1. Тохируулга хийх
Тохируулгын дугаараар хайж, засварлах
Бүртгэгдсэн тохируулгыг Тохируулгын дугаар болон бусад хайлтын нөхцөлөөр хайж, тухайн тохируулгын мэдээллийг шалгах, засварлах боломжтой.
-
Тохируулгын дугаар талбарын “...” товчийг дарж хайлтын цонхыг нээнэ.
-
Хайлтын цонхноос шаардлагатай Тохируулгын дугаар-ыг сонгоно. Шаардлагатай тохиолдолд тохируулгын огноо, барааны код, баркод зэрэг бусад нөхцөлөөр хайлтыг нарийвчилж болно.
-
Хайлтын үр дүнгээс шаардлагатай тохируулгыг сонгоно.
-
Сонгосон тохируулгын Тохируулгын огноо, Нийт тоо, Тохируулгын төрөл, Нийт өртөг, Тохируулга хийсэн ажилтан зэрэг мэдээллийг шалгана.
-
Тухайн тохируулгын төлөвийг шалгана.
-
“Тохируулга хийж байна” төлөвтэй тохируулгыг нээж, барааны мэдээлэл болон шаардлагатай талбаруудыг засварлах боломжтой.
-
Засвар хийсний дараа мэдээллийг дахин шалгаж, хадгална.
-
Харин “Тохируулга хийсэн” төлөвтэй тохируулгын мэдээллийг дахин засварлах боломжгүй. Энэ үед тухайн тохируулгын бүртгэлтэй мэдээллийг зөвхөн харах, шалгах боломжтой.
Хайлтын үр дүнгээс шалгах мэдээлэл
Тохируулгыг сонгохдоо хайлтын үр дүнд харагдах мэдээллийг ашиглан зөв тохируулгыг тодорхойлно.
|
Мэдээлэл |
Тайлбар |
|
Тохируулгын дугаар |
Тохируулгыг ялган таних дугаар. |
|
Тохируулгын огноо |
Тохируулга хийгдсэн огноо. |
|
Нийт тоо |
Тухайн тохируулгад бүртгэгдсэн нийт тоо хэмжээ. |
|
Тохируулгын төрөл |
Тохируулга нь орлого, зарлага зэрэг ямар төрлөөр хийгдсэнийг харуулна. |
|
Нийт өртөг |
Тохируулгад бүртгэгдсэн барааны нийт өртөг. |
|
Тохируулга хийсэн ажилтан |
Тохируулгыг бүртгэсэн хэрэглэгчийн мэдээлэл. |

Зураг 1. Тохируулгын дугаар
1. Тохируулгын үндсэн мэдээлэл
Шинээр тохируулга үүсгэх үед тохируулгын үндсэн мэдээллийг оруулна. Үүнд тохируулгын огноо, тайлант үе, төлөв, тайлбар зэрэг мэдээллийг бөглөнө.
|
Талбар |
Тайлбар |
|
Тохируулгын дугаар |
Тохируулгын бүртгэлийн дугаарыг харуулна. Шинээр тохируулга үүсгэх үед системээс автоматаар үүсгэгдэх бөгөөд хэрэглэгч гараар өөрчлөхгүй. |
|
Тохируулга хийсэн огноо |
Тохируулга хийж буй огноог сонгоно. Тохируулгын гүйлгээ аль огноонд хийгдсэнийг тодорхойлох тул зөв огноог сонгоно. |
|
Тохируулгын хүснэгтийн дугаар |
Тохируулгатай холбоотой хүснэгт, баримтын дугаарыг оруулна. Шаардлагагүй тохиолдолд хоосон үлдээж болно. |
|
Тайлант үе |
Тохируулга хамаарах тайлант он, үеийг сонгоно. Зурагт системийн тайлант үеийн мэдээлэл харагдаж байна. |
|
Төлөв |
Тохируулгын төлөвийг сонгоно. Тохируулгыг шинээр үүсгэх үед тухайн гүйлгээний одоогийн төлөвийг зөв сонгоно. |
|
Тайлбар |
Тохируулга хийж буй шалтгаан, ямар барааны үлдэгдэлд өөрчлөлт оруулж байгаа зэрэг мэдээллийг ойлгомжтой бичнэ. |
|
Зөрүүтэй гүйлгээ байж болно (орлогод) |
Орлогын тохируулгын үед орлого болон зарлагын гүйлгээний тоо хэмжээ зөрүүтэй байх боломжтой тохиолдолд уг сонголтыг идэвхжүүлнэ. |
Зөрүүтэй гүйлгээ
“Зөрүүтэй гүйлгээ байж болно” сонголтыг идэвхжүүлсэн тохиолдолд тохируулгад бүртгэгдэх орлого болон зарлагын тоо хэмжээ хоорондоо заавал тэнцүү байх шаардлагагүй болно. Энэ сонголтыг зөвхөн орлого, зарлагын тоо хэмжээ бодит нөхцөлөөс шалтгаалан зөрүүтэй байх шаардлагатай үед ашиглана.
Жишээ:
Барааны тооллогоор системийн үлдэгдэлтэй харьцуулахад бодит үлдэгдэл зөрүүтэй гарсан тохиолдолд зөрүүг нөхөх зорилгоор тохируулга хийхдээ тухайн нөхцөлд энэ сонголтыг ашиглаж болно.
- Тохируулгыг хадгалахаас өмнө тохируулгын огноо, тайлант үе, төлөв, тайлбар болон тохируулгад оруулах гүйлгээний мэдээллийг заавал шалгана.
- “Зөрүүтэй гүйлгээ байж болно” сонголтыг шаардлагагүй үед идэвхжүүлэхгүй бөгөөд зөвхөн орлого, зарлагын хэмжээ зөрүүтэй байх шаардлагатай тохиолдолд ашиглана.
- Тохируулгын дугаар зэрэг системээс автоматаар үүсгэгддэг мэдээллийг гараар өөрчлөхгүй.

Зураг 2. Тохируулга
2. Орлогын тохируулга хийх
Бараа материалын үлдэгдлийг нэмэгдүүлэх буюу системд бүртгэлтэй үлдэгдлээс илүү бараа байгаа тохиолдолд орлогын тохируулга хийнэ. Орлогын тохируулга хийхдээ гүйлгээний төрлийг “Орлого” гэж сонгож, тохируулга хийх бараа болон холбогдох мэдээллийг бүртгэнэ.
2.1. Тохируулгын ерөнхий мэдээлэл оруулах
Орлогын тохируулга хийхдээ эхлээд тохируулгын үндсэн мэдээллийг оруулна.
-
Тохируулгын дугаар – Тохируулгын бүртгэлийн дугаарыг харуулна.
-
Тохируулга хийсэн огноо – Тохируулга хийж буй огноог оруулна.
-
Тохируулгын хүснэгтийн дугаар – Шаардлагатай тохиолдолд холбогдох хүснэгт, баримтын дугаарыг оруулна.
-
Тайлант он – Тохируулга хийгдэх тайлант оныг сонгоно.
-
Төлөв – Тохируулгын бүртгэлийн төлөвийг сонгоно.
-
Тайлбар – Тохируга хийсэн шалтгаан болон нэмэлт мэдээллийг оруулна.
-
Шаардлагатай тохиолдолд “Зөрүүтэй гүйлгээ байх болон (орлогод)” сонголтыг тэмдэглэнэ.
Жишээ: Бодит тооллогоор тухайн барааны үлдэгдэл системийн бүртгэлээс 5 ширхэгээр илүү гарсан бол зөрүүг нөхөх зорилгоор орлогын тохируулга хийж болно.
2.2. Барааны мэдээлэл сонгох
Тохируулгын үндсэн мэдээллийг оруулсны дараа доод хэсгийн хүснэгтэд орлогод бүртгэх барааны мэдээллийг оруулна.
-
Төрөл талбараас “Орлого” сонголтыг сонгоно.
-
Барааны код талбарын “...” товчийг дарна.
-
Нээгдэх барааны жагсаалтаас тохируулга хийх барааг сонгоно.
-
Барааг сонгосны дараа тухайн бараатай холбоотой мэдээллүүд системд автоматаар дуудагдана.
-
Автоматаар дуудагдсан мэдээллийг шалгаж, шаардлагатай гараар оруулах талбаруудыг бөглөнө.
2.3. Бараа сонгосны дараа автоматаар бөглөгдөх мэдээлэл
Барааны кодыг сонгосны дараа дараах мэдээллийг систем холбогдох бүртгэлээс автоматаар бөглөнө.
|
Талбар |
Тайлбар |
|
Баркод |
Сонгосон барааны бүртгэлтэй баркодыг харуулна. |
|
Барааны нэр |
Сонгосон барааны нэрийг харуулна. |
|
Салбар |
Барааг бүртгэх салбарын мэдээллийг харуулна. |
|
Байршил |
Бараа бүртгэгдэх хадгалалтын байршлыг харуулна. |
|
Хэмжих нэгж |
Барааны үндсэн хэмжих нэгжийг харуулна. |
|
Хэмжих нэгж дэх тоо |
Сонгосон барааны хэмжих нэгжийн харьцаатай холбоотой мэдээллийг харуулна. |
|
Данс |
Бараатай холбоотой бүртгэгдсэн дансыг харуулна. |
|
Дэд данс |
Тухайн данстай холбоотой дэд дансны мэдээллийг харуулна. |
|
Нийлүүлэгч |
Барааны нийлүүлэгчийн мэдээллийг харуулна. |
|
Орлогын огноо |
Барааг орлогод бүртгэх огноог харуулна. |
|
Дуусах хугацаа |
Хугацаатай барааны хувьд дуусах хугацааг харуулна. |
2.4. Гараар оруулах мэдээлэл
Барааг сонгосны дараа дараах мэдээллийг тохируулгын нөхцөлөөс хамааран гараар оруулна.
1. Тоо - Орлогод нэмж бүртгэх барааны тоо хэмжээг оруулна. Энэ талбарыг заавал бөглөнө.
Жишээ нь: бодит тооллогоор 5 ширхэгийн зөрүү гарсан бол 5.00 гэж оруулна.
2. Симбол - Шаардлагатай тохиолдолд тухайн бараанд хамаарах симболыг сонгоно. Симбол сонгосноор түүнтэй холбоотой данс, дэд дансны мэдээлэл өөрчлөгдөх боломжтой тул сонгосон симбол зөв эсэхийг шалгана.
3. Нэгж өртөг - Орлогод бүртгэх барааны нэгж өртгийг оруулна. Энэ талбарыг заавал бөглөнө. Нэгж өртгийг зөв оруулах нь тухайн тохируулгын нийт өртгийг зөв тооцоход чухал.
2.5. Мэдээллийг шалгаж хадгалах
Бүх мэдээллийг оруулсны дараа дараах мэдээллүүдийг нягтална.
-
Тохируулгын огноо
-
Төрөл буюу “Орлого” сонгогдсон эсэх
-
Барааны код болон барааны нэр
-
Салбар, байршил
-
Тоо хэмжээ
-
Хэмжих нэгж
-
Симбол
-
Данс, дэд данс
-
Нэгж өртөг
-
Нийлүүлэгч
-
Орлогын огноо
-
Дуусах хугацаа
Мэдээлэл зөв бол тохируулгыг хадгална.
- Орлогын тохируулгад “Тоо” талбарт нэмэгдүүлэх барааны хэмжээг эерэг утгаар оруулна.
Жишээ нь 5 ширхэг бараа нэмэх бол 5.00 гэж бүртгэнэ.
- Барааны кодыг сонгосны дараа автоматаар дуудагдсан мэдээллийг шууд өөрчлөхөөс өмнө тухайн бараа, салбар, байршил зөв эсэхийг шалгана.
- Симбол сонгосон тохиолдолд данс болон дэд дансны мэдээлэл өөрчлөгдөж болох тул хадгалахаас өмнө дахин нягтална.
- Нэгж өртөг болон тоо хэмжээ нь тохируулгын нийт өртөгт шууд нөлөөлөх тул заавал шалгаж байж хадгална.
- Тохируулгын огноо, төрөл, бараа, тоо хэмжээ, өртөг болон тайлбар зөв эсэхийг хадгалахаас өмнө бүрэн шалгана.

Зураг 3. Орлого
3. Зарлагын тохируулга хийх
Бараа материалын үлдэгдлийг бууруулах буюу системд бүртгэлтэй байгаа бараанаас тодорхой тоо хэмжээг хасах шаардлагатай үед зарлагын тохируулга хийнэ. Зарлагын тохируулга хийхдээ гүйлгээний төрлийг “Зарлага” гэж сонгоно.
3.1. Тохируулгын ерөнхий мэдээлэл оруулах
Зарлагын тохируулга хийхийн өмнө тохируулгын үндсэн мэдээллийг оруулна.
-
Тохируулгын дугаар – Системээс үүссэн тохируулгын дугаарыг харуулна.
-
Тохируулга хийсэн огноо – Тохируулгыг хийж буй огноог оруулна.
-
Тохируулгын хүснэгтийн дугаар – Тохируулгатай холбоотой баримт, хүснэгтийн дугаарыг оруулна.
-
Тайлант он – Тохируулга хийгдэх тайлант оныг сонгоно.
-
Төрөл – Гүйлгээний төрлөөс “Зарлага” сонголтыг сонгоно.
-
Тайлбар – Зарлагын тохируулга хийсэн шалтгаан болон шаардлагатай нэмэлт мэдээллийг ойлгомжтой байдлаар оруулна.
-
Зөрүүтэй гүйлгээ байх болон (орлогот) сонголтыг шаардлагатай тохиолдолд тохируулна.
Жишээ: Барааны бодит үлдэгдэл системийн үлдэгдлээс 2 ширхэгээр бага гарсан тохиолдолд зөрүүг арилгах зорилгоор зарлагын тохируулга хийнэ.
3.2. Зарлагын мэдээлэл оруулах
Тохируулгын үндсэн мэдээллийг оруулсны дараа доод хэсгийн хүснэгтэд зарлагадах барааны мэдээллийг бүртгэнэ.
-
Төрөл баганаас “Зарлага” сонголтыг сонгоно.
-
Барааны код талбарын “...” товчийг дарж зарлагадах барааг сонгоно.
-
Барааны кодыг сонгосны дараа тухайн бараатай холбоотой мэдээллүүд системд автоматаар дуудагдана.
-
Барааны нэр, салбар, байршил зэрэг мэдээллийг сонгосон барааны бүртгэлтэй уялдуулан шалгана.
-
Тоо талбарт зарлагадах барааны хэмжээг сөрөг утгаар оруулна.
-
Жишээ нь: 2 ширхэг бараа хасах бол -2.00 гэж оруулна.
-
Хэмжих нэгж болон хэмжих нэгжийн харьцаа зөв эсэхийг шалгана.
-
Тухайн бараатай холбоотой данс, дэд данс, орлогын төрөл зэрэг мэдээлэл автоматаар бөглөгдсөн бол тохируулгын зорилготой нийцэж байгаа эсэхийг шалгана.
Жишээ: Барааны үлдэгдлээс 2 ширхэгийг хасах бол Төрөл = Зарлага, Барааны код = тухайн бараа, Тоо = -2.00 гэж бүртгэнэ.
3.3. Орлогын дугаараар мэдээлэл дуудах
Зарлагын тохируулга хийхдээ тухайн бараа өмнө нь ямар орлогын гүйлгээгээр бүртгэгдсэнийг тодорхойлох шаардлагатай бол “Орлогын дугаар” талбарын “...” товчийг ашиглана.
-
Орлогын дугаар талбарын “...” товчийг дарна.
-
Бүртгэлтэй орлогын гүйлгээнүүдээс шаардлагатай орлогыг сонгоно.
-
Сонгосон орлогын дугаартай холбоотой мэдээллийг систем автоматаар дуудагдана.
-
Дуудагдсан мэдээлэл нь зарлагын тохируулгад сонгосон бараатай тохирч байгаа эсэхийг шалгана.
Орлогын дугаарыг сонгосны дараа дараах мэдээллүүд холбогдох орлогын бүртгэлээс автоматаар бөглөгдөнө.
|
Талбар |
Тайлбар |
|
Орлогын төрөл |
Тухайн бараа ямар төрлийн орлогын гүйлгээгээр бүртгэгдсэнийг харуулна. |
|
Орлогын мөрийн дугаар |
Сонгосон орлогын баримтын тухайн барааны мөрийг тодорхойлно. |
|
Нийлүүлэгч |
Тухайн барааг нийлүүлсэн байгууллага, нийлүүлэгчийн мэдээллийг харуулна. |
|
Орлогын огноо |
Барааг орлогод бүртгэсэн огноог харуулна. |
|
Дуусах хугацаа |
Барааны холбогдох дуусах хугацааг харуулна. |
|
Нэгж өртөг |
Тухайн орлогын бүртгэлд байгаа барааны нэгж өртгийг харуулна. |
|
Нийт өртөг |
Зарлагын тохируулгад холбогдох барааны нийт өртгийг харуулна. |
Ингэснээр өмнө нь бүртгэгдсэн орлогын гүйлгээтэй уялдуулан тухайн бараанаас зарлага гаргах боломжтой болно. Ялангуяа тодорхой орлогоор орж ирсэн барааны үлдэгдлийг бууруулах шаардлагатай үед орлогын дугаараар мэдээлэл дуудах нь тохиромжтой.
3.4. Тохируулгын мэдээллийг шалгах
Зарлагын тохируулгыг хадгалах, баталгаажуулахын өмнө хүснэгтэд бүртгэгдсэн мэдээллийг бүрэн шалгана.
-
Зарлагын барааны код, барааны нэр зөв эсэх
-
Салбар, байршил зөв эсэх
-
Тоо хэмжээ сөрөг утгатай эсэх
-
Хэмжих нэгж зөв эсэх
-
Шаардлагатай бол орлогын дугаар зөв сонгогдсон эсэх
-
Орлогын огноо, нийлүүлэгч, нэгж өртөг, нийт өртөг зэрэг мэдээлэл зөв дуудагдсан эсэх
-
Тохируулгын огноо, тайлбар зөв эсэх
-
Тохируулгаар хасагдах тоо хэмжээ нь тухайн барааны бодит зөрүүтэй тохирч байгаа эсэхийг шалгана.
- Зарлагын тохируулгад “Тоо” талбарт хасагдах хэмжээг заавал сөрөг утгаар оруулна.
Жишээлбэл, 5 ширхэг бараа хасах бол -5.00 гэж бүртгэнэ. Эерэг утга оруулсан тохиолдолд барааны үлдэгдэлд буруу өөрчлөлт орох эрсдэлтэй.
- Орлогын дугаараар мэдээлэл дуудах үед сонгосон орлогын бүртгэл нь зарлагадах бараатай тохирч байгаа эсэхийг шалгана.
- Тохируулгыг хадгалах, баталгаажуулахын өмнө тохируулгын огноо, төрөл, бараа, салбар, байршил, тоо хэмжээ, орлогын дугаар болон өртгийн мэдээллийг заавал нягтална.
- Тохируулга хийж буй шалтгааныг Тайлбар хэсэгт ойлгомжтой бичсэнээр дараа нь тухайн тохируулгыг лавлах, хянахад хялбар болно.

Зураг 4. Зарлага
|
Талбар |
Тайлбар |
|
Дугаар |
Тохируулгын мөрийн дарааллын дугаарыг харуулна. |
|
Лавлах дугаар |
Тухайн барааны хөдөлгөөн, бүртгэлтэй холбоотой лавлах дугаарыг харуулна. |
|
Төрөл |
Тухайн мөрийн барааны хөдөлгөөн болон бүртгэлийн төрлийг харуулна. |
|
Барааны код |
Системд бүртгэлтэй барааны үндсэн кодыг харуулна. |
|
Бар код |
Бараанд бүртгэгдсэн бар кодын мэдээллийг харуулна. |
|
Барааны нэр |
Сонгогдсон барааны нэрийг харуулна. |
|
Салбар |
Тухайн бараа бүртгэлтэй байгаа салбарын код эсвэл мэдээллийг харуулна. |
|
Байршил |
Бараа хадгалагдаж байгаа агуулахын байршлын мэдээллийг харуулна. |
|
Тоо |
Тохируулгад хамрагдаж буй барааны тоо хэмжээг харуулна. |
|
Хэмжих нэгж |
Барааны бүртгэлд ашиглаж буй хэмжих нэгжийг харуулна. Жишээ: EA, KG, BOX гэх мэт. |
|
Хэмжих нэгж дэх тоо |
Нэг хэмжих нэгжид агуулагдах барааны тоо хэмжээг харуулна. |
|
Симбол |
Тухайн бараа, хэмжих нэгж эсвэл бүртгэлтэй холбоотой системийн тэмдэглэгээг харуулна. |
|
Данс |
Барааны хөдөлгөөн бүртгэгдэх үндсэн дансны дугаарыг харуулна. |
|
Дэд данс |
Үндсэн данстай холбоотой дэд дансны мэдээллийг харуулна. |
|
Орлогын дугаар |
Барааг анх орлогод авсан баримтын дугаарыг харуулна. |
|
Орлогын төрөл |
Тухайн бараа ямар төрлийн орлогын баримтаар бүртгэгдсэнийг харуулна. |
|
Орлогын мөрийн дугаар |
Анхны орлогын баримт дахь тухайн барааны мөрийн дугаарыг харуулна. |
|
Нийлүүлэгч |
Барааг нийлүүлсэн нийлүүлэгчийн код эсвэл мэдээллийг харуулна. |
|
Орлогын огноо |
Барааг агуулахад орлогод авсан огноог харуулна. |
|
Дуусах хугацаа |
Хугацаатай барааны хэрэглэх буюу хадгалах хугацаа дуусах огноог харуулна. |
|
Лицензийн № |
Тухайн бараатай холбоотой лиценз, зөвшөөрлийн дугаар бүртгэгдсэн бол харуулна. |
|
Нэгж өртөг |
Нэг ширхэг буюу нэг хэмжих нэгж бараанд ногдох өртгийг харуулна. |
|
Нийт өртөг |
Тухайн мөрийн нийт барааны өртгийг харуулна. Ерөнхийдөө тоо хэмжээ × нэгж өртөг-өөр тооцогдоно. |
2. Тохируулгын лавлагаа
Тохируулгын лавлагаа
Тохируулгын лавлагаа хэсэгт системд бүртгэгдсэн тохируулгын мэдээллийг хайж, шүүн харах боломжтой. Тохируулгыг тохируулгын огноо, тайлант үе, төрөл, салбар, барааны код, бар код зэрэг хайлтын нөхцөлөөр шүүж, шаардлагатай тохируулгын бүртгэлийг жагсаалтаас харах боломжтой.
Тохируулгын мэдээлэл хайх
-
Тохируулгын огноо хэсэгт хайх тохируулгын огнооны эхлэх болон дуусах хугацааг сонгоно.
-
Тайлант үе хэсгээс шаардлагатай тайлант он, үеийг сонгоно.
-
Төрөл талбараас шаардлагатай тохируулгын төрлийг сонгоно.
-
Салбар талбараас тохируулга хийгдсэн салбарыг сонгоно.
-
Барааны код талбарт шаардлагатай барааны кодыг сонгон хайна.
-
Бар код талбарт барааны бар кодыг оруулж хайж болно.
-
Шаардлагатай хайлтын нөхцөлүүдийг оруулсны дараа систем тухайн нөхцөлд тохирох тохируулгуудыг доорх жагсаалтад харуулна.
Хайлтын үр дүн - Хайлтын үр дүнгийн хүснэгтэд тохируулгатай холбоотой дараах мэдээллүүдийг харуулна.
|
Талбар |
Тайлбар |
|
Тохируулгын дугаар |
Тохируулгын бүртгэлийн дугаар. |
|
Тохируулгын огноо |
Тохируулга хийгдсэн огноо. |
|
Нийт тоо |
Тухайн тохируулгад бүртгэгдсэн нийт тоо хэмжээ. |
|
Тохируулгын төрөл |
Тохируулга ямар төрлөөр хийгдсэнийг харуулна. |
|
Нийт өртөг |
Тохируулгад бүртгэгдсэн барааны нийт өртгийг харуулна. |
|
Эх гүйлгээний төрөл |
Тохируулгатай холбогдох эх гүйлгээний төрлийг харуулна. |
|
Эх гүйлгээний дугаар |
Холбогдох эх гүйлгээний дугаарыг харуулна. |
|
Тохируулга хийсэн ажилтан |
Тухайн тохируулгыг бүртгэсэн ажилтны мэдээллийг харуулна. |
Тохируулгын мэдээлэл шалгах
Хайлтын үр дүнгээс шаардлагатай тохируулгыг сонгосноор тухайн тохируулгын бүртгэлтэй мэдээллийг шалгаж болно. Олон тохируулга бүртгэгдсэн тохиолдолд огноо, төрөл, барааны код, салбар зэрэг хайлтын нөхцөлийг ашиглан шаардлагатай мэдээллийг хурдан шүүн харах боломжтой.

Зураг 5. Тохируулгын лавлагаа