориулалттай. Мөн түрээсийн хувь өөрчлөгдсөн огноо, өөрчлөлт хийсэн ажилтан болон шалтгааны мэдээллийг харах боломжтой.

Зураг 7. Нийлүүлэгчийн түрээсийн хувь бүртгэх, хянах цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Нийлүүлэгчийн дугаар |
Тодорхой нийлүүлэгчийн түрээсийн хувьтай холбоотой мэдээллийг хайна. |
|
Салбар |
Сонгосон салбарт мөрдөх түрээсийн хувь хэмжээг харуулна. |
|
Огноо |
Түрээсийн хувь мөрдөж эхэлсэн хугацаагаар мэдээллийг шүүнэ. |
|
Хайх дүрс |
Сонгосон нөхцөлийн дагуу түрээсийн хувийн мэдээллийг харуулна. |
Гүйлгээ
1.Өглөгийн тооцоо үүсгэх
Өглөгийн тооцоо үүсгэх цэс нь байгууллагын нийлүүлэгч болон харилцагчдад төлөх өглөгийн гүйлгээг шинээр бүртгэх зориулалттай. Өглөгийн данс, харилцагч, валют, ханш болон мөнгөн дүнг оруулж, өглөг үүссэн шалтгаан, гүйлгээний мэдээллийг санхүүгийн бүртгэлд тусгах боломжтой.

Зураг 1. Өглөгийн тооцоо үүсгэх бүртгэлийн цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Өглөгийн # |
Өглөгийн тооцооны бүртгэлийн дугаар. |
|
Харилцагч |
Өглөг үүсгэх нийлүүлэгч эсвэл харилцагчийг сонгоно. |
|
Кредит данс |
Үүсэх өглөгийг бүртгэх кредит дансыг сонгоно. |
|
Кредит дэд данс |
Кредит данстай холбоотой дэд дансыг сонгоно. |
|
Валют |
Өглөгийн гүйлгээний валютыг харуулна. |
|
Нийт дүн |
Валютаар илэрхийлсэн өглөгийн нийт дүн. |
|
Ханш |
Өглөгийг төгрөгт хөрвүүлэхэд ашиглах ханш. |
|
Нийт дүн (MNT) |
Өглөгийн төгрөгөөр илэрхийлсэн нийт дүн. |
|
Гүйлгээний огноо |
Өглөгийн гүйлгээ бүртгэх огноог сонгоно. |
|
Тайлант үе |
Гүйлгээ хамаарах тайлант хугацаа. |
|
Төлөв |
Өглөгийн бүртгэлийн одоогийн төлөвийг харуулна. |
2.Өглөгийн тооцоо авах
Өглөгийн тооцоо хаах цэс нь байгууллагын нийлүүлэгч болон харилцагчдад үүссэн өглөгийг төлсөн төлбөртэй нь тулган хаах, өглөгийн үлдэгдлийг бууруулах зориулалттай. Тухайн харилцагчийн өглөгөөс хэдий хэмжээний дүнг хааж байгааг бүртгэхээс гадна бэлэн мөнгө болон валютын төлбөр, ханшийн зөрүүг тооцоонд тусгах боломжтой.

Зураг 2. Өглөгийн тооцоо хаах хэсгийн цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Өглөг хаалт # |
Өглөгийн тооцоо хаалтын бүртгэлийн дугаар. |
|
Харилцагч |
Өглөгийг нь хаах нийлүүлэгч эсвэл харилцагчийг сонгоно. |
|
Багцын дугаар |
Гүйлгээний багцын дугаарыг харуулна. |
|
Дебит данс |
Өглөг хаах гүйлгээнд ашиглах дебит дансыг сонгоно. |
|
Дэд данс |
Сонгосон данстай холбоотой дэд дансны мэдээлэл. |
|
Валют |
Өглөг хаах гүйлгээний валют. |
|
Нийт дүн |
Хааж буй өглөгийн нийт мөнгөн дүн. |
|
Ханш |
Валютын төлбөрийг төгрөгт хөрвүүлэхэд ашиглах ханш. |
|
Нийт дүн (MNT) |
Өглөг хаалтын төгрөгөөр илэрхийлсэн нийт дүн. |
|
Гүйлгээний огноо |
Өглөг хаалтын гүйлгээ бүртгэх огноо. |
|
Тайлант үе |
Гүйлгээ хамаарах тайлант хугацаа. |
|
Төлөв |
Өглөг хаалтын бүртгэлийн одоогийн төлөв. |
|
Төлсөн огноо |
Өглөгийн төлбөр төлсөн огноо. |
|
Гүйлгээ хийсэн |
Бүртгэл хийсэн ажилтны мэдээлэл. |
|
Гүйлгээний утга |
Өглөг хаасан төлбөрийн зориулалтыг сонгоно. |
|
Ханшийн зөрүү |
Валютын ханшийн өөрчлөлтөөс үүсэх зөрүүг тооцох хэсэг. |
|
Өглөгийн дугаар |
Хаалт хийх өглөгийн бүртгэлийн дугаар. |
|
Кредит данс |
Өглөг хаалттай холбоотой кредит данс. |
|
Өглөгийн үлдэгдэл |
Хаалт хийхээс өмнөх өглөгийн үлдэгдэл. |
|
Хаалтын дүн |
Тухайн өглөгөөс хаах мөнгөн дүн. |
|
Хаалтын дүн (MNT) |
Хааж буй төлбөрийн төгрөгөөр илэрхийлсэн дүн. |
|
Хөнгөлөлт |
Өглөг хаалттай холбоотой хөнгөлөлтийн дүн. |
|
Харилцагч сонгох |
Тухайн мөрд харилцагчийн мэдээлэл сонгох эсэхийг тохируулна. |
Лавлагаа
1.Авлага өглөгийн товчоо лавлагаа
Авлага, өглөгийн товчоо лавлагаа нь харилцагчдын авлага, өглөгийн эхний болон эцсийн үлдэгдэл, тухайн хугацаанд хийгдсэн дебит, кредит гүйлгээний дүнг нэгтгэн харах зориулалттай. Харилцагч, данс болон огноогоор мэдээллийг шүүж, тооцооны үлдэгдлийг хянах боломжтой.

Зураг 1. Авлага, өглөгийн товчоо лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Харилцагчийн код |
Тодорхой харилцагчийн кодоор мэдээлэл хайна. |
|
Харилцагчийн нэр |
Харилцагчийн нэрээр мэдээллийг шүүнэ. |
|
Огноо |
Лавлагаа харах эхлэх болон дуусах хугацааг сонгоно. |
|
Данс |
Тодорхой дансаар шүүх эсвэл “Бүгд” сонгож бүх дансны мэдээллийг харна. |
|
Хайх дүрс |
Сонгосон нөхцөлийн дагуу мэдээллийг харуулна |
2.Авлага өглөгийн НӨАТ-ын лавлагаа
Авлага, өглөгийн НӨАТ-ын лавлагаа нь харилцагчидтай холбоотой НӨАТ-ын авлага, өглөгийн гүйлгээг нэгтгэн харах зориулалттай. Тухайн хугацаанд бүртгэгдсэн НӨАТ-тай болон НӨАТ-гүй дүнг дебит, кредит хөдөлгөөнөөр нь ялган хянах боломжтой.

Зураг 2. Авлага, өглөгийн НӨАТ-ын лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Гүйлгээний огноо |
НӨАТ-ын гүйлгээ бүртгэгдсэн хугацааг сонгоно. |
|
Харилцагч |
Тодорхой харилцагчийн НӨАТ-ын мэдээллийг шүүнэ. |
|
НӨАТ-ын үзүүлэлт |
Сонгосон НӨАТ-ын үзүүлэлтээр гүйлгээний мэдээллийг харуулна. |
|
Төрөл |
НӨАТ-ын авлага, өглөгийн гүйлгээг төрлөөр нь шүүнэ. |
|
Хайх дүрс |
Сонгосон нөхцөлийн дагуу лавлагааг гаргана. |
3.Нийлүүлэгчийн гэрээний лавлагаа
Нийлүүлэгчийн гэрээний лавлагаа нь нийлүүлэгчидтэй байгуулсан гэрээний мэдээллийг нэгтгэн харах, гэрээний хүчинтэй хугацаа, төлөв болон бүртгэлийн мэдээллийг хянах зориулалттай. Нийлүүлэгч тус бүрийн гэрээний дугаар, эхлэх болон дуусах огноог шалгах боломжтой.

Зураг 3. Нийлүүлэгчийн гэрээний лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Нийлүүлэгч |
Тодорхой нийлүүлэгчийг сонгож, түүнтэй холбоотой гэрээний мэдээллийг харуулна. |
|
Төлөв |
Гэрээний төлөвөөр мэдээллийг шүүнэ. Жишээлбэл, идэвхтэй гэрээнүүдийг харах боломжтой. |
|
Хайх дүрс |
Сонгосон нөхцөлийн дагуу гэрээний мэдээллийг харуулна. |
4.Өглөгийн тооцооны лавлагаа
Өглөгийн тооцооны лавлагаа нь байгууллагын нийлүүлэгч болон харилцагчдад төлөх өглөгийн гүйлгээний мэдээллийг нэгтгэн харах зориулалттай. Өглөгтэй холбоотой баримт, данс, гүйлгээний дүн болон харилцагчийн мэдээллийг сонгосон хугацаагаар шүүн хянах боломжтой.

Зураг 4. Өглөгийн тооцооны лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Баримтын дугаар |
Тодорхой баримтыг дугаараар нь хайна. |
|
Багцын дугаар |
Гүйлгээний багцын дугаараар мэдээллийг шүүнэ. |
|
Гүйлгээний огноо |
Өглөгийн гүйлгээ хийгдсэн хугацааг сонгоно. |
|
Харилцагч |
Тодорхой харилцагчийн өглөгийн мэдээллийг харуулна. |
|
Өглөгийн данс |
Сонгосон өглөгийн данстай холбоотой гүйлгээг шүүнэ. |
|
Үндсэн валютаар харах |
Гүйлгээний дүнг үндсэн валютаар харуулах сонголт. |
|
Хайх дүрс |
Сонгосон нөхцөлийн дагуу мэдээллийг харуулна. |
5.Өглөгийн үлдэгдэл
Өглөгийн үлдэгдэл цэс нь байгууллагын нийлүүлэгч болон харилцагчдад төлөх өглөгийн үлдэгдлийг нэгтгэн харах зориулалттай. Тухайн хугацааны эхний үлдэгдэл, дебит, кредит хөдөлгөөн болон эцсийн үлдэгдлийг харилцагч, данс тус бүрээр хянах боломжтой.

Зураг 5. Өглөгийн үлдэгдлийн лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Харилцагчийн код |
Тодорхой харилцагчийн кодоор өглөгийн үлдэгдлийг хайна. |
|
Харилцагчийн нэр |
Харилцагчийн нэрээр мэдээллийг шүүнэ. |
|
Огноо |
Өглөгийн үлдэгдэл харах хугацааг сонгоно. |
|
Данс |
Тодорхой өглөгийн дансаар шүүх эсвэл “Бүгд” сонгож бүх дансны мэдээллийг харна. |
|
Хайх дүрс |
Сонгосон нөхцөлийн дагуу өглөгийн үлдэгдлийг харуулна. |