ЦЭСИЙН ЗОРИУЛАЛТ
“Үлдэгдэл” цэс нь бараа материалын үлдэгдлийг өөр өөр түвшинд лавлаж шалгах зориулалттай. Хэрэглэгч шалгах мэдээллээсээ хамааран Салбарын, Байршлын, Барааны, Пивот болон Нийлүүлэгчийн барааны үлдэгдлийн лавлагааг ашиглана. Лавлагаа бүрийн хайлтын нөхцөл нь тухайн мэдээллийг салбар, байршил, бараа, ангилал, нийлүүлэгч болон бусад үзүүлэлтээр нарийвчлан шүүх боломж олгоно.
|
Талбар |
Тайлбар |
|
Салбарын үлдэгдэл |
Салбар тус бүр дээр байгаа бараа материалын үлдэгдлийг шалгах зориулалттай. Тухайн салбарын гар дээрх үлдэгдэл, боломжит үлдэгдэл, үнэ, өртөг болон захиалга, зарлага, шилжүүлэгтэй холбоотой тоо хэмжээний мэдээллийг харах үед ашиглана. |
|
Байршлын үлдэгдэл |
Сонгосон салбарын доторх байршил тус бүрээр барааны үлдэгдлийг шалгах зориулалттай. Тухайн бараа аль байршилд байгаа, гар дээр хэдий хэмжээтэй байгаа болон хэдийг ашиглах боломжтой байгааг нарийвчлан шалгах үед ашиглана. |
|
Барааны үлдэгдэл |
Бараа материалын үлдэгдлийг илүү дэлгэрэнгүй нөхцөлөөр шалгах зориулалттай. Компани, салбар, байршил, барааны код, бар код, нийлүүлэгч, ангилал болон огноо зэрэг нөхцөлөөр мэдээллийг шүүн, шаардлагатай барааны үлдэгдлийг нарийвчлан харах үед ашиглана. |
|
Барааны үлдэгдэл – Пивот |
Нэг барааны үлдэгдлийг салбар тус бүрээр зэрэгцүүлэн харьцуулж харах зориулалттай. Тухайн бараа аль салбарт хэдий хэмжээний гар дээрх болон боломжит үлдэгдэлтэй байгааг нэг хүснэгтээс харьцуулан шалгах үед ашиглана. |
|
Нийлүүлэгчийн барааны үлдэгдэл |
Бараа материалыг нийлүүлэгчтэй нь холбон шалгах зориулалттай. Тодорхой нийлүүлэгчтэй холбоотой ямар бараанууд бүртгэлтэй байгаа, тухайн барааны код, нэр, ангилал, категори, салбар болон нийлүүлэгчийн мэдээллийг харах үед ашиглана. Мөн мэдээллийг одоогийн байдлаар эсвэл өмнөх огноогоор лавлах боломжтой. |
2. Салбарын үлдэгдлийн лавлагаа
Салбарын үлдэгдлийн лавлагаа нь салбар тус бүр дээрх бараа материалын үлдэгдэл болон үлдэгдэлтэй холбоотой мэдээллийг хайж, шалгах зориулалттай. Энэ хэсгээс тухайн барааны гар дээрх үлдэгдэл, боломжит үлдэгдэл, үнэ, захиалга, зарлага болон шилжүүлэгтэй холбоотой тоо хэмжээний мэдээллийг харах боломжтой.

Зураг 1. Салбарын үлдэгдлийн лавлагаа
|
Талбар |
Тайлбар |
|
Салбар |
Үлдэгдэл шалгах салбарыг сонгоно. |
|
Барааны ангилал |
Тодорхой ангилалд хамаарах бараануудыг шүүж харахад ашиглана. |
|
Нийлүүлэгч |
Тухайн нийлүүлэгчийн бараа материалын үлдэгдлийг харах үед сонгоно. |
|
Бар код |
Тодорхой барааг бар кодоор нь хайна. |
|
Барааны код |
Тодорхой барааг барааны кодоор нь хайна. |
|
Зоны шүүлт хийх |
Зоны мэдээллийг харгалзан шүүлт хийх үед идэвхжүүлнэ. |
|
Хоосон |
Үлдэгдэлгүй бараануудыг харуулна. |
|
Үлдэгдэлтэй |
Үлдэгдэлтэй бараануудыг харуулна. |
|
Бүгд |
Үлдэгдэлтэй болон үлдэгдэлгүй бүх барааг харуулна. |
Хайлтын нөхцөл хэсэгт салбар, барааны ангилал, нийлүүлэгч, бар код, барааны код зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Мөн Зоны шүүлт хийх сонголтыг ашиглан зоны мэдээллээр хайлтыг нарийсгах боломжтой. Үлдэгдлийн төлвөөс хамааран Хоосон, Үлдэгдэлтэй, Бүгд гэсэн сонголтоос тохирох нөхцөлийг сонгож мэдээллийг харуулна.

Зураг 2. Салбарын үлдэгдлийн лавлагааны хайлтын нөхцөл
3. Байршлын үлдэгдлийн лавлагаа
Байршлын үлдэгдлийн лавлагаа нь салбар доторх байршил тус бүрээр бараа материалын үлдэгдлийг шалгах зориулалттай. Энэ хэсгээс тухайн бараа аль салбарын ямар байршилд байгаа, гар дээр хэдэн ширхэг үлдсэн, хэдийг ашиглах боломжтой байгаа болон үнэ, өртөг, захиалгатай холбоотой мэдээллийг харах боломжтой.

Зураг 3. Байршлын үлдэгдлийн лавлагаа
|
Талбар |
Тайлбар |
|
Салбар |
Үлдэгдэл шалгах салбарыг сонгоно. |
|
Байршил |
Сонгосон салбарын аль байршлын үлдэгдлийг шалгахаа сонгоно. |
|
Барааны ангилал |
Тухайн ангилалд хамаарах бараануудыг шүүж харуулна. |
|
Бар код |
Тодорхой барааг бар кодоор хайна. |
|
Барааны код |
Тодорхой барааг барааны кодоор хайна. |
|
Хоосон |
Үлдэгдэлгүй бараануудыг харуулна. |
|
Үлдэгдэлтэй |
Үлдэгдэлтэй бараануудыг харуулна. |
|
Бүгд |
Үлдэгдэлтэй болон үлдэгдэлгүй бүх барааг харуулна. |
Хайлтын нөхцөл хэсэгт салбар, байршил, барааны ангилал, бар код, барааны код зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Мөн Хоосон, Үлдэгдэлтэй, Бүгд гэсэн сонголтоор үлдэгдлийн төлвийг тохируулж, шаардлагатай бараа материалын мэдээллийг нарийвчлан харах боломжтой.

Зураг 4. Байршлын үлдэгдлийн лавлагааны хайлтын нөхцөл
4. Барааны үлдэгдлийн лавлагаа
Барааны үлдэгдлийн лавлагаа нь бараа материалын үлдэгдлийг компани, салбар, байршил болон барааны мэдээллээр дэлгэрэнгүй хайж, шалгах зориулалттай. Энэ хэсгээс барааны тоо хэмжээ, нэгж болон нийт өртөг, худалдах ердийн үнэ, гүйлгээний огноо, салбар, байршил, барааны код, бар код, нийлүүлэгч зэрэг мэдээллийг харах боломжтой.

Зураг 5. Барааны үлдэгдлийн лавлагаа
4.1. Хайлтын нөхцөлийн тайлбар
|
Талбар |
Тайлбар |
|
Компани |
Үлдэгдэл шалгах компанийг сонгоно. |
|
Салбарын төрөл |
Тодорхой төрлийн салбараар мэдээллийг шүүнэ. |
|
Салбар |
Үлдэгдэл шалгах салбарыг сонгоно. |
|
Байршил |
Тухайн салбарын тодорхой байршлаар шүүнэ. |
|
ABC код |
Барааны ABC ангиллын кодоор шүүнэ. |
|
Барааны код |
Тодорхой барааг барааны кодоор хайна. |
|
Бар код |
Тодорхой барааг бар кодоор хайна. |
|
Нийлүүлэгчийн ангилал |
Нийлүүлэгчийн ангиллаар мэдээллийг нарийсгана. |
|
Нийлүүлэгчийн төрөл |
Нийлүүлэгчийн төрлөөр шүүнэ. |
|
Нийлүүлэгч |
Тодорхой нийлүүлэгчийн барааг шүүнэ. |
|
Хэрэглээний код / төрөл / түвшин |
Хэрэглээтэй холбоотой мэдээллээр хайлтыг нарийсгана. |
|
Орлогын огноогоор хайх эсэх |
Идэвхжүүлснээр сонгосон хугацаанд орлого авсан барааг огноогоор шүүнэ |
|
Дуусах огноогоор хайх эсэх |
Идэвхжүүлснээр барааны дуусах хугацаагаар шүүнэ. |
|
Хоногоор |
Хугацаатай холбоотой мэдээллийг хоногоор шүүхэд ашиглана. |
Хайлтын нөхцөл хэсэгт салбар, байршил, барааны ангилал, бар код, барааны код зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Мөн Хоосон, Үлдэгдэлтэй, Бүгд гэсэн сонголтоор үлдэгдлийн төлвийг тохируулж, шаардлагатай бараа материалын мэдээллийг нарийвчлан харах боломжтой.

Зураг 6. Барааны үлдэгдлийн лавлагааны хайлтын нөхцөл
5. Барааны үлдэгдэл - Пивот лавлагаа
Барааны үлдэгдэл – Пивот лавлагаа нь бараа материалын үлдэгдлийг салбар тус бүрээр нэг хүснэгтэд харьцуулан харах зориулалттай. Ингэснээр нэг бараа аль салбарт хэдий хэмжээний үлдэгдэлтэй байгааг тус тусад нь лавлагаа нээхгүйгээр нэг дор шалгах боломжтой.

Зураг 7. Барааны үлдэгдэл – Пивот лавлагаа
Пивот лавлагааны гол давуу тал нь нэг барааны үлдэгдлийг салбар тус бүрээр тусдаа баганад зэрэгцүүлэн харуулдагт оршино. Иймээс салбаруудын үлдэгдлийг хурдан харьцуулахад тохиромжтой.
5.1. Хайлтын нөхцөлийн тайлбар
|
Талбар |
Тайлбар |
|
Барааны код |
Тодорхой барааг барааны кодоор хайна. |
|
Ангилал код |
Барааг ангиллын кодоор шүүнэ. |
|
Бар код |
Тодорхой барааг бар кодоор хайна. |
|
Нийлүүлэгчийн код |
Тодорхой нийлүүлэгчийн бараануудыг шүүнэ. |
|
Категорийн код |
Сонгосон категорид хамаарах бараануудыг харуулна. |
|
Барааны ангилал |
Тодорхой ангиллын бараануудыг шүүж харуулна. |
Хайлтын нөхцөл хэсэгт барааны код, ангилал код, бар код, нийлүүлэгчийн код, категорийн код, барааны ангилал зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Ингэснээр шаардлагатай бараа материалыг сонгон, салбар тус бүрийн гар дээрх болон боломжит үлдэгдлийг нэг хүснэгтээс харьцуулан харах боломжтой.

Зураг 8. Барааны үлдэгдэл – Пивот лавлагааны хайлтын нөхцөл
6. Нийлүүлэгчийн барааны үлдэгдлийн лавлагаа
Нийлүүлэгчийн барааны үлдэгдлийн лавлагаа нь тодорхой нийлүүлэгчтэй холбоотой бараануудыг хайж, шалгах зориулалттай. Лавлагааг одоогийн байдлаар эсвэл сонгосон өмнөх огноогоор харах боломжтой бөгөөд бараа, салбар, нийлүүлэгч, категори зэрэг нөхцөлөөр хайлтыг нарийсгана.

Зураг 9. Нийлүүлэгчийн барааны үлдэгдлийн лавлагаа
6.1. Хайлтын нөхцөлийн тайлбар
Дэлгэцийн дээд хэсэгт байрлах нөхцлүүдийг ашиглан шаардлагатай бараа болон нийлүүлэгчийн мэдээллээр хайлтаа нарийсгана. Бүх талбарыг заавал бөглөх шаардлагагүй.
|
Талбар |
Тайлбар |
|
Одоогийн байдлаар |
Одоогийн мэдээллээр лавлагаа харна. |
|
Өмнөх огноогоор |
Сонгосон өмнөх огноонд хамаарах мэдээллийг харна. |
|
Барааны код |
Тодорхой барааг барааны кодоор хайна. |
|
Бар код |
Тодорхой барааг бар кодоор хайна. |
|
Салбарын код |
Тодорхой салбарт хамаарах мэдээллийг шүүнэ. |
|
Нийлүүлэгчийн ангилал |
Нийлүүлэгчийн ангиллаар хайлтыг нарийсгана. |
|
Нийлүүлэгчийн төрөл |
Нийлүүлэгчийн төрлөөр шүүнэ. |
|
Бэлтгэн нийлүүлэгч |
Тодорхой нийлүүлэгчийг сонгон тухайн нийлүүлэгчтэй холбоотой бараануудыг харна. |
|
Категори |
Тодорхой категорид хамаарах бараануудыг шүүнэ. |
|
Категорийн ангилал |
Категорийн ангиллаар мэдээллийг нарийсгана. |
|
Категорийн төрөл |
Категорийн төрлөөр мэдээллийг шүүнэ. |
Хайлтын нөхцөл хэсэгт барааны код, салбарын код, бар код, нийлүүлэгчийн ангилал, нийлүүлэгчийн төрөл, бэлтгэн нийлүүлэгч, категори ангилал, категорийн төрөл зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Мөн Одоогийн байдлаар эсвэл Өмнөх огноогоор гэсэн сонголтыг ашиглан мэдээллийг тухайн үеийн байдлаар харах боломжтой.

Зураг 10. Нийлүүлэгчийн барааны үлдэгдлийн лавлагааны хайлтын нөхцөл