Борлуулалтын журнал
Борлуулалтын журнал цэс нь борлуулалтын захиалгын мэдээллийг журналын огноо, агуулах, салбараар хайж харах, захиалга баталгаажуулах болон захиалга үүсгэх боломжтой
1. Борлуулалтын журнал
Журналын огноо, Агуулах, Салбар-ын мэдээллийг оруулж Хайх үйлдлийг хийхэд тухайн нөхцөлд тохирох хийгдсэн захиалгын мэдээллүүд жагсаалтаар гарч ирнэ.
2. Захиалга баталгаажуулах үүсгэх
Жагсаалтаас шаардлагатай захиалгыг сонгон Захиалга баталгаажуулах үйлдлийг хийж, захиалгыг баталгаажуулан хадгалах товч дээр дарж хадгална.
3.Захиалга үүсгэх
Шаардлагатай захиалгыг сонгон Захиалга үүсгэх үйлдлийг хийж захиалгыг бүртгэнэ.
4. Захиалга үүссэн тохиолдолд
Тухайн захиалга өмнө нь үүссэн тохиолдолд “Захиалга үүсгэх бичлэг алга байна” гэсэн мэдээлэл гарч ирнэ.

Анхаарах зүйл
- Захиалга үүсгэхийн өмнө тухайн захиалга өмнө нь үүссэн эсэхийг шалгана.
- Захиалга үүссэн тохиолдолд дахин захиалга үүсгэх шаардлагагүй.
- Хайлтын нөхцөлийг зөв оруулж, тухайн хугацаа, агуулах, салбарт хамаарах захиалгыг шалгана.