Цэсийн зориулалт
“Борлуулалтын үнэ” хэсэг нь бараа, бүтээгдэхүүний борлуулах үнийг үнийн төрөлтэй уялдуулан бүртгэх, харах, хянах, харилцагчид тохирох үнийн төрлийг сонгох болон борлуулалт, зарлагын гүйлгээнд тухайн үнийн төрлийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зориулалттай.
|
Цэс |
Зориулалт |
|
Борлуулалтын үнэ |
Бараа бүтээгдэхүүнд ямар үнийн төрлөөр хэдэн төгрөгийн борлуулах үнэ мөрдөхийг бүртгэж, хянана. |
|
Үнийн төрөл |
Борлуулалтын үнийг ангилан ялгах төрлийг тодорхойлно. Нэг бараанд өөр өөр үнийн төрлөөр ялгаатай үнэ ашиглах үндэс болно. |
|
Харилцагчийн үнийн төрөл |
Тухайн харилцагчид борлуулалт хийхэд ямар үнийн төрлийг ашиглахыг сонгож тохируулна. |
|
Зарлага дахь үнийн төрөл |
Борлуулалт буюу зарлагын гүйлгээ хийх үед ашиглагдах үнийн төрлийг харуулж, тухайн төрөлтэй холбоотой борлуулах үнийг ашиглах боломж бүрдүүлнэ. |
Борлуулалтын үнэ нь үнийн төрөлтэй уялдан ажиллана. Эхлээд борлуулалтад ашиглах үнийн төрлийг тодорхойлж, тухайн үнийн төрөлд бараа бүтээгдэхүүний борлуулах үнийг бүртгэнэ. Дараа нь харилцагчийн мэдээлэлд тохирох үнийн төрлийг сонгосноор борлуулалт буюу зарлагын гүйлгээ хийх үед тухайн үнийн төрөлтэй холбоотой үнийг ашиглах боломж бүрдэнэ. Ингэснээр нэг бараанд өөр өөр үнийн төрлөөр ялгаатай борлуулах үнэ удирдах боломжтой.
1.Борлуулалтын үнэ
“Борлуулалтын үнэ” цэс нь бараа бүтээгдэхүүний борлуулах үнийг харах, үнийн төрөл болон барааны ангиллаар шүүн хайх, тухайн бараанд мөрдөж буй борлуулалтын үнийн мэдээллийг хянах зориулалттай.
Хайлтын нөхцөл хэсэгт Категори код, Үнийн төрөл, Бар код зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Шаардлагатай нөхцөлийг сонгож оруулсны дараа Хайх товчийг дарж тохирох барааны үнийн мэдээллийг харна.

Зураг 1. Борлуулалтын үнэ
|
Талбар |
Тайлбар |
|
Сонгох |
Тухайн барааны үнийн мэдээллийг сонгоно. |
|
Үнийн төрөл код |
Бараанд тохируулсан үнийн төрлийн код. |
|
Үнийн төрөл нэр |
Үнийн төрлийн нэр. |
|
Барааны код |
Бараа бүтээгдэхүүний системийн код. |
|
Бар код |
Барааны бар код. |
|
Барааны нэр |
Бараа бүтээгдэхүүний нэр. |
|
Хэмжих нэгж |
Барааны үндсэн хэмжих нэгж. |
|
Хэмжих нэгж дахь тоо |
Тухайн хэмжих нэгжид харгалзах тоо хэмжээ. |
|
Огнооны хязгаартай эсэх |
Борлуулалтын үнэ тодорхой хугацаанд мөрдөгдөх эсэхийг харуулна. |
|
Эхлэх огноо |
Үнэ мөрдөгдөж эхлэх огноо. |
|
Дуусах огноо |
Үнэ мөрдөгдөж дуусах огноо. |
|
Төрөл |
Үнийн өөрчлөлтийн төрөл. |
|
Борлуулах үнэ |
Тухайн барааны борлуулалтын үнэ. |
|
Барааны категори |
Бараа хамаарах категорийн мэдээлэл. |

Зураг 2. Борлуулалтын үнийн төрөл
Үнийн төрөл хэсэгт борлуулалтад ашиглах үнийн төрлийг тодорхойлно. Үнийн төрөл нь нэг бараанд өөр өөр нөхцөлөөр ялгаатай борлуулах үнэ тохируулах үндэс болно.

Зураг 3. Харилцагч хэсгийн цонх
Харилцагчийн мэдээлэл дээр тухайн харилцагчид ашиглах үнийн төрлийг сонгож тохируулна. Ингэснээр тухайн харилцагчтай хийх борлуулалт, зарлагын гүйлгээнд ямар үнийн төрлийг ашиглахыг ялган удирдах боломжтой.

Зураг 4. Зарлага хийх цонхны үнийн төрлийн харагдах байдал
Зарлага хийх цонхонд үнийн төрөл харагдах бөгөөд борлуулалтын гүйлгээнд ашиглах үнийн төрлийг сонгох боломжтой. Энэ нь бараанд бүртгэсэн борлуулах үнэ, харилцагчид тохируулсан үнийн төрөл болон зарлагын гүйлгээг хооронд нь уялдуулж ашиглах хэсэг юм.
2. Борлуулалтын үнийн лавлагаа
“Борлуулалтын үнийн лавлагаа” цэс нь бараа бүтээгдэхүүний бүртгэгдсэн борлуулалтын үнийн мэдээллийг төрөл бүрийн нөхцөлөөр шүүн хайх, худалдан авалтын үнэ болон борлуулах үнийг харьцуулан харах, үнийн төрөл, хүчинтэй хугацаа болон үнэ үүсгэсэн мэдээллийг хянах зориулалттай.
Хайлтын нөхцөл хэсэгт эхлэх огноо, дуусах огноо, үнийн хязгаар, үнийн төрөл, барааны код, бар код, категорийн код, нийлүүлэгч, нийлүүлэгчийн ангилал зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Мөн “Худалдан авалтын үнэтэй тэнцүү буюу доогуур зоогдсон бараа” гэсэн сонголтыг идэвхжүүлж тухайн нөхцөлд тохирох барааг тусад нь харах боломжтой.

Зураг 5. Борлуулалтын үнийн лавлагаа
|
Талбар |
Тайлбар |
|
Бар код |
Барааны бар код. |
|
Барааны код |
Бараа бүтээгдэхүүний системийн код. |
|
Барааны нэр |
Бараа бүтээгдэхүүний нэр. |
|
Төрөл |
Үнийн өөрчлөлтийн төрөл. |
|
Худалдан авалтын үнэ |
Барааны худалдан авалтын үнэ. |
|
Борлуулах үнэ |
Бараанд бүртгэсэн борлуулалтын үнэ. |
|
Үнийн төрлийн дугаар |
Тухайн бараанд тохируулсан үнийн төрлийн код. |
|
Үнийн төрлийн нэр |
Үнийн төрлийн нэр. |
|
Огнооны хязгаартай эсэх |
Тухайн үнэ хугацааны хязгаартай эсэхийг харуулна. |
|
Хэмжих нэгж |
Барааны хэмжих нэгж. |
|
Эхлэх огноо |
Борлуулалтын үнэ хүчин төгөлдөр болох эхлэх огноо. |
|
Дуусах огноо |
Борлуулалтын үнэ хүчинтэй байх дуусах огноо. |
|
Үнэ үүсгэсэн огноо |
Борлуулалтын үнийг системд бүртгэсэн огноо. |
|
Үнэ үүсгэсэн хэрэглэгч |
Үнийн мэдээллийг бүртгэсэн хэрэглэгч. |
3.Борлуулалтын үнийн өөрчлөлтийн лавлагаа
“Борлуулалтын үнийн өөрчлөлтийн лавлагаа” цэс нь бараа бүтээгдэхүүний борлуулалтын үнэд хийгдсэн өөрчлөлтүүдийг хянах, өмнөх үнийн мэдээллийг харах, үнийн өсөлт болон бууралтыг огноо, үнийн төрөл, бараа зэрэг нөхцөлөөр шүүн шалгах зориулалттай. Мөн тухайн үнийг хэзээ, ямар хэрэглэгч үүсгэсэн болон өөрчилсөн талаарх мэдээллийг харах боломжтой.
Хайлтын нөхцөл хэсэгт огноо, үнийн хязгаар, үнийн төрөл, барааны код, бар код, барааны нэр, өөрчлөгдсөн огноо зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна.

Зураг 6. Борлуулалтын үнийн өөрчлөлтийн лавлагаа