Цэсийн зориулалт 

“Лавлагаа” хэсэг нь бараа материалын орлого, зарлага, тохируулга, борлуулалт болон ашигтай холбоотой мэдээллийг тодорхой нөхцөлөөр шүүн хайх, нэгтгэн болон дэлгэрэнгүй байдлаар харах, хянахад ашиглагдана. 

Талбар 

Тайлбар 

Бараа гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа 

Барааны орлого, зарлага болон бусад гүйлгээний мэдээллийг салбар, огноо, бараа, нийлүүлэгч зэрэг нөхцлөөр дэлгэрэнгүй харах боломжтой. 

Бараа гүйлгээний лавлагаа 

Бараа материалын эхний үлдэгдэл, орлого, зарлага, тохируулга болон эцсийн үлдэгдлийг нэгтгэн харах зориулалттай. 

Борлуулалтын ашиг өдрөөр лавлагаа 

Өдөр бүрийн борлуулалтын тоо, өртөг, борлуулалтын үнэ, ашиг болон ашгийн хувийг нэгтгэн харах зориулалттай. 

Борлуулалтын ашиг дэлгэрэнгүй лавлагаа 

POS-оор хийгдсэн борлуулалтын дараах зарлагын гүйлгээнд үндэслэн борлуулалтын үнэ, барааны өртөг, зөрүү болон ашгийн хувийг дэлгэрэнгүй хянана. 

Борлуулалтын мэдээ 

Борлуулсан барааг тоо хэмжээ, нэгж өртөг, нэгж үнэ, нийт үнэ, нийт өртөг зэрэг үзүүлэлтээр дэлгэрэнгүй харах зориулалттай. 

Зарлагын товчоо лавлагаа 

Тухайн хугацаанд хийгдсэн зарлагын гүйлгээг төрлөөр нь нэгтгэн, нийт тоо, нийт өртөг болон нийт дүнгээр хянана. 

Орлогын товчоо лавлагаа 

Тухайн хугацаанд хийгдсэн орлогын гүйлгээг төрлөөр нь нэгтгэн, нийт тоо, нийт өртөг болон нийт дүнгээр хянана. 

Тохируулгын товчоо лавлагаа 

Бараа материалын тохируулгын орлого, зарлагын гүйлгээг төрлөөр нь нэгтгэн, тоо хэмжээ болон нийт өртгөөр хянана. 

Ажлын үндсэн урсгал 

Бараа гүйлгээний лавлагаа → Орлогын товчоо / Зарлагын товчоо / Тохируулгын товчоо → Борлуулалтын мэдээ → Борлуулалтын ашиг дэлгэрэнгүй / Өдрөөр лавлагаа → Хяналт, шинжилгээ 

1. Бараа гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа 

Бараа гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа нь бараа материалын орлого, зарлага болон бусад төрлийн гүйлгээний мэдээллийг тодорхой хугацаа, салбар, бараа, нийлүүлэгч зэрэг шалгуураар шүүн харах зориулалттай. Хайлтын нөхцөлд Салбарын дугаар-ыг заавал оруулж байж тухайн салбарт хамаарах бараа гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг лавлах боломжтой. 

Хайлтын нөхцөл хэсэгт тайлант үе, гүйлгээний огноо, бар код, барааны код, категорийн код, гүйлгээний дугаар, салбарын дугаар, байршил, нийлүүлэгч болон нийлүүлэгчийн ангиллаар мэдээллийг шүүн хайна.  

Зураг 1. Бараа гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа 

Нэмэлт хэсгээс гүйлгээний төрлийг сонгон тодорхой төрлийн орлого, зарлага болон бусад гүйлгээгээр нарийвчлан шүүх боломжтой. 

Зураг 2. Бараа гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа нэмэлт 

Анхаарах
Лавлагаа хийхдээ “Салбарын дугаар” талбарт заавал салбарын дугаарыг сонгож оруулна. Салбарын дугаар оруулаагүй тохиолдолд хайлтын мэдээлэл гарахгүй эсвэл лавлагаа хийх боломжгүй.

2. Бараа гүйлгээний лавлагаа 

Бараа гүйлгээний лавлагаа нь тухайн салбар болон сонгосон тайлант хугацаанд хийгдсэн бараа материалын эхний үлдэгдэл, орлого, зарлага, тохируулга, эцсийн үлдэгдлийг нэгтгэн харах зориулалттай. Хайлтын нөхцөлөөр компани, салбар, байршил, тайлант үе, гүйлгээний огноо, харилцагч, бараа, бар код, нийлүүлэгч, барааны ангилал зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн лавлах боломжтой. 

Зураг 3. Бараа гүйлгээний лавлагаа 

Нэмэлт хэсэг нь бараа гүйлгээний лавлагааг гүйлгээний төрлөөр нарийвчлан шүүх болон лавлагааны жагсаалтад ямар мэдээллийн багана харуулахыг тохируулах зориулалттай. 

  • Орлогын төрлөөр шүүх – орлогын гүйлгээний төрлөөс сонгон мэдээллийг шүүн харах боломжтой. “Бүх төрлөөр харах” сонголтоор бүх орлогын төрлийг хамруулна.  

  • Зарлагын төрлөөр шүүх – зарлагын гүйлгээний төрлөөс сонгон мэдээллийг шүүн харах боломжтой. “Бүх төрлөөр харах” сонголтоор бүх зарлагын төрлийг хамруулна.  

  • Тохируулгын төрлөөр шүүх – бараа материалын тохируулгын гүйлгээний төрлөөс сонгон мэдээллийг шүүн харах боломжтой. “Бүх төрлөөр харах” сонголтоор бүх тохируулгын төрлийг хамруулна.  

  • Жагсаалтад харуулах багана – лавлагааны үр дүнгийн жагсаалтад харагдах мэдээллийн багануудыг сонгон тохируулна. “Бүх төрлөөр харах” сонголтоор боломжит бүх баганыг харуулах боломжтой.  

Зураг 4. Бараа гүйлгээний лавлагаа нэмэлт 

Анхаарах
Нэмэлт хэсэгт сонгосон орлого, зарлага, тохируулгын төрлүүд нь үндсэн хайлтын нөхцөлтэй уялдан лавлагааны үр дүнг нарийвчлан шүүнэ. Харин “Жагсаалтад харуулах багана”  хэсгийн сонголт нь мэдээллийг шүүхээс бус, зөвхөн үр дүнгийн жагсаалтад харагдах багануудыг тохируулдаг.

3. Борлуулалтын ашиг өдрөөр лавлагаа 

Борлуулалтын ашиг өдрөөр лавлагаа нь борлуулалтын мэдээллийг өдөр бүрээр нэгтгэн, тухайн борлуулалтаас үүссэн тоо хэмжээ, ББО, БО, БА, ашгийн хувь зэрэг үзүүлэлтийг харьцуулан харах зориулалттай. 

Хайлтын нөхцөл хэсэгт тайлант үе, гүйлгээний огноо, компани, салбар, харилцагч, хэрэглэгчийн үүрэг, байршил, хэрэглэгчийн түвшин, нийлүүлэгч, нийлүүлэгчийн ангилал, нийлүүлэгчийн төрөл, барааны код, бар код, ABC код зэрэг шалгуураар мэдээллийг шүүнэ. Мөн “Жагсаалтад харуулах” хэсгээс компани, салбар, харилцагч, байршил, нийлүүлэгч, хэрэглэгч, ABC код, бараа зэрэг мэдээллийг тайланд харуулах эсэхийг тохируулна. 

Лавлагааны үр дүнг өдөр тус бүрээр харуулж, өдөр бүрийн тоо, ББО, БО, БА, ашгийн хувь болон нийт дүнг нэгтгэн харах боломжтой. Ингэснээр сонгосон хугацааны борлуулалтын ашиг болон ашгийн өөрчлөлтийг өдрөөр харьцуулан шинжлэх боломж бүрдэнэ. 

Зураг 5. Борлуулалтын ашиг өдрөөр 

4. Борлуулалтын ашиг дэлгэрэнгүй лавлагаа 

Борлуулалтын ашиг дэлгэрэнгүй лавлагаа нь POS-оор хийгдсэн борлуулалтын дараа тухайн борлуулалтад зарлагын гүйлгээ хийгдсэн үед бараа ямар өртгөөр зарлагадсан, ямар үнээр борлуулагдсан болон эдгээрийн зөрүүгээр үүссэн бохир ашиг, ашгийн хувийг дэлгэрэнгүй хянах зориулалттай. 

Өөрөөр хэлбэл, POS-ийн борлуулалт хийгдсэний дараа тухайн бараанд зарлагын гүйлгээ үүссэн тохиолдолд энэ цонхонд мэдээлэл харагдана. Иймээс уг лавлагаанд үндсэндээ зарлагадсан барааны борлуулалт тусгагдана. 

Хайлтын нөхцөл 

Хайлтын нөхцөлөөр тайлант үе, гүйлгээний огноо, компани, салбар, харилцагч, хэрэглэгчийн үүрэг, байршил, хэрэглэгчийн код, хэрэглэгчийн түвшин, нийлүүлэгч, нийлүүлэгчийн ангилал, нийлүүлэгчийн төрөл, барааны код, бар код, ABC код зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн харах боломжтой. 

Зураг 6. Борлуулалтын ашиг дэлгэрэнгүй лавлагаа 

Нэмэлт 

Нэмэлт хэсэгт лавлагааны жагсаалтад ямар мэдээллийг харуулахыг сонгоно. Үүнд Байршил, Нийлүүлэгч, Категорийн ангилал, Компани, Харилцагч, Бараа, Төлбөрийн нөхцөл, Тайлант үе, Салбар, Гүйлгээ хийсэн цаг зэрэг багана багтана. 

Анхаарах
Нэмэлт хэсэгт тухайн мэдээллийн баганын check тэмдэглэгээг сонгоогүй тохиолдолд уг мэдээлэл лавлагааны жагсаалтад харагдахгүй. Иймээс шаардлагатай мэдээллээ харахын тулд холбогдох багануудыг check хийж сонгоно. Мөн POS-ийн борлуулалт хийгдсэн боловч зарлагын гүйлгээ хийгдээгүй бол уг борлуулалтын мэдээлэл энэ лавлагаанд харагдахгүй.

Зураг 7. Борлуулалтын ашиг дэлгэрэнгүй лавлагаа нэмэлт 

5. Борлуулалтын мэдээ 

Борлуулалтын мэдээ нь сонгосон тайлант хугацаанд хийгдсэн борлуулалтын мэдээллийг бараа тус бүрээр дэлгэрэнгүй харах зориулалттай. Борлуулсан барааны тоо хэмжээ, нэгж өртөг, нэгж үнэ, нийт үнэ, нийт өртөг зэрэг үзүүлэлтийг харуулж, борлуулалтын мэдээллийг бараа, салбар, байршил, харилцагч болон нийлүүлэгчийн мэдээлэлтэй уялдуулан хянах боломжийг олгоно. 

Хайлт хэсэгт тайлант үе, гүйлгээний огноо, компани, салбар, харилцагч, байршил, бараа, бар код, барааны код, категорийн ангилал, нийлүүлэгч болон ABC код зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн харах боломжтой. Мөн “Жагсаалтад харуулах” хэсгээс тайлант үе, компани, салбар, байршил, бараа, харилцагч, ABC код зэрэг мэдээллийг жагсаалтад харуулах эсэхийг тохируулна. 

Зураг 8. Борлуулалтын мэдээ 

6. Зарлагын товчоо лавлагаа 

Зарлагын товчоо лавлагаа нь сонгосон хугацаанд хийгдсэн бараа материалын зарлагын гүйлгээг гүйлгээний төрлөөр нэгтгэн харуулах зориулалттай. Тухайн хугацаанд ямар төрлийн зарлагын гүйлгээ хийгдсэн, хэдий хэмжээний бараа зарлагадсан, нийт өртөг болон нийт дүн хэд байгааг нэгтгэн хянах боломжтой. 

Хайлтын нөхцөл хэсэгт компани, салбар, байршил, тайлант үе, гүйлгээний огноо, гүйлгээний дугаар, барааны код, бар код, нийлүүлэгчийн ангилал, нийлүүлэгчийн төрөл, нийлүүлэгч, хэрэглэгчийн код, хэрэглэгчийн төрөл болон дансны мэдээллээр шүүн хайна. Дансаар хайх хэсэгт данс, ББӨ-ний данс, БМ-ийн дансаар нарийвчлан хайх боломжтой. 

Зураг 9. Зарлагын товчоо лавлагаа 

Нэмэлт 

Нэмэлт хэсэгт зарлагын мэдээллийг зарлагын төрлөөр шүүх болон лавлагааны жагсаалтад ямар багана харуулахыг сонгох боломжтой. 

  • Зарлагын төрлөөр шүүх – зарлагын төрлүүдээс сонгон тухайн төрлийн гүйлгээгээр мэдээллийг шүүнэ. Үүнд зарлага хийх, борлуулалт, дебит зарцуулга, шилжүүлэх, буцаалт, үнээр өөрчлөлт хийх, ПОС-ын борлуулалт, буцаалт зэрэг төрлүүд багтана.  

  • Бүх төрлөөр харах – сонгосон хугацаанд хамаарах бүх зарлагын төрлийг хамруулан харуулна.  

  • Жагсаалтад харуулна – лавлагааны хүснэгтэд харуулах мэдээллийн баганыг сонгоно. Үүнд данс, бар код, байршил, категорийн төрөл, барааны ангилал, ББӨ данс, ББӨ дэд данс, компани зэрэг багана багтана.  

Анхаарах
Нэмэлт хэсгийн “Зарлагын төрлөөр шүүх” хэсэгт сонголт хийвэл зөвхөн сонгосон төрлийн зарлагын гүйлгээ лавлагаанд гарна. Харин “Жагсаалтад харуулна” хэсгийн check нь мэдээллийг шүүхгүй зөвхөн тухайн баганыг үр дүнгийн хүснэгтэд харуулах эсэхийг тохируулна.

Зураг 10. Зарлагын товчоо лавлагаа нэмэлт 

7. Орлогын товчоо лавлагаа 

Орлогын товчоо лавлагаа нь сонгосон хугацаанд хийгдсэн бараа материалын орлогын гүйлгээг гүйлгээний төрлөөр нэгтгэн харах зориулалттай. Тухайн хугацаанд ямар төрлийн орлогын гүйлгээ хийгдсэн, хэдий хэмжээний бараа орлогод авсан, нийт өртөг болон нийт дүн хэд байгааг нэгтгэн хянах боломжтой. 

Хайлтын нөхцөл хэсэгт компани, салбар, байршил, тайлант үе, гүйлгээний огноо, гүйлгээний дугаар, барааны код, бар код, нийлүүлэгчийн ангилал, нийлүүлэгчийн төрөл, нийлүүлэгч, хэрэглэгчийн код, хэрэглэгчийн төрөл зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Мөн Дансаар хайх хэсгээс данс, ББӨ-ний данс, БМ-ийн дансаар нарийвчлан хайх боломжтой. 

Зураг 11. Орлогын товчоо лавлагаа 

Нэмэлт 

Нэмэлт хэсэг нь орлогын гүйлгээг төрлөөр нь шүүх болон лавлагааны хүснэгтэд харагдах багануудыг сонгох зориулалттай. 

  • Орлогын төрлөөр шүүх – орлогын төрлүүдээс сонгон тухайн төрлийн гүйлгээгээр мэдээллийг шүүнэ. Үүнд энгийн орлого авах, борлуулалтын зарлагаас орлого авах, үнийн өөрчлөлтөөс орлого авах, шилжүүлгээс орлого авах, худалдан авалтын захиалгаас орлого авах, буцаалт, ПОС-ын борлуулалтын буцаалтын орлого зэрэг гүйлгээний төрлүүд багтана.  

  • Бүх төрлөөр хайх – сонгосон хугацаанд хамаарах бүх орлогын төрлийг хамруулан харуулна.  

  • Жагсаалтад харуулна – лавлагааны үр дүнгийн хүснэгтэд харуулах мэдээллийн багануудыг сонгоно. Тухайлбал, данс, бар код, байршил, категорийн төрөл, ББӨ данс, ББӨ дэд данс, компани, барааны нэр зэрэг баганыг сонгон харуулах боломжтой.  

Анхаарах
“Орлогын төрлөөр шүүх” хэсэгт сонголт хийсэн тохиолдолд зөвхөн сонгосон орлогын төрлийн гүйлгээ лавлагаанд гарна. Харин “Жагсаалтад харуулна” хэсгийн check нь мэдээллийг шүүхгүй бөгөөд зөвхөн тухайн баганыг үр дүнгийн хүснэгтэд харуулах эсэхийг тохируулна.

Зураг 12. Орлогын товчоо лавлагаа нэмэлт 

8. Тохируулгын товчоо лавлагаа 

Тохируулгын товчоо лавлагаа нь сонгосон хугацаанд хийгдсэн бараа материалын тохируулгын гүйлгээг төрөл тус бүрээр нэгтгэн харах зориулалттай. Тухайн хугацаанд барааны орлого болон зарлагын тохируулгаар хэдий хэмжээний тоо, ямар өртгийн дүнгээр өөрчлөлт хийгдсэнийг хянах боломжтой. 

Хайлтын нөхцөл хэсэгт компани, салбар, байршил, тайлант үе, гүйлгээний огноо, гүйлгээний дугаар, барааны код, бар код, нийлүүлэгчийн ангилал, нийлүүлэгчийн төрөл, нийлүүлэгч, хэрэглэгчийн код болон хэрэглэгчийн төрөл зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Мөн Дансаар хайх хэсгээс данс, ББӨ-ний данс, БМ-ийн дансаар нарийвчлан хайх боломжтой. 

Зураг 13. Тохируулгын товчоо лавлагаа 

Нэмэлт 

Нэмэлт хэсэгт тохируулгын гүйлгээг төрлөөр нь шүүх болон лавлагааны хүснэгтэд ямар мэдээллийн багана харуулахыг тохируулна. 

  • Тохируулгын төрлөөр шүүх – тохируулгын гүйлгээний төрлөөс сонгон мэдээллийг шүүнэ.:  

  • Бүх төрлөөр харах – тохируулгын бүх төрлийн гүйлгээг хамруулан харуулна.  

  • Жагсаалтад харуулна – лавлагааны үр дүнгийн хүснэгтэд харагдах баганыг сонгоно. Үүнд Данс, Бар код, Байршил, Категорийн төрөл, ББӨ данс, ББӨ дэд данс, Компани, Тооллогын мөрөгцөр зэрэг мэдээллийг сонгон харуулах боломжтой.  

Анхаарах
“Тохируулгын төрлөөр шүүх” хэсэгт сонголт хийвэл зөвхөн сонгосон тохируулгын төрлийн гүйлгээ лавлагаанд гарна. Харин “Жагсаалтад харуулна” хэсгийн check нь мэдээллийг шүүхгүй зөвхөн сонгосон баганыг лавлагааны хүснэгтэд харуулах эсэхийг тохируулна.

Зураг 14. Тохируулгын товчоо лавлагаа нэмэлт