Цэсийн зориулалт
“Цалин” хэсэг нь байгууллагын ажилтнуудын цалин тооцоолох, цалингийн үзүүлэлт болон томьёог тохируулах, цалингийн мэдээллийг шалгах, тайлант хугацааг удирдах зориулалттай. Мөн цалингийн дансны тохиргоо, хэрэглэгчийн эрх, ажилтны цалин хүлээн авах картын мэдээллийг бүртгэж, хянах боломжтой.
БҮРТГЭЛ
1. Дансны тохиргоо
Дансны тохиргоо” цэс нь байгууллагын цалингийн үзүүлэлтүүдийг холбогдох данстай уялдуулан тохируулах зориулалттай. Энэхүү цэсээр цалингийн үзүүлэлт, үндсэн данс, харьцах данс болон тэдгээрийн дэд дансны мэдээллийг бүртгэж, хянах боломжтой. Хайлтын хэсэгт Төрөл болон Компани гэсэн нөхцөлөөр дансны тохиргооны мэдээллийг шүүн хайна. Шаардлагатай нөхцөлийг сонгосны дараа Хайх товчийг дарж бүртгэлтэй тохиргооны мэдээллийг харна.

Зураг 1. Дансны тохиргооны үндсэн цонх
2.Тайлант үеийн тохиргоо
“Тайлант үеийн тохиргоо” цэс нь байгууллагын хэлтэс, тасаг тус бүрийн тайлант он, сар болон тайлангийн дугаарыг тохируулах, цалингийн бодолт болон өөрчлөлт хийх боломжийг удирдах зориулалттай. Энэхүү цэсээр бүртгэлтэй хэлтэс, тасгийн тайлант үеийн мэдээллийг харах, хянах, шаардлагатай тохиргоог хийх боломжтой.
Хайлтын нөхцөл хэсэгт хэлтэс тасгийн дугаарыг сонгон тухайн хэлтэс, тасгийн тайлант үеийн тохиргооны мэдээллийг шүүн хайна. Шаардлагатай нөхцөлийг сонгосны дараа Хайх товчийг дарж мэдээллийг харна.

Зураг 2. Тайлант үеийн тохиргоо
|
Талбар |
Тайлбар |
|
Хэлтэс тасгийн код |
Хэлтэс, тасгийн системд бүртгэлтэй код. |
|
Хэлтэс тасгийн нэр |
Хэлтэс, тасгийн нэршил. |
|
Тайлант он |
Цалингийн тайлант оныг харуулна. |
|
Тайлант сар |
Цалингийн тайлант сарыг харуулна. |
|
Тайлангийн дугаар |
Тухайн тайлант үеийн тайлангийн дугаарыг харуулна. |
|
Бодолт хийж байгаа эсэх |
Цалингийн бодолт хийгдэж байгаа эсэхийг тэмдэглэгээгээр харуулна. |
|
Өндөрлөлт хийж болох эсэх |
Тухайн тайлант үеийн өндөрлөлт хийх боломжтой эсэхийг харуулна. |
3. Хэрэглэгчийн эрхийн тохиргоо
“Хэрэглэгчийн эрхийн тохиргоо” цэс нь байгууллагын ажилтнуудад цалингийн бодолт хийх, тайлант үеийг өндөрлөх болон цалингийн гүйлгээ хийх эрхийг тохируулах зориулалттай. Энэхүү цэсээр ажилтан бүрийн эрхийн мэдээллийг бүртгэх, харах, өөрчлөх боломжтой.Хайлтын нөхцөл хэсэгт Хэлтсийн дугаар талбараас шаардлагатай хэлтэс, тасгийг сонгож, Хайх товчийг дарснаар тухайн хэлтэс, тасагт хамаарах ажилтнуудын эрхийн тохиргооны мэдээллийг харна.
Хэрэглэгчийн эрхийг тохируулахдаа ажилтны мөрийг сонгож, Бодолт хийх, Өндөрлөлт хийх, Гүйлгээ хийх багануудын харгалзах нүдийг тэмдэглэнэ. Тэмдэглэгээтэй бол тухайн эрх олгогдсон, тэмдэглэгээгүй бол эрх олгогдоогүйг илэрхийлнэ. Шаардлагатай эрхийг тохируулсны дараа Хадгалах товчийг дарж мэдээллийг бүртгэнэ.

Зураг 3. Хэрэглэгчийн эрхийн тохиргооны хэсэг
4. Цалин бодолт
“Цалингийн бодолт” цэс нь байгууллагын ажилтнуудын цалинг сонгосон тайлант хугацаа, хэлтэс тасаг болон цалингийн загварын дагуу тооцоолох, тооцоолсон мэдээллийг харах, шалгах зориулалттай. Цалин бодохдоо эхлээд тухайн хэлтэс, тасгийг сонгож, байгууллагад тохируулсан цалингийн загварыг ашиглана. Цалингийн загвар нь урьдчилгаа цалин болон сарын сүүл цалин гэсэн төрлүүдтэй бөгөөд сонгосон загвараас хамааран цалин бодолтын хүснэгтэд харагдах үзүүлэлтүүд өөрчлөгдөнө. Байгууллага бүр өөрийн цалин тооцох нөхцөл, томьёотой байх боломжтой. Эдгээр томьёог “Цалингийн үзүүлэлт” цэсний “Томьёо тодорхойлох” хэсэгт бүртгэж, цалингийн загварт холбосноор цалин бодолтод ашиглана.
“Цалингийн бодолт” цэсний хайлтын хэсэгт цалин бодох хэлтэс, тасаг, цалингийн загвар, он, сар болон бодолтын дугаарыг сонгоно. Цалингийн загвар талбарт тухайн байгууллагын тохируулсан урьдчилгаа цалин эсвэл сарын сүүл цалингийн загварыг сонгож, “Хайх” товчийг дарснаар сонгосон нөхцөлд хамаарах ажилтнуудын цалингийн мэдээлэл хүснэгтэд харагдана.

Зураг 4. Цалингийн бодолтын цонхны хайлтын хэсэг болон ажилтнуудын цалингийн мэдээлэл
|
Талбар |
Тайлбар |
|
Ажилтны код |
Ажилтан бүрийн бүртгэлийн код. |
|
Ажилтны нэр |
Цалин бодолтод хамрагдсан ажилтны нэр. |
|
Төлөв |
Ажилтны бүртгэлтэй холбоотой төлөвийн мэдээлэл. |
|
Цалин бодох нэгж |
Ажилтны цалин бодогдох харьяалах нэгж. |
|
Үндсэн цалин |
Ажилтны бүртгэлд тохируулсан үндсэн цалингийн хэмжээ. |
|
Сарын ажлын цаг |
Тухайн сарын ажиллах цагийн мэдээлэл. |
|
Ажилласан цаг |
Ажилтны бодитоор ажилласан цагийн мэдээлэл. |
|
Бодогдсон цалин |
Тохируулсан томьёоны дагуу тооцоологдох цалингийн дүн. |
|
Нэмэгдэл, суутгал |
Ажилтны цалинд тооцогдох нэмэлт олговор болон суутгалын мэдээлэл. |
|
Нийт гараа |
Цалин бодолтын хүснэгтэд бүртгэгдсэн нийт гарааны мэдээлэл. |
Цалингийн бодолт цэсийн үндсэн товчлууруудын тайлбар
|
Талбар |
Цонх |
Тайлбар |
|
Бодолт хийх |
|
Сонгосон ажилтны цалингийн бодолтыг хийх, тооцоолох зориулалттай. |
|
Хадгалах |
|
Цалингийн бодолтод оруулсан мэдээлэл, өөрчлөлтийг хадгална. |
|
Нэмэлт |
|
Цалингийн бодолттой холбоотой нэмэлт мэдээлэл, тохиргоог харах болон ашиглах боломжтой. |
|
Хэвлэх |
|
Цалингийн бодолтын мэдээллийг хэвлэж гаргана |
|
Экспорт |
|
Цалингийн бодолтын мэдээллийг файл хэлбэрээр гаргаж, компьютерт хадгалахад ашиглана. |
|
Гүйлгээ |
|
Цалингийн бодолттой холбоотой гүйлгээний мэдээллийг харах, боловсруулахад ашиглана. |
|
Э-мейл илгээх |
|
Цалингийн бодолтын мэдээллийг цахим шуудангаар илгээхэд ашиглана |

Зураг 1. Бодогдсон цалингийн мэдээллийн хэсэг
“Бодогдсон цалин” баганад ажилтан бүрийн тухайн сард тооцоологдсон цалингийн дүн харагдана. Энэ дүн нь үндсэн цалин, сарын ажлын цаг болон бодитоор ажилласан цагийн мэдээлэлд үндэслэн тооцоологдоно.
Цалингийн тооцооллын мэдээлэл: Ажилтны “Бодогдсон цалин” баганад байгаа дүнг сонгоход дэлгэцийн доод хэсэгт тухайн цалинг тооцоолоход ашигласан үзүүлэлтүүд болон тэдгээрийн код харагдана.
Үүнд:
-
Үндсэн цалин (10012) – Ажилтны үндсэн цалингийн мэдээлэл.
-
Сарын ажлын цаг (31002) – Тухайн сарын ажиллах ёстой цагийн мэдээлэл.
-
Ажилласан цаг (31010) – Ажилтны бодитоор ажилласан цагийн мэдээлэл.
-
Бодогдсон цалин (10007) – Дээрх үзүүлэлтүүдэд үндэслэн тооцоологдох цалингийн үзүүлэлт.
Зураг 2. Нэмэлт цонхны тайлбар
Цалингийн бодолтын хүснэгтэд ажилтан нэмэх, хасах, сонгосон баганын утгыг бүх ажилтанд ижил болгох болон мэдээлэл татахад ашиглана.
|
Талбар |
Тайлбар |
|
Ажилтан нэмэх |
Цалингийн бодолтын хүснэгтэд шинэ ажилтан нэмнэ. |
|
Ажилтан хасах |
Сонгосон ажилтныг цалингийн бодолтын хүснэгтээс хасна. |
|
Ижил утга |
Сонгосон баганын бүх ажилтны мөрөнд ижил утга оруулна. |
|
Авлага татах |
Ажилтнуудын авлагын мэдээллийг системээс татахад ашиглана. |
Ижил утга оруулах заавар
-
Ижил утга оруулах баганаа сонгоно.
-
Хулганы баруун товчийг дарж “Ижил утга” хэсгийг сонгоно.
-
Оруулах утгаа бичнэ. Жишээлбэл, 100 гэж оруулна.
-
Ингэснээр сонгосон баганын бүх ажилтны мөрөнд 100 гэсэн утга ижилхэн орно.

Зураг 3. Нэмэлт цонхон дээр дарснаар
Нэмэлт цэс нь ажилтны цалин, хүний нөөц болон цалингийн тооцоололтой холбоотой мэдээллийг харахад ашиглагдана. Цалингийн бодолтын дэлгэцийн доод хэсэгт байрлах “Нэмэлт” (+) товчийг дарахад дараах сонголтууд бүхий цонх нээгдэнэ.
|
Цэсийн нэр |
Тайлбар |
|
Цагийн мэдээлэл |
Ажилтны ажилласан цаг, ирц болон цагийн бүртгэлтэй холбоотой мэдээллийг харахад ашиглана. |
|
Хүний нөөцийн мэдээлэл |
Ажилтны хувийн мэдээлэл, албан тушаал, харьяалагдах хэлтэс зэрэг хүний нөөцийн мэдээллийг харахад ашиглана. |
|
Цалингийн мэдээлэл |
Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл, суутгал болон цалингийн тооцоололтой холбоотой мэдээллийг харахад ашиглана. |
Ашиглах заавар
-
Цалингийн бодолт цэс рүү орно.
-
Мэдээллийг нь харах ажилтнаа хүснэгтээс сонгоно.
-
Дэлгэцийн доод хэсэгт байрлах “Нэмэлт” (+) товчийг дарна.
-
Нээгдсэн цонхноос харахыг хүссэн мэдээллийн төрлөө сонгоно.
-
Нэмэлт цонхноос гарах бол “Болих” товчийг дарна.

Зураг 4. Хэвлэх товчны тайлбар
Хэвлэх товчийг дарахад цалингийн бодолтын тайлан хэвлэхэд бэлэн хэлбэрээр харагдана. Энэ цонхноос ажилтнуудын цалингийн мэдээлэл, ажилласан цаг, нэмэгдэл, суутгал болон гар дээр олгох дүнг шалгаж, тайланг хэвлэх эсвэл файл хэлбэрээр хадгалах боломжтой.
|
Талбар |
Тайлбар |
|
Тайлангийн мэдээлэл |
Байгууллагын нэр, тайлант он, сар болон тайлангийн нэр. |
|
Ажилтны мэдээлэл |
Ажилтны овог, нэр, албан тушаал. |
|
Цалингийн мэдээлэл |
Үндсэн цалин, ажилласан өдөр, цаг, нэмэгдэл болон бодогдсон цалин. |
|
Суутгал |
Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар болон бусад суутгал |
|
Гарт олгох |
Суутгал хасагдсаны дараа ажилтанд олгох цалингийн дүн |
|
Нийт дүн |
Ажилтнуудын цалингийн нэгтгэсэн дүн. |

Зураг 5. Экспорт цонхны тайлбар
Нэмэлт товчийг дарахад цалингийн бодолттой холбоотой мэдээллийг төрөл бүрийн файл хэлбэрээр гаргах сонголт бүхий цонх нээгдэнэ.
Тус цонхонд дараах сонголтууд байрлана.
-
MS EXCEL – Цалингийн бодолтын мэдээллийг Excel файл хэлбэрээр гаргаж, хадгалах боломжтой.
-
PDF – Цалингийн бодолтын мэдээллийг PDF файл хэлбэрээр гаргаж, хэвлэх болон бусдад дамжуулахад ашиглана.
-
BANK FILES – Ажилтнуудын цалинг банкны данс руу шилжүүлэхэд шаардлагатай банкны файлыг үүсгэх зориулалттай.
-
INVOICE – Цалингийн бодолттой холбоотой нэхэмжлэхийн мэдээллийг гаргахад ашиглана.
-
Болих – Нэмэлт цонхыг хааж, цалингийн бодолтын үндсэн дэлгэц рүү буцна.

Зураг 6. Гүйлгээ цонхны загвар
Гүйлгээ товчийг дарахад “Цалингийн гүйлгээ” цонх нээгдэнэ. Энэхүү цонх нь бодогдсон цалинтай холбоотой нягтлан бодох бүртгэлийн гүйлгээг харах, шалгах болон бүртгэхэд ашиглагдана.
Ашиглах заавар
-
Гүйлгээ товчийг дарж “Цалингийн гүйлгээ” цонхыг нээнэ.
-
Гүйлгээний огноо талбарт шаардлагатай огноог сонгоно.
-
Хэлтэс, тасгийн мэдээллийг сонгож, холбогдох цалингийн гүйлгээнүүдийг шалгана.
-
Дансны код, гүйлгээний утга, дебит болон кредит дүнг нягтална.
-
Бүртгэх гүйлгээнүүдийн Сонгох баганад чагт тавина.
-
Мэдээллийг шалгасны дараа доод хэсэгт байрлах Хадгалах товчийг дарна.

Зураг 7. Э-мейл илгээхэд харагдах цонх
Цалингийн бодолтын мэдээллийг цахим шуудангаар илгээхэд шаардлагатай э-мэйл хаяг болон серверийн тохиргоог хийх зориулалттай.
|
Талбар |
Тайлбар |
|
Сүүлд илгээсэн огноо |
Цалингийн мэдээллийг хамгийн сүүлд э-мэйлээр илгээсэн огноо, цагийг харуулна. |
|
Э-мэйл |
Цалингийн мэдээлэл илгээх цахим шуудангийн хаягийг оруулна. |
|
Нууц үг |
Э-мэйл хаягаар нэвтрэхэд шаардлагатай нууц үг эсвэл аппын нууц үгийг оруулна. |
|
Host |
Э-мэйл илгээх серверийн хаягийг оруулна. Жишээ: smtp.gmail.com |
|
Port |
Э-мэйл сервертэй холбогдох портын дугаарыг оруулна. Жишээ: 587 |
|
Timeout |
Сервертэй холбогдох үед хариу хүлээх хугацааны тохиргоо. |
|
EnableSSL |
Э-мэйл илгээх холболтын хамгаалалтыг идэвхжүүлнэ. |
|
Use Default Credentials |
Системийн үндсэн нэвтрэх мэдээллийг ашиглах эсэхийг тохируулна. |
Э-мэйл илгээх дараалал
-
Э-мэйл талбарт ашиглах цахим шуудангийн хаягаа оруулна.
-
Нууц үг талбарт шаардлагатай нууц үгийг оруулна.
-
Host, Port болон холболтын хамгаалалтын тохиргоог хийнэ.
-
Тохиргоо хадгалах товчийг дарна.
-
Илгээх товчийг дарж мэдээлэл илгээх үйлдлийг эхлүүлнэ.
4.1. Цалингийн загварын дэлгэрэнгүй
“Цалингийн загварын дэлгэрэнгүй” цэс нь цалингийн бодолтын хүснэгтэд ямар үзүүлэлтүүд харагдах, тэдгээрийн байрлал болон дарааллыг тохируулах зориулалттай. Цалингийн бодолтод шаардлагатай үзүүлэлт харагдахгүй байвал тухайн үзүүлэлт цалингийн загварын дэлгэрэнгүй хэсэгт бүртгэгдсэн эсэхийг шалгана. Хэрэв бүртгэлгүй бол “Цалингийн үзүүлэлт” цэсэнд шинээр бүртгэж, дараа нь шаардлагатай цалингийн загварт нэмнэ.

Зураг 4.1. Цалингийн загварын дэлгэрэнгүй хэсгийн хайлт болон үзүүлэлтийн бүртгэл
4.2. Цалингийн үзүүлэлт болон томьёоны тохиргоо
“Цалингийн үзүүлэлт” цэс нь цалин бодоход ашиглах мэдээллийг бүртгэх, тэдгээрийн тооцооллын томьёог тохируулах зориулалттай. Байгууллагын цалин тооцох аргачлалаас хамааран үндсэн цалин, ажилласан цаг, нэмэгдэл, суутгал болон бусад үзүүлэлтэд шаардлагатай томьёог “Томьёо тодорхойлох” хэсэгт оруулна. Бүртгэсэн үзүүлэлтийг цалингийн загварын дэлгэрэнгүй хэсэгт холбосноор цалингийн бодолтын хүснэгтэд ашиглах боломж бүрдэнэ.

Зураг 4.2. Цалингийн үзүүлэлтийн бүртгэл болон томьёо тодорхойлох хэсэг
5. Цалингийн өндөрлөлт
“Цалингийн өндөрлөлт” цэс нь тухайн тайлант хугацааны цалингийн бодолтыг өндөрлөж, дараагийн тайлант хугацаанд шилжүүлэхэд ашиглагдана. Энэ хэсэгт байгууллагын хэлтэс, тасгуудын одоогийн болон шилжих тайлант үеийн мэдээллийг харах, шаардлагатай хэлтэс, тасгийг сонгон цалингийн өндөрлөлт хийх боломжтой.

Зураг 5. Цалингийн өндөрлөлтийн цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Сонгох |
Цалингийн өндөрлөлт хийх хэлтэс, тасгийг сонгоно. |
|
Код |
Хэлтэс, тасгийн бүртгэлийн код. |
|
Нэр |
Хэлтэс, тасгийн нэр. |
|
Компани |
Тухайн хэлтэс, тасгийн харьяалагдах байгууллагын мэдээлэл. |
|
Одоогийн тайлант үе |
Цалингийн бодолт хийгдэж буй он, сар, дугаар. |
|
Шилжих тайлант үе |
Өндөрлөлт хийсний дараа шилжих он, сар, дугаар. |
6. Цалингийн картны дугаар оруулах
“Цалингийн картын дугаар оруулах” цэс нь ажилтны цалин хүлээн авах банкны картын дугаарыг бүртгэх, шинэчлэх зориулалттай. Энэхүү цэсээр ажилтны мэдээллийг сонгон, түүнд харгалзах картын дугаарыг оруулах боломжтой.

Зураг 6. Цалингийн дугаар оруулах цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Ажилтны код |
Картын дугаар бүртгэх ажилтныг кодоор нь сонгоно. |
|
Ажилтны нэр |
Сонгосон ажилтны нэр автоматаар харагдана. |
|
Хэлтэс, тасгийн код |
Ажилтны харьяалагдах хэлтэс, тасгийн код харагдана. |
|
Хэлтэс, тасгийн нэр |
Ажилтны харьяалагдах хэлтэс, тасгийн нэр харагдана. |
|
Картын № |
Ажилтны цалин хүлээн авах банкны картын дугаарыг оруулна. |
Лавлах
1. Холбогдох обьектын бүртгэл
Холбогдох объектын бүртгэл” цэс нь цалингийн тооцоололд ашиглагдах ажилтны мэдээлэл болон цаг бүртгэлийн үзүүлэлтүүдийг системийн холбогдох мэдээлэлтэй уялдуулан бүртгэх зориулалттай. Тухайлбал, ажилласан хоног, илүү цаг, үндсэн цалин, ажилтны регистрийн дугаар, албан тушаал зэрэг мэдээллийг аль хүснэгтээс, ямар талбараар авахыг тохируулна.

Зураг 1. Холбогдох объектын бүртгэлийн үндсэн цонх.
|
Талбар |
Тайлбар |
|
Бүлгийн код |
Холбогдох объектыг ялган таних давтагдашгүй код. |
|
Бүлгийн нэр |
Бүртгэж буй мэдээллийн нэр. Жишээлбэл, ажилласан хоног, илүү цаг, үндсэн цалин. |
|
Холбогдох SQL |
Тухайн мэдээллийг системээс авахад ашиглах SQL талбар эсвэл илэрхийлэл. |
|
Холбогдох хүснэгт |
Мэдээллийг авах системийн хүснэгт. Жишээлбэл, TS нь цаг бүртгэл, HRM нь хүний нөөцийн мэдээлэлтэй холбоотой. |
|
Мэдээлэл өөрчлөхөд таталт хийх |
Тухайн мэдээлэл өөрчлөгдөх үед дахин таталт хийх эсэхийг тохируулах сонголт. |
2. Холбогдох обьектын дэлгэрэнгүй
“Холбогдох объектын дэлгэрэнгүй” цэс нь цалингийн үзүүлэлтүүдийг системд бүртгэгдсэн холбогдох объектуудтай уялдуулан тохируулах, бүртгэсэн холбоосыг харах, шалгах зориулалттай. Тухайлбал, ажилтны регистрийн дугаар, үндсэн цалин, ажилласан жил зэрэг цалингийн үзүүлэлтүүдийг хүний нөөц болон цаг бүртгэлийн мэдээлэлтэй холбож өгнө.

Зураг 2. Холбогдох объектын дэлгэрэнгүй бүртгэл болон хайлтын хэсэг
|
Талбар |
Тайлбар |
|
Цалингийн үзүүлэлтийн код |
Холбож буй цалингийн үзүүлэлтийн код. |
|
Цалингийн үзүүлэлтийн нэр |
Цалингийн тооцоололд ашиглагдах үзүүлэлтийн нэр. |
|
Холбогдох объектын код |
Цалингийн үзүүлэлттэй холбосон объектын код. |
|
Холбогдох объектын нэр |
Холбогдсон объектын нэр буюу мэдээллийн төрөл. |
3. Цалингийн загвар
“Цалингийн загвар” цэс нь байгууллагын цалин тооцоолоход ашиглах загваруудыг бүртгэх, харах, өөрчлөх зориулалттай. Цалингийн загварыг урьдчилгаа цалин, сарын сүүл цалин, урамшуулал цалин зэрэг төрлөөр тусад нь бүртгэж болно. Бүртгэсэн загвар бүрд шаардлагатай цалингийн үзүүлэлтүүдийг “Цалингийн загварын дэлгэрэнгүй” цэсээр холбож, цалингийн бодолтод ашиглана.

Зураг 3. Цалингийн загварын харагдах дэлгэц
4. Цалингийн загварын дэлгэрэнгүй
“Цалингийн загварын дэлгэрэнгүй” цэс нь бүртгэгдсэн цалингийн загварт шаардлагатай үзүүлэлтүүдийг холбох, тэдгээрийн харагдах дараалал болон баганын өргөнийг тохируулах зориулалттай. Тухайлбал, урьдчилгаа цалингийн загварт үндсэн цалин, ажилласан цаг, бодогдсон цалин, авлага суутгал, гарт олгох дүн зэрэг үзүүлэлтүүдийг бүртгэж, цалингийн бодолтын хүснэгтэд харагдах байдлыг тохируулна.
Хайлтын нөхцөл нь цэсийн дээд хэсгийн “Загварын код” талбараас шаардлагатай цалингийн загварыг сонгоно. Тодорхой үзүүлэлт хайх бол “Цалингийн үзүүлэлт” талбараас сонгож, Хайх товчийг дарна. Сонгосон нөхцөлд тохирох цалингийн үзүүлэлтүүд доод хүснэгтэд харагдана.

Зураг 4. Цалингийн загварын дэлгэрэнгүй мэдээлэл болон хайлтын хэсэг
|
Талбар |
Тайлбар |
|
Загварын код |
Цалингийн загварыг ялган таних код. |
|
Загварын нэр |
Тухайн цалингийн загварын нэр. |
|
Цалингийн үзүүлэлт |
Загварт холбогдсон цалингийн үзүүлэлтийн код. |
|
Үзүүлэлтийн нэр |
Цалингийн бодолтод ашиглагдах үзүүлэлтийн нэр. |
|
Харагдах дараалал |
Цалингийн бодолтын хүснэгтэд үзүүлэлтүүд ямар дарааллаар байрлахыг тодорхойлно. |
|
Харагдах урт |
Тухайн үзүүлэлтийн баганын өргөнийг тохируулна. |
5. Цалингийн үзүүлэлт
“Цалингийн үзүүлэлт” цэс нь ажилтны цалинг тооцоолоход ашиглагдах үндсэн цалин, ажилласан цаг, нэмэгдэл, суутгал, татвар болон гарт олгох дүн зэрэг үзүүлэлтүүдийг бүртгэх, тохируулах зориулалттай. Үзүүлэлт бүрийн нэр, төрөл, харагдах байдал болон тооцоолох томьёог тодорхойлж, байгууллагын цалин бодох журмын дагуу ашиглана.

Зураг 5. Цалингийн үзүүлэлтийн жагсаалт болон бүртгэлийн мэдээлэл
|
Талбар |
Тайлбар |
|
Код, нэр |
Үзүүлэлтийн код болон хэрэглэгчид харагдах нэр. |
|
Үзүүлэлтийн бүлэг |
Үзүүлэлтийн ангилал. |
|
Үзүүлэлтийн төрөл |
Текст, тоо зэрэг өгөгдлийн төрөл. |
|
Үзүүлэлт өндөрлөлт |
Үзүүлэлтийн харуулах нөхцөлийн сонголт. |
|
Байрлалын дугаар, баганын өргөн |
Үзүүлэлтийн харагдах байрлал, өргөн. |
|
Баганын тайлбар 1, 2 |
Дэлгэцэд харуулах баганын тайлбар. |
|
Томьёо тодорхойлох |
Тооцооллын илэрхийлэл оруулах хэсэг. |
6. Цалингийн үзүүлэлтийн бүлэг
“Цалингийн үзүүлэлтийн бүлэг” цэс нь цалин тооцоолоход ашиглагдах үзүүлэлтүүдийг зориулалт, төрлөөр нь ангилан бүлэглэхэд ашиглагдана. Тухайлбал, цалингийн мэдээлэл, нэмэгдэл, суутгал зэрэг үзүүлэлтүүдийг тус тусад нь бүлэглэснээр цалингийн үзүүлэлтүүдийг бүртгэх, хайх, тохируулахад хялбар болно.

Зураг 6. Цалингийн үзүүлэлтийн бүлэг
7. Цалингийн цэс тохиргоо
“Цалингийн цэс тохиргоо” цэс нь байгууллагын хэлтэс, тасаг тус бүрийн цалингийн мэдээлэлд харагдах үзүүлэлтүүдийг тохируулах зориулалттай. Тухайн хэлтэс, тасагт ашиглах үндсэн цалин, ажилласан цаг, ажилласан хоног, нэмэгдэл, суутгал болон бусад цалингийн үзүүлэлтүүдийг сонгож, харагдах дарааллыг тодорхойлно.
“Хэлтэс тасаг” талбараас цалингийн үзүүлэлтийн тохиргоог харах хэлтэс, тасгийг сонгоно. Үүний дараа Хайх товчийг дарснаар сонгосон хэлтэс, тасагт бүртгэлтэй цалингийн үзүүлэлтүүд болон тэдгээрийн харагдах дараалал хүснэгтэд гарч ирнэ.

Зураг 7. Хэлтэс, тасгийн цалингийн үзүүлэлтийн тохиргооны мэдээлэл
Лавлагаа
1.Цалин бодолтын лавлагаа
“Цалингийн бодолтын лавлагаа” цэс нь байгууллагын ажилтнуудын өмнө бүртгэгдсэн цалингийн бодолтын мэдээллийг хайх, харах, хянах зориулалттай. Хэрэглэгч цалингийн загвар, хэлтэс тасаг, ажилтан, он, сар болон бодолтын дугаараар хайлт хийж, тухайн ажилтны цалин бодогдсон хугацаа болон бүртгэлийн мэдээллийг шалгах боломжтой.
Цалингийн бодолтын мэдээллийг хайхдаа Цалингийн загвар, Хэлтэс тасаг, Ажилтан, Оноор, Сараар, Дугаараар гэсэн нөхцөлүүдээс шаардлагатайг сонгоно. Үүний дараа хайлтын дүрс дээр дарж, сонгосон нөхцөлд тохирох цалингийн бодолтын мэдээллийг хүснэгтээс харна.

Зураг 1. Цалин бодолтын лавлагааны харагдах цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Сонгох |
Бүртгэлийн мөрийг тэмдэглэж сонгоно. |
|
Компанийн код |
Цалингийн бодолт хамаарах байгууллагын кодыг харуулна. |
|
Компанийн нэр |
Тухайн байгууллагын нэрийг харуулна. |
|
Хэлтэс тасгийн код |
Ажилтны харьяалагдах хэлтэс, тасгийн кодыг харуулна. |
|
Хэлтэс тасгийн нэр |
Ажилтны харьяалагдах хэлтэс, тасгийн нэрийг харуулна. |
|
Ажилтны код |
Ажилтны системд бүртгэгдсэн кодыг харуулна. |
|
Ажилтны нэр |
Цалин бодолт хийгдсэн ажилтны нэрийг харуулна. |
|
Он |
Цалингийн бодолт хамаарах оныг харуулна. |
|
Сар |
Цалингийн бодолт хамаарах сарыг харуулна. |
2.Актны лавлагаа
“Актны лавлагаа” цэс нь байгууллагын ажилтнуудын амралтын тооцоотой холбоотой бүртгэлийн мэдээллийг дэлгэрэнгүй харах, шалгах, хянах зориулалттай. Тус цэсээр ажилтны харьяалагдах хэлтэс тасаг, тайлант хугацаа, ажилласан хоног, нэг өдөрт ногдох цалин, амрах хоног болон амралтын мөнгөний дүнг харах боломжтой.Мөн бүртгэлийг үүсгэсэн огноо, хэрэглэгчийн нэр, сүүлд өөрчлөлт оруулсан огноо зэрэг мэдээллийг харуулдаг тул амралтын тооцооны бүртгэлийг шалгах, мэдээллийн зөрүүг тодруулахад ашиглана.
Актны лавлагааны мэдээллийг харахын тулд цонхны дээд хэсэгт байрлах “Тайлант үе” талбараас шаардлагатай он, сарыг сонгоно. Тодорхой хэлтэс, тасгийн мэдээллийг харах бол “Хэлтэс тасаг”, нэг ажилтны мэдээллийг харах бол “Ажилтан” талбарыг сонгоно. Сонгосон нөхцөлийн дагуу хайлт хийснээр тохирох бүртгэлүүд доорх хүснэгтэд харагдана.
Зураг 2. Актны лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Department ID |
Ажилтны харьяалагдах хэлтэс, тасгийн код. |
|
Emp FName |
Ажилтны нэр. |
|
Row Rec ID |
Бүртгэлийн мөрийг ялгах дугаар. |
|
Sheet Year, Sheet Month |
Бүртгэлийн тайлант он, сар. |
|
Sheet Count |
Тайлангийн дугаар. |
|
Emp Code |
Ажилтны бүртгэлийн код. |
|
Rest Ref |
Амралтын холбогдох лавлах дугаар. |
|
Total Wage Amt |
Амралтын тооцоонд ашигласан нийт цалингийн дүн. |
|
Is Work Day |
Ажилласан хоногоор тооцох эсэхийг илэрхийлнэ. |
|
Work Day Count |
Тооцоонд харгалзсан ажилласан хоногийн тоо. |
|
Work Per Wage |
Нэг өдөрт ногдох цалингийн дүн. |
|
Total Work Year |
Ажилласан хугацаатай холбоотой тооцооны үзүүлэлт. |
|
Rest Days |
Амрах хоногийн тоо. |
|
Rest Amount |
Тооцоолсон амралтын мөнгөний дүн. |
|
Created Prog ID |
Бүртгэл үүсгэсэн програмын мэдээлэл. |
|
Created Date |
Бүртгэл үүсгэсэн огноо. |
|
Created User Name |
Бүртгэл үүсгэсэн хэрэглэгчийн нэр. |
|
Last Update |
Бүртгэлд сүүлд өөрчлөлт орсон огноо. |
|
Last User Name |
Сүүлд өөрчлөлт оруулсан хэрэглэгчийн нэр. |
|
IP Address, MAC Address |
Бүртгэлтэй холбоотой төхөөрөмж, сүлжээний мэдээлэл. |
3.Амралтын лавлагаа
“Амралтын лавлагаа” цэс нь байгууллагын ажилтнуудын ээлжийн амралтын тооцоотой холбоотой мэдээллийг харах, шалгах зориулалттай. Тухайн ажилтны нийт цалин, ажилласан хоног, нэг өдөрт ногдох цалин, амрах хоног болон амралтын мөнгөний мэдээллийг нэг дороос харах боломжтой.Мөн тайлант хугацаа, хэлтэс тасаг, ажилтнаар мэдээллийг шүүж, амралтын тооцоог хянах болон шаардлагатай лавлагааг гаргахад ашиглана.
Амралтын лавлагааны мэдээллийг харахын тулд цонхны дээд хэсэгт байрлах “Тайлант үе” талбараас шаардлагатай он, сарыг сонгоно. Тодорхой хэлтэс, тасгийн мэдээллийг харах бол “Хэлтэс тасаг”, зөвхөн нэг ажилтны мэдээллийг харах бол “Ажилтан” талбарыг сонгож хайлт хийнэ.

Зураг 3. Амралтын лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Хэлтэс тасаг |
Ажилтны харьяалагдах хэлтэс, тасгийн кодыг харуулна. |
|
Ажилтны нэр |
Амралтын тооцоонд хамрагдсан ажилтны нэрийг харуулна. |
|
Ажилтны код |
Системд бүртгэлтэй ажилтны кодыг харуулна. |
|
Тайлант жил |
Амралтын тооцоо хамаарах оныг харуулна. |
|
Тайлант сар |
Амралтын тооцоо хамаарах сарыг харуулна. |
|
Тайлант дугаар |
Тухайн тайлангийн дугаарыг харуулна. |
|
Амралтын дугаар |
Амралтын бүртгэлийн дугаарыг харуулна. |
|
Нийт цалин |
Амралтын тооцоонд ашиглагдаж буй нийт цалингийн дүнг харуулна. |
|
Ажилласан хоногоор ... |
Ажилласан хоногоор тооцох эсэхийг илэрхийлэх тэмдэглэгээ. |
|
Ажилласан хоног |
Амралтын тооцоонд харгалзсан ажилласан хоногийн тоог харуулна. |
Тайлан
1.Урьдчилгаа цалин бодолт гаргах
Урьдчилгаа цалингийн бодолт гаргах цэс нь ажилтнуудад олгох урьдчилгаа цалингийн тооцооллыг тайлан хэлбэрээр харах, ажилтан тус бүрийн урьдчилгаа цалингийн дүнг шалгах, тайланг хадгалах болон хэвлэх зориулалттай. Тайлангийн дээд хэсэгт байрлах “Save” товчоор тайланг хадгалах, “Print” товчоор хэвлэх боломжтой. “Export” цэсийг ашиглан тайланг боломжит файлын формат руу хөрвүүлж гаргана.

Зураг 1. Урьдчилгаа цалингийн бодолт гаргах
|
Талбар |
Тайлбар |
|
Ажилтны код |
Ажилтны бүртгэлийн код |
|
Овог, нэр |
Ажилтны овог, нэр |
|
Ажилласан хоног |
Тайланд тусгагдсан ажилласан хоног |
|
Үндсэн цалин |
Ажилтны үндсэн цалингийн хэмжээ |
|
Бодогдсон цалин |
Урьдчилгаа цалингийн тайланд тусгагдсан тооцоолсон дүн |
|
Гарт олгох |
Ажилтанд олгохоор тооцсон дүн |
|
Нийт |
Урьдчилгаа цалингийн тайлангийн нийлбэр дүн |
2.Сарын үлдэгдэл цалин бодох
Сарын үлдэгдэл цалин бодох цэс нь ажилтнуудын тухайн сарын цалингийн бодолтыг нэгтгэн харах, үндсэн цалин, бодогдсон цалин болон гарт олгох цалингийн дүнг шалгах, тайлан гаргах зориулалттай.

Зураг 2. Сарын үлдэгдэл цалин бодох цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Ажилтны код |
Ажилтны бүртгэлийн код |
|
Овог, нэр |
Ажилтны мэдээлэл |
|
Ажилласан хоног |
Тухайн сард ажилласан хоног |
|
Үндсэн цалин |
Ажилтны үндсэн цалингийн хэмжээ |
|
Бодогдсон цалин |
Тухайн сарын тооцоолсон цалин |
|
Гарт олгох |
Ажилтанд олгохоор тооцсон цалингийн дүн |
|
Нийт |
Тайланд багтсан ажилтнуудын цалингийн нийлбэр дүн |
3.Банкны файл
Банкны файл цэс нь ажилтнуудын бодогдсон цалингийн мэдээллийг нэгтгэн харах, банкны шилжүүлэг хийхэд шаардлагатай мэдээллийг шалгах, тайланг хэвлэх болон файл хэлбэрээр хадгалахад зориулагдсан. Энэхүү цэсээр ажилтнуудын овог, нэр, ажилтны код, регистрийн дугаар, банкны дансны дугаар болон шилжүүлэх цалингийн дүнг харах боломжтой.

Зураг 3. Банкны файл хэсгийн цонх
|
Талбар |
Тайлбар |
|
№ |
Ажилтны мэдээллийн дарааллын дугаар |
|
Код |
Ажилтны системд бүртгэлтэй код |
|
Нэр |
Ажилтны нэр |
|
Овог |
Ажилтны овог |
|
Регистр № |
Ажилтны регистрийн дугаар |
|
Дансны № |
Цалин шилжүүлэх банкны дансны дугаар |
|
Дүн |
Тухайн ажилтны дансанд шилжүүлэх цалингийн дүн |
|
Нийт |
Тайланд багтсан ажилтнуудын шилжүүлэх цалингийн нийт дүн |
