БҮРТГЭЛ
1.Данс
Данс цэс нь байгууллагын санхүүгийн бүртгэлд ашиглагдах дансуудыг харах, бүртгэх, мэдээллийг удирдах зориулалттай. Данснууд нь хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч, орлого, зарлага гэсэн үндсэн ангилалд хуваагдана.
Данс цонхны зүүн хэсэгт дансны ангиллууд байрлах бөгөөд хэрэглэгч шаардлагатай ангиллыг сонгоход тухайн ангилалд хамаарах дансууд баруун хэсгийн жагсаалтад харагдана. Жагсаалтаас дансны код, нэр, ангилал, төрөл, төлөв, валют болон бусад мэдээллийг харах боломжтой. Цонхны доод хэсэгт байрлах “Бүртгэл хийх” хэсэгт сонгосон дансны дэлгэрэнгүй мэдээлэл харагдана. Энэ хэсэгт дансны код, нэр, төрөл, ангилал, салбар, төлөв, валют болон бусад тохиргооны талбарууд байрлана.

Зураг 1. Данс цонхны харагдах байдал
|
Дансны ангилал |
Тайлбар |
|
Хөрөнгө |
Мөнгөн хөрөнгө, бараа материал, үндсэн хөрөнгө зэрэг байгууллагын эзэмшиж буй хөрөнгийн дансууд. |
|
Өр төлбөр |
Дансны өглөг, татварын өр, зээл болон бусад төлбөрийн дансууд. |
|
Эздийн өмч |
Байгууллагын өмч, хөрөнгө оруулалт, хуримтлагдсан ашгийн дансууд. |
|
Орлого |
Үндсэн үйл ажиллагааны болон бусад орлогын дансууд. |
|
Зарлага |
Борлуулалтын өртөг, цалингийн зардал, санхүүгийн болон бусад зардлын дансууд. |
2.Дансны ангилал
Дансны ангилал цэс нь байгууллагын санхүүгийн дансуудыг хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч, орлого, зарлага зэрэг үндсэн бүлэг болон дэд ангиллаар бүртгэх, харах, зохион байгуулах зориулалттай. Дансны ангиллыг ашигласнаар дансуудыг зориулалтаар нь ялгаж, бүртгэлийг эмх цэгцтэй хөтлөх боломжтой.

Зураг 2. Дансны ангиллын бүртгэлийн цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Ангиллын код |
Дансны ангиллыг ялган таних код. |
|
Ангиллын нэр |
Тухайн ангиллын нэр, зориулалтыг илэрхийлнэ. |
|
Бүртгэл хийх |
Сонгосон ангиллын код, нэрийг харах болон бүртгэх хэсэг. |
|
Нэмэх (+) |
Шинэ ангилал бүртгэхэд ашиглана. |
|
Хадгалах |
Бүртгэсэн болон өөрчилсөн мэдээллийг хадгална. |
3.Гүйлгээний утга
Гүйлгээний утга цэс нь санхүүгийн гүйлгээнд ашиглах гүйлгээний утгыг бүртгэх, харах, засварлах зориулалттай. Урьдчилан бүртгэсэн гүйлгээний утгыг ашигласнаар санхүүгийн бүртгэл хийх үед гүйлгээний зориулалтыг тодорхой, нэг мөр тэмдэглэх боломжтой.

Зураг 3. Гүйлгээний утгын бүртгэлийн цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Гүйлгээний утгын код * |
Гүйлгээний утгыг ялган таних код. |
|
Гүйлгээний утгын нэр * |
Гүйлгээний зориулалт, агуулгыг илэрхийлэх нэр. |
|
Төлөв * |
Гүйлгээний утга идэвхтэй эсэхийг харуулна. |
|
Бүртгэл хийх |
Сонгосон гүйлгээний утгын мэдээллийг харах, бүртгэх болон засварлах хэсэг. |
Гүйлгээний утга бүртгэх: Шинэ гүйлгээний утга бүртгэхдээ Нэмэх (+) товчийг дарж, цонхны доод хэсэгт байрлах бүртгэлийн талбаруудад шаардлагатай мэдээллийг оруулна. Гүйлгээний утгын код, нэрийг бөглөж, төлөвийг сонгосны дараа Хадгалах товчийг дарна. Бүртгэлтэй гүйлгээний утгын мэдээллийг өөрчлөх бол жагсаалтаас тухайн мөрийг сонгож, шаардлагатай засварыг хийн хадгална.
4.Гүйлгээний загвар
Гүйлгээний загвар цэс нь санхүүгийн гүйлгээнд ашиглах дансны бичилт болон холбогдох тохиргоог урьдчилан бүртгэх, харах, засварлах зориулалттай. Гүйлгээний загварыг ашигласнаар ижил төрлийн гүйлгээг бүртгэх үед дансны мэдээллийг дахин оруулах шаардлагыг багасгаж, бүртгэлийг хялбарчлах боломжтой.

Зураг 4. Гүйлгээний загвар бүртгэх болон засварлах цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Дугаар |
Гүйлгээний загварыг ялган таних дугаар. |
|
Загварын нэр |
Тухайн загварын нэр, зориулалтыг илэрхийлнэ. |
|
Загварын төрөл |
Гүйлгээний загварын төрлийг сонгоно. |
|
НӨАТ үзүүлэлт |
Гүйлгээтэй холбоотой НӨАТ-ын үзүүлэлтийг сонгох талбар. |
|
Мөнгөн гүйлгээний үзүүлэлт |
Тухайн гүйлгээнд хамаарах мөнгөн гүйлгээний үзүүлэлтийг сонгоно. |
5.Тайлангийн үзүүлэлт
Тайлангийн үзүүлэлт цэс нь санхүүгийн тайланд тусгагдах үзүүлэлтүүдийг бүртгэх, ангилах, тэдгээрийн тооцооллын томьёо болон тайланд харагдах дарааллыг тохируулах зориулалттай. Тухайлбал, балансын хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч зэрэг үзүүлэлтүүдийг дансны ангилалтай холбон тохируулна.

Зураг 5. Тайлангийн үзүүлэлтийн харагдах байдал
|
Талбар |
Тайлбар |
|
Үзүүлэлтийн код |
Тайлангийн үзүүлэлтийг ялган таних код. |
|
Үзүүлэлтийн нэр |
Тайланд харагдах үзүүлэлтийн нэр. |
|
Харагдах дараалал |
Үзүүлэлт тайланд ямар дарааллаар байрлахыг тодорхойлно. |
|
Багана дахь дугаар |
Тайлангийн баганад харуулах дугаарыг тохируулна. |
|
Төрөл |
Үзүүлэлт хамаарах тайлангийн төрлийг сонгоно. |
|
Тооцох хувь |
Үзүүлэлтийн тооцоололд ашиглах хувийг тохируулна. |
|
Томьёоны төрөл |
Тооцоололд ашиглах томьёоны төрлийг сонгоно. |
|
Томьёо |
Үзүүлэлтийн дүнг тооцоолох дансны ангилал эсвэл холбогдох томьёог оруулна. |
|
Багцын бүлэг |
Үзүүлэлтийг багцлан бүлэглэх мэдээллийг тохируулна. |
|
Тайлангийн бүлэг |
Үзүүлэлт хамаарах тайлангийн бүлгийг тодорхойлно. |
|
ДТ Формула |
Дебит талын тооцооллын томьёог оруулна. |
|
КТ Формула |
Кредит талын тооцооллын томьёог оруулна. |
Гүйлгээ
1.Эхний үлдэгдэл
Эхний үлдэгдэл цэс нь байгууллагын санхүүгийн бүртгэл эхлэх үеийн дансны үлдэгдлийг бүртгэх, хянах, баталгаажуулах зориулалттай. Дансны үлдэгдлийг хөрөнгө, өр төлбөр, эздийн өмч болон бусад холбогдох бүртгэлийн төрлөөр ангилан харах боломжтой.

Зураг 1. Эхний үлдэгдэл бүртгэх цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Эхний үлдэгдэл огноо |
Эхний үлдэгдэл бүртгэх огноог сонгоно. |
|
Ажилтан |
Бүртгэл хийж буй ажилтны мэдээлэл харагдана. |
Үлдэгдлийн төрлүүд: Цонхны дээд хэсэгт байрлах сонголтуудаар эхний үлдэгдлийн мэдээллийг төрлөөр нь ангилан бүртгэж, харах боломжтой.
|
Төрөл |
Тайлбар |
|
Дансны үлдэгдэл |
Данс тус бүрийн эхний үлдэгдлийг бүртгэж, харуулна. |
|
Мөнгөн хөрөнгө |
Мөнгөн хөрөнгийн эхний үлдэгдлийн мэдээллийг харуулна. |
|
Өглөг |
Байгууллагын төлөх өглөгийн эхний үлдэгдлийг бүртгэнэ. |
|
Авлага |
Байгууллагын авах авлагын эхний үлдэгдлийг бүртгэнэ. |
|
Бараа материал |
Бараа материалын эхний үлдэгдлийг бүртгэнэ. |
|
Үндсэн хөрөнгө |
Үндсэн хөрөнгийн эхний үлдэгдлийг бүртгэнэ. |
Дансны үлдэгдлийн жагсаалт: Цонхны зүүн хэсэгт дансны ангиллын бүтэц, баруун хэсэгт тухайн ангилалд хамаарах дансны мэдээлэл харагдана. Хэрэглэгч шаардлагатай дансны ангиллыг сонгож, холбогдох үлдэгдлийн мэдээллийг харах боломжтой.
|
Багана |
Тайлбар |
|
Дансны код |
Дансны бүртгэлийн код. |
|
Дансны нэр |
Дансны нэршил. |
|
Валют |
Дансны валютын төрөл. |
|
Дүн |
Тухайн дансны эхний үлдэгдлийн дүн. |
|
Дебит дүн |
Дансны дебит талын эхний үлдэгдэл. |
2.Журналын гүйлгээ хийх
Журнал гүйлгээ цэс нь байгууллагын санхүүгийн ажил гүйлгээг дебит, кредит дансаар бүртгэх, бүртгэсэн гүйлгээний мэдээллийг харах, шалгах зориулалттай. Тухайн гүйлгээний огноо, дүн, төлөв, харилцагч болон холбогдох дансны мэдээллийг нэг цонхноос харах боломжтой.

Зураг 2. Журналын гүйлгээний ерөнхий болон дэлгэрэнгүй мэдээлэл харах цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Журналын # |
Бүртгэгдсэн журналын гүйлгээний дугаар. |
|
Багцын дугаар |
Гүйлгээний багцын дугаар. |
|
Компани |
Гүйлгээ хамаарах компанийн мэдээлэл. |
|
Гүйлгээний дүн |
Тухайн гүйлгээний нийт мөнгөн дүн. |
|
Гүйлгээний загвар |
Гүйлгээ бүртгэхэд ашигласан загварын код болон нэр. |
|
Тайлан үе |
Гүйлгээ хамаарах тайлант хугацаа. |
|
Гүйлгээний огноо |
Гүйлгээ хийгдсэн огноо. |
|
Төлөв |
Гүйлгээний бүртгэлийн төлөв. |
|
Гүйлгээ хийсэн |
Гүйлгээг бүртгэсэн ажилтан. |
|
Гүйлгээний утга |
Тухайн гүйлгээний зориулалт, тайлбар. |
|
Эх гүйлгээний төрөл |
Гүйлгээ үүссэн эх сурвалжийн төрөл. |
|
Эх гүйлгээний дугаар |
Эх гүйлгээтэй холбогдох дугаар. |
3.Гүйлгээ шалгах лавлагаа
Гүйлгээ шалгах лавлагаа цэс нь сонгосон хугацаанд бүртгэгдсэн санхүүгийн гүйлгээний бичилтийн тоог модуль тус бүрээр харах, шалгах зориулалттай. Хэрэглэгч гүйлгээний мэдээллийг өглөг, авлага болон ерөнхий дэвтрийн модулиар ангилан харах боломжтой.

Зураг 3. Гүйлгээ шалгах лавлагааны хайлтын нөхцөл
|
Талбар |
Тайлбар |
|
Огноо |
Гүйлгээний мэдээлэл харах эхлэх болон дуусах огноог сонгоно. |
|
Модуль |
Шалгах модулийг сонгоно. Бүх модулийн мэдээллийг харах бол Бүгд сонголтыг ашиглана. |
4.Хаалтын гүйлгээ хийх
Хаалтын гүйлгээ хийх цэс нь сонгосон тайлант үеийн санхүүгийн бүртгэлийг шалгаж, шаардлагатай хаалтын үйлдлүүдийг гүйцэтгэх зориулалттай. Хаалтын үйл ажиллагаа нь тайлант үе, шалгуур, ханшийн тэгшитгэл, үндсэн хөрөнгө, хаалт хийх гэсэн дарааллаар явагдана.

Зураг 5. Хаалтын гүйлгээ хийх цонхны тайлант үеийн жагсаалт
|
Талбар |
Тайлбар |
|
Жил |
Хаалт хийх тайлант оныг харуулна. |
|
Төрөл |
Тайлант үеийн төрлийг харуулна. |
|
Тайлант үе |
Тухайн жилийн тайлант үеийг харуулна. |
|
Түгжих |
Тайлант үеийг түгжих сонголт. |
Лавлагаа
1.Гүйлгээний баланс
Гүйлгээ баланс цэс нь сонгосон тайлант хугацааны дансдын эхний үлдэгдэл, дебит болон кредит гүйлгээний дүн, эцсийн үлдэгдлийг нэгтгэн харах зориулалттай. Энэхүү лавлагаагаар данс тус бүрийн үлдэгдэл, гүйлгээний өөрчлөлтийг хянаж, санхүүгийн бүртгэлийн мэдээллийг шалгах боломжтой.

Зураг 1. Гүйлгээ балансын харагдах дэлгэц
|
Талбар |
Тайлбар |
|
Тайлант үе |
Тайлант хугацааны төрлийг сонгож, эхлэх болон дуусах огноог тохируулна. |
|
Дансны ангилал |
Харах дансны ангиллыг сонгож, мэдээллийг шүүнэ. |
|
Данс |
Тодорхой данс сонгон тухайн дансны мэдээллийг харна. |
|
Profit analysis-ийн үлдэгдлийг дансны харахгүй |
Profit analysis-ийн үлдэгдлийг дансны түвшинд харуулахгүй байх тохиргоо. |
|
Ангиллаар бүлэглэх |
Дансдын мэдээллийг ангиллаар нь бүлэглэн харуулна. |
|
Custom summary харах |
Нэмэлт нэгтгэсэн мэдээллийг харуулах тохиргоо. |
2.Гүйлгээний хураангуй
Гүйлгээний хураангуй цэс нь сонгосон хугацаанд бүртгэгдсэн санхүүгийн гүйлгээнүүдийг гүйлгээний утгаар нь бүлэглэж, холбогдох дансдын дебит, кредит дүнг нэгтгэн харах зориулалттай. Энэхүү лавлагаагаар гүйлгээ тус бүрийн дансны бичилт болон нийт дүнг шалгаж, санхүүгийн гүйлгээний мэдээллийг хянах боломжтой.

Зураг 2. Гүйлгээний хураангуй цонх
|
Багана |
Тайлбар |
|
Данс |
Гүйлгээнд ашиглагдсан дансны кодыг харуулна. |
|
Дансны тайлбар |
Тухайн дансны нэр, тайлбарыг харуулна. |
|
Кредит дүн |
Гүйлгээний кредит талд бүртгэгдсэн дүнг харуулна. |
|
Дебит дүн |
Гүйлгээний дебит талд бүртгэгдсэн дүнг харуулна. |
|
Нийт дүн |
Тухайн бүлэгт хамаарах дансдын дебит, кредит дүнгийн нийлбэрийг харуулна. |
3.Дансны лавлагаа
Дансны лавлагаа цэс нь системд бүртгэлтэй дансдын мэдээллийг дансны дугаар, ангилал, төрөл болон төлөвөөр шүүн харах зориулалттай. Энэхүү лавлагаагаар дансны код, нэр, харьяалагдах ангилал болон идэвхтэй эсэхийг шалгах боломжтой.

Зураг 3. Дансны лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Дугаар |
Хайх дансны дугаарыг оруулна. |
|
Ангилал |
Дансны ангиллын кодоор мэдээллийг шүүнэ. |
|
Төрөл |
Дансны төрлийг сонгож хайлт хийнэ. |
4.Дансны нэгтгэлийн лавлагаа
Дансны нэгтгэлийн лавлагаа цэс нь сонгосон хугацаанд бүртгэгдсэн санхүүгийн гүйлгээнүүдийн дансны бичилтийг нэгтгэн харах зориулалттай. Энэхүү лавлагаагаар гүйлгээний баримт, багцын дугаар, данс, дебит болон кредит дүн, гүйлгээ хийсэн ажилтан болон бүртгэлийн огноог шалгах боломжтой.

Зураг 4. Дансны нэгтгэлийн лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Баримтын дугаар |
Тодорхой баримтын дугаараар гүйлгээг хайна. |
|
Багцын дугаар |
Гүйлгээний багцын дугаараар мэдээллийг шүүнэ. |
|
Гүйлгээний огноо |
Гүйлгээний эхлэх болон дуусах огноог сонгоно. |
|
Тайлант үе |
Тайлант үеийн сонголтыг идэвхжүүлж, хугацааг тохируулна. |
|
Төрөл |
Гүйлгээний төрлөөр мэдээллийг шүүнэ. |
|
Эх гүйлгээний төрөл |
Гүйлгээ үүссэн эх сурвалжийн төрлийг сонгоно. |
|
Эх гүйлгээний дугаар |
Эх гүйлгээний дугаараар хайлт хийнэ. |
|
Соломон руу дамжсан эсэх |
Соломон систем рүү дамжсан эсэх төлөвөөр шүүнэ. |
|
Компани |
Тухайн компанийн гүйлгээний мэдээллийг сонгон харна. |
|
Данс |
Тодорхой дансны гүйлгээг шүүнэ. |
|
Дэд данс |
Дэд дансаар мэдээллийг нарийвчлан шүүнэ. |
|
Модуль |
Гүйлгээ бүртгэгдсэн модулиар мэдээллийг шүүнэ. |
5.Журналын лавлагаа
Журналын лавлагаа цэс нь системд бүртгэгдсэн журналын гүйлгээнүүдийг сонгосон хугацаа, компани, данс болон бусад хайлтын нөхцөлөөр шүүж харах зориулалттай. Энэхүү лавлагаагаар журналын гүйлгээний мэдээлэл, дебит болон кредит дүн, гүйлгээний төлөв, гүйлгээ хийсэн ажилтан болон эх гүйлгээний мэдээллийг хянах боломжтой.

Зураг 5. Журналын лавлагаа цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Журналын дугаар |
Журналын дугаараар хайлт хийнэ. |
|
Гүйлгээний огноо |
Гүйлгээ хийгдсэн эхлэх болон дуусах огноог сонгоно. |
|
Тайлант үе |
Тайлант үеийг сонгон гүйлгээний мэдээллийг шүүнэ. |
|
Эх гүйлгээний төрөл |
Гүйлгээ үүссэн эх модулийн төрлөөр шүүнэ. |
|
Багцын дугаар |
Гүйлгээний багцын дугаараар хайлт хийнэ. |
|
Данс |
Тодорхой дансны гүйлгээг шүүнэ. |
|
Компани |
Гүйлгээ бүртгэгдсэн компанийг сонгоно. |
|
Төлөв |
Гүйлгээний төлөвөөр шүүнэ. |
6.Үндсэн хөрөнгийн хаалтын шалгах лавлагаа
Үндсэн хөрөнгийн хаалтын шалгах лавлагаа цэс нь тайлант хугацааны хаалт хийхээс өмнө үндсэн хөрөнгийн бүртгэл, элэгдэл болон холбогдох гүйлгээний мэдээлэлд алдаа, зөрүү байгаа эсэхийг шалгах зориулалттай. Энэхүү лавлагаагаар шалгах үзүүлэлтүүдийг сонгон, үндсэн хөрөнгийн хаалт хийхэд нөлөөлж болзошгүй зөрчлүүдийг хянах боломжтой.

Зураг 6. Үндсэн хөрөнгийн хаалтын шалгах лавлагааны цонх
7. Бараа материалын хаалтын шалгах лавлагаа
Бараа материалын хаалтын шалгах лавлагаа цэс нь сонгосон тайлант үеийн бараа материалтай холбоотой бүртгэл, гүйлгээний мэдээллийг шалгаж, хаалт хийхэд шаардлагатай нөхцөлүүд хангагдсан эсэхийг хянах зориулалттай. Энэхүү лавлагаагаар хаалт хийхэд саад учруулж болзошгүй зөрчил, алдааг илрүүлж, холбогдох мэдээллийг шалгах боломжтой.

Зураг 7. Бараа материалын хаалтыг шалгах лавлагааны цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Он |
Хаалтын шалгалт хийх тайлант оныг сонгоно. |
|
Сар |
Шалгах тайлант сарыг сонгоно. |
|
Дахин шалгах |
Сонгосон тайлант үеийн бараа материалын хаалтын шалгалтыг дахин гүйцэтгэнэ. |