1. Үндсэн хөрөнгийн товчоо тайлан
Үндсэн хөрөнгийн товчоо тайлан нь байгууллагын бүртгэлд байгаа үндсэн хөрөнгийн мэдээллийг тайлант үеэр нь нэгтгэн харах, хөрөнгийн бүртгэл болон санхүүгийн мэдээллийг хянахад ашиглагдана. Тайланг харахын өмнө Тайлант үе-ийг заавал сонгож оруулсан байна.
1. Тайланг хажуугийн цонхонд харах
Тайлант үеийг сонгож оруулсны дараа цонхны доод хэсэгт байрлах Сэргээх товчийг дарна. Үүний дараа тухайн тайлант үед хамаарах Үндсэн хөрөнгийн товчоо тайлангийн мэдээлэл хажуугийн цонхонд шинэчлэгдэн харагдана.
Энэ хэлбэрээр тайланг үндсэн цонхноос гаралгүйгээр шууд харах боломжтой бөгөөд тайлангийн мэдээллийг шалгах, хянахад тохиромжтой.

Зураг 1. Үндсэн хөрөнгийн товчоо тайлан хажуугийн цонхонд хараглах байдал
2. Тайланг тусдаа цонхонд харах
Тайланг илүү дэлгэрэнгүй байдлаар харах шаардлагатай үед цонхны доод хэсэгт байрлах Тайлан харах товчийг дарна.
Уг товчийг дарснаар сонгосон тайлант үеийн Үндсэн хөрөнгийн товчоо тайлан тусдаа цонхонд нээгдэнэ. Тусдаа цонхонд нээсэн тайланг дэлгэцээр томруулан харах, тайлангийн мэдээллийг шалгах болон шаардлагатай тохиолдолд хэвлэхэд ашиглаж болно.

Зураг 2. Тайланг харах товч
3. Тайланг тусдаа цонхонд харах байдал
Тайлан харах товчийг дарсны дараа Үндсэн хөрөнгийн товчоо тайлан тусдаа цонхонд нээгдэнэ. Уг тайланд сонгосон тайлант үеийн үндсэн хөрөнгийн бүртгэл, хөрөнгийн төрөл болон холбогдох дүнгийн мэдээлэл нэгтгэгдэн харагдана.
Ингэснээр байгууллагын үндсэн хөрөнгийн нийт мэдээллийг нэг дороос хянаж, тайлант үеийн хөрөнгийн бүртгэл болон санхүүгийн мэдээлэлтэй тулган шалгах боломжтой.

Зураг 3. Тусдаа цонхонд харагдах байдал