1. Хөрөнгийн лавлагаа 

Хөрөнгийн лавлагаа хэсэг нь системд бүртгэгдсэн үндсэн хөрөнгийн мэдээллийг нэг цонхноос харах, шаардлагатай мэдээллээр хайж шүүх болон бүртгэлтэй хөрөнгийн дэлгэрэнгүй мэдээллийг хянахад ашиглагдана. Хөрөнгийн дугаар, хөрөнгийн төрөл, хөрөнгийн ангилал, эзэмшигч, салбар, ашиглалтад авсан огноо зэрэг үзүүлэлтээр хайлт хийж, тухайн хөрөнгийн бүртгэл болон холбогдох мэдээллийг шалгах боломжтой. 

Зураг 1. Хөрөнгийн лавлагаа 

Хөрөнгийн бүртгэлийн одоогийн төлөвөөр шүүж харах боломжтой. Тухайн талбараас шаардлагатай төлөвийг сонгон хайлт хийх бөгөөд Хэвийн, Худалдах, Актлах, Дахин үнэлэх, Элэгдүүлээгүй, Түрээс, Шинэ нөөц, Хуучин нөөц, Акталсан зэрэг төлөвүүдээс сонгох боломжтой. Мөн --Бүгд-- сонголтыг хийснээр бүх төлөвийн хөрөнгийг харах боломжтой. 

Зураг 2. Хөрөнгийн лавлагаа төлөв 

2. Хөрөнгийн карт 

Хөрөнгийн лавлагааны цонхноос Тайлант үе, Салбар хэлтэс, Эд хариуцагч зэрэг шаардлагатай мэдээллийг оруулж, тайланд харах хөрөнгийн мэдээллийг шүүнэ. 

Шаардлагатай мэдээллийг оруулсны дараа доод хэсэгт байрлах тайлангийн товчлууруудыг ашиглан Хөрөнгийн карт тайланг харах боломжтой. 

Зураг 3. Хөрөнгийн карт 

1. Тайланг тусдаа цонхонд харах 

Доод хэсэгт байрлах 1-р товчийг дарснаар сонгосон нөхцөлөөр Хөрөнгийн карт тайлан тусдаа цонхонд нээгдэнэ. Тус тайланд байгууллага, эд хариуцагч, хөрөнгийн код, хөрөнгийн нэр, үнэ, элэгдэл болон бусад холбогдох мэдээлэл дэлгэрэнгүй харагдана. 

Зураг 4. Хөрөнгийн карт тайланг тусдаа цонхонд харах 

2. Тайланг хажуугийн цонхонд харах 

Доод хэсэгт байрлах 2-р товчийг дарснаар гаргасан Хөрөнгийн карт тайлан нь үндсэн Хөрөнгийн лавлагаа цонхны хажууд байрлах цонхонд нээгдэнэ. Ингэснээр лавлагааны мэдээлэл болон Хөрөнгийн карт тайланг зэрэг харж, шаардлагатай мэдээллийг шалгах боломжтой. 

Зураг 5. Хөрөнгийн карт тайланг хажуугийн цонхонд харах 

Анхаарах
Тайланг зөв гаргахын тулд тайлант үе болон шаардлагатай Салбар хэлтэс, Эд хариуцагч зэрэг хайлтын нөхцөлийг зөв сонгосон байна.

3. Хөрөнгийн товчоо 

Хөрөнгийн товчоо хэсэг нь байгууллагад бүртгэлтэй хөрөнгийн мэдээллийг нэгтгэн харах, тодорхой үзүүлэлтээр шүүж хайх болон хөрөнгийг салбар хэлтэс, хөрөнгийн ангилал, хөрөнгийн данс, хөрөнгийн төрөл зэрэг үзүүлэлтээр бүлэглэн харахад ашиглагдана. 

Хайлтын хэсэгт Тайлант үе, Хөрөнгийн код, Хөрөнгийн ангилал, Хөрөнгийн төрөл, Хөрөнгийн данс, Салбар хэлтэс зэрэг мэдээллийг сонгон оруулж, шаардлагатай мэдээллээр хөрөнгийн жагсаалтыг шүүн харах боломжтой. Мөн хөрөнгийн бүртгэлийг дэлгэрэнгүй болон тайлангийн байдлаар харах боломжтой. 

Зураг 6. Хөрөнгийн товчоо 

Хөрөнгийг бүлэглэн харах 

Хөрөнгийн товчоонд бүртгэлтэй мэдээллийг шаардлагатай үзүүлэлтээр бүлэглэн харах боломжтой. 

Салбар хэлтсээр бүлэглэсэн үед хөрөнгийн мэдээлэл аль салбар, хэлтэст харьяалагдаж байгаагаар нь нэгтгэгдэнэ. Ингэснээр салбар тус бүрийн хөрөнгийн бүртгэл болон нийт дүнг харьцуулан харахад тохиромжтой. 

Зураг 7. Салбар хэлтсээр бүлэглэн харах 

Хөрөнгийн ангиллаар бүлэглэхэд ижил ангилалд хамаарах хөрөнгүүд нэг мөрөнд нэгтгэгдэж, тухайн ангиллын нийт хөрөнгө, өртөг болон элэгдлийн дүнг харах боломжтой.

​

Зураг 8. Хөрөнгийн ангиллаар бүлэглэн харах 

“Хөрөнгийн дансаар бүлэглэн харуулах” сонголтыг сонгосноор хөрөнгийн мэдээллийг хөрөнгийн дансаар нь бүлэглэн, нэгтгэн харуулна. 

​

Зураг 9. Хөрөнгийн дансаар бүлэглэн харах 

Хөрөнгийг төрлөөр нь ангилан харах үед ижил төрлийн хөрөнгүүдийг нэг дор харуулна. Энэ нь байгууллагад бүртгэлтэй хөрөнгийг төрлөөр нь тоймлон харах, аль төрлийн хөрөнгө хэдий хэмжээтэй байгааг хянахад ашигтай. 

​

Зураг 10. Хөрөнгийн төрлөөр бүлэглэн харах 

4. Орлогын лавлагаа 

Орлогын лавлагаа хэсэг нь системд бүртгэгдсэн орлогын гүйлгээг хайж, бүртгэлийн мэдээллийг шалгах болон шаардлагатай нөхцөлөөр шүүн харахад ашиглагдана. 

Тус хэсэгт гүйлгээний огноо, гүйлгээний дугаар, хөрөнгийн код, хөрөнгийн ангилал, хөрөнгийн төрөл, үйлдвэрт, салбар хэлтэс, эд хариуцагч, гүйлгээний төрөл зэрэг мэдээллээр хайлт хийх боломжтой. Мөн орлогын гүйлгээг тайлант үе, компани, хамааралтай этгээд зэрэг үзүүлэлтээр шүүн харах боломжтой. 

Зураг 11. Орлогын лавлагаа 

“Дэлгэрэнгүй лавлагаа” сонголтыг идэвхжүүлснээр орлогын гүйлгээний мэдээллийг илүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. Ингэснээр үндсэн лавлагаанд харагдах мэдээллээс гадна тухайн орлогын гүйлгээтэй холбоотой нэмэлт мэдээллүүд хүснэгтэд гарч ирж, гүйлгээний мэдээллийг нарийвчлан шалгах боломжтой. 

Зураг 12. Орлогын дэлгэрэнгүй лавлагаа 

Орлогын гүйлгээний төрөл талбараар орлогын гүйлгээг төрлөөр нь шүүн харах боломжтой. Талбараас: 

  • Энгийн орлого – энгийн хэлбэрээр бүртгэгдсэн хөрөнгийн орлогын гүйлгээг харуулна.  

  • Шилжүүлгээс орлого – шилжүүлгийн үр дүнд орлогод бүртгэгдсэн хөрөнгийн гүйлгээг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төрлийн орлогын гүйлгээг хамруулан харуулна. 

зэрэг сонголтоос шаардлагатайг сонгон хайлт хийж болно. --Бүгд-- сонголтыг хийснээр бүх төрлийн орлогын гүйлгээ харагдана. 

Зураг 13. Орлогын гүйлгээний төрөл 

Орлогын гүйлгээний төлөв талбараар орлогын гүйлгээг тухайн үеийн төлөвөөр нь шүүн харах боломжтой. Талбараас: 

  • Орлого авч байна – хөрөнгийг орлогод бүртгэх гүйлгээ хийгдэж байгаа төлөвтэй бүртгэлүүдийг харуулна.  

  • Орлого авсан – хөрөнгийн орлогын гүйлгээ бүрэн хийгдсэн бүртгэлүүдийг харуулна.  

  • --Бүгд-- – орлогын гүйлгээний бүх төлөвийн бүртгэлийг харуулна. 

сонголтоос шаардлагатай төлөвийг сонгон хайлт хийнэ. --Бүгд-- сонголтыг хийснээр бүх төлөвийн гүйлгээ харагдана. 

Зураг 14. Орлогын гүйлгээний төлөв 

5. Дахин үнэлэлтийн лавлагаа 

Дахин үнэлэлтийн лавлагаа хэсэг нь системд бүртгэгдсэн хөрөнгийн дахин үнэлгээтэй холбоотой гүйлгээг хайж, үнэлгээний мэдээллийг шалгах зориулалттай. Хайлтын хэсэгт Хөрөнгийн код, Хөрөнгийн ангилал, Хөрөнгийн төрөл, Тайлант үе, Хөрөнгийн данс, Үзүүлэлт, Гүйлгээний төрөл, Гүйлгээний төлөв зэрэг нөхцөлөөр мэдээллийг шүүн харах боломжтой. 

Хайлтын үр дүнд гүйлгээний дугаар, тайлант үе, гүйлгээний огноо, нийт тоо, нийт засварын үнэ, нийт анхны өртөг, хуримтлагдсан элэгдэл, гүйлгээний төрөл болон төлөв зэрэг мэдээлэл хүснэгтээр харагдана. 

Анхаарах
Дахин үнэлэлтийн лавлагаагаар хайлт хийхдээ Гүйлгээний огноо-г заавал оруулсан байна. Огнооны эхлэх болон дуусах хугацааг сонгосны дараа бусад шаардлагатай хайлтын нөхцөлийг тохируулж хайлт хийнэ.

Зураг 15. Дахин үнэлэлтийн лавлагаа 

Мөн “Гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа” сонголтыг идэвхжүүлснээр дахин үнэлгээтэй холбоотой мэдээллийг илүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. 

Зураг 16. Дахин үнэлэлтийн дэлгэрэнгүй лавлагаа 

Дахин үнэлэлтийг гүйлгээний төрөл талбараас дахин үнэлгээтэй холбоотой гүйлгээг шүүн харах боломжтой. Дараах сонголтууд байна. 

  • Дахин үнэлэх – дахин үнэлгээний гүйлгээг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төрлийн гүйлгээг харуулна. 

Зураг 17. Дахин үнэлэлтийн гүйлгээний төрөл 

Дахин үнэлэлтийн гүйлгээний төлөв талбараар дахин үнэлгээний гүйлгээний явцын төлөвөөр шүүн харах боломжтой. Үүнд: 

  • Дахин үнэлэх гүйлгээ хийж байна – дахин үнэлгээний гүйлгээ хийгдэж байгаа төлөвтэй бүртгэлүүдийг харуулна.  

  • Дахин үнэлэх гүйлгээ хийсэн – дахин үнэлгээний гүйлгээ хийгдэж дууссан бүртгэлүүдийг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төлөвийн дахин үнэлгээний гүйлгээг харуулна. 

Зураг 18. Дахин үнэлэлтийн гүйлгээний төлөв 

6. Капитал засварын лавлагаа 

Капитал засварын лавлагаа хэсэг нь системд бүртгэгдсэн хөрөнгийн капитал засвартай холбоотой гүйлгээг хайж, бүртгэл болон гүйлгээний мэдээллийг шалгахад ашиглагдана. 

Хайлтын хэсэгт Гүйлгээний огноо, Хөрөнгийн код, Хөрөнгийн ангилал, Хөрөнгийн ангилал код, Хөрөнгийн төрөл, Хөрөнгийн төрөл код, Тайлант үе, Хөрөнгийн данс, Үзүүлэлт, Гүйлгээний төрөл, Гүйлгээний төлөв зэрэг нөхцөлийг ашиглан шаардлагатай мэдээллийг шүүн харах боломжтой. 

Анхаарах
Капитал засварын лавлагаагаар хайлт хийхдээ Гүйлгээний огноо-г оруулж хайлт хийнэ. Мөн Тайлант үе-ээр хайх шаардлагатай бол тухайн тайлант үеийг сонгож оруулна.

Зураг 19. Капитал засварын лавлагаа 

Мөн “Гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа” сонголтыг идэвхжүүлснээр капитал засвартай холбоотой мэдээллийг илүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. 

Зураг 20. Капитал засварын гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа 

Капитал засварын гүйлгээний төрөл 

Гүйлгээний төрөл талбараар урсгал засварын гүйлгээг төрлөөр нь шүүн харах боломжтой. 

  • Урсгал засвар – Капитал засварын урсгал засварт хамаарах гүйлгээг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төрлийн гүйлгээг харуулна.  

Зураг 21. Капитал засварын гүйлгээний төрөл 

Капитал засварын гүйлгээний төлөв 

Гүйлгээний төлөв талбараар капитал засварын гүйлгээг явцын төлөвөөр нь шүүн харах боломжтой. 

  • Гүйлгээ хийж байна – урсгал засварын гүйлгээ хийгдэж байгаа төлөвтэй бүртгэлүүдийг харуулна.  

  • Гүйлгээ хийсэн – урсгал засварын гүйлгээ хийгдэж дууссан бүртгэлүүдийг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төлөвийн гүйлгээг харуулна. 

Зураг 22. Капитал засварын гүйлгээний төлөв 

7. Урсгал засварын лавлагаа 

Урсгал засварын лавлагаа хэсэг нь системд бүртгэгдсэн урсгал засвартай холбоотой гүйлгээг хайж, тухайн засварын бүртгэл болон дүнгийн мэдээллийг шалгахад ашиглагдана. 

Хайлтын хэсэгт Гүйлгээний огноо, Хөрөнгийн код, Хөрөнгийн ангилал, Хөрөнгийн ангилал нэр, Хөрөнгийн төрөл, Хөрөнгийн төрөл нэр, Тайлант үе, Гүйлгээний дугаар, Үзүүлэлт, Гүйлгээний төрөл, Гүйлгээний төлөв зэрэг нөхцөлийг ашиглан шаардлагатай мэдээллийг шүүн харах боломжтой. 

Анхаарах
Урсгал засварын лавлагаагаар хайлт хийхдээ Гүйлгээний огноо-г заавал оруулна. Мөн Тайлант үе-ээр хайх бол тайлант үеийг сонгож оруулсны дараа хайлт хийнэ.

Зураг 23. Урсгал засварын лавлагаа 

Мөн “Гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа” сонголтыг идэвхжүүлснээр урсгал засвартай холбоотой мэдээллийг илүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. 

Урсгал засварын гүйлгээний төрөл 

Гүйлгээний төрөл талбараар урсгал засварын гүйлгээг төрлөөр нь шүүн харах боломжтой. 

  • Урсгал засвар – урсгал засварт хамаарах гүйлгээг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төрлийн гүйлгээг харуулна.  

Зураг 24. Урсгал засварын гүйлгээний төрөл 

Шаардлагатай төрлийг сонгон хайлт хийснээр тухайн нөхцөлд тохирох урсгал засварын мэдээлэл хүснэгтэд харагдана. 

Урсгал засварын гүйлгээний төлөв 

Гүйлгээний төлөв талбараар урсгал засварын гүйлгээг явцын төлөвөөр нь шүүн харах боломжтой. 

  • Гүйлгээ хийж байна – урсгал засварын гүйлгээ хийгдэж байгаа төлөвтэй бүртгэлүүдийг харуулна.  

  • Гүйлгээ хийсэн – урсгал засварын гүйлгээ хийгдэж дууссан бүртгэлүүдийг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төлөвийн гүйлгээг харуулна. 

Зураг 25. Урсгал засварын гүйлгээний төлөв 

8. Хөрөнгө нэгтгэлийн лавлагаа 

Хөрөнгө нэгтгэлийн лавлагаа хэсэг нь системд бүртгэлтэй хөрөнгийг нэгтгэхтэй холбоотой гүйлгээний мэдээллийг хайж, тухайн гүйлгээний бүртгэл болон хөрөнгийн мэдээллийг хянахад ашиглагдана. 

Хайлтын хэсэгт Гүйлгээний огноо, Тайлант үе, Гүйлгээний дугаар, Хөрөнгийн код, Хөрөнгийн ангилал, Хөрөнгийн ангиллын нэр, Хөрөнгийн төрөл, Хөрөнгийн төрөл нэр, Хөрөнгийн данс, Үзүүлэлт, Салбар хэлтэс, Эд хариуцагч зэрэг мэдээллээр шүүлт хийж болно. 

Анхаарах
Хайлт хийхдээ Гүйлгээний огноо-г заавал оруулсан байна. Мөн Тайлант үе-ээр хайх шаардлагатай бол тайлант үеийг сонгож байж хайлт хийнэ.

Зураг 26. Хөрөнгө нэгтгэлийн лавлагаа 

Мөн “Дэлгэрэнгүй лавлагаа” сонголтыг идэвхжүүлснээр хөрөнгө нэгтгэлтэй холбоотой мэдээллийг илүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. 

Зураг 27. Хөрөнгө нэгтгэлийн дэлгэрэнгүй лавлагаа 

Хөрөнгө нэгтгэлийн гүйлгээний төлөв талбараар хөрөнгө нэгтгэлийн гүйлгээг явцын төлөвөөр нь шүүн харах боломжтой. 

  • Нэгтгэл хийж байна – хөрөнгө нэгтгэх гүйлгээ хийгдэж байгаа бүртгэлүүдийг харуулна.  

  • Нэгтгэл хийсэн – хөрөнгө нэгтгэх гүйлгээ бүрэн хийгдсэн бүртгэлүүдийг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төлөвийн хөрөнгө нэгтгэлийн гүйлгээг харуулна. 

Зураг 28. Хөрөнгө  нэгтгэлийн гүйлгээний төлөв 

Хөрөнгө нэгтгэлийн гүйлгээний төрөл 

Гүйлгээний төрөл талбараар хөрөнгө нэгтгэлийн гүйлгээг төрлөөр нь шүүн харах боломжтой. 

  • Нэгтгэл – хөрөнгө нэгтгэхтэй холбоотой гүйлгээг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төрлийн гүйлгээг харуулна. 

Зураг 29. Хөрөнгө нэгтгэлийн гүйлгээний төрөл 

9. Худалдсан лавлагаа 

“Худалсан лавлагаа” хэсэг нь системд бүртгэгдсэн хөрөнгө худалдахтай холбоотой гүйлгээний мэдээллийг хайж, худалдсан хөрөнгө болон тухайн гүйлгээний бүртгэлийг хянахад ашиглагдана. 

Хайлтын хэсэгт Гүйлгээний огноо, Тайлант үе, Гүйлгээний дугаар, Хөрөнгийн код, Хөрөнгийн ангилал, Хөрөнгийн төрөл, Үзүүлэлт, Салбар хэлтэс, Эд хариуцагч, Гүйлгээний төрөл, Гүйлгээний төлөв зэрэг мэдээллээр шүүлт хийж болно. 

Анхаарах
Хайлт хийхдээ Гүйлгээний огноо-ны хугацааг заавал тохируулна. Шаардлагатай тохиолдолд Тайлант үе болон бусад шүүлтүүрийг сонгож, хайлтын үр дүнг нарийвчлан харах боломжтой.

Зураг 30. Худалдсан лавлагаа 

Мөн “Дэлгэрэнгүй харуулах эсэх” сонголтыг идэвхжүүлснээр худалдсан хөрөнгөтэй холбоотой мэдээллийг илүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. 

Зураг 31. Худалдсан дэлгэрэнгүй лавлагаа 

Худалдсан лавлагаа гүйлгээний төрөл 

“Гүйлгээний төрөл” талбараар хөрөнгө худалдахтай холбоотой гүйлгээний төрлийг сонгон мэдээллийг шүүн харах боломжтой. Тухайн талбарт “Худалдах” эсвэл “Бүгд” сонголтыг ашиглан шаардлагатай гүйлгээгээр хайлт хийнэ. 

  • Худалдах – зөвхөн хөрөнгө худалдах гүйлгээний мэдээллийг харуулна.  

  • Бүгд – гүйлгээний төрлөөс үл хамааран хайлтын нөхцөлд тохирох бүх мэдээллийг харуулна.  

Зураг 32. Худалдсан лавлагаа гүйлгээний төрөл 

Худалдсан лавлагаа гүйлгээний төлөв 

“Гүйлгээний төлөв” талбараар хөрөнгө худалдах гүйлгээний явцыг төлөвөөр нь шүүн харах боломжтой. 

  • Худалдах гүйлгээ хийж байна – одоогоор хийгдэж байгаа буюу бүрэн дуусаагүй хөрөнгө худалдах гүйлгээг харуулна.  

  • Худалдах гүйлгээ хийсэн – худалдах гүйлгээ бүрэн хийгдэж дууссан хөрөнгийн мэдээллийг харуулна. 

  • Бүгд – гүйлгээний төлөвөөр ялгалгүй, худалдахтай холбоотой бүх гүйлгээний мэдээллийг харуулна 

Зураг 33. Худалдсан лавлагаа гүйлгээний төлөв 

10. Акталсан лавлагаа 

Акталсан лавлагаа хэсэг нь системд бүртгэгдсэн акталсан хөрөнгийн мэдээллийг хайж, тухайн хөрөнгийн акталсан бүртгэл болон холбогдох мэдээллийг шалгахад ашиглагдана. 

Хайлтын хэсэгт Гүйлгээний огноо, Тайлант үе, Гүйлгээний дугаар, Хөрөнгийн код, Хөрөнгийн ангилал, Хөрөнгийн төрөл, Хөрөнгийн данс, Үзүүлэлт, Салбар хэлтэс, Эд хариуцагч зэрэг нөхцөлийг ашиглан шаардлагатай мэдээллийг шүүн харах боломжтой. 

Анхаарах
Лавлагаагаар хайлт хийхдээ Гүйлгээний огноо-г заавал оруулна. Мөн Тайлант үе-ээр хайх бол тухайн тайлант үеийг сонгож оруулсны дараа хайлт хийнэ.

Зураг 34. Акталсан лавлагаа 

Мөн “Дэлгэрэнгүй харах эсэх” сонголтыг идэвхжүүлснээр акталсан хөрөнгөтэй холбоотой мэдээллийг илүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. 

Зураг 35. Акталсан дэлгэрэнгүй лавлагаа 

Акталсан лавлагааны гүйлгээний төлөв 

Гүйлгээний төлөв талбараар актлах гүйлгээний явцын төлөвөөр шүүн харах боломжтой. 

  • Актлах гүйлгээ хийж байна – хөрөнгө актлах гүйлгээ хийгдэж байгаа төлөвтэй бүртгэлүүдийг харуулна.  

  • Актлах гүйлгээ хийсэн – хөрөнгө актлах гүйлгээ бүрэн хийгдсэн бүртгэлүүдийг харуулна.  

  • --Бүгд-- – актлах гүйлгээний бүх төлөвийн бүртгэлийг харуулна. 

Зураг 36. Акталсан лавлагааны гүйлгээний төлөв 

Акталсан лавлагааны гүйлгээний төрөл 

Гүйлгээний төрөл талбараар акталсан хөрөнгийн гүйлгээг төрлөөр нь шүүн харах боломжтой. 

  • Актлах – хөрөнгө актлахтай холбоотой гүйлгээг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төрлийн актлах гүйлгээг харуулна. 

Зураг 37. Акталсан лавлагааны гүйлгээний төрөл 

11. Ашиглалтаас хассан лавлагаа 

Ашиглалтаас хассан лавлагаа хэсэг нь системд бүртгэлтэй хөрөнгийг ашиглалтаас хассантай холбоотой гүйлгээний мэдээллийг хайж, бүртгэл болон гүйлгээний мэдээллийг шалгахад ашиглагдана. 

Хайлтын хэсэгт Гүйлгээний огноо, Тайлант үе, Гүйлгээний дугаар, Хөрөнгийн код, Хөрөнгийн ангилал, Хөрөнгийн төрөл, Хөрөнгийн данс, Үзүүлэлт, Салбар хэлтэс, Эд хариуцагч зэрэг нөхцөлөөр хайлт хийж, шаардлагатай мэдээллийг шүүн харах боломжтой. 

Анхаарах
Хайлт хийхдээ Гүйлгээний огноо-г заавал оруулна. Тайлант үе-ээр хайх тохиолдолд мөн тухайн тайлант үеийг сонгож оруулсны дараа хайлт хийнэ.

Зураг 38. Ашиглалтаас хассан лавлагаа 

Мөн “Дэлгэрэнгүй харах эсэх” сонголтыг идэвхжүүлснээр ашиглалтаас хассан хөрөнгөтэй холбоотой мэдээллийг илүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. 

Зураг 39. Ашиглалтаас хассан лавлагаа дэлгэрэнгүй 

Ашиглалтаас хассан лавлагааны гүйлгээний төрөл 

Гүйлгээний төрөл талбараар ашиглалтаас хассан гүйлгээг төрлөөр нь шүүн харах боломжтой. 

  • Ашиглалтаас хасах – хөрөнгийг ашиглалтаас хасахтай холбоотой гүйлгээг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төрлийн ашиглалтаас хасах гүйлгээг харуулна. 

Зураг 40. Ашиглалтаас хассан лавлагааны гүйлгээний төрөл 

Ашиглалтаас хассан лавлагааны гүйлгээний төлөв 

Гүйлгээний төлөв талбараар ашиглалтаас хасахтай холбоотой зарлагын гүйлгээг төлөвөөр нь шүүн харах боломжтой. 

  • Зарлага хийж байна – ашиглалтаас хасах зарлагын гүйлгээ хийгдэж байгаа бүртгэлүүдийг харуулна.  

  • Зарлага хийсэн – ашиглалтаас хасах зарлагын гүйлгээ бүрэн хийгдсэн бүртгэлүүдийг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төлөвийн ашиглалтаас хасах зарлагын гүйлгээг харуулна.  

Зураг 41. Ашиглалтаас хассан лавлагааны гүйлгээний төлөв 

12. Шилжүүлгийн лавлагаа 

Шилжүүлгийн лавлагаа хэсэг нь системд бүртгэгдсэн хөрөнгийн шилжүүлгийн гүйлгээг хайж, тухайн хөрөнгийг хаанаас хаашаа шилжүүлсэн, хэзээ шилжүүлсэн болон хэн хариуцаж байгаа зэрэг мэдээллийг шалгахад ашиглагдана. 

Хайлтын хэсэгт Гүйлгээний огноо, Тайлант үе, Гүйлгээний дугаар, Хөрөнгийн код, Хөрөнгийн ангилал, Хөрөнгийн төрөл, Хөрөнгийн данс, Салбар хэлтэс, Эд хариуцагч зэрэг нөхцөлийг ашиглан шаардлагатай мэдээллийг шүүн харах боломжтой. 

Анхаарах
Хайлт хийхдээ Гүйлгээний огноо-г заавал оруулна. Тайлант үе-ээр хайлт хийх тохиолдолд мөн тухайн тайлант үеийг сонгож оруулсны дараа хайлт хийнэ.

Зураг 42. Шилжүүлгийн лавлагаа 

Мөн “Дэлгэрэнгүй харах эсэх” сонголтыг идэвхжүүлснээр шилжүүлгийн гүйлгээтэй холбоотой мэдээллийг илүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой. 

Зураг 43. Шилжүүлгийн лавлагаа дэлгэрэнгүй 

Шилжүүлгийн гүйлгээний төлөв 

Гүйлгээний төлөв талбараар хөрөнгийн шилжүүлгийн гүйлгээг явцын төлөвөөр нь шүүн харах боломжтой. 

  • Шилжүүлэг хийж байна – хөрөнгийн шилжүүлгийн гүйлгээ хийгдэж байгаа бүртгэлүүдийг харуулна.  

  • Шилжүүлэг хийсэн – хөрөнгийн шилжүүлгийн гүйлгээ бүрэн хийгдсэн бүртгэлүүдийг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төлөвийн шилжүүлгийн гүйлгээг харуулна.  

Зураг 44. Шилжүүлгийн гүйлгээний төлөв 

Шилжүүлгийн гүйлгээний төрөл 

Гүйлгээний төрөл талбараар хөрөнгийн шилжүүлгийн гүйлгээг төрлөөр нь шүүн харах боломжтой. 

  • Шилжүүлэг – хөрөнгийг нэг салбар, хэлтэс, эд хариуцагчаас нөгөөд шилжүүлсэн гүйлгээг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төрлийн шилжүүлгийн гүйлгээг харуулна. 

Зураг 45. Шилжүүлгийн гүйлгээний төрөл 

13. Хөрөнгийн гүйлгээний лавлагаа 

Хөрөнгийн гүйлгээний лавлагаа хэсэг нь системд бүртгэгдсэн хөрөнгөтэй холбоотой бүх төрлийн гүйлгээг хайж, тухайн хөрөнгийн орлого, шилжүүлэг, дахин үнэлгээ, засвар, нэгтгэл, актлалт, ашиглалтаас хасалт зэрэг гүйлгээний мэдээллийг нэг цонхоор хянахад ашиглагдана. 

Хайлтын хэсэгт Гүйлгээний огноо, Тайлант үе, Гүйлгээний дугаар, Хөрөнгийн код, Хөрөнгийн ангилал, Хөрөнгийн төрөл, Хөрөнгийн данс, Салбар хэлтэс, Эд хариуцагч, Гүйлгээний төрөл, Гүйлгээний төлөв зэрэг нөхцөлийг ашиглан шаардлагатай мэдээллийг шүүн харах боломжтой. 

Анхаарах
Хөрөнгийн гүйлгээний лавлагаагаар хайлт хийхдээ Гүйлгээний огноо-г заавал оруулна.

Зураг 46. Хөрөнгийн гүйлгээний лавлагаа 

Хөрөнгийн гүйлгээний төрөл 

  • Хөрөнгө элэгдэлт – хөрөнгийн элэгдэл тооцсон гүйлгээг харуулна.  

  • Капитал засвар – хөрөнгийн капитал засвартай холбоотой гүйлгээг харуулна.  

  • Хөрөнгийн орлого – хөрөнгө орлогод бүртгэсэн гүйлгээг харуулна.  

  • Дахин үнэлэлт – хөрөнгийн дахин үнэлгээ хийсэн гүйлгээг харуулна.  

  • Худалдан авалт – хөрөнгө худалдан авч бүртгэсэн гүйлгээг харуулна.  

  • Шилжүүлэг – хөрөнгийг нэг салбар, нэг хариуцагчаас нөгөөд шилжүүлсэн гүйлгээг харуулна.  

  • --Бүгд-- – дээрх бүх төрлийн хөрөнгийн гүйлгээг харуулна. 

Зураг 47. Хөрөнгийн гүйлгээний төрөл 

Хөрөнгийн гүйлгээний төлөв 

  • Хэвийн – ашиглалтад байгаа, хэвийн төлөвтэй хөрөнгийг харуулна.  

  • Худалдах – худалдахаар бүртгэсэн хөрөнгийг харуулна.  

  • Актлах – актлахаар бүртгэсэн хөрөнгийг харуулна.  

  • Дахин үнэлэх – дахин үнэлгээ хийхээр бүртгэсэн хөрөнгийг харуулна.  

  • Элэгдүүлэхгүй – элэгдэл тооцохгүйгээр бүртгэсэн хөрөнгийг харуулна.  

  • Түрээс – түрээсийн зориулалтаар бүртгэсэн хөрөнгийг харуулна.  

  • Шинэ нөөц – шинэ нөөцөд бүртгэлтэй хөрөнгийг харуулна.  

  • Хуучин нөөц – хуучин нөөцөд бүртгэлтэй хөрөнгийг харуулна.  

  • Акталсан – актлах гүйлгээ хийгдэж, бүртгэлээс хасагдсан хөрөнгийг харуулна.  

  • --Бүгд-- – бүх төлөвийн хөрөнгийг харуулна.  

Зураг 48. Хөрөнгийн гүйлгээний төлөв