1.ҮНЭ
ЦЭСИЙН ЗОРИУЛАЛТ
"Үнэ" цэс нь худалдан авалттай холбоотой барааны үнийн мэдээллийг бүртгэх, нийлүүлэгч болон барааны мэдээллээр үнийг лавлах, үнийн өөрчлөлт болон хөнгөлөлт бүртгэх, өмнө бүртгэсэн хөнгөлөлтийн мэдээллийг хугацаагаар шалгах зориулалттай.
|
Талбар |
Тайлбар |
|
ХА-ын үнийн мэдээлэл |
Нийлүүлэгчтэй холбоотой барааны үнийн мэдээллийг хайж шалгах болон шаардлагатай барааны үнийн мэдээллийг нэмэхэд ашиглана. |
|
ХА-ын үнийн лавлагаа |
Худалдан авалтаар бүртгэгдсэн барааны үнийн мэдээллийг нийлүүлэгч, бараа болон үнийн нөхцөлөөр шүүн лавлахад ашиглана. |
|
Үнийн өөрчлөлт |
Бэлтгэн нийлүүлэгч, салбар болон барааг сонгон тухайн барааны үнийн өөрчлөлтийг бүртгэхэд ашиглана. |
|
Үнийн хөнгөлөлт |
Бэлтгэн нийлүүлэгч, салбар болон барааг сонгон үнийн хөнгөлөлт бүртгэхэд ашиглана. |
|
Үнийн хөнгөлөлтийн лавлагаа |
Бүртгэсэн үнийн хөнгөлөлтийн мэдээллийг эхлэх болон дуусах огноогоор шүүн шалгахад ашиглана. |
1.1. ХА-ЫН ҮНИЙН МЭДЭЭЛЭЛ
ХА-ын үнийн мэдээлэл хэсэг нь нийлүүлэгчтэй холбоотой барааны үнийн мэдээллийг хайж шалгах болон шаардлагатай барааны үнийн мэдээллийг шинээр нэмэх зориулалттай. Категорийн код болон гэрээний хувь өөрчлөгдсөн барааны мэдээллийг мөн хайлтын хэсгээс шалгах боломжтой.
Хайлтын нөхцөл хэсэгт эхлээд ХА үнийн төрөл болон нийлүүлэгчийн дугаарыг сонгон нийлүүлэгчээ тодорхойлно. Мөн категори болон бусад боломжит нөхцөлийг ашиглан шаардлагатай барааны үнийн мэдээллийг шүүн хайна. Шинээр барааны үнийн мэдээлэл бүртгэх шаардлагатай үед нэмэх товчийг ашиглана.

Зураг 1. ХА-ын үнийн мэдээлэл
|
Талбар |
Тайлбар |
|
ХА үнийн төрөл |
Худалдан авалтын үнийн төрлийг сонгож, харах үнийн мэдээллийн төрлийг тодорхойлно. |
|
Нийлүүлэгчийн дугаар |
Үнийн мэдээлэл шалгах нийлүүлэгчийг дугаараар нь сонгон хайна. |
|
Категорийн код |
Тодорхой категорид хамаарах барааны үнийн мэдээллийг шүүн харахад ашиглана. |
|
Нэмэх |
Шинээр барааны үнийн мэдээлэл бүртгэх үед ашиглана. |
1.2. ХА-ЫН ҮНИЙН ЛАВЛАГАА
ХА-ын үнийн лавлагаа нь худалдан авалтаар бүртгэгдсэн барааны үнийн мэдээллийг шүүн лавлах зориулалттай. Тодорхой нийлүүлэгч эсвэл бараатай холбоотой үнийн мэдээллийг нэг дор шалгахад ашиглана.
Хайлтын нөхцөл хэсэгт нийлүүлэгч, нийлүүлэгчийн ангилал, нийлүүлэгчийн төрөл, категори, барааны код, барааны нэр, бар код болон үнийн хязгаар зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Бүх нөхцөлийг заавал сонгох шаардлагагүй бөгөөд шалгах мэдээлэлдээ тохирох нөхцөлийг ашиглана.

Зураг 2. ХА-ын үнийн лавлагаа
1.3.ҮНИЙН ӨӨРЧЛӨЛТ
Үнийн өөрчлөлт хэсэг нь өмнө бүртгэгдсэн барааны үнийг өөрчлөх шаардлагатай үед ашиглагдана. Үнийн өөрчлөлт хийхдээ тухайн бараатай холбоотой бэлтгэн нийлүүлэгч болон салбарыг эхэлж сонгоно.
Хайлтын нөхцөл хэсэгт бэлтгэн нийлүүлэгч, салбар, барааны код болон бар код зэрэг үзүүлэлтээр өөрчлөлт хийх барааг шүүн сонгоно. Барааны код эсвэл бар кодыг ашигласнаар тодорхой барааг хурдан олох боломжтой.

Зураг 3. Үнийн өөрчлөлтийн харагдах байдал
|
Талбар |
Тайлбар |
|
Бэлтгэн нийлүүлэгч |
Үнийн өөрчлөлт хийх бараатай холбоотой нийлүүлэгчийг сонгоно. |
|
Салбар |
Үнийн өөрчлөлт хамаарах салбарыг сонгоно. |
|
Барааны код |
Үнэ өөрчлөх барааг кодоор нь сонгох буюу хайхад ашиглана. |
|
Бар код |
Үнэ өөрчлөх барааг бар кодоор нь тодорхойлоход ашиглана. |
1.4. ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ
Үнийн хөнгөлөлт хэсэг нь тодорхой нийлүүлэгчийн бараанд хөнгөлөлтийн мэдээлэл бүртгэх зориулалттай. Хөнгөлөлт бүртгэхдээ эхлээд бэлтгэн нийлүүлэгчийг тодорхойлж, дараа нь салбар болон бараагаа сонгоно.
Хайлтын нөхцөл хэсэгт бэлтгэн нийлүүлэгчийн код, салбар болон барааны код зэрэг үзүүлэлтээр хөнгөлөлт хийх барааг сонгоно. Шаардлагатай барааг зөв тодорхойлсны дараа хөнгөлөлтийн мэдээллийг бүртгэнэ.

Зураг 4. Үнийн хөнгөлөлт
|
Талбар |
Тайлбар |
|
Бэлтгэн нийлүүлэгчийн код |
Хөнгөлөлт бүртгэх барааны нийлүүлэгчийг кодоор нь сонгоно. |
|
Салбар |
Хөнгөлөлт хамаарах салбарыг сонгоно. |
|
Барааны код |
Хөнгөлөлт бүртгэх барааг кодоор нь сонгоно |
1.5. ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТИЙН ЛАВЛАГАА
Үнийн хөнгөлөлтийн лавлагаа нь өмнө бүртгэсэн барааны хөнгөлөлтийн мэдээллийг хугацаагаар шүүн шалгах зориулалттай.
Хайлтын нөхцөл хэсэгт эхлэх болон дуусах огноог сонгон тухайн хугацаанд хамаарах үнийн хөнгөлөлтийн мэдээллийг хайна. Дэлгэц дээр байгаа бусад боломжит нөхцөлийг ашиглан мэдээллийг нэмэлтээр нарийсгаж болно.

Зураг 5. Үнийн хөнгөлөлтийн лавлагаа хэсэг
|
Талбар |
Тайлбар |
|
Эхлэх огноо |
Хөнгөлөлтийн мэдээлэл шалгах хугацааны эхлэх огноог сонгоно. |
|
Дуусах огноо |
Хөнгөлөлтийн мэдээлэл шалгах хугацааны дуусах огноог сонгоно. |
2.ЗАХИАЛГА
Цэсийн зориулалт
“Захиалга” хэсэг нь бараа, бүтээгдэхүүний худалдан авалтын захиалгыг бэлтгэх, бүртгэх, хянах болон өмнө үүсгэсэн захиалгын мэдээллийг лавлахад ашиглагдана. Мөн захиалгын явц, төлөв, нийлүүлэгч, бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнийн дүн болон нийлүүлэлтийн мэдээллийг хянах, шаардлагатай тохиолдолд захиалгыг хүчингүй болгох боломжтой.
|
Талбар |
Тайлбар |
|
Гадаад захиалга бэлтгэх |
Нийлүүлэгчээс авах бараа бүтээгдэхүүний захиалгын бэлтгэл үүсгэж, барааны мэдээлэл, тоо хэмжээ болон өртгийг бүртгэнэ. |
|
Худалдан авалтын захиалга бэлтгэх лавлагаа |
Үүсгэсэн захиалгын бэлтгэлийн мэдээллийг огноо, нийлүүлэгч, барааны код болон бусад нөхцөлөөр хайж, хянана. |
|
Худалдан авалтын захиалга |
Нийлүүлэгчээс худалдан авах бараа бүтээгдэхүүний захиалгыг бүртгэж, захиалгын үндсэн болон барааны дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлнө. |
|
Худалдан авалтын захиалгын лавлагаа |
Өмнө бүртгэсэн худалдан авалтын захиалгыг хайж, захиалгын төлөв, тоо хэмжээ, нийт дүн болон нийлүүлэлтийн мэдээллийг хянана. |
|
Худалдан авалтын захиалгыг хүчингүй болгох |
Өмнө бүртгэсэн худалдан авалтын захиалгыг хайж, сонгон хүчингүй болгоход ашиглана. |
2.1. Худалдан авалтын захиалга
Худалдан авалтын захиалга цэс нь нийлүүлэгчээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний захиалгыг бүртгэх, захиалгын мэдээллийг хөтлөх зориулалттай. Захиалгын үндсэн мэдээлэл болон худалдан авах барааны дэлгэрэнгүй мэдээллийг нэг бүртгэлээр оруулна.

Зураг 1. Худалдан авалтын захиалга
|
Талбар |
Тайлбар |
|
Захиалгын дугаар |
Худалдан авалтын захиалгыг ялган таних дугаар. |
|
Lead time |
Захиалгын нийлүүлэлтийн хугацаатай холбоотой мэдээлэл. |
|
Салбарын дугаар |
Захиалга хамаарах салбарыг сонгоно. |
|
Нийлүүлэгчийн дугаар |
Захиалга хийх нийлүүлэгчийг сонгоно. |
|
Захиалга өгсөн |
Захиалга өгсөн огноог оруулна. |
|
Захиалга биелүүлэх |
Захиалгыг биелүүлэхээр төлөвлөсөн огноог оруулна. |
|
Захиалгын төрөл |
Захиалгын төрлийг сонгоно. |
|
Захиалгын төлөв |
Захиалгын тухайн үеийн төлөвийг харуулна. |
|
Төлбөрийн нөхцөл |
Худалдан авалтын төлбөрийн нөхцөлийг сонгоно. |
|
Тайлбар |
Захиалгатай холбоотой нэмэлт тайлбар оруулна. |
2.2. Худалдан авалтын захиалгыг хүчингүй болгох
“Худалдан авалтын захиалгыг хүчингүй болгох” хэсэг нь өмнө бүртгэсэн худалдан авалтын захиалгыг хайж, сонгон хүчингүй болгоход ашиглагдана. Захиалгыг нийлүүлэгч, захиалгын огноо, биелүүлэх огноо, захиалгын төрөл болон төлөвөөр шүүн харах боломжтой.
Хайлтын нөхцөлд тохирох захиалгууд дэлгэрэнгүй хэсэгт жагсаалтаар харагдана. Үр дүнд захиалгын дугаар, захиалгын төлөв, нийлүүлэгчийн код болон нэр, захиалгын огноо, биелүүлэх огноо, захиалгын төрөл, захиалгын нийт тоо, нийт дүн, нийлүүлэх төлөв, нийлүүлсэн нийт тоо, захиалга өгсөн хэрэглэгч зэрэг мэдээлэл харагдана.

Зураг 2. Худалдан авалтын захиалыг хүчингүй болгох
|
Талбар |
Тайлбар |
|
Нийлүүлэгч |
Тухайн нийлүүлэгчийн захиалгуудыг шүүнэ. |
|
Захиалгын огноо |
Захиалга өгсөн огнооны хугацааны интервалаар хайна. |
|
Биелүүлэх огноо |
Захиалга биелүүлэх огнооны интервалаар хайна. |
|
Захиалгын төрөл |
Захиалгын төрлөөр шүүнэ. |
2.3. Худалдан авалтын захиалгын төрөл
Захиалгын төлвөөр шүүж хүссэн мэдээллийг харах боломжтой.Захиалгын төлөв нь захиалгын одоогийн явц, биелэлтийн байдлыг илэрхийлнэ.

Зураг 3. Захиалгын төрөл сонгох хэсэг
|
Талбар |
Тайлбар |
|
Шууд гаргалт |
Захиалгын барааг шууд гаргалтаар авах төлөв. |
|
Шууд хүргэлт |
Захиалгын барааг шууд хүргэлтээр авах төлөв. |
|
Нөөц |
Нөөцөд авах зориулттай захиалга. |
|
Энгийн |
Ердийн нөхцлөөр авдаг захиалга. |
|
Бүгд |
Бүх төлвийн захиалгыг харуулна. |
2.4.Худалдан авалтын захиалгын төлөв
Захиалгын төрлөөр шүүж хүссэн мэдээллийг харах боломжтой.Захиалгын төрөл нь захиалгыг ямар эх үүсвэрээс болон ямар нөхцөлөөр үүсгэсэн болохыг илэрхийлнэ.

Зураг 4. Захиалгын төлөв сонгох хэсэг
|
Талбар |
Тайлбар |
|
Захиалж байгаа |
Шинээр үүсгэж байгаа, хараахан баталгаажуулаагүй захиалга. |
|
Захиалсан |
Баталгаажуулсан захиалга. |
|
Нээлттэй |
Хэсэгчлэн биелэгдэж байгаа, нээлттэйй төлөвтэй захиалга. |
|
Хаагдсан |
Бүрэн биелэгдэж хаагдсан захиалга. |
|
Хүчингүй болсон |
Хүчингүй болгосон захиалга. |
|
Бүгд |
Бүх төрлийн захиалгыг харуулна. |
2.5. Худалдан авалтын захиалга
“Худалдан авалтын захиалгын лавлагаа” хэсэг нь өмнө бүртгэсэн худалдан авалтын захиалгуудыг нийлүүлэгч, огноо, захиалгын төрөл, төлөв болон барааны мэдээллээр шүүн хайж, захиалгын явц, тоо хэмжээ, нийт дүн болон нийлүүлэлтийн мэдээллийг хянахад ашиглагдана.
Хайлтын нөхцөл хэсэгт нийлүүлэгч, захиалгын огноо, захиалгыг биелүүлэх огноо, барааны код, захиалгын төрөл, захиалгын төлөв, бар код болон тайлант үе зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Мөн “Захиалгын дэлгэрэнгүй лавлагаа” сонголтыг идэвхжүүлснээр захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
Зураг 5. Худалдан авалтын захиалгын лавлагаа
|
Талбар |
Тайлбар |
|
Захиалгын дугаар |
Худалдан авалтын захиалгын дугаар. |
|
Захиалгын төлөв |
Захиалгын одоогийн төлөв. |
|
Нийлүүлэгчийн код |
Нийлүүлэгчийн код. |
|
Нийлүүлэгчийн нэр |
Нийлүүлэгчийн нэр. |
|
Захиалгын огноо |
Захиалга бүртгэсэн огноо. |
|
Захиалсан огноо |
Захиалга үүсгэсэн огноо, цаг. |
|
Захиалгыг биелүүлэх огноо |
Захиалгыг биелүүлэхээр төлөвлөсөн огноо. |
|
Захиалгын төрөл |
Захиалгын төрөл. |
|
Захиалгын нийт тоо |
Захиалсан барааны нийт тоо хэмжээ. |
|
Захиалгын нийт дүн |
Захиалгын нийт үнийн дүн. |
|
Нийлүүлэх төлөв |
Захиалгын нийлүүлэлтийн төлөв. |
|
Нийлүүлсэн нийт тоо |
Бодитоор нийлүүлсэн нийт тоо хэмжээ. |