Хөдөлгөөн
Цэсийн зориулалт
“Хөдөлгөөн” хэсэг нь бараа материалыг нэг салбараас нөгөө салбар руу шилжүүлэх шаардлагатай үед хөдөлгөөний захиалга үүсгэх, захиалгыг лавлах, түүнд үндэслэн хөдөлгөөн хийх, хийгдсэн хөдөлгөөнийг шүүх болон хянахад ашиглагдана.
|
Талбар |
Тайлбар |
|
Хөдөлгөөний захиалга |
Хаанаас → хаашаа, ямар барааг, ямар тоогоор шилжүүлэхийг урьдчилан бүртгэнэ. |
|
Хөдөлгөөний захиалгын лавлагаа |
Бүртгэгдсэн захиалгыг огноо, төрөл, төлөв, барааны код зэрэг нөхцлөөр хайж хянана. |
|
Хөдөлгөөн хийх |
Захиалгын үндсэн мэдээлэлд тулгуурлан барааг бодитоор шилжүүлэх хөдөлгөөнийг гүйцэтгэнэ. |
|
Хөдөлгөөний лавлагаа |
Хийгдсэн шилжүүлгийг огноо, төрөл, төлөв, салбар, компани, орлогын төлөвөөр шүүнэ. |
|
Ажлын үндсэн урсгал Хөдөлгөөний захиалга → Захиалгын лавлагаа → Хөдөлгөөн хийх → Хөдөлгөөний лавлагаа → Хүлээн авалт / төлөвийн хяналт |
1. Хөдөлгөөний захиалга
Бараа материалыг нэг салбараас нөгөө салбар руу шилжүүлэх шаардлагатай үед хөдөлгөөний захиалга үүсгэн бүртгэнэ. Захиалгад барааг хаанаас шилжүүлэх, хаашаа шилжүүлэх, ямар бараа, хэдий хэмжээтэй шилжүүлэх зэрэг үндсэн мэдээллийг бүртгэж, дараагийн хөдөлгөөний үндэслэл болгон ашиглана.

Зураг 1. Хөдөлгөөний захиалгын бүртгэлийн жагсаалт
1.1. Үндсэн мэдээлэл
Хөдөлгөөний захиалга шинээр үүсгэхийн өмнө дэлгэцийн дээд хэсэгт байрлах үндсэн мэдээллийг шалгана.
|
Талбар |
Тайлбар |
|
Лавлах дугаар |
Тухайн бараа, хөдөлгөөний мөртэй холбоотой лавлах дугаар. |
|
Огноо |
Хөдөлгөөний захиалга үүсгэж буй огноо. |
|
Салбар (хаанаас) |
Бараа материалыг аль салбараас шилжүүлэхийг сонгоно. |
|
Салбар (хаашаа) |
Бараа материалыг аль салбарт шилжүүлэхийг сонгоно. |
|
Төлөв |
Захиалгын явцын төлөв; жишээлбэл “Захиалга хийж байна”, “Захиалга хийсэн”. |
|
Компани |
Хөдөлгөөнтэй холбоотой компанийн мэдээлэл. |
|
Агуулах / байршил |
Эх болон очих талын барааны байршлыг тодорхойлоход ашиглагдана. |
|
Тайлант он / сар |
Хөдөлгөөн хамаарах тайлант үеийн мэдээлэл. |
1.2. Бараа сонгох ба мөр бүртгэх

Зураг 2. Хөдөлгөөний захиалга шинээр үүсгэх
“Барааны код” талбарын ард байрлах “...” товчийг дарж бараа сонгох жагсаалтын цонхыг нээнэ. Барааны код, бар код, нэр, ангилал, байршил, нийлүүлэгчийн төрөл зэрэг мэдээллээр хайлт хийж, шаардлагатай барааг сонгоно. Сонгогдсон барааны мэдээлэл хөдөлгөөний захиалгын хүснэгтэд орно.
|
Талбар |
Тайлбар |
|
Барааны код |
Шилжүүлэх барааг системд таних үндсэн код. |
|
Бар код |
Барааны нэмэлт таних мэдээлэл. |
|
Барааны нэр |
Шилжүүлэх барааны нэр. |
|
Байршил (хаанаас) |
Бараа материалыг шилжүүлж авах эх байршил. |
|
Байршил (хаашаа) |
Бараа материалыг шилжүүлэн хүргэх очих байршил. |
|
Тоо |
Шилжүүлэх барааны тоо хэмжээ; заавал бодит хэмжээнд тулгана. |
|
Хэмжих нэгж |
Тухайн барааны хэмжих нэгж. |
|
Хэмжих нэгж дэх тоо |
Хэмжих нэгжид харгалзах тоон мэдээлэл. |
|
Нэгж өртөг / Нийт өртөг |
Барааны нэгж болон нийт өртгийн мэдээлэл. |
|
Нэгж үнэ / Нийт үнэ |
Барааны нэгж болон нийт үнийн мэдээлэл. |
|
Бөөний үнэ / Нийт бөөний үнэ |
Барааны бөөний үнэ болон нийт бөөний үнийн мэдээлэл. |
|
Нийт тоо |
Хүснэгтэд бүртгэгдсэн барааны нийт тоо хэмжээ. |
- “Барааны код” талбарын “...” товчийг дарна.
- Хайлтын нөхцлөөр шаардлагатай барааг шүүнэ.
- Жагсаалтаас барааг сонгоно.
- Автоматаар бөглөгдсөн барааны мэдээллийг шалгана.
- “Тоо” талбарт бодит шилжүүлэх хэмжээг оруулна.
1.3. Хөдөлгөөний захиалга хадгалах
- Хөдөлгөөний захиалга дэд цэсийг нээж, одоо байгаа бүртгэлүүдийг шалгана.
- Шинэ захиалга үүсгэх үйлдлийг сонгон бүртгэлийн цонхыг нээнэ.
- Огноо, эх/очих салбар, компани, тайлант үе болон төлөвийг шалгана.
- Бараагаа сонгож, мөр бүрийн “Тоо” хэмжээг оруулна.
- Мэдээллийг бүрэн шалгасны дараа “Хадгалах” товчийг дарна.
- Жагсаалтаас захиалгаа дахин нээж, зөв хадгалагдсан эсэхийг шалгана.
2. Хөдөлгөөний захиалгын лавлагаа
Хөдөлгөөний захиалгаар бүртгэгдсэн мэдээллийг огноо, төрөл, төлөв, барааны код болон бусад нөхцлөөр шүүн хайж, жагсаалтаар харах хэсэг.

Зураг 3. Хөдөлгөөний захиалгын лавлагаа
|
Талбар |
Тайлбар |
|
Шилжүүлгийн дугаар |
Тухайн хөдөлгөөнөөр хийгдсэн шилжүүлгийг таних дугаар. |
|
Төлөв |
Хөдөлгөөний захиалгын төлөв. |
|
Багцын дугаар |
Холбогдох багцын дугаар. |
|
Хөдөлгөөний төлөв |
Хөдөлгөөн ямар төлөвт байгааг харуулна. |
|
Захиалгын дугаар |
Үндэслэл болсон хөдөлгөөний захиалгын дугаар. |
|
Компани |
Хөдөлгөөнтэй холбоотой компанийн мэдээлэл. |
|
Тайлант үе |
Хөдөлгөөн бүртгэгдсэн тайлант үе. |
|
Шилжүүлэг хийсэн огноо |
Барааг шилжүүлсэн огноо. |
|
Салбар (хаанаас) / (хаашаа) |
Эх болон очих салбарын мэдээлэл. |
|
Нийт тоо / Нийт өртөг |
Шилжүүлсэн барааны нийт тоо болон нийт өртөг. |
|
Шилжүүлэг хийсэн ажилтан |
Шилжүүлгийг гүйцэтгэсэн ажилтны мэдээлэл. |
- Хайлтын нөхцөлд огноо, төрөл, төлөв, барааны код зэрэг шаардлагатай нөхцлийг сонгоно.
- Хайлтыг ажиллуулж тохирох захиалгуудыг жагсаалтаар харна.
- Шаардлагатай захиалгыг сонгон бүртгэлтэй мэдээллийг шалгана.
3. Хөдөлгөөн хийх
Хөдөлгөөний захиалгын үндсэн мэдээлэлд тулгуурлан бараа материалыг шилжүүлэх хөдөлгөөн хийх хэсэг. Энд барааны мэдээлэл, тоо хэмжээ, хөдөлгөөний алхам болон төлөвийг хянана.

Зураг 4. Хөдөлгөөн хийх — алхам болон төлөв харах
|
Талбар |
Тайлбар |
|
Барааны код |
Хөдөлгөөнд хамрагдсан барааг таних код. |
|
Бар код |
Хөдөлгөөнд хамрагдсан барааны бар код. |
|
Барааны нэр |
Хөдөлгөөнд хамрагдсан барааны нэр. |
|
Нийлүүлэгчийн дугаар / нэр |
Тухайн бараатай холбоотой нийлүүлэгчийн мэдээлэл. |
|
Байршил (хаанаас) / (хаашаа) |
Эх болон очих байршил. |
|
Хэмжих нэгж |
Барааны хэмжих нэгж. |
|
Тоо |
Хөдөлгөөнөөр шилжүүлсэн барааны тоо хэмжээ. |
|
Хэмжих нэгж дэх тоо |
Хэмжих нэгжид харгалзах тоон мэдээлэл. |
|
Шалтгаан |
Хөдөлгөөнтэй холбоотой шалтгааны мэдээлэл. |
|
Нийт тоо |
Хөдөлгөөнд хамрагдсан нийт тоо. |
|
Нэгж өртөг / Нийт өртөг |
Барааны нэгж болон нийт өртөг. |
|
Нэгж үнэ / Нийт үнэ |
Барааны нэгж болон нийт үнэ. |
3.1. Хөдөлгөөний дэлгэрэнгүй мэдээлэл
Хөдөлгөөний дэлгэрэнгүй мэдээлэлд бараа, эх/очих байршил, тоо хэмжээ, хөдөлгөөний төрөл болон төлөвийн уялдааг шалгана.

Зураг 5. Хөдөлгөөний үндсэн мэдээллийн дэлгэцийн жишээ
- Бараа, эх/очих байршил болон тоо хэмжээг шалгана.
- Хөдөлгөөний төрөл, хөдөлгөөний төлөв, орлогын төлөвийг хамтад нь хянана.
- Шилжүүлэг хийхээс өмнө барааны тоог бодит нөхцөлтэй тулгана.
- Шилжүүлгийн дараа хөдөлгөөний болон орлогын төлөвийг дахин шалгана.
3.2. Нэг алхамт ба хоёр алхамт хөдөлгөөн
Хөдөлгөөн хийх үед нэг алхамт эсвэл хоёр алхамт байдлаар явагдаж байгаа эсэхийг, мөн хөдөлгөөний болон орлогын төлөвийг хамтад нь хянана.
|
Талбар |
Тайлбар |
|
Нэг алхамт — Шилжүүлсэн |
Шилжүүлэг болон хүлээн авалт нэг дор гүйцэтгэгдэж, орлогын төлөв “Хүлээн авсан” болно. |
|
Хоёр алхамт — Шилжүүлсэн |
Шилжүүлэг хийгдсэн боловч хүлээн авалт дуусаагүй бол орлогын төлөв “Хүлээгдэж байна”. |
|
Нэг/хоёр алхамт — Шилжүүлээгүй |
Хөдөлгөөн хараахан хийгдээгүй үед орлогын төлөв “Хүлээгдэж байна”. |
3.3. Төлөв ба үлдэгдлийн уялдаа
“Хүлээгдэж байна” төлөвтэй, хүлээн авалт дуусаагүй үед шилжүүлэх тоо хэмжээ нь байршлын үлдэгдлийн лавлагааны “Боломжит үлдэгдэл” мэдээлэлд хасагдан харагдана. Ингэснээр шилжүүлэхээр бүртгэгдсэн барааг давхар ашиглах буюу дахин шилжүүлэхээс сэргийлнэ.

Зураг 6. Байршлын үлдэгдлийн лавлагаа
Бараа “Хүлээн авсан” төлөвт шилжсэнээр хүлээн авалт баталгаажсан гэж үзнэ. Үлдэгдлийн өөрчлөлт эх болон очих байршлын мэдээлэлтэй уялдана.
4. Хөдөлгөөний лавлагаа
Хийгдсэн хөдөлгөөний мэдээллийг лавлах, шүүх болон хянах хэсэг. Огноо, төрөл, төлөв, барааны код, салбар, компани болон орлогын төлөвөөр шүүн харах боломжтой.

Зураг 7. Хөдөлгөөний лавлагааны үндсэн цонх
|
Талбар |
Тайлбар |
|
Шилжүүлгийн дугаар |
Шилжүүлгийг таних дугаар. |
|
Багцын дугаар |
Хөдөлгөөнтэй холбоотой багцын дугаар. |
|
Компани |
Хөдөлгөөнтэй холбоотой компанийн мэдээлэл. |
|
Шилжүүлэг хийсэн огноо |
Шилжүүлэг хийгдсэн огноо. |
|
Тайлант үе |
Хөдөлгөөн хамаарах тайлант үе. |
|
Нийт тоо / Нийт өртөг |
Шилжүүлсэн барааны нийт тоо болон нийт өртөг. |
|
Салбар (хаанаас) |
Эх салбарын мэдээлэл. |
|
Компани (хаашаа) |
Очих компанийн мэдээлэл. |
|
Салбар (хаашаа) |
Очих салбарын мэдээлэл. |
|
Орлого авсан огноо |
Шилжүүлсэн барааг орлогод авсан огноо. |
|
Орлогын дугаар |
Холбогдох орлогын дугаар. |
|
Шилжүүлэг хийсэн ажилтан |
Шилжүүлгийг хийсэн ажилтан. |
|
Төлөв / Шилжүүлгийн төрөл / Орлогын төлөв |
Хөдөлгөөний үндсэн шүүлтийн төлвүүд. |
4.1. Дэлгэрэнгүй төлөв
“Шилжүүлгийн дэлгэрэнгүй төлөв” check хийснээр хөдөлгөөний төлөвийг илүү дэлгэрэнгүйгээр харах боломжтой.

Зураг 8. Дэлгэрэнгүй төлөв
4.2. Төлөвөөр шүүх
Хөдөлгөөний төлөвөөр шүүхэд “Шилжүүлж байгаа”, “Шилжүүлсэн”, “Бүгд” зэрэг сонголтууд харагдана.

Зураг 9. Төлөв
4.3. Шилжүүлгийн төрлөөр шүүх
Шилжүүлгийн төрлөөр ангилан харах боломжтой. “Хоёр алхамт”, “Нэг алхамт” гэсэн сонголтууд байна.

Зураг 10. Шилжүүлгийн төрөл
4.4. Орлогын төлвөөр шүүх
Орлогын төлвөөр “Хүлээгдэж байгаа”, “Хүлээн авсан”, “Хүлээн аваагүй”, “Бүгд” зэрэг сонголтоор шүүнэ.

Зураг 11. Орлогын төлөв
5. Drill-down
Drill-down нь жагсаалтын тодорхой мэдээлэл дээр дарж тухайн бүртгэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл рүү шууд шилжих боломж юм.
5.1. Барааны кодоор drill-down
Барааны код дээр дарахад тухайн мөрөнд бүртгэгдсэн бараатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой “Бараа бүртгэх” цонх руу drill-down хийнэ. Ингэснээр хөдөлгөөний захиалгад сонгогдсон барааны бүртгэлтэй холбоотой мэдээллийг тусдаа цонхоор дэлгэрүүлэн шалгах боломж бүрдэнэ.
Бараа бүртгэх мэдээллийн дэлгэрэнгүй

Зураг 12. Барааны кодоор нээгдэх “Бараа бүртгэх” цонх
5.2. Хөдөлгөөн # drill-down
Хөдөлгөөн # дээр дарахад тухайн хөдөлгөөнтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг харах “Хөдөлгөөний лавлагаа” хэсэг рүү drill-down хийнэ. Ингэснээр жагсаалтад харагдаж буй хөдөлгөөнөөс тухайн шилжүүлгийн дэлгэрэнгүй бүртгэл рүү шууд шилжин шалгах боломжтой.

Зураг 13. “Хөдөлгөөн #” дээр дарж дэлгэрэнгүй мэдээлэл рүү шилжих