​

Цэсийн зориулалт

“Захиалга” хэсэг нь бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын захиалгыг бэлтгэх, бүртгэх, хянах болон өмнө үүсгэсэн захиалгын мэдээллийг лавлахад ашиглагдана. Мөн захиалгын явц, төлөв, нийлүүлэгч, бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн дүн болон нийлүүлэлтийн мэдээллийг хянах, шаардлагатай тохиолдолд захиалгыг хүчингүй болгох боломжтой.

Талбар

Тайлбар

Худалдан авалтын захиалга

Нийлүүлэгчээс худалдан авах бараа бүтээгдэхүүний захиалгыг бүртгэж, захиалгын үндсэн болон барааны дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлнө.

Худалдан авалтын захиалгын лавлагаа

Өмнө бүртгэсэн худалдан авалтын захиалгыг хайж, захиалгын төлөв, тоо хэмжээ, нийт дүн болон нийлүүлэлтийн мэдээллийг хянана.

Худалдан авалтын захиалгыг хүчингүй болгох

Өмнө бүртгэсэн худалдан авалтын захиалгыг хайж, сонгон хүчингүй болгоход ашиглана.

Анхаарах
Захиалга үүсгэхдээ нийлүүлэгч, бараа, тоо хэмжээ, огноо болон үнийн мэдээллийг зөв сонгосон эсэхийг нягтална. Захиалгыг хүчингүй болгохын өмнө тухайн захиалгын дугаар болон төлөвийг шалгана.

1. Худалдан авалтын захиалга

Худалдан авалтын захиалга цэс нь нийлүүлэгчээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний захиалгыг бүртгэх, захиалгын мэдээллийг хөтлөх зориулалттай. Захиалгын үндсэн мэдээлэл болон худалдан авах барааны дэлгэрэнгүй мэдээллийг нэг бүртгэлээр оруулна.

Зураг 1. Худалдан авалтын захиалга

Талбар 

Тайлбар 

Захиалгын дугаар 

Худалдан авалтын захиалгыг ялган таних дугаар. 

Lead time 

Захиалгын нийлүүлэлтийн хугацаатай холбоотой мэдээлэл. 

Салбарын дугаар 

Захиалга хамаарах салбарыг сонгоно. 

Нийлүүлэгчийн дугаар 

Захиалга хийх нийлүүлэгчийг сонгоно. 

Захиалга өгсөн 

Захиалга өгсөн огноог оруулна. 

Захиалга биелүүлэх 

Захиалгыг биелүүлэхээр төлөвлөсөн огноог оруулна. 

Захиалгын төрөл 

Захиалгын төрлийг сонгоно. 

Захиалгын төлөв 

Захиалгын тухайн үеийн төлөвийг харуулна. 

Төлбөрийн нөхцөл 

Худалдан авалтын төлбөрийн нөхцөлийг сонгоно. 

Тайлбар 

Захиалгатай холбоотой нэмэлт тайлбар оруулна. 

2. Худалдан авалтын захиалгыг хүчингүй болгох

“Худалдан авалтын захиалгыг хүчингүй болгох” хэсэг нь өмнө бүртгэсэн худалдан авалтын захиалгыг хайж, сонгон хүчингүй болгоход ашиглагдана. Захиалгыг нийлүүлэгч, захиалгын огноо, биелүүлэх огноо, захиалгын төрөл болон төлөвөөр шүүн харах боломжтой.

Хайлтын нөхцөлд тохирох захиалгууд дэлгэрэнгүй хэсэгт жагсаалтаар харагдана. Үр дүнд захиалгын дугаар, захиалгын төлөв, нийлүүлэгчийн код болон нэр, захиалгын огноо, биелүүлэх огноо, захиалгын төрөл, захиалгын нийт тоо, нийт дүн, нийлүүлэх төлөв, нийлүүлсэн нийт тоо, захиалга өгсөн хэрэглэгч зэрэг мэдээлэл харагдана.

Зураг 2. Худалдан авалтын захиалыг хүчингүй болгох

Талбар 

Тайлбар 

Нийлүүлэгч 

Тухайн нийлүүлэгчийн захиалгуудыг шүүнэ. 

Захиалгын огноо 

Захиалга өгсөн огнооны хугацааны интервалаар хайна. 

Биелүүлэх огноо 

Захиалга биелүүлэх огнооны интервалаар хайна. 

Захиалгын төрөл 

Захиалгын төрлөөр шүүнэ. 

Анхаарах
Захиалгыг хүчингүй болгохын өмнө захиалгын дугаар, нийлүүлэгч, захиалгын төлөв болон дүнг нягталж, зөв захиалга сонгосон эсэхийг шалгана.

3. Худалдан авалтын захиалгын төрөл

Захиалгын төлвөөр шүүж хүссэн мэдээллийг харах боломжтой.Захиалгын төлөв нь захиалгын одоогийн явц, биелэлтийн байдлыг илэрхийлнэ.

Зураг 3. Захиалгын төрөл сонгох хэсэг

Талбар

Тайлбар

Шууд гаргалт

Захиалгын барааг шууд гаргалтаар авах төлөв.

Шууд хүргэлт

Захиалгын барааг шууд хүргэлтээр авах төлөв.

Нөөц

Нөөцөд авах зориулттай захиалга.

Энгийн

Ердийн нөхцлөөр авдаг захиалга.

Бүгд

Бүх төлвийн захиалгыг харуулна.

4. Худалдан авалтын захиалгын төлөв

Захиалгын төрлөөр шүүж хүссэн мэдээллийг харах боломжтой.Захиалгын төрөл нь захиалгыг ямар эх үүсвэрээс болон ямар нөхцөлөөр үүсгэсэн болохыг илэрхийлнэ.

Зураг 4. Захиалгын төлөв сонгох хэсэг

Талбар

Тайлбар

Захиалж байгаа

Шинээр үүсгэж байгаа, хараахан баталгаажуулаагүй захиалга.

Захиалсан

Баталгаажуулсан захиалга.

Нээлттэй

Хэсэгчлэн биелэгдэж байгаа, нээлттэйй төлөвтэй захиалга.

Хаагдсан

Бүрэн биелэгдэж хаагдсан захиалга.

Хүчингүй болсон

Хүчингүй болгосон захиалга.

Бүгд

Бүх төрлийн захиалгыг харуулна.

5. Худалдан авалтын захиалга

“Худалдан авалтын захиалгын лавлагаа” хэсэг нь өмнө бүртгэсэн худалдан авалтын захиалгуудыг нийлүүлэгч, огноо, захиалгын төрөл, төлөв болон барааны мэдээллээр шүүн хайж, захиалгын явц, тоо хэмжээ, нийт дүн болон нийлүүлэлтийн мэдээллийг хянахад ашиглагдана.

Хайлтын нөхцөл хэсэгт нийлүүлэгч, захиалгын огноо, захиалгыг биелүүлэх огноо, барааны код, захиалгын төрөл, захиалгын төлөв, бар код болон тайлант үе зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Мөн “Захиалгын дэлгэрэнгүй лавлагаа” сонголтыг идэвхжүүлснээр захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Зураг 5. Худалдан авалтын захиалгын лавлагаа

Талбар

Тайлбар

Захиалгын дугаар

Худалдан авалтын захиалгын дугаар.

Захиалгын төлөв

Захиалгын одоогийн төлөв.

Нийлүүлэгчийн код

Нийлүүлэгчийн код.

Нийлүүлэгчийн нэр

Нийлүүлэгчийн нэр.

Захиалгын огноо

Захиалга бүртгэсэн огноо.

Захиалсан огноо

Захиалга үүсгэсэн огноо, цаг.

Захиалгыг биелүүлэх огноо

Захиалгыг биелүүлэхээр төлөвлөсөн огноо.

Захиалгын төрөл

Захиалгын төрөл.

Захиалгын нийт тоо

Захиалсан барааны нийт тоо хэмжээ.

Захиалгын нийт дүн

Захиалгын нийт үнийн дүн.

Нийлүүлэх төлөв

Захиалгын нийлүүлэлтийн төлөв.

Нийлүүлсэн нийт тоо

Бодитоор нийлүүлсэн нийт тоо хэмжээ.

Анхаарах
Лавлагааны үр дүн харагдахгүй бол сонгосон огнооны интервал, захиалгын төрөл, төлөв болон бусад хайлтын нөхцөлийг шалгана. “Захиалгын дэлгэрэнгүй лавлагаа” сонголтыг ашиглахдаа шаардлагатай мэдээллийн түвшнээс хамаарч идэвхжүүлнэ.

6. Үнийн хөнгөлөлт

Үнийн хөнгөлөлт хэсэг нь тодорхой нийлүүлэгчийн бараанд хөнгөлөлтийн мэдээлэл бүртгэх зориулалттай. Хөнгөлөлт бүртгэхдээ эхлээд бэлтгэн нийлүүлэгчийг тодорхойлж, дараа нь салбар болон бараагаа сонгоно.

Хайлтын нөхцөл хэсэгт бэлтгэн нийлүүлэгчийн код, салбар болон барааны код зэрэг үзүүлэлтээр хөнгөлөлт хийх барааг сонгоно. Шаардлагатай барааг зөв тодорхойлсны дараа хөнгөлөлтийн мэдээллийг бүртгэнэ.

Зураг 6. Үнийн хөнгөлөлт

Талбар

Тайлбар

Бэлтгэн нийлүүлэгчийн код

Хөнгөлөлт бүртгэх барааны нийлүүлэгчийг кодоор нь сонгоно.

Салбар

Хөнгөлөлт хамаарах салбарыг сонгоно.

Барааны код

Хөнгөлөлт бүртгэх барааг кодоор нь сонгоно.

Анхаарах
Хөнгөлөлт оруулахын өмнө нийлүүлэгч, салбар болон барааны код зөв эсэхийг шалгана. Хөнгөлөлтийн нөхцөл, хэмжээ болон холбогдох мэдээллийг хадгалахаас өмнө дахин нягтлах нь зүйтэй.

7. Үнийн хөнгөлөлтийн лавлагаа

Үнийн хөнгөлөлтийн лавлагаа нь өмнө бүртгэсэн барааны хөнгөлөлтийн мэдээллийг хугацаагаар шүүн шалгах зориулалттай.

Хайлтын нөхцөл хэсэгт эхлэх болон дуусах огноог сонгон тухайн хугацаанд хамаарах үнийн хөнгөлөлтийн мэдээллийг хайна. Дэлгэц дээр байгаа бусад боломжит нөхцөлийг ашиглан мэдээллийг нэмэлтээр нарийсгаж болно.

Зураг 5. Үнийн хөнгөлөлтийн лавлагаа хэсэг

Талбар

Тайлбар

Эхлэх огноо

Хөнгөлөлтийн мэдээлэл шалгах хугацааны эхлэх огноог сонгоно.

Дуусах огноо

Хөнгөлөлтийн мэдээлэл шалгах хугацааны дуусах огноог сонгоно.

Анхаарах
Лавлагаа хийхдээ эхлэх болон дуусах огноог зөв сонгосон эсэхийг нягта