Цэсийн зориулалт
“Бүртгэл” хэсэг нь системийн үйл ажиллагаанд шаардлагатай үндсэн тохиргоо болон лавлах мэдээллийг бүртгэх, шинэчлэх, хадгалах, хянахад ашиглагдана. Үүнд барааны категори, бараа, хэмжих нэгж, салбар, байршил, дансны тохиргоо зэрэг үндсэн мэдээллийг бүртгэж, системийн бусад үйл ажиллагаатай уялдуулан ашиглана.
|
Ажлын үндсэн урсгал Модулийн тохиргоо → Лавлах мэдээлэл бүртгэх → Бараа болон категори бүртгэх → Салбар, байршил тохируулах → Дансны тохиргоо хийх → Бүртгэлүүдийг хянах / шинэчлэх. |
1. Модулийн тохиргоо
Модулийн үйл ажиллагааг системд зөв хэрэгжүүлэхэд шаардлагатай үндсэн тохиргоог нэгтгэн хийх хэсэг. Энд бүртгэлийн үйл ажиллагааны суурь нөхцөл болон системийн ашиглах тохиргоог тодорхойлж, цаашид хийгдэх бүртгэлүүдийг эдгээр тохиргоонд үндэслэн боловсруулах боломж бүрдэнэ.

Зураг 1. Модулийн тохиргоо
|
Талбар |
Тайлбар |
|
Тохируулгын дугаар |
Системд хийгдэх тохируулгын гүйлгээнд автоматаар үүсэх баримтын дугаарын эхлэл буюу дугаарлалтын тохиргоог тодорхойлно. |
|
Орлогын дугаар |
Бараа материал болон бусад орлогын гүйлгээнд үүсэх баримтын дугаарлалтын эхлэлийг тохируулна. |
|
Тооллогын дугаар |
Тооллогын үйл ажиллагаатай холбоотой баримтад олгох дугаарын эхлэлийг тодорхойлно. |
|
Шилжүүлгийн дугаар |
Бараа материалын шилжилт хөдөлгөөний үед үүсэх баримтын дугаарлалтын эхлэлийг тохируулна. |
|
Зарлагын дугаар |
Бараа материалын зарлагын гүйлгээнд үүсэх баримтын дугаарын эхлэлийг тохируулна. |
|
Багцлалтын дугаар |
Бараа материалыг багцлахтай холбоотой гүйлгээ, баримтад ашиглагдах дугаарлалтын эхлэлийг тодорхойлно. |
|
Буцаалтын дугаар |
Буцаалтын гүйлгээнд үүсэх баримтын дугаарын эхлэлийг тохируулна. |
|
Үнийн өөрчлөлтийн дугаар |
Бараа материалын үнэ өөрчлөгдөх үед бүртгэгдэх гүйлгээнд ашиглах дугаарлалтын эхлэлийг тодорхойлно. |
|
Тайлант үе |
Системийн тухайн үеийн санхүүгийн болон үйл ажиллагааны бүртгэлд ашиглагдах тайлант он, хугацааг тохируулна. |
|
Үндсэн хэмжих нэгж |
Бараа материалын тоо хэмжээг системд үндсэн байдлаар бүртгэхэд ашиглах хэмжих нэгжийг сонгоно. Жишээлбэл: ширхэг, кг, метр гэх мэт. |
|
Салбарын дугаар |
Тухайн тохиргоо хамаарах салбарын код, дугаарыг тодорхойлно. |
|
Орлого авах байршил |
Бараа материалыг орлого болгон бүртгэх үед анхдагч байдлаар ашиглагдах бараа хүлээн авах байршлыг заана. |
|
Зарлага хийх байршил |
Бараа материалыг зарлагадах үед системээс анхдагч байдлаар санал болгох зарлагын байршлыг заана. |
|
Тохируулгын данс |
Тохируулгын гүйлгээг санхүүгийн бүртгэлд тусгах үндсэн дансыг тодорхойлно. |
|
Авлагын данс |
Авлагатай холбоотой гүйлгээг ерөнхий дэвтэрт бүртгэхэд ашиглах үндсэн дансыг тохируулна. |
|
Түр данс |
Түр хугацаанд дамжуулан бүртгэх шаардлагатай гүйлгээнд ашиглах дансыг тодорхойлно. |
|
Шилжилт хөдөлгөөний данс |
Бараа материал болон холбогдох хөрөнгийн нэг байршил, бүртгэлээс нөгөөд шилжих хөдөлгөөнийг бүртгэхэд ашиглах дансыг заана. |
|
Авлагын данс |
Дэлгэцийн тусдаа мөрөнд байрлах энэхүү данс нь тухайн тохиргоонд харгалзах авлагын бүртгэлийн дансыг сонгоход ашиглагдана. |
|
Өглөгийн валютын данс |
Гадаад валюттай холбоотой өглөгийн гүйлгээг бүртгэхэд ашиглах дансыг тодорхойлно. |
|
Тохируулгын дэд данс |
Тохируулгын үндсэн данстай хамт нарийвчилсан бүртгэл хийхэд ашиглах дэд дансыг сонгоно. |
|
Авлагын дэд данс |
Авлагын үндсэн дансны бүртгэлийг илүү нарийвчлан ангилах зорилгоор холбогдох дэд дансыг тохируулна. |
|
Түр дэд данс |
Түр дансны гүйлгээг нэмэлт ангиллаар бүртгэхэд ашиглах дэд дансыг тодорхойлно. |
|
Шилжилт хөдөлгөөний дэд данс |
Шилжилт хөдөлгөөний данстай холбоотой гүйлгээг дэд түвшинд ялган бүртгэхэд ашиглана. |
|
Авлагын дэд данс |
Дэлгэцийн тусдаа мөрөнд байрлах энэхүү талбар нь тухайн авлагын бүртгэлд харгалзах нарийвчилсан дэд дансыг заана. |
|
Өглөгийн валютын дэд данс |
Валютын өглөгийн үндсэн дансны бүртгэлийг нарийвчлан ангилахад ашиглах дэд дансыг сонгоно. |
Оронгийн нарийвчлал
|
Талбар |
Тайлбар |
|
Тоо |
Бараа материалын тоо хэмжээг таслалаас хойш хэдэн орны нарийвчлалтай хадгалж, харуулахыг тохируулна. Жишээлбэл, 0 гэж тохируулсан бол бүхэл тоогоор, илүү өндөр утга сонговол бутархай тоогоор тоо хэмжээг бүртгэнэ. |
|
Өртөг, үнэ |
Бараа материалын өртөг болон үнийн дүнг таслалаас хойш хэдэн орны нарийвчлалтай бүртгэх, харуулахыг тодорхойлно. |
Жишээ: Тоо = 0 гэж тохируулсан үед 10.5 ширхэг гэх мэт бутархай тоо ашиглахгүй, бүхэл тоон нарийвчлалтай бүртгэнэ. Өртөг, үнэ = 0 бол үнийн дүнг бүхэл тоон нарийвчлалтай харуулна.
Check тохиргоонууд
|
Check тохиргоо |
Тайлбар |
|
Хасах үлдэгдэл зөвшөөрөх эсэх |
Бараа материалын үлдэгдэл хүрэлцэхгүй болсон тохиолдолд зарлага болон холбогдох хөдөлгөөнийг хасах үлдэгдэлтэйгээр үргэлжлүүлэн бүртгэхийг зөвшөөрөх эсэхийг тохируулна. Чагталсан үед систем хасах үлдэгдэл үүсэх боломжийг зөвшөөрнө. |
|
GL модуль руу постинг хийх эсэх |
Тухайн модулийн бүртгэлээс үүссэн санхүүгийн гүйлгээг GL (Ерөнхий дэвтэр) модуль руу шилжүүлэн постинг хийх эсэхийг тохируулна. Чагталсан үед холбогдох гүйлгээг GL-д бүртгэх тохиргоотой байна. |
|
Лицензийн дугаарыг ашиглах эсэх |
Бараа материалын бүртгэл, хөдөлгөөнд лицензийн дугаарыг ашиглан ялган бүртгэх эсэхийг тохируулна. |
2. Тайлант үе хаах
Системд хөтлөгдөж буй тайлант хугацааг хааж, дараагийн тайлант үе рүү шилжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх хэсэг. Энд одоогийн тайлант үе болон хаасны дараа шилжих дараагийн тайлант үеийг тодорхойлж, бүртгэлийн үйл ажиллагааг шинэ тайлант хугацаанд үргэлжлүүлэх боломж бүрдэнэ.

Зураг 2. Тайлант үе хаах
|
Талбар |
Тайлбар |
|
Одоогийн тайлант үе |
Системд одоо ашиглагдаж байгаа тайлант он, сарыг харуулна. |
|
Дараах тайлант үе |
Одоогийн тайлант үеийг хаасны дараа системд шилжих дараагийн тайлант он, сарыг тодорхойлно. |
3. Барааны категорийн ангилал
Барааны категорийг системд шаталсан ангиллаар зохион байгуулж бүртгэх хэсэг. Ангилал бүрийг ялган таних код, нэр зэрэг мэдээллийг оруулж, барааг дараагийн түвшний ангиллаар бүлэглэх суурь нөхцөлийг бүрдүүлнэ.

Зураг 3. Барааны категорийн ангилал
|
Талбар |
Тайлбар |
|
Ангиллын код |
Барааны ангиллыг системд ялган таних давтагдашгүй код. Ангилал бүрт тусдаа код олгож бүртгэнэ. |
|
Ангиллын нэр |
Тухайн барааны ангиллын нэр. Ангиллыг ойлгомжтой, ялгаатай байдлаар нэрлэн бүртгэнэ. |
|
ПОС ашиглах эсэх |
Тухайн ангилалд хамаарах барааг ПОС системд ашиглах эсэхийг тодорхойлно. Чагтлагдсан тохиолдолд уг ангиллын барааг ПОС-д ашиглахаар тохируулна. |
|
Барааны ангиллын код |
Тухайн ангилалд харьяалагдах барааны ангиллын кодыг заана. Барааг ангиллын бүтцээр зөв бүлэглэх, системийн бүртгэл болон тайлангийн мэдээллийг зохион байгуулахад ашиглагдана. |
Шинэ ангилал үүсгэхдээ Ангиллын код, Ангиллын нэр, Барааны ангилал, ПОС ашиглах эсэх мэдээллүүдийг бөгөлнө.

Зураг 4. Барааны категорийн ангилал нэмэх
4. Барааны категорийн шинж
Барааны категорид хамаарах шинж, үзүүлэлтийг бүртгэх хэсэг. Категорийн мэдээллийг нэмэлт шинжээр тодорхойлон барааны мэдээллийг илүү нарийвчлалтай хөтлөхөд ашиглана.

Зураг 5. Барааны категорийн шинж
|
Талбар |
Тайлбар |
|
Үүргийн код |
Тухайн үүргийг системд ялган таних код. Үүрэг бүрт давхардахгүй код олгож бүртгэнэ. |
|
Үүргийн нэр |
Тухайн үүргийн нэрийг оруулна. Системд тухайн үүргийг ойлгомжтойгоор тодорхойлох зориулалттай. |
Шинэ барааны категорийн шинж үүсгэхдээ Үүргийн код, Үүргийн нэр мэдээллүүдийг бөгөлнө.

Зураг 6. Барааны категорийн шинж нэмэх
5. Барааны категори
Барааг үндсэн ангиллаар бүлэглэх, категорийн лавлагааг бүрдүүлэх хэсэг. Барааны бүртгэл болон тайланг ижил төрлийн категориор ангилан харахад ашиглана.

Зураг 7. Барааны категори
|
Талбар |
Тайлбар |
|
Категорын код |
Барааны категорийг системд ялган таних давтагдашгүй код. Категори бүрт тусдаа код олгож бүртгэнэ. |
|
Категорын нэр |
Барааны категорийн нэр. |
|
Ангилал |
Тухайн барааны категори хамаарах үндсэн ангиллыг сонгоно. Ангилал нь барааг системд бүлэглэн зохион байгуулахад ашиглагдана. |
|
Категорын үүргийн код |
Тухайн категорийн систем дэх үүрэг, зориулалтыг тодорхойлох код. Бүртгэгдсэн үүргийн кодоос сонгон тохируулна. |
|
Категорын төрлийн код |
Категорийн төрлийг тодорхойлох код. Тухайн категорид хамаарах төрлийг сонгож бүртгэнэ. |
|
Худалдан авалтын менежерийн код |
Тухайн категорийн барааг худалдан авах үйл ажиллагааг хариуцсан менежерийг тодорхойлох код. Бүртгэлээс сонгон тохируулна. |
|
Барааны менежерийн код |
Тухайн категорийн барааг хариуцан ажиллах барааны менежерийн код. Барааны хариуцсан менежерийг сонгон тохируулна. |
|
Харагдах эрэмбэ |
Категориудын жагсаалт болон системийн холбогдох хэсгүүдэд ямар дарааллаар харагдахыг тодорхойлно. Тоон утгаар эрэмбийг тохируулна. |
|
ПОС ашиглах эсэх |
Тухайн категорид хамаарах барааг ПОС системээр борлуулах эсэхийг тодорхойлно. Чагтлагдсан тохиолдолд ПОС-д ашиглах боломжтой гэж тохируулна. |
Категори нэмэх
Шинээр барааны категори бүртгэхдээ гараар оруулах мэдээлэл болон жагсаалтаас сонгох мэдээллийг зөв тохируулж бөглөнө.
- Категорын код – категорийг ялган таних кодыг гараас оруулна.
- Категорын нэр – шинээр үүсгэх категорийн нэрийг гараас бичиж оруулна.
- Харагдах эрэмбэ – категорийн жагсаалтад хэддүгээрт харагдахыг тодорхойлох дарааллын дугаарыг оруулна.
- Ангилал – талбарын ард байрлах "...“ товчийг дарж бүртгэгдсэн ангиллын жагсаалтаас тохирох ангиллыг сонгоно.
- Хэрэглээний төрөл – "...“ товчийг дарж тухайн категорид тохирох хэрэглээний төрлийг жагсаалтаас сонгоно.
- Хэрэглээний үүрэг – "...“ товчийг дарж тухайн категорийн үүргийг жагсаалтаас сонгон тохируулна.
- Худалдан авалтын менежер – "...“ товчийг дарж тухайн категорийн худалдан авалтыг хариуцах менежерийг сонгоно.
- Барааны менежер – "...“ товчийг дарж тухайн категорийг хариуцах барааны менежерийг сонгоно.
- ПОС ашиглах эсэх – тухайн категорид хамаарах барааг ПОС системд ашиглах бол ПОС ашиглах эсэх талбарыг чагтална. Ашиглахгүй бол чагтлахгүй үлдээнэ.
- Бүх шаардлагатай мэдээллийг бөглөж, сонголтуудыг зөв тохируулсны дараа Хадгалах товчийг дарж категорийн бүртгэлийг үүсгэнэ.

Зураг 8. Барааны категори нэмэх
6. Барааны ангилал
Барааг нарийвчилсан ангиллаар бүлэглэх бүртгэл. Ангиллын мэдээллийг барааны лавлагаатай уялдуулснаар барааг төрөл, бүлгээр нь ялган бүртгэх боломж бүрдэнэ.

Зураг 9. Баарааны ангилал
|
Талбар |
Тайлбар |
|
Ангиллын код |
Барааны ангиллыг системд ялган таних код. Ангилал бүрт давхардахгүй код олгож бүртгэнэ. |
|
Ангиллын нэр |
Тухайн барааны ангиллын нэрийг оруулна. |
Ангилалын код, ангилалын нэр, борлуулалтын ашигийн доод хувь зэргийг мэдээллийг оруулж өгнө. Өмнө бүртгэгдсэн ангиллыг сонгон өөрчлөлт хийнэ.
7. Бараа лавлагаа
Системд ашиглагдах бараа материалын үндсэн лавлагааг бүртгэх хэсэг. Барааны код, нэр болон барааг ялган таних үндсэн мэдээллийг нэг дороос хөтөлнө.

Зураг 10. Бараа лавлагаа
Шүүлт хийж харах боломжтой

Зураг 11. Бараа лавлагаа шүүлт
7.1. Бараа бүртгэх
Зарлагын байршилаас бусад талбаруудад дарахад “Бараа бүртгэх” цонх руу drill down хийнэ.

Зураг 12. Бараа бүртгэх
Шинэ бараа бүртгэхдээ Барааны менежмент → Бүртгэл → Бараа лавлагаа цэс рүү орно.
Бараа менежмент

Зураг 13. Бараа менежмент

Зураг 2. Бараа лавлагааг сонгох цонх
-
Бараа лавлагаа цонхыг нээх
Бараа лавлагаа цонхонд тухайн салбарт бүртгэлтэй барааны мэдээлэл харагдана.
Шинэ бараа нэг бүрээр бүртгэх бол зурагт улаанаар тэмдэглэсэн “Нэмэлт” товчийг дарж бараа бүртгэх цонхыг нээнэ.

Зураг 3. Бараа лавлагаа цонхыг нээх
-
Шинэ бараа бүртгэх
“Нэмэлт” товчийг дарснаар “Шинэ” болон “Бараа идэвхгүй болгох” гэсэн сонголтууд гарч ирнэ. Шинэ бараа бүртгэхийн тулд “Шинэ” сонголтыг дарж, барааны мэдээллийг оруулах цонхыг нээнэ.

Зураг 4. Нэмэлт хэсгийн харагдах цонх
-
Барааны мэдээлэл оруулах
Шинэ сонголтыг дарснаар Бараа бүртгэх цонх нээгдэнэ. Мөн уг цонхны доод хэсэгт байрлах “+” нэмэх товчийг дарж шинэ барааны мэдээллийг оруулан хадгална.

Зураг 5. Барааны мэдээлэл оруулах цонх
Цонхны доод хэсгийн үйлдлийн товчлуурууд
“Бараа бүртгэх” цонхны доод хэсэгт барааны бүртгэлтэй ажиллах үйлдлийн товчлуурууд байрлана.
|
Товч |
Зориулалт |
|
Нэмэх |
Тухайн товчоор баримт болон гүйлгээний мэдээллийг шинээр нэмнэ, Гарнаас <Ctrl+N> товчны хослолоор дарах боломжтой. |
|
Хадгалах |
Тухайн товчоор оруулсан болон засварласан мэдээллийг хадгална. Гарнаас <Ctrl+S> товчны хослолоор дарах боломжтой. |
|
Устгах |
Сонгосон барааны бүртгэлийг устгах үйлдэл. |
|
Болих |
Тухайн товчоор оруулсан болон засварласан мэдээллийг цуцлах бөгөөд ингэснээр мэдээлэл анхны байдлаар сэргэнэ. Гарнаас <Esc> товч дарах боломжтой. |
|
Нэмэлт |
Баримт мэдээллийн нэмэлт боломжууд. |
|
Хэвлэх |
Барааны мэдээллийг хэвлэх. |
|
Экспорт |
Баримт мэдээллийг экспорт хийх. |
|
Хуулах (Duplicate) |
Тухайн гүйлгээний үндсэн хэсэг болон жагсаалтыг дахин хуулбарлах |
Үндсэн хэсэг
“Бараа бүртгэх” цонхны үндсэн таб дээр тухайн барааг системд таних болон бараатай холбоотой үндсэн мэдээллүүд байрлана.
|
Талбар |
Тайлбар |
|
Барааны категори * |
Бараа хамаарах ангиллыг сонгоно. |
|
Барааны категорийн нэр |
Сонгосон барааны категорийн нэрийг харуулна. |
|
Барааны код * |
Барааг системд таних үндсэн код. Хөдөлгөөний захиалгад бараа сонгох үед энэ кодоор тухайн барааг тодорхойлно. |
|
Барааны нэр * |
Хөдөлгөөнд оруулах барааны нэр. |
|
Барааны нэр /англи/* |
Барааны англи нэрийг харуулна. |
|
Бар код * |
Барааг бар кодоор таних мэдээлэл. |
|
Барааны ангилал * |
Барааны ангиллын мэдээллийг сонгох/харуулах талбар. |
|
Барааны ангиллын нэр |
Сонгосон барааны ангиллын нэрийг харуулна. |
|
ABCCode |
Барааны ABC ангилалтай холбоотой мэдээллийг оруулах талбар. |
|
Худалдан авахын түвшин |
Худалдан авалттай холбоотой түвшний мэдээллийг сонгох талбар. |
|
Tax Bar код |
Татварын бар кодтой холбоотой мэдээллийг оруулах талбар. |
Импорт, нийлүүлэгч болон агуулахын мэдээлэл
Цонхны баруун хэсэгт барааны импорт, нийлүүлэгч, хадгалалт болон агуулахын үндсэн байршилтай холбоотой мэдээллүүд байрлана.
|
Талбар |
Тайлбар |
|
Импортолсон улс |
Барааг импортолсон улсыг сонгох талбар. |
|
Импортолсон улсын нэр |
Сонгосон импортолсон улсын нэрийг харуулна. |
|
Бэлтгэн нийлүүлэгч * |
Тухайн бараатай холбоотой бэлтгэн нийлүүлэгчийг сонгоно. |
|
Нийлүүлэгчийн нэр |
Сонгосон нийлүүлэгчийн нэрийг харуулна. |
|
Хадгалах хугацаа |
Барааны хадгалалтын хугацаатай холбоотой мэдээллийг оруулна. |
|
Орлого авах байр |
Барааг орлогод авахтай холбоотой байрлалын мэдээлэл. |
|
Зарлага хийх байр |
Барааг зарлагад гаргахтай холбоотой байрлалын мэдээлэл. |
|
Барааны үндсэн байршил * |
Барааны үндсэн хадгалалтын байрлалыг сонгоно. |
|
Барааны үндсэн байршил нэр |
Сонгосон үндсэн байршил нэрийг харуулна. |
|
Тооцооллын мөчлөг |
Бараатай холбоотой тооцооллын мөчлөгийн мэдээллийг сонгох талбар. |
|
Гүйлгээний төлөв * |
Бараатай холбоотой гүйлгээний төлөвийг сонгоно. |
|
Артикл код |
Барааны артикл кодыг оруулах талбар. |
|
Өнгө |
Барааны өнгөний мэдээллийг оруулах талбар. |
|
Хэмжээ |
Барааны хэмжээтэй холбоотой мэдээллийг оруулах талбар. |
|
Материал |
Барааны материалын мэдээллийг оруулах талбар. |
|
Нийт хадгалах хугацаа (хоног) |
Барааны хадгалалтын хугацааг хоногоор илэрхийлэх талбар. |
Барааны нэмэлт тохиргоонууд
Цонхонд барааны ашиглалт болон системийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн сонголтыг чагтлах талбараар тохируулах боломжтой.
|
Сонголт |
Тайлбар |
|
Харилцагчийн бараа |
Тухайн барааг харилцагчийн бараатай холбоотойгоор тэмдэглэх сонголт. |
|
Нэг төрлийн төлөвлөгөөний MIN - д орсон эсэх |
Бараа тухайн төлөвлөгөөний доод түвшний нөхцөлтэй холбоотой эсэхийг тэмдэглэх сонголт. |
|
Нийслэл хотын албан татвартай эсэх |
Бараатай холбоотой нийслэлийн албан татварын нөхцөлийг тэмдэглэх сонголт. |
|
НӨАТ тооцох бараа эсэх |
Бараанд НӨАТ тооцох эсэхийг тэмдэглэх сонголт. |
|
Ажилтан сонгох эсэх |
Бараатай холбоотой үйлдэлд ажилтан сонгох шаардлагатай эсэхийг тохируулах сонголт. |
|
Бонус хуримтлуулах эсэх |
Тухайн бараатай холбоотой бонус хуримтлуулах нөхцөлийг тэмдэглэх сонголт. |
|
Гар бар код эсэх |
Барааны бар кодын төрлийг тэмдэглэх сонголт. |
|
Хугацаа богино эсэх |
Барааны хугацаатай холбоотой нөхцөлийг тэмдэглэх сонголт. |
|
Импортын бараа эсэх |
Барааг импортын бараа болохыг тэмдэглэх сонголт. |
|
Захиалгын саналтай тооцоолох |
Захиалгын саналтай холбоотойгоор тооцоолох нөхцөлийг тэмдэглэх сонголт. |
|
Бутархайгаар борлуулалт бичиж болох эсэх |
Барааг бутархай хэмжээгээр борлуулалтын мэдээлэлд бүртгэх боломжийг тохируулах сонголт. |
Байршуулах салбарын төрөл
Цонхны доод зүүн хэсэгт “Байршуулах салбарын төрөл” гэсэн хэсэг байрлана.
-
Энэ хэсэгт тухайн барааг салбарын байршилтай холбоотой мэдээллийг бүртгэх боломжтой.
Баруун доод хэсэгт “Барааны дэлгэрэнгүй тайлбар (2000)” гэсэн талбар байна.
-
Энд бараатай холбоотой нэмэлт тайлбар, дэлгэрэнгүй мэдээллийг оруулах боломжтой.
Бараа бүртгэх дэлгэрэнгүй
Хэмжих/ үнэ
Хэмжих үнэ хэсэгт тухайн барааны хэмжих нэгж болон бараа бүртгэх үед ашиглах үнэ, өртгийн мэдээллийг тохируулна.
-
Барааны хэмжих нэгж
|
Талбар |
Тайлбар |
|
Үндсэн хэмжих нэгж * |
Барааны тоо хэмжээг үндсэндээ бүртгэх нэгжийг сонгоно. |
|
Худалдан авалтын хэмжих нэгж * |
Барааг худалдан авах үед ашиглах хэмжих нэгжийг сонгоно. |
|
Борлуулалтын хэмжих нэгж * |
Барааг борлуулах үед ашиглах хэмжих нэгжийг сонгоно. |
|
Дуусгалтын хэмжих нэгж |
Барааны дуусгалт, үлдэгдлийн тооцоонд ашиглах хэмжих нэгжийг сонгоно. |
-
Өртөг болон үнийн мэдээлэл
|
Талбар |
Тайлбар |
|
Өртгийн тооцоолол |
Барааны өртгийг тооцох тохиргоог сонгоно. |
|
Тогтмол өртөг, Дундаж өртөг, Стандарт өртөг |
Тухайн бараанд хамаарах өртгийн мэдээллийг бүртгэнэ. |
|
Сүүлийн өртөг |
Хамгийн сүүлд бүртгэгдсэн барааны өртгийн мэдээллийг харуулна. |
3. Шинээр бүртгэх үнийн мэдээлэл
|
Талбар |
Тайлбар |
|
Худалдан авалтын үнэ * |
Барааг худалдан авч буй үнийг оруулна. |
|
ПОС-ын үнэ * |
ПОС системээр борлуулах үнийг оруулна. |
|
Борлуулалтын үнэ |
Барааг борлуулах үндсэн үнийг оруулна. |

Зураг 6. Хэмжих/ үнэ
Агуулах
Агуулах хэсэгт тухайн барааны агуулахын хамаарал, хадгалалт болон захиалгын тохиргоог бүртгэнэ. Барааг аль агуулахад хэрхэн хадгалах, захиалга болон хангамжийн үед ашиглах мэдээллийг энд тохируулна.
-
Үндсэн агуулах – тухайн бараанд үндсэнд тооцогдох агуулахыг сонгоно.
-
Нийлүүлэгч төрөл – барааны нийлүүлэгчийн төрлийг сонгоно.
-
Тээвэрлэлт тээврийн төрөл – барааг тээвэрлэхтэй холбоотой төрлийг сонгоно.
-
Цуглуулах код – барааг агуулахад цуглуулах болон ялгах үед ашиглах кодыг оруулна.
-
Орлогын хяналт – бараа орлогод авахтай холбоотой тоо хэмжээний хяналтын тохиргоог хийнэ.
-
Хадгалалтын хяналт – барааны хадгалалттай холбоотой тохиргоог бүртгэнэ.
-
Хадгалалтын хугацаа – барааг агуулахад хадгалах хугацаа болон хугацааны хяналтыг тохируулна.
-
Захиалгын доод/дээд хэмжээ – барааны захиалгын үед баримтлах тоо хэмжээг оруулна.
Орлогын хяналт хэсэгт бараа орлогод авах үед тоо хэмжээг хэрхэн хянахтай холбоотой тохиргоог хийж, шаардлагатай бол автоматаар тооцох сонголтыг ашиглана.
Хадгалалтын хяналт хэсэгт тухайн барааны хадгалалтын нөхцөл, хадгалах хугацаа болон захиалгын хэмжээнд хамаарах мэдээллийг тохируулна.

Зураг 7. Агуулах
Зураг
Зураг хэсэгт тухайн барааны зургийг бүртгэж, системд харагдах байдлаар оруулна.
-
Барааны зураг – бүртгэж буй барааны зургийг оруулна.
-
Зураг сонгох – компьютероос тухайн барааны зургийн файлыг сонгож оруулна.
-
Зураг устгах – оруулсан зургийг шаардлагатай тохиолдолд устгана.
Барааны зургийг оруулснаар тухайн барааг бүртгэл болон бусад холбогдох цонхноос зурагаар нь таних, ялгах боломжтой болно.

Зураг 8. Зураг
Нэмэлт
Нэмэлт хэсэгт тухайн барааны дэлгэрэнгүй мэдээлэл, нэмэлт шинж чанар болон бүртгэлийн мэдээллийг оруулна.
-
Брэнд – барааны брэндийг сонгоно.
-
Хэмжээ – барааны хэмжээг оруулна.
-
Хэмжигдэхүүн – хэмжих нэгж болон холбогдох мэдээллийг сонгоно.
-
Хайрцагт тоо – нэг хайрцагт агуулагдах барааны тоо хэмжээг оруулна.
-
Үйлдвэрлэгч – барааг үйлдвэрлэсэн байгууллагыг сонгоно.
-
Онцлог – барааны онцлог мэдээллийг бүртгэнэ.
-
Импорт нийлүүлэгч – импортын бараа бол нийлүүлэгчийн мэдээллийг сонгоно.
-
Үйлдвэрлэсэн улс – барааг үйлдвэрлэсэн улсыг сонгоно.
Мөн Найрлага, Онцлог, Хадгалалт, Хэрэглэх заавар, Тайлбар зэрэг талбарт барааны холбогдох дэлгэрэнгүй мэдээллийг оруулж болно.
Хувилбар хэсэгт барааны Размер, Загварын код, Материалын код, Хүйс, Коллекц, Улирал зэрэг нэмэлт ангиллын мэдээллийг бүртгэнэ.

Зураг 9. Нэмэлт
Барааг бөөнөөр нь оруулах
Шинэ олон бараа бүртгэхдээ Барааны менежмент → Бүртгэл → Бараа лавлагаа цэс рүү орно.
-
Бараа лавлагаа цонхыг нээх
Бараа лавлагаа цонхонд тухайн салбарт бүртгэлтэй барааны мэдээлэл харагдана.
Шинэ бараа “бөөнөөр” нь бүртгэх бол зурагт улаанаар тэмдэглэсэн “нэмэлт” товчийг дарж бараа бүртгэх цонхыг нээнэ.

Зураг 10. Барааны лавлагаа
-
Шинэ олон бараа бүртгэх
Барааны мэдээлэл оруулах цонх нээгдсэний дараа цонхны доод хэсэгт байрлах “Нэмэлт” товчийг дарж шинэ олон барааг нэг дор оруулах боломжтой.

Зураг 11. Шинэ олон бараа бүртгэх
-
Excel-ээс оруулах
Барааны мэдээллийг олон тоогоор бүртгэх шаардлагатай үед “НЭМЭЛТ” цэснээс “Excel-ээс оруулах” сонголтыг ашиглан Excel файлаас барааны мэдээллийг системд бөөнөөр оруулна. Ингэснээр бараа бүрийн мэдээллийг гараар нэг бүрчлэн оруулах шаардлагагүй бөгөөд бэлтгэсэн Excel мэдээллийг системд нэг дор импортлох боломжтой.

Зураг 12. Excel-ээс өгөгдөл оруулах
Excel-ээс оруулах сонголтыг дарсны дараа файлын зам заах цонх нээгдэнэ. Уг цонхноос системд импортлох Excel файлыг сонгож, Open товчийг дарна.

Зураг 13. Excel файлыг сонгох
Excel файлыг сонгосны дараа тухайн файлд бүртгэгдсэн барааны мэдээлэл системийн хүснэгтэд харагдана. Импорт хийхийн өмнө барааны мэдээллийг шалгана.
Шаардлагагүй мөр байгаа тохиолдолд тухайн мөрийг сонгон мөр хасах товчийг дарж устгах боломжтой.
Мэдээллийг шалгасны дараа Хадгалах товчийг дарж барааны мэдээллийг системд бүртгэнэ.

Зураг 14. Excel- ээс оруулах
Импортлох Excel файл нь системийн шаардлагатай бүтэц, баганын дарааллын дагуу бэлтгэгдсэн байна. Барааны код, барааны нэр, ангилал, ангиллын код, хэрэглээний код, бэлтгэн нийлүүлэгч, улс зэрэг шаардлагатай мэдээллийг холбогдох баганад зөв оруулна.

Зураг 15. Excel format
8. Барааны ABC ангилал
Барааны ABC ангилал нь бараа материалыг борлуулалтын хэмжээ, эргэлт болон байгууллагад эзлэх ач холбогдлоор нь A, B, C гэсэн ангилалд хуваан удирдах зориулалттай. Ингэснээр бараа материалын нөөц, худалдан авалт болон агуулахын хяналтыг ангилал тус бүрээр ялгаатай түвшинд зохион байгуулах боломжтой.
ABC ангиллын үндсэн ойлголт
A ангилал – Борлуулалт болон мөнгөн дүнгийн хувьд өндөр ач холбогдолтой бараа. Нөөцийн үлдэгдэл, худалдан авалт болон борлуулалтыг тогтмол хянах шаардлагатай.
B ангилал – Дунд түвшний борлуулалт, эргэлттэй бараа. Тодорхой давтамжаар нөөц болон борлуулалтын мэдээллийг хянаж ажиллана.
C ангилал – Борлуулалт, эргэлтийн хувьд харьцангуй бага ач холбогдолтой бараа. Эдгээр бараанд A ангиллын бараатай харьцуулахад хяналтыг харьцангуй хялбар зохион байгуулж болно.
Тайлбар: ABC ангилал нь барааг сайн, муу гэж үнэлэх зориулалттай биш бөгөөд тухайн барааны байгууллагын нийт борлуулалт, эргэлт болон нөөцөд эзлэх харьцангуй ач холбогдлыг тодорхойлно.
ABC ангиллыг бүртгэлд ашиглах
- ABC код талбараас тухайн бараанд харгалзах ангиллыг сонгоно.
- Барааны код, нэр, бар код зэрэг мэдээллээр шаардлагатай барааг хайж шүүнэ.
- Сонгосон нөхцөлийн дагуу барааны жагсаалтаас тухайн барааны ABC ангилал болон бусад бүртгэлийн мэдээллийг хянана.
- ABC ангиллыг ашиглан бараа материалын нөөц, худалдан авалт болон агуулахын хяналтыг ангилал тус бүрээр зохион байгуулна.
Шүүлтүүрийн хэсэг
Компани – ABC ангилалд хамаарах компанийг сонгож, тухайн компанийн барааг шүүн харна.
ABC код – барааг ABC ангиллаар шүүн харна. Тухайлбал A, B, C ангиллаас сонгон тухайн ангилалд хамаарах барааны жагсаалтыг гаргана.
Бар код – барааны бар кодыг оруулж тухайн барааг хайна.
Барааны код – системд бүртгэгдсэн барааны кодоор барааг хайна.
Барааны нэр – барааны нэрийг оруулж шаардлагатай барааг хайна.
Импортын бараа – импортын бараатай холбоотой нөхцөлөөр барааны мэдээллийг шүүн харна.
Хэрэглэгчийн код – хэрэглэгчийн системд бүртгэгдсэн кодоор барааг хайна.
Нийлүүлэгчийн ангилал – нийлүүлэгчийн ангиллаар барааны мэдээллийг шүүн харна.
Нийлүүлэгч – тодорхой нийлүүлэгчээс хамаарах барааны мэдээллийг хайж харна.
Ингэснээр Барааны ABC ангилал хэсэгт барааг ангиллаар нь хурдан хайж, шаардлагатай барааны мэдээллийг нэг дороос хянах боломжтой.

Зураг 24. ABC ангилал
9. Хэмжих нэгж
Системд ашиглагдах хэмжих нэгжийн үндсэн лавлагааг бүртгэх хэсэг. Барааны тоо хэмжээг ширхэг, кг, метр зэрэг нэгжээр зөв хөтлөхөд ашиглана.

Зураг 25. Хэмжих нэгж
Хэмжих нэгж болон тайлбарийг бичээд бутархай тоо оруулахыг зөвшөөрөх эсэхээ check-лэх хадгална.

Зураг 26. Хэмжих нэгж нэмэх
10. Салбарын төрөл
Салбаруудыг зориулалт, төрлөөр нь ангилан бүртгэх лавлагаа. Салбарын үндсэн бүтцийг системд тодорхойлоход ашиглана.

Зураг 27. Салбарын төрөл
Компаний мэдээллийг "..." даран компаниа сонгож оруулна. Бусад мэдээллийг гараар бичиж оруулаад хадгална.

Зураг 28. Салбарын төрөл нэмэх
11. Салбарын тохиргоо
Салбарт хамаарах бараа материалын үйл ажиллагааны тохиргоог хийх хэсэг. Салбарын бүртгэлийг холбогдох үндсэн тохиргоотой уялдуулан ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.

Зураг 29. Салбарын тохиргоо
Хамаарах салбарыг сонгож, дэлгэцийн тохиргооны талбаруудыг бөглөн хадгална.

Зураг 30. Салбарын тохиргоо нэмэх
Бүх талбарт үүн дээр дарж сонголт хийн бүртгэж хадгалж болно мэдээлэл давхардсан байвал хадгалагдахгүйг анхаарна уу.
Шүүл хийхдээ мөн адил "..." даран сонгож хайна.

Салбарын төрөл нь 8 төрлөөс бүрдэнэ нэмэхдээ болон хайхдаа төрлөөсөө сонгож болно. Шууд гаргалтын салбар, Шууд хүргэлтийн салбар, Бөөний салбар, Орлого авах салбар, Буцаалтын салбар, Ачилтын салбар, Энгийн, Гэнтийн гэсэн 8 төрөл салбараас сонгоно.
12. Салбар
Байгууллагын салбарын үндсэн бүртгэлийг хөтлөх хэсэг. Салбарын код, нэр болон холбогдох мэдээллийг бүртгэж, бараа материалын үйл ажиллагааг салбараар ялгахад ашиглана.

Зураг 32. Салбар

Зураг 33. Салбар нэмэх
13. Байршил
Бараа материал хадгалагдах болон хөдөлгөөнд оролцох байршлыг бүртгэх хэсэг.

Зураг 34. Байршил
|
Талбар |
Тайлбар |
|
Байршлын код |
Тухайн бараа хадгалагдах агуулахын байршлыг системд ялган таних код. Барааг тодорхой байршилтай холбож бүртгэхэд ашиглана. |
|
Тайлбар |
Тухайн байршил эсвэл барааны талаарх нэмэлт мэдээллийг тэмдэглэх зориулалттай талбар. Шаардлагатай тохиолдолд тайлбар, тэмдэглэл оруулна. |
|
Төрөл |
Барааны төрлийг тодорхойлно. Барааг системд тохирох төрлөөр нь ангилан бүртгэхэд ашиглана. |
|
Барааны код |
Барааг системд ялган таних давтагдашгүй код. Барааны бүртгэл, хөдөлгөөн болон тайлангийн мэдээлэлд үндсэн таних дугаар болгон ашиглана. |
|
Бар код |
Барааны сав баглаа боодол дээрх бар кодыг бүртгэнэ. Бар код ашиглан барааг хайх, таних болон үйл ажиллагаанд ашиглах боломжийг бүрдүүлнэ. |
|
Барааны нэр |
Бүртгэж буй барааны нэр. Барааг системд таних, хайх болон тайлан мэдээлэлд харуулах үндсэн нэршил болно. |
|
Урт |
Барааны уртыг хэмжих утгыг оруулна. Барааны хэмжээ болон эзэлхүүнийг тооцоход ашиглагдана. |
|
Өргөн |
Барааны өргөнийг хэмжих утгыг оруулна. Барааны хэмжээ болон эзэлхүүнийг тооцоход ашиглагдана. |
|
Өндөр |
Барааны өндрийг хэмжих утгыг оруулна. Барааны хэмжээ болон эзэлхүүнийг тооцоход ашиглагдана. |
|
Эзэлхүүн |
Барааны урт, өргөн, өндрийн хэмжээнээс хамаарах эзэлхүүнийг илэрхийлнэ. Агуулахын багтаамж болон байршуулалтын тооцоонд ашиглана. |
|
Орлого авна |
Тухайн барааг агуулахад орлого болгон хүлээн авах эсэхийг тохируулна. Чагтлагдсан бол бараанд орлогын үйлдэл хийх боломжтой байна. |
|
Үлдэгдэлтэй байхад орлого авна |
Тухайн бараа агуулахад өмнөх үлдэгдэлтэй байсан ч шинээр орлого хүлээн авах эсэхийг тодорхойлно. Идэвхтэй бол үлдэгдэлтэй үед дахин орлого бүртгэх боломжтой. |
|
Байршуулна |
Орлогоор хүлээн авсан барааг агуулахын тодорхой байршилд байршуулан бүртгэх эсэхийг тохируулна. |
|
Цуглуулга хийнэ |
Тухайн барааг захиалга, зарлага болон бусад агуулахын үйл ажиллагааны үед байршлаас нь цуглуулах эсэхийг тодорхойлно. |
|
Ачилт хийнэ |
Тухайн барааг захиалга, хүргэлт болон зарлагын үйл ажиллагааны үед ачилтад гаргах эсэхийг тохируулна. |
|
Тавиур |
Тухайн бараа агуулахын тавиурт байрлах эсэхийг тодорхойлно. Энэ тохиргоо нь агуулахын байршлын зохион байгуулалттай холбоотой. |
|
Эгнээ |
Бараа байрлах агуулахын эгнээний дугаар, кодыг заана. Байршлыг нарийвчлан тодорхойлоход ашиглана. |
|
Тавиур |
Тухайн бараа байрлах тавиурын дугаар, кодыг заана. Эгнээний доторх барааны байрлалыг тодорхойлоход ашиглана. |
|
Давхар |
Тухайн тавиур дээр бараа байрлах түвшин буюу давхарын дугаар, кодыг заана. Байршлыг хамгийн нарийвчилсан түвшинд тодорхойлоход ашиглана. |
|
Өөрчлөлт хийсэн огноо |
Тухайн барааны бүртгэлд хамгийн сүүлд өөрчлөлт оруулсан огноог харуулна. |
|
Өөрчлөлт хийсэн ажилтан |
Тухайн барааны бүртгэлд хамгийн сүүлд өөрчлөлт хийсэн ажилтны мэдээллийг харуулна. |
|
Төлөв |
Тухайн барааны бүртгэл одоогоор ямар төлөвтэй байгааг илэрхийлнэ. Барааг системд ашиглах боломжтой эсэхийг хянахад ашиглана. |
|
Барааны байх ёстой доод хэмжээ |
Тухайн бараа агуулахад заавал байлгах хамгийн бага үлдэгдлийн хэмжээг тохируулна. Энэ хэмжээнээс буурсан үед нөөцийн хяналт хийх үндэслэл болно. |
|
Барааны байх ёстой дээд хэмжээ |
Тухайн барааны агуулахад байлгах зөвшөөрөгдөх дээд хэмжээ буюу нөөцийн дээд түвшинг тохируулна. |
|
Температур ашиглах эсэх |
Тухайн барааг хадгалах үед температурын хяналт шаардлагатай эсэхийг тодорхойлно. Чагтлагдсан бол температурын хязгаарын тохиргоог ашиглана. |
|
Температур доод/дээд |
Тухайн барааг хадгалах үед зөвшөөрөгдөх температурын доод болон дээд хязгаарыг тохируулна. Хадгалалтын температурын шаардлагыг хянахад ашиглана. |
Байршлын код дээр дарснаар байршлын бүртгэл гарч ирнэ. Байршил шинээр нэмэх болон засах боломжтой.

Зураг 35. Байршлын бүртгэл
Байршлын кодоос бусад талбарууд дээр дарахад байршил гарж ирнэ үүн дээр мөн адил байршил нэмэх, засах хадгалах боломжтой.

Зураг 36. Байршил нэмэх
14. Гүйлгээний симбол
Бараа материалын гүйлгээг төрлөөр нь ялган таних симболын бүртгэл. Гүйлгээний төрөл, тэмдэглэгээг системийн хөдөлгөөнтэй уялдуулахад ашиглана.

Зураг 37. Гүйлгээний симбол
Гүйлгээний симбол нэмэхдээ симбол код, симбол нэр, компани, данс, дэд дансны мэдээллийг бичээд хадгална.

Зураг 38. Симбол нэмэх
15. Дансны тохиргоо
Бараа материалын бүртгэлээс үүсэх санхүүгийн гүйлгээг холбогдох данстай уялдуулах хэсэг.

Зураг 39. Дансны тохиргоо
|
Талбар |
Тайлбар |
|
Компаний дугаар |
Дансны тохиргоо хамаарах компанийг системд ялган таних дугаар. Тухайн компанийн дугаарыг сонгон тохируулна. |
|
Төрөл |
Дансны тохиргоо ямар төрлийн бүртгэлд хамаарахыг тодорхойлно. Системд бүртгэгдсэн төрлөөс сонгон тохируулна. |
|
Дугаар |
Тухайн дансны тохиргоог ялган таних дугаар. Бүртгэл бүрт тохирох дугаарыг оруулж, системд дансны тохиргоог тодорхойлоход ашиглана. |
|
Бараа материалын данс |
Бараа материалын үлдэгдэл, өртгийг бүртгэх үндсэн ерөнхий дансыг тохируулна. |
|
Бараа материалын дэд данс |
Бараа материалын үндсэн дансанд харьяалагдах нарийвчилсан дэд дансыг тохируулна. |
|
Борлуулсан барааны өртгийн данс/дэд данс |
Борлуулсан барааны өртгийг бүртгэх данс болон түүнд харьяалагдах дэд дансыг тохируулна. |
|
Урамшууллын барааны зардлын данс/дэд данс |
Урамшууллаар олгосон бараатай холбоотой зардлыг бүртгэх данс болон дэд дансыг тохируулна. |
|
Буцаасан барааны өртгийн данс/дэд данс |
Борлуулсан бараа буцаагдсан үед буцаалтын өртгийг бүртгэх данс болон дэд дансыг тохируулна. |
|
Борлуулалтын орлогын данс/дэд данс |
Бараа борлуулснаас үүсэх борлуулалтын орлогыг бүртгэх данс болон дэд дансыг тохируулна. |
|
Борлуулалтын буцаалтын данс/дэд данс |
Борлуулсан бараа буцаагдсантай холбоотой борлуулалтын буцаалтыг бүртгэх данс болон дэд дансыг тохируулна. |
|
Хөнгөлөлтийн данс/дэд данс |
Бараа борлуулалтын үед олгосон хөнгөлөлттэй холбоотой дүнг бүртгэх данс болон дэд дансыг тохируулна. |
|
НӨАТ-ын авлагын данс/дэд данс |
Худалдан авалт болон бараа материалтай холбоотой хасагдах НӨАТ-ын авлагыг бүртгэх данс болон дэд дансыг тохируулна. |
|
НӨАТ-ын өглөгийн данс/дэд данс |
Борлуулалттай холбоотой үүсэх НӨАТ-ын өглөгийг бүртгэх данс болон дэд дансыг тохируулна. |
|
Талбайн түрээсийн данс/дэд данс |
Талбай, худалдааны талбай болон түүнтэй холбоотой түрээсийн төлбөрийг бүртгэх данс болон дэд дансыг тохируулна. |
|
Үнэ хөнгөлөлтийн данс/дэд данс |
Бараа, бүтээгдэхүүний үнийн хөнгөлөлттэй холбоотой дүнг бүртгэх данс болон дэд дансыг тохируулна. |

Зураг 40. Дансны тохиргоо нэмэх
16. Категорийн анги
Барааны категорийг ангиллын түвшин буюу ангиар нь тодорхойлох хэсэг. Категорийн бүтцийг нарийвчлан зохион байгуулахад ашиглана.

Зураг 41. Категорийн анги
Категорийн анги нэмэхдээ хэрэглээний төрлийн код, хэрэглээний төрлийн нэр мэдээлэл оруулаад хадгална.

Зураг 42. Категорийн анги нэмэх
17. Барааны хэмжих нэгжүүд

Зураг 43. Барааны хэмжих нэгжүүд

18. Барааны шошго хэвлэх
Барааны шошго хэвлэх хэсэг нь системд бүртгэлтэй барааны мэдээллийг шошго хэлбэрээр хэвлэн гаргаж, бараанд наах зориулалттай. Шошгон дээр барааны нэр, барааны код, бар код болон шаардлагатай бусад мэдээллийг хэвлэх боломжтой.
Барааны шошгыг ашигласнаар барааг агуулахад таних, бар код уншуулан бүртгэл хийх, барааны мэдээллийг хурдан шалгах болон барааны тэмдэглэгээг нэг стандартаар хийхэд хялбар болно.

Зураг 44. Барааны код хэвлэх
19. Барааны НӨАТУС-ын тохиргоо
Барааны НӨАТУС-ын тохиргоо хэсэг нь барааг Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем (НӨАТУС)-д зөв бүртгэгдэх, борлуулалтын баримт дээр тухайн барааны мэдээллийг зөв дамжуулахад шаардлагатай тохиргоог хийх зориулалттай.
Барааг Барааны код, барааны ангилал,бар код, нийлүүлэгч зэргээр нь хайж харах боломжтой.

Зураг 45. Барааны НӨАТУС-ын тохиргоо
Шинээр бүртгэхдээ нийлүүлэгчийг "..." сонголтоор хийж болно. Нийлүүлэгчийг оруулснаар нийлүүлэгчийн нэр байгууллагын нэр автоматаар гарч ирнэ. Барааны кодыг сонголтоор хийхэд бар код, барааны нэр гарч ирнэ тэгээд хадгалаад ахиад хайж гаргаж ирхэд сүүлд өөрчилсөн, сүүлд өөрчилсөн хэрэглэгч нь автоматаар бичигдсэн байх болно.

Зураг 46. Бараа нэмэх
20. Зоны бүртгэх
Зоны бүртгэх хэсэг нь агуулахын доторх бараа материалыг байрлуулах болон хадгалалтын байршлыг зохион байгуулах зорилгоор агуулахын бүс, хэсгүүдийг бүртгэх зориулалттай.
Агуулахын талбайг зориулалт болон байршлаар нь хэд хэдэн зонд хувааж бүртгэснээр барааг хаана байршуулсан, аль бүсээс бараа авах, аль хэсэгт бараа хадгалах зэрэг мэдээллийг системээр зохион байгуулах боломжтой.

Зураг 47. Зоны бүртгэх
Зоны бүртгэхдээ зоны #, зоны нэр оруулаад хадгалах.

21. Зоны тохиргоо
Зоны тохиргоо хэсэг нь агуулахад бүртгэгдсэн зонуудын ашиглалт, зориулалт болон бараа материалын байршилтай холбоотой тохиргоог хийх зориулалттай.
Зоны тохиргоог хийснээр агуулахын зонд бараа материалыг зөв байршуулж, хадгалалтын байршлыг системд зохион байгуулан бүртгэх боломжтой.

Зураг 48. Зон тохиргоо
Шинээр нэмэхдээ салбараа сонголтоор хийхэд салбарын нэр автоматаар гарч ирнэ. Зоны код, категори код, ажилтны код-1, ажилтны код-2, ажилтны код-3 зэргийг сонголтоор оруулахад автоматаар нэр нь гарч ирнэ.

Зураг 49. Зоны тохиргоо нэмэх
22. Үйлдвэрлэсэн улс
Үйлдвэрлэсэн улс хэсэг нь бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улсыг бүртгэх, хадгалах зориулалттай. Бараа бүрийн үйлдвэрлэсэн улсыг зөв бүртгэснээр тухайн барааны гарал үүслийн мэдээллийг системд тодорхой болгон хөтлөх боломжтой.
Мөн энэхүү мэдээллийг барааны бүртгэл, тайлан болон шаардлагатай бусад үйл ажиллагаанд ашиглан барааг үйлдвэрлэсэн улсаар нь ялган харах, хянах боломжтой.

Зураг 50. Үйлдвэрлэсэн улс
Үйлдвэрлэсэн улс нэмэхдээ үйлдвэрлэсэн улсын код, үйлдвэрлэсэн улсын нэрийг оруулан бүртгэнэ.

23. Импорт нийлүүлэгч
Импорт нийлүүлэгч хэсэг нь гадаад улсаас бараа бүтээгдэхүүн нийлүүлж буй нийлүүлэгч байгууллага, компанийн мэдээллийг бүртгэх зориулалттай.
Импорт нийлүүлэгчийн мэдээллийг системд бүртгэснээр тухайн нийлүүлэгчээс импортлон авч буй бараа бүтээгдэхүүний нийлүүлэгчийн мэдээллийг бүртгэлд холбох, хянах болон импортын үйл ажиллагаанд ашиглах боломжтой.

Зураг 51. Импорт нийлүүлэгч
Импорт нийлүүлэгч нэмэхдээ импорт нийлүүлэгчийн код, импорт нийлүүлэгчийн нэрийг оруулан бүртгэнэ.

Зураг 52. Импорт нийлүүлэгчийн бүртгэл хийх
24. Бренд
Брэнд хэсэг нь байгууллагын борлуулж, худалдан авч буй бараа бүтээгдэхүүнийг харьяалах брэндийн мэдээллийг бүртгэх, хадгалах зориулалттай.
Брэндийг системд бүртгэснээр барааг тухайн брэндтэй холбон бүртгэж, брэндээр нь ангилах, хайх болон барааны мэдээллийг хянах боломжтой.

Зураг 53. Бренд
Брендийн бүртгэл хийхдээ брендийн код, брендийн нэрийг оруулан хадгална.

Зураг 54. Бренд бүртгэл хийх
25. Савлагаа
Савлагаа нь бараа бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэх, хамгаалах болон хэрэглэгчид хүргэхэд ашиглагдах сав, баглаа боодлын төрлийг бүртгэх зориулалттай. Савлагааг системд бүртгэснээр барааг савлагааны төрлөөр нь ялган бүртгэж, барааны бүртгэл болон агуулахын үйл ажиллагаанд ашиглах боломжтой.

Зураг 55. Савлагаа
Савлагааны бүртгэл хийхдээ савлагааны код, савлагааны нэрийг оруулан хадгална.

Зураг 56. Савлагаа бүртгэх
26. Өнгө
Өнгө хэсэг нь бараа бүтээгдэхүүний өнгөний мэдээллийг бүртгэх, хадгалах зориулалттай. Барааны өнгийг системд бүртгэснээр тухайн барааг өнгөөр нь ялган бүртгэх, хайх болон барааны мэдээллийг илүү нарийвчлан хөтлөх боломжтой.

Зураг 57. Өнгө
Өнгө бүртгэхдээ өнгөний код, нэрийг оруулан хадгална.

Зураг 58. Өнгө бүртгэх
26. Хэмжигдэхүүн
Хэмжигдэхүүн хэсэг нь бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, хэмжээг илэрхийлэхэд ашиглагдах хэмжих нэгжийг бүртгэх, хадгалах зориулалттай. Хэмжих нэгжийг системд бүртгэснээр барааг ширхэг, кг, литр, метр, хайрцаг зэрэг нэгжээр нь зөв бүртгэж, тоо хэмжээ болон үлдэгдлийг хянах боломжтой.

Зураг 59. Хэмжигдэхүүн
Хэмжигдэхүүн бүртгэхдээ хэмжигдэхүүний код, нэрийг бүртгэн хадгална.

Зураг 60. Хэмжигдэхүүний бүртгэл
27. Анхаарах зүйлс
• Код, нэр болон бусад гараар оруулах мэдээллийг давхардахгүй, ойлгомжтой байдлаар бүртгэнэ.
• “...” товчоор сонгох талбаруудыг бүртгэлээс нь сонгож оруулна.
• Бүдгэрсэн/цэнхэр тэмдэглэгээтэй заавал бөглөх талбаруудыг хоосон үлдээхгүй.
• Модулийн тохиргооны тайлант үе, үндсэн хэмжих нэгж, салбар, орлого/зарлагын байршил болон дансны мэдээллийг хадгалахаас өмнө шалгана.
• Хасах үлдэгдэл, GL постинг, лицензийн дугаарын Check тохиргоог байгууллагын ашиглах нөхцөлтэй тулган тохируулна.
• Тайлант үе хаахын өмнө одоогийн болон дараах тайлант үеийг зөв сонгосон эсэхийг шалгана.
• Барааны категори бүртгэхдээ ангилал, хэрэглээний төрөл/үүрэг, менежерийн мэдээллийг зөв холбоно.
• Барааны код, нэр, бар код, ангилал, категори зэрэг үндсэн мэдээлэлд зөрүү оруулахгүй.
• Нийлүүлэгч, үйлдвэрлэсэн улс, хадгалах хугацаа, орлого/зарлагын байр, үндсэн байр зэрэг мэдээллийг бодит мэдээлэлтэй тулгана.
• НӨАТ болон НӨАТУС-ын тохиргоог тухайн барааны нөхцөлтэй тулган шалгана.
• Хэмжих нэгж болон бутархай тооны тохиргоо хоорондоо нийцэж байгаа эсэхийг шалгана.
• Салбар, байршил, зон болон зоны тохиргооны хоорондын уялдааг хадгалахаас өмнө шалгана.
• Дансны тохиргоонд компани, төрөл, данс болон дэд дансны сонголтыг зөв холбож бүртгэнэ.
• Гүйлгээний симболын заавал бөглөх талбаруудыг хоосон орхихгүй.
• Хэвлэх, шүүх болон бусад нэмэлт үйлдлийн өмнө шаардлагатай мэдээлэл, нөхцөлөө зөв сонгосон эсэхийг шалгана.
• Хадгалсны дараа жагсаалтаас дахин хайж, давхардсан эсвэл буруу бүртгэл үүсээгүй эсэхийг шалгана.
28. Баталгаажуулахын өмнөх Checklist
☐ Модулийн үндсэн тохиргоо зөв эсэх
☐ Тайлант үе зөв эсэх
☐ Код, нэр болон лавлагаанууд давхардаагүй эсэх
☐ Барааны категори, ангилал зөв холбогдсон эсэх
☐ Барааны код, нэр, бар код зөв эсэх
☐ Нийлүүлэгч, үйлдвэрлэсэн улс болон импортын мэдээлэл зөв эсэх
☐ Хэмжих нэгж болон бутархай тооны тохиргоо зөв эсэх
☐ Салбар, байршил зөв эсэх
☐ Зон болон зоны тохиргоо шаардлагатай бол зөв хийгдсэн эсэх
☐ Данс, дэд дансны тохиргоо зөв эсэх
☐ НӨАТ болон НӨАТУС-ын тохиргоо зөв эсэх
☐ Нэмэлт Check тохиргоонууд тухайн барааны нөхцөлд нийцэж байгаа эсэх
☐ Хадгалсны дараа бүртгэл жагсаалтад зөв харагдаж байгаа эсэх
Дүгнэлт
Ultimate ERP-ийн “Бүртгэл” хэсэг нь системийн бусад үйл ажиллагаанд ашиглагдах үндсэн лавлагаа болон тохиргоог бүрдүүлэх суурь хэсэг юм. Модулийн тохиргоо, барааны ангилал/категори, бараа, салбар, байршил, данс, НӨАТ болон бусад лавлагааг зөв дарааллаар бүртгэж, хоорондын уялдааг шалгаснаар бүртгэлийн мэдээллийг цаашдын үйл ажиллагаанд зөв ашиглах нөхцөл бүрдэнэ.







