Цэсийн зориулалт
“Буцаалтын захиалга” цэс нь худалдан авсан барааг нийлүүлэгчид буцаахтай холбоотой захиалга үүсгэх, буцаах бараа болон нийлүүлэгчийн мэдээллийг бүртгэх, буцаалтын тоо хэмжээ, үнэ, дүнг тодорхойлох, бүртгэлийг хянах зориулалттай. Тус цэсээр буцаалтын захиалгыг урьдчилан бэлтгэж, баталгаажуулан, дараагийн худалдан авалтын буцаалтын үйл ажиллагаанд ашиглах боломжтой.
1. Худалдан авалтын буцаалт хийх
“Худалдан авалтын буцаалт хийх” хэсэг нь өмнө орлогоор хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчид буцаах үед буцаалтын бүртгэл үүсгэхэд ашиглагдана. Буцаах барааны мэдээлэл, тоо хэмжээ, өртөг болон холбогдох орлогын мэдээллийг бүртгэж, буцаалтын гүйлгээг хөтөлнө.
Хайлтын нөхцөл хэсэгт буцаалтын дугаар, буцаалт хийсэн огноо, буцаалт хийсэн ажилтан, нийлүүлэгчийн код, буцаалтын төрөл, захиалгын дугаар, тайлант үе болон төлөв зэрэг мэдээллийг сонгож, буцаалт хийхтэй холбоотой мэдээллийг тодорхойлно. Шаардлагатай тохиолдолд Тайлбар хэсэгт буцаалттай холбоотой нэмэлт мэдээлэл оруулна.

Зураг 1. Худалдан авалтын буцаалт хийх хэсэг
|
Талбар |
Тайлбар |
|
Лавлах дугаар |
Буцааж буй бараатай холбоотой лавлах дугаар. |
|
Барааны код |
Буцаах барааны код. |
|
Бар код |
Барааны бар код. |
|
Барааны нэр |
Буцаах барааны нэр. |
|
Салбар |
Бараа хамаарах салбар. |
|
Байршил |
Барааны хадгалагдаж буй байршил. |
|
Буцах төрөл |
Тухайн барааны буцаалтын төрөл. |
|
Орлогын дугаар |
Барааг анх орлогоор бүртгэсэн гүйлгээний дугаар. |
|
Орлогын мөрийн дугаар |
Орлогын гүйлгээ дэх тухайн барааны мөрийн дугаар. |
|
Үнэ өөрчлөлт дугаар |
Үнэ өөрчлөлттэй холбоотой бүртгэлийн дугаар. |
|
Үнэ өөрчлөлт мөрийн дугаар |
Үнэ өөрчлөлтийн бүртгэлийн мөрийн дугаар. |
|
Хэмжих нэгж |
Барааны хэмжих нэгж. |
|
Тоо |
Буцаах барааны тоо хэмжээ. |
|
Хэмжих нэгж дэх тоо |
Нэг хэмжих нэгжид харгалзах тоо хэмжээ. |
|
Нэгж өртөг |
Буцааж буй барааны нэгжийн өртөг. |
|
Нийт өртөг |
Буцаалтын нийт өртөг. |