Бүртгэл
1.Касс, харилцахын журнал
Касс, харилцахын журнал цэс нь байгууллагын касс болон банкны харилцах дансаар хийгдсэн орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, хянах зориулалттай. Тус цэсээр бэлэн болон бэлэн бус төлбөрийн гүйлгээг бүртгэж, харилцагч, данс, валют, мөнгөн дүн болон гүйлгээний зориулалтыг тодорхойлох боломжтой. Мөн бүртгэсэн гүйлгээний төрлөөс хамааран холбогдох кассын болон банкны баримтыг хэвлэнэ.

Зураг 1. Касс, харилцахын журналын гүйлгээ бүртгэх цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Гүйлгээний № |
Гүйлгээг ялган таних бүртгэлийн дугаар. |
|
Баримтын дугаар |
Гүйлгээтэй холбоотой баримтын дугаар. |
|
Огноо |
Гүйлгээ хийсэн огноог сонгоно. |
|
Төлөв |
Гүйлгээний бүртгэлийн одоогийн төлөвийг харуулна. |
|
Баримтын төрөл |
Гүйлгээг бэлэн эсвэл бэлэн бус хэлбэрээр бүртгэхийг сонгоно. Сонголтоос хамааран хэвлэх баримтын загвар өөрчлөгдөнө. |
|
Гүйлгээний төрөл |
Орлого эсвэл зарлагын гүйлгээ болохыг сонгоно. |
|
Данс |
Гүйлгээ хийх касс эсвэл банкны харилцах дансыг сонгоно. |
|
Харилцагч код |
Гүйлгээнд холбогдох харилцагчийг сонгоно. |
|
Гүйлгээний утга |
Орлого, зарлагын гүйлгээний зориулалтыг сонгоно. |
|
Валют |
Гүйлгээ хийх валютыг харуулна. |
|
Үлдэгдэл |
Сонгосон дансны үлдэгдлийг харуулна. |
|
Төгрөгийн үлдэгдэл |
Дансны төгрөгөөр илэрхийлсэн үлдэгдэл. |
|
MNT |
Гүйлгээний төгрөгөөр илэрхийлсэн мөнгөн дүн. |
|
Ханш |
Гүйлгээнд ашиглах валютын ханш. |
|
НӨАТ-тай |
Гүйлгээнд НӨАТ хамаарах эсэхийг тэмдэглэнэ. |
|
Дэлгэрэнгүй |
Гүйлгээний дебит, кредит данс, дүн болон харилцагчийн мэдээллийг харуулна. |
1.1. Баримтын төрлийн тайлбар
Бэлэн: Бэлэн мөнгөөр хийгдсэн гүйлгээнд ашиглана. Баримтын төрлийг “Бэлэн”, гүйлгээний төрлийг “Орлого” гэж сонгосон тохиолдолд хэвлэх товч дарахад “Кассын орлого” баримт хэвлэгдэнэ. Уг баримтад мөнгө хүлээн авсан дүн, гүйлгээний утга болон холбогдох мэдээлэл тусгагдана.

Зураг 1.1. Бэлэн мөнгөний орлогын кассын баримтын загвар
Бэлэн бус: Банкны харилцах дансаар хийгдсэн гүйлгээнд ашиглана. Баримтын төрлийг “Бэлэн бус”, гүйлгээний төрлийг “Орлого” гэж сонгосон тохиолдолд хэвлэх товч дарахад банкны орлогын төлбөрийн даалгаврын загвар гарна. Тус баримтад төлөгч, хүлээн авагч, банкны данс, мөнгөн дүн болон төлбөрийн зориулалтын мэдээлэл тусгагдана.

Зураг 1.2. Бэлэн бус мөнгөн гүйлгээний төлбөрийн даалгаврын загвар
1.3. Гүйлгээний төрлийн тайлбар
Орлого: Байгууллагын касс эсвэл банкны харилцах дансанд мөнгө орж ирж буй гүйлгээг бүртгэхэд ашиглана. Жишээлбэл, харилцагчаас төлбөр хүлээн авах, борлуулалтын орлого болон бусад мөнгөн орлогыг бүртгэнэ. Орлогын гүйлгээ хийгдсэнээр холбогдох мөнгөн хөрөнгийн дансны үлдэгдэл нэмэгдэнэ.
Зарлага: Байгууллагын касс эсвэл банкны харилцах данснаас мөнгө гарч буй гүйлгээг бүртгэхэд ашиглана. Жишээлбэл, нийлүүлэгчид төлбөр шилжүүлэх, ажилтанд мөнгө олгох, байгууллагын үйл ажиллагааны зардал төлөх зэрэг гүйлгээг бүртгэнэ. Зарлагын гүйлгээ хийгдсэнээр холбогдох мөнгөн хөрөнгийн дансны үлдэгдэл буурна.
1.5. Баримтын төрөл болон гүйлгээний төрлийн уялдаа
|
Баримтын төрөл |
Гүйлгээний төрөл |
Зориулалт |
|
Бэлэн |
Орлого |
Кассаар бэлэн мөнгө хүлээн авах, кассын орлогын баримт хэвлэх. |
|
Бэлэн |
Зарлага |
Кассаас бэлэн мөнгө олгох, кассын зарлагын гүйлгээ бүртгэх. |
|
Бэлэн бус |
Орлого |
Банкны дансанд орж ирсэн мөнгийг бүртгэх, орлогын төлбөрийн даалгаврын загвар хэвлэх. |
|
Бэлэн бус |
Зарлага |
Банкны данснаас шилжүүлсэн мөнгийг зарлагаар бүртгэх. |
2.Касс, харилцахын хуулга
Касс, харилцахын хуулга цэс нь байгууллагын банкны харилцах дансаар хийгдсэн орлого, зарлагын гүйлгээг харах, банкны хуулгын мэдээллийг системийн бүртгэлтэй тулган шалгах зориулалттай. Мөн гүйлгээний огноо, банк, данс болон харилцагчаар мэдээллийг шүүж, шаардлагатай гүйлгээг сонгох боломжтой.

Зураг 2. Касс, харилцахын хуулга цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Огноо |
Банкны хуулга харах хугацааг сонгоно. |
|
Харилцагч |
Тодорхой харилцагчтай холбоотой гүйлгээг шүүнэ. |
|
Банк |
Хуулга харах банкаа сонгоно. |
|
Данс |
Сонгосон банкны харилцах дансаар мэдээллийг шүүнэ. |
|
Бүх банкаар хайх |
Бүх банкны хуулгын мэдээллийг хамтад нь хайх сонголт. |
|
Хайх дүрс |
Сонгосон нөхцөлийн дагуу хуулгын мэдээллийг харуулна. |
|
Банкны хуулга татах |
Банкны хуулгын мэдээллийг системд татах зориулалттай. |
|
Сонгох |
Шаардлагатай гүйлгээг сонгоно. |
3.Ханшийн тэгшитгэл
Ханшийн тэгшитгэл цэс нь гадаад валютын ханшийн өөрчлөлтөөс үүссэн зөрүүг тооцоолж, валютын дансны үлдэгдлийг сонгосон ханшаар дахин үнэлэх зориулалттай. Ингэснээр валютын үлдэгдлийг төгрөгөөр илэрхийлж, ханшийн өөрчлөлтөөс үүссэн ашиг, алдагдлыг тодорхойлох боломжтой.

Зураг 3. Ханшийн тэгшитгэлийн бүртгэлийн цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Гүйлгээний # |
Ханшийн тэгшитгэлийн бүртгэлийн дугаар. |
|
Гүйлгээний огноо |
Ханшийн тэгшитгэлийн гүйлгээ бүртгэх огноо. |
|
Гүйлгээ хийсэн |
Бүртгэл хийсэн ажилтны мэдээлэл. |
|
Тайлант үе |
Ханшийн тэгшитгэл хамаарах тайлант хугацаа. |
|
Тайлбар |
Гүйлгээний зориулалт, тайлбарыг оруулна. |
|
Ханш тэгшитгэх огноо |
Валютын үлдэгдлийг дахин үнэлэх огноо. |
|
Тайлангийн өдрөөр |
Тайлангийн өдрийн ханшаар тэгшитгэх сонголт. |
|
Төлбөр гүйцэтгэсэн өдрөөр |
Төлбөр гүйцэтгэсэн өдрийн ханшаар тэгшитгэх сонголт. |
|
Тэгшитгэх валют |
Ханшийн тэгшитгэл хийх валютыг сонгоно. |
|
Тэгшитгэх ханш |
Валютын үлдэгдлийг дахин үнэлэхэд ашиглах ханш. |
|
Монгол банкны ханш авах |
Монголбанкны ханшийн мэдээллийг татах зориулалттай. |
|
Хайх дүрс |
Сонгосон валют, ханшийн нөхцөлөөр тэгшитгэх дансны мэдээллийг гаргана. |
|
Бүгдийг сонгох |
Хүснэгтэд харагдаж буй дансуудыг бүгдийг нь сонгоно. |
|
Тэгшитгэх |
Тухайн дансыг ханшийн тэгшитгэлд хамруулах эсэхийг тэмдэглэнэ. |
|
Үлдэгдэл (USD) |
Тухайн дансны гадаад валютаар илэрхийлсэн үлдэгдэл. |
|
Одоогийн ханш |
Дансны үлдэгдэлд өмнө нь ашигласан ханш. |
|
Үлдэгдэл (төгрөг) |
Валютын үлдэгдлийн төгрөгөөр илэрхийлсэн дүн. |
|
Ашиг (төгрөг) |
Ханшийн өөрчлөлтөөс үүссэн ашгийн дүн. |
|
Алдагдал (төгрөг) |
Ханшийн өөрчлөлтөөс үүссэн алдагдлын дүн. |
4.Ханш оруулах
Ханш оруулах цэс нь гадаад валютын ханшийг системд бүртгэх, Монголбанкны ханшийн мэдээллийг татах, өмнө бүртгэгдсэн ханшийн түүхийг харах зориулалттай. Бүртгэгдсэн ханшийг валютын гүйлгээ, төлбөр тооцоо болон ханшийн тэгшитгэлд ашиглана.

Зураг 4. Валютын ханш оруулах болон ханшийн түүх харах цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Ханш татах огноо |
Монголбанкны ханш татах огноог сонгоно. |
|
Монгол банкны ханш татах |
Сонгосон өдрийн валютын ханшийн мэдээллийг татна. |
|
Хайлт |
Ханшийн түүхийг харах эхлэх болон дуусах огноог сонгоно. |
|
Шүүх |
Сонгосон хугацааны ханшийн мэдээллийг шүүн харуулна. |
|
Цэвэрлэх |
Оруулсан хайлтын нөхцөлийг цэвэрлэнэ. |
|
Сүүлийн ханш |
Валют тус бүрийн хамгийн сүүлд бүртгэгдсэн ханшийг харуулна. |
|
Валют |
Валютын олон улсын товчилсон кодыг харуулна. |
|
Нэр |
Валютын нэрийг харуулна. |
|
Ханш |
Тухайн валютын бүртгэгдсэн ханшийн дүн. |
Лавлагаа
1.Мөнгөн гүйлгээний лавлагаа
Мөнгөн гүйлгээний лавлагаа цэс нь байгууллагын орлого, зарлагын гүйлгээг дэлгэрэнгүй байдлаар харах, гүйлгээний төрөл, валют, харилцагч, данс болон төлөвөөр нь хянах зориулалттай. Мөн гүйлгээний мөнгөн дүн, ханш болон холбогдох баримтын мэдээллийг шалгахад ашиглана.

Зураг 4. Мөнгөн гүйлгээний лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Гүйлгээний № |
Гүйлгээний дугаараар мэдээлэл хайна. |
|
Гүйлгээний огноо |
Тодорхой хугацаанд хийгдсэн гүйлгээг харуулна. |
|
Компани |
Сонгосон компанийн гүйлгээг шүүнэ. |
|
Төлөв |
Гүйлгээний төлөвөөр хайлт хийнэ. |
|
Нэхэмжлэх дугаар |
Нэхэмжлэхтэй холбоотой гүйлгээг дугаараар нь хайна. |
|
Валют |
Тодорхой валютын гүйлгээг шүүнэ. |
|
Данс |
Сонгосон данстай холбоотой гүйлгээг харуулна. |
2.Мөнгөн гүйлгээний журнал
Мөнгөн гүйлгээний журнал цэс нь байгууллагын мөнгөн орлого, зарлагын гүйлгээний мэдээллийг нэгтгэн харах, гүйлгээний данс, харилцагч, зориулалт болон мөнгөн дүнг хянахад зориулагдсан. Тухайн хугацаанд хийгдсэн гүйлгээг хайж, санхүүгийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг шалгах боломжтой.

Зураг 3. Мөнгөн гүйлгээний журналын лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Гүйлгээний № |
Тодорхой гүйлгээг дугаараар нь хайна. |
|
Гүйлгээний огноо |
Гүйлгээ хийсэн хугацааны эхлэх болон дуусах огноог сонгоно. |
|
Компани |
Тухайн компанийн гүйлгээг шүүнэ. |
|
Төлөв |
Гүйлгээний төлөвөөр мэдээлэл шүүнэ. |
|
Валют |
Сонгосон валютаар бүртгэгдсэн гүйлгээг харуулна. |
|
Данс |
Тодорхой данстай холбоотой гүйлгээг хайна. |
|
Гүйлгээний дэлгэрэнгүй задалж харах эсэх |
Гүйлгээний мэдээллийг дэлгэрэнгүй задаргаатайгаар харах сонголт. |
|
МХ үзүүлэлт |
Холбогдох мөнгөн хөрөнгийн үзүүлэлтээр мэдээллийг шүүнэ. |
3.Ханшийн тэгшитгэл
Ханшийн тэгшитгэл цэс нь гадаад валютын ханшийн өөрчлөлттэй холбоотой тэгшитгэлийн бүртгэлийг харах, тухайн хугацаанд ашигласан валютын ханш болон тэгшитгэл хийсэн мэдээллийг хянах зориулалттай.

Зураг 7. Ханшийн тэгшитгэлийн лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Гүйлгээний огноо |
Ханшийн тэгшитгэл хийсэн хугацааны эхлэх болон дуусах огноог сонгоно. |
|
Хайх дүрс |
Сонгосон хугацаанд хамаарах ханшийн тэгшитгэлийн мэдээллийг харуулна. |
4.Гүйлгээний утга
Гүйлгээний утга цэс нь мөнгөн гүйлгээ хийх үед ашиглах гүйлгээний зориулалт, тайлбарыг урьдчилан бүртгэх, засварлах болон идэвхтэй эсэхийг тохируулах зориулалттай. Бүртгэгдсэн гүйлгээний утгууд хүснэгтэд харагдана. Хүснэгтээс тухайн гүйлгээний утгыг сонгож мэдээллийг харах, шаардлагатай тохиолдолд засварлах боломжтой.

|
Талбар |
Тайлбар |
|
Гүйлгээний утга код |
Гүйлгээний утгын кодыг оруулна. |
|
Гүйлгээний утгын нэр |
Гүйлгээний зориулалтыг илэрхийлэх нэрийг бичнэ. |
|
Төлөв |
Гүйлгээний утгыг идэвхтэй эсэхийг тохируулна. |
Нэхэмжлэх
1.Нэхэмжлэлийн бүртгэл
Нэхэмжлэхийн бүртгэл цэс нь бараа, үйлчилгээний төлбөр нэхэмжлэх баримт үүсгэх, нэхэмжлэгч болон төлөгчийн мэдээллийг бүртгэх зориулалттай. Нэхэмжлэхэд бараа, үйлчилгээний нэр, тоо хэмжээ, үнэ, НӨАТ болон төлбөрийн мэдээллийг оруулж бүртгэнэ.

Зураг 1. Нэхэмжлэхийн бүртгэлийн цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Нэхэмжлэх дугаар |
Нэхэмжлэхийн бүртгэлийн дугаар. |
|
Нэхэмжлэх огноо |
Нэхэмжлэх үүсгэсэн огноо. |
|
Төлөв |
Нэхэмжлэхийн одоогийн бүртгэлийн төлөв. |
|
Ажилтан |
Нэхэмжлэх бүртгэсэн ажилтны мэдээлэл. |
|
Нэхэмжлэгч |
Төлбөр нэхэмжилж буй байгууллагын мэдээлэл. |
|
Төлөгч |
Төлбөр төлөх байгууллагын мэдээлэл. |
|
Төлөх огноо |
Төлбөр төлөгдөх хугацаа. |
|
НӨТ-гүй дүн |
НӨАТ тооцоогүй төлбөрийн дүн. |
|
НӨТ |
Нэмэгдсэн өртгийн албан татварын дүн. |
|
НӨТ-тай дүн |
НӨАТ орсон нийт төлөх дүн. |
|
Дэлгэрэнгүй |
Нэхэмжилж буй бараа, үйлчилгээний код, нэр, тоо хэмжээ, үнэ болон нийт дүнг бүртгэх хэсэг. |
2.Нэхэмжлэлийн лавлагаа
Нэхэмжлэхийн лавлагаа цэс нь системд бүртгэгдсэн нэхэмжлэхүүдийг нэгтгэн харах, нэхэмжлэхийн төлөв, төлбөрийн хугацаа, нэхэмжлэгч болон мөнгөн дүнгийн мэдээллийг хянах зориулалттай. Мөн нэхэмжлэхийн НӨАТ-ын дүн, нийт төлөх дүн болон и-баримт илгээхтэй холбоотой мэдээллийг харах боломжтой.

Зураг 2. Нэхэмжлэхийн лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Нэхэмжлэхийн дугаар |
Нэхэмжлэхийг бүртгэлийн дугаараар хайна. |
|
Огноо |
Нэхэмжлэх үүсгэсэн хугацаагаар шүүнэ. |
|
Нэхэмжлэгч |
Нэхэмжлэх гаргасан байгууллагыг сонгоно. |
|
Төлөгч |
Төлбөр төлөх байгууллагаар мэдээллийг шүүнэ. |
|
Төлөв |
Нэхэмжлэхийн бүртгэлийн төлөвөөр хайна. |
|
Дэлгэрэнгүй харах |
Нэхэмжлэхийн мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар харах сонголт. |
Анхан шатны
1.Бэлэн мөнгө хүссэн өргөдөл
Бэлэн мөнгө хүссэн өргөдөл цэс нь байгууллагын үйл ажиллагаанд шаардлагатай бэлэн мөнгөний хүсэлтийг бүртгэх, хүсэлтийн мэдээллийг харах, хянах зориулалттай.

Зураг 1. Бэлэн мөнгө хүссэн өргөдөлийн цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Дугаар |
Өргөдлийн бүртгэлийн дугаар. |
|
Огноо |
Бэлэн мөнгө хүссэн огноог сонгоно. |
|
Байгууллагын код |
Хүсэлт гаргах байгууллагын кодыг сонгоно. |
|
Байгууллагын нэр |
Сонгосон байгууллагын нэр харагдана. |
|
Ажилтан |
Бэлэн мөнгө хүсэж буй ажилтныг сонгоно. |
|
Дүн |
Хүсэж буй мөнгөн дүнг оруулна. |
|
Төлөв |
Өргөдлийн бүртгэлийн төлөвийг харуулна. |