ҮНЭ
1.Борлуулалтын үнэ
“Борлуулалтын үнэ” цэс нь бараа бүтээгдэхүүний борлуулах үнийг харах, үнийн төрөл болон барааны ангиллаар шүүн хайх, тухайн бараанд мөрдөж буй борлуулалтын үнийн мэдээллийг хянах зориулалттай. Хайлтын нөхцөл хэсэгт Категори код, Үнийн төрөл, Бар код зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Шаардлагатай нөхцөлийг сонгож оруулсны дараа Хайх товчийг дарж тохирох барааны үнийн мэдээллийг харна.

Зураг 1. Борлуулалтын үнэ
|
Талбар |
Тайлбар |
|
Сонгох |
Тухайн барааны үнийн мэдээллийг сонгоно. |
|
Үнийн төрөл код |
Бараанд тохируулсан үнийн төрлийн код. |
|
Үнийн төрөл нэр |
Үнийн төрлийн нэр. |
|
Барааны код |
Бараа бүтээгдэхүүний системийн код. |
|
Бар код |
Барааны бар код. |
|
Барааны нэр |
Бараа бүтээгдэхүүний нэр. |
|
Хэмжих нэгж |
Барааны үндсэн хэмжих нэгж. |
|
Хэмжих нэгж дахь тоо |
Тухайн хэмжих нэгжид харгалзах тоо хэмжээ. |
|
Огнооны хязгаартай эсэх |
Борлуулалтын үнэ тодорхой хугацаанд мөрдөгдөх эсэхийг харуулна. |
|
Эхлэх огноо |
Үнэ мөрдөгдөж эхлэх огноо. |
|
Дуусах огноо |
Үнэ мөрдөгдөж дуусах огноо. |
|
Төрөл |
Үнийн өөрчлөлтийн төрөл. |
|
Борлуулах үнэ |
Тухайн барааны борлуулалтын үнэ. |
|
Барааны категори |
Бараа хамаарах категорийн мэдээлэл. |

Зураг 2. Борлуулалтын үнийн төрөл
Үнийн төрөл хэсэгт борлуулалтад ашиглах үнийн төрлийг тодорхойлно. Үнийн төрөл нь нэг бараанд өөр өөр нөхцөлөөр ялгаатай борлуулах үнэ тохируулах үндэс болно.

Зураг 3. Харилцагч хэсгийн цонх
Харилцагчийн мэдээлэл дээр тухайн харилцагчид ашиглах үнийн төрлийг сонгож тохируулна. Ингэснээр тухайн харилцагчтай хийх борлуулалт, зарлагын гүйлгээнд ямар үнийн төрлийг ашиглахыг ялган удирдах боломжтой.

Зураг 4. Зарлага хийх цонхны үнийн төрлийн харагдах байдал
Зарлага хийх цонхонд үнийн төрөл харагдах бөгөөд борлуулалтын гүйлгээнд ашиглах үнийн төрлийг сонгох боломжтой. Энэ нь бараанд бүртгэсэн борлуулах үнэ, харилцагчид тохируулсан үнийн төрөл болон зарлагын гүйлгээг хооронд нь уялдуулж ашиглах хэсэг юм.
2.Борлуулалтын үнийн лавлагаа
“Борлуулалтын үнийн лавлагаа” цэс нь бараа бүтээгдэхүүний бүртгэгдсэн борлуулалтын үнийн мэдээллийг төрөл бүрийн нөхцөлөөр шүүн хайх, худалдан авалтын үнэ болон борлуулах үнийг харьцуулан харах, үнийн төрөл, хүчинтэй хугацаа болон үнэ үүсгэсэн мэдээллийг хянах зориулалттай.
Хайлтын нөхцөл хэсэгт эхлэх огноо, дуусах огноо, үнийн хязгаар, үнийн төрөл, барааны код, бар код, категорийн код, нийлүүлэгч, нийлүүлэгчийн ангилал зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Мөн “Худалдан авалтын үнэтэй тэнцүү буюу доогуур зоогдсон бараа” гэсэн сонголтыг идэвхжүүлж тухайн нөхцөлд тохирох барааг тусад нь харах боломжтой.

Зураг 5. Борлуулалтын үнийн лавлагаа
|
Талбар |
Тайлбар |
|
Бар код |
Барааны бар код. |
|
Барааны код |
Бараа бүтээгдэхүүний системийн код. |
|
Барааны нэр |
Бараа бүтээгдэхүүний нэр. |
|
Төрөл |
Үнийн өөрчлөлтийн төрөл. |
|
Худалдан авалтын үнэ |
Барааны худалдан авалтын үнэ. |
|
Борлуулах үнэ |
Бараанд бүртгэсэн борлуулалтын үнэ. |
|
Үнийн төрлийн дугаар |
Тухайн бараанд тохируулсан үнийн төрлийн код. |
|
Үнийн төрлийн нэр |
Үнийн төрлийн нэр. |
|
Огнооны хязгаартай эсэх |
Тухайн үнэ хугацааны хязгаартай эсэхийг харуулна. |
|
Хэмжих нэгж |
Барааны хэмжих нэгж. |
|
Эхлэх огноо |
Борлуулалтын үнэ хүчин төгөлдөр болох эхлэх огноо. |
|
Дуусах огноо |
Борлуулалтын үнэ хүчинтэй байх дуусах огноо. |
|
Үнэ үүсгэсэн огноо |
Борлуулалтын үнийг системд бүртгэсэн огноо. |
|
Үнэ үүсгэсэн хэрэглэгч |
Үнийн мэдээллийг бүртгэсэн хэрэглэгч. |
3.Борлуулалтын үнийн өөрчлөлтийн лавлагаа
“Борлуулалтын үнийн өөрчлөлтийн лавлагаа” цэс нь бараа бүтээгдэхүүний борлуулалтын үнэд хийгдсэн өөрчлөлтүүдийг хянах, өмнөх үнийн мэдээллийг харах, үнийн өсөлт болон бууралтыг огноо, үнийн төрөл, бараа зэрэг нөхцөлөөр шүүн шалгах зориулалттай. Мөн тухайн үнийг хэзээ, ямар хэрэглэгч үүсгэсэн болон өөрчилсөн талаарх мэдээллийг харах боломжтой.
Хайлтын нөхцөл хэсэгт огноо, үнийн хязгаар, үнийн төрөл, барааны код, бар код, барааны нэр, өөрчлөгдсөн огноо зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна.

Зураг 6. Борлуулалтын үнийн өөрчлөлтийн лавлагаа
ЗАХИАЛГА
1.Салбарын захиалга (Бөөнөөр)
“Салбарын захиалга (Бөөнөөр)” цэс нь сонгосон салбарын олон барааны захиалгыг нэг дэлгэцээс боловсруулах, үлдэгдэл болон өмнөх захиалгын мэдээллийг харьцуулан захиалах тоо хэмжээг тодорхойлох, системийн санал болгосон тоог ашиглан захиалгыг хурдан бэлтгэхэд ашиглагдана.
Хайлтын хэсэгт Журналын огноо болон Салбарыг сонгож Хайх товчийг дарна. Үр дүнд тухайн салбарт хамаарах барааны код, нийлүүлэх төрөл, бар код, барааны нэр, ABC ангилал, өмнөх хугацааны захиалгын мэдээлэл, салбарын үлдэгдэл, санал болгох тоо, өнөөдрийн захиалах тоо, BOX/IC дахь тоо, хэмжих нэгж, нийт тоо болон үнийн мэдээлэл харагдана. “Санал болгох тоогоор авах” товчийг ашигласнаар системийн санал болгосон тоог захиалах тоонд автоматаар оруулах боломжтой.

Зураг 1. Салбарын захиалга (Бөөнөөр)
|
Талбар |
Тайлбар |
|
Барааны код |
Барааны системд бүртгэлтэй код. |
|
Биелүүлэх огноо |
Захиалгыг биелүүлэх огноо. |
|
Нийлүүлэх төрөл |
Барааны нийлүүлэлтийн төрөл. |
|
Нийлүүлэгч |
Тухайн барааны нийлүүлэгчийн мэдээлэл. |
|
Бар код |
Барааны бар код. |
|
Барааны нэр |
Бараа бүтээгдэхүүний нэр. |
|
Туршилтын бараа эсэх |
Тухайн бараа туршилтын бараа эсэхийг харуулна. |
|
ABC ангилал |
Барааны ABC ангиллын мэдээлэл. |
|
Өмнөх 7 хоногийн дундаж |
Өмнөх 7 хоногийн дундаж үзүүлэлтийг харуулна. |
|
Өмнөх өдрийн захиалсан тоо |
Өмнөх өдөр захиалсан барааны тоо хэмжээ. |
|
Салбарын үлдэгдэл |
Тухайн салбарт байгаа барааны үлдэгдэл. |
|
Санал болгох тоо |
Системээс санал болгож буй захиалгын тоо хэмжээ. |
|
Өнөөдрийн захиалах тоо |
Тухайн өдөр захиалах барааны тоо хэмжээ. |
|
BOX дахь тоо |
Нэг BOX-д агуулагдах барааны тоо хэмжээ. |
|
IC дахь тоо |
IC нэгжид харгалзах тоо хэмжээ. |
|
Хэмжих нэгж |
Барааны хэмжих нэгж. |
|
Нийт тоо |
Захиалах нийт тоо хэмжээ. |
|
Нэгж үнэ |
Барааны нэгжийн үнэ. |
Нэмэлт мэдээлэл: Журналын огноо талбараас захиалга үүсгэх огноог сонгоно. Системийн тохиргооноос хамааран сонгох боломжтой огнооны хүрээ хязгаартай байж болох тул дэлгэц дээр зөвшөөрөгдөж буй огноог ашиглана.
Дэлгэцийн баруун хэсэгт:
-
Одоо – системийн тухайн үеийн цаг
-
Захиалга хаагдах – захиалга хүлээн авах хугацаа дуусах огноо, цаг харагдана

Зураг 2. Салбарын захиалга (Бөөнөөр) – огноо, салбар болон захиалга хаагдах хугацаа
Захиалах тоо оруулах: Захиалах тоог хоёр аргаар оруулна. Гараар оруулахдаа “Өнөөдрийн захиалах тоо” баганад шаардлагатай хэмжээг бичнэ. Автоматаар оруулахдаа “Санал болгох тоогоор авах” товчийг дарна. Ингэхэд системээс санал болгосон хэмжээ захиалах тоонд автоматаар орно. Үүний дараа:
-
Санал болгох тоо баганад санал болгосон хэмжээ харагдана.
-
Өнөөдрийн захиалах тоо баганад автоматаар захиалгын тоо бөглөгдөнө.
Мөн санал болгосон тоогоор бөглөгдсөн мөрүүд нь бусад мөрөөс ногоон өнгөөр ялгаран харагдана. Ингэснээр хэрэглэгч системээр автоматаар тооцоологдсон мөрүүдийг хялбар таних боломжтой.

Зураг 3. Салбарын захиалга (Бөөнөөр) – санал болгосон болон захиалах тоо
Захиалгыг хянах ба хадгалах: Захиалах бараануудын Өнөөдрийн захиалах тоо баганад шаардлагатай тоо хэмжээг оруулж дууссаны дараа захиалгын мэдээллээ нягтална. Хэрэв Санал болгох тоогоор авах товч ашигласан бол системээс автоматаар бөглөгдсөн мөрүүд ногоон өнгөөр харагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд Өнөөдрийн захиалах тоо баганад засвар хийх боломжтой. Мэдээлэл зөв бол Хадгалах товчийг дарж захиалгыг бүртгэнэ. Захиалга амжилттай хадгалагдсанаар системд бүртгэгдэнэ.
2.Салбарын захиалга
“Салбарын захиалга” цэс нь салбарын хэрэгцээнд үндэслэн бараа бүтээгдэхүүний захиалгыг бэлтгэх, нийлүүлэгч болон барааны мэдээллээр шүүн сонгох, санал болгосон болон захиалах тоо хэмжээг хянаж захиалга үүсгэх зориулалттай. Мөн өмнөх борлуулалт, захиалга, үлдэгдлийн мэдээллийг харьцуулан захиалах тоо хэмжээг тодорхойлоход ашиглана.
Салбарын захиалга бэлтгэхдээ захиалгын огноо, салбар, нийлүүлэгч болон шаардлагатай ангиллын мэдээллийг сонгоно. Системд захиалга хаагдах хугацаа харагдах бөгөөд сонгосон нөхцөлөөр барааны мэдээллийг хайж захиалгад оруулна.

Зураг 2. Салбарын захиалга
|
Талбар |
Тайлбар |
|
Захиалгын огноо |
Захиалга бэлтгэх огноо. |
|
Салбар |
Захиалга үүсгэх салбарыг сонгоно. |
|
Нийлүүлэгч |
Захиалга хийх нийлүүлэгчийг сонгоно. |
|
Division |
Барааны холбогдох ангиллаар шүүнэ. |
|
Department |
Барааны дэд ангилал/хэсгээр шүүнэ. |
|
Category |
Барааны категориор шүүнэ. |
|
Нийлүүлэх төрөл |
Нийлүүлэлтийн төрлөөр мэдээллийг шүүнэ. |
|
Захиалга хаагдах |
Захиалга хүлээн авах хугацаа дуусах огноо, цагийг харуулна. |
Барааны жагсаалтад захиалга боловсруулахад шаардлагатай барааны код, нэр, нийлүүлэгч, үлдэгдэл, өмнөх борлуулалт/захиалга, санал болгосон тоо болон өнөөдрийн захиалах тоо зэрэг мэдээлэл харагдана. Эндээс хэрэглэгчийн хувьд хамгийн чухал баганууд нь Барааны код, Барааны нэр, Нийлүүлэгч, Салбарын үлдэгдэл, Санал болгосон тоо, Өнөөдрийн захиалах тоо, Хэмжих нэгж, Нийт тоо, Нэгж үнэ юм.
3.Борлуулалтын захиалга
“Борлуулалтын захиалга” цэс нь харилцагчийн бараа бүтээгдэхүүний захиалгыг бүртгэх, захиалгын бараа, тоо хэмжээ, нэгж үнэ, нийт үнийг оруулах болон захиалгын төлөвийг хянах зориулалттай.
Борлуулалтын захиалга бүртгэхдээ эхлээд харилцагч, захиалга биелүүлэх огноо, захиалгын огноо болон захиалгын төлөв зэрэг үндсэн мэдээллийг оруулна. Үүний дараа “Дэлгэрэнгүй” хэсэгт захиалгад багтах бараа бүтээгдэхүүн болон тоо, үнийн мэдээллийг бүртгэнэ.

Зураг 6. Борлуулалтын захиалга
|
Талбар |
Тайлбар |
|
Захиалгын дугаар |
Борлуулалтын захиалгын дугаар. |
|
Харилцагчийн код |
Захиалга өгч буй харилцагчийг сонгоно. |
|
Захиалга биелүүлэх огноо |
Захиалгыг биелүүлэхээр төлөвлөсөн огноог оруулна. |
|
Захиалга өгсөн хэрэглэгч |
Захиалгыг системд бүртгэсэн хэрэглэгчийг харуулна. |
|
Захиалга өгсөн огноо |
Захиалга бүртгэгдсэн огноог харуулна. |
|
Захиалгын төлөв |
Захиалгын тухайн үеийн төлөвийг харуулна. |
|
Тайлбар |
Захиалгатай холбоотой нэмэлт тайлбар оруулна. |
|
Барааны код |
Захиалгад оруулах барааны код. |
|
Бар код |
Барааны бар код. |
|
Барааны нэр |
Захиалсан барааны нэр. |
|
Тоо |
Захиалах барааны тоо хэмжээ. |
|
Нэгж үнэ |
Барааны нэгжийн борлуулах үнэ. |
|
Нийт үнэ |
Барааны тоо хэмжээ болон нэгж үнээс тооцогдох нийт үнэ. |
4.Борлуулалтын захиалгын лавлагаа
“Борлуулалтын захиалгын лавлагаа” цэс нь системд бүртгэгдсэн борлуулалтын захиалгуудыг харилцагч, захиалгын огноо, бараа болон төлөвөөр шүүн хайж, захиалгын үндсэн мэдээлэл болон явцыг хянах зориулалттай. Шаардлагатай тохиолдолд захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
Хайлтын нөхцөл нь захиалгын мэдээллийг харилцагч, захиалгын огноо, бар код, барааны код болон захиалгын төлөв зэрэг нөхцөлөөр шүүн хайна. Мөн “Борлуулалтын захиалгын дэлгэрэнгүй лавлагаа” сонголтыг идэвхжүүлснээр захиалгад багтсан бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг хамтад нь харах боломжтой.

Зураг 4. Борлуулалтын захиалгын лавлагаа
|
Талбар |
Тайлбар |
|
Захиалгын дугаар |
Борлуулалтын захиалгын системээс олгогдсон дугаар. |
|
Харилцагчийн код |
Захиалга өгсөн харилцагчийн код. |
|
Харилцагчийн нэр |
Захиалга өгсөн харилцагчийн нэр. |
|
Захиалгын огноо |
Захиалга бүртгэгдсэн огноо. |
|
Захиалсан огноо |
Захиалга хийгдсэн огноо. |
|
Захиалгыг биелүүлэх огноо |
Захиалгыг биелүүлэхээр бүртгэсэн огноо. |
|
Захиалга өгсөн хэрэглэгч |
Захиалгыг системд бүртгэсэн хэрэглэгч. |
|
Төлөв |
Захиалгын тухайн үеийн төлөв. |