Худалдан авалтын захиалгын лавлагаа
Худалдан авалтын захиалгын лавлагаа цэс нь нийлүүлэгчийн захиалгын мэдээллийг хайх, харах болон захиалгын хуудсыг хэвлэх боломжтой.
1. Худалдан авалтын захиалгын мэдээлэл хайх
Захиалгын огноо, захиалгын бэлтгүүлэх огноо, нийлүүлэгч болон бусад хайлтын нөхцлийг оруулан Хайх үйлдлийг хийхэд тухайн нөхцөлд тохирох худалдан авалтын захиалгууд жагсаалтаар харагдана.

2. Захиалгын хуудсыг хэвлэх
Жагсаалтаас шаардлагатай захиалгыг сонгон Нэмэлт цэсний "Захиалгын хуудсыг хэвлэх" үйлдлийг дарж захиалгын хуудсыг хэвлэнэ.

Анхаарах зүйл
- Хайлтын нөхцлийг зөв оруулж шаардлагатай захиалгаа сонгоно.
- Хэвлэхээс өмнө зөв захиалга сонгосон эсэхийг шалгана.