ҮНЭ
1.Худалдан авалтын үнэ
ХА-ын үнийн мэдээлэл хэсэг нь нийлүүлэгчтэй холбоотой барааны үнийн мэдээллийг хайж шалгах болон шаардлагатай барааны үнийн мэдээллийг шинээр нэмэх зориулалттай. Категорийн код болон гэрээний хувь өөрчлөгдсөн барааны мэдээллийг мөн хайлтын хэсгээс шалгах боломжтой.
Хайлтын нөхцөл хэсэгт эхлээд ХА үнийн төрөл болон нийлүүлэгчийн дугаарыг сонгон нийлүүлэгчээ тодорхойлно. Мөн категори болон бусад боломжит нөхцөлийг ашиглан шаардлагатай барааны үнийн мэдээллийг шүүн хайна. Шинээр барааны үнийн мэдээлэл бүртгэх шаардлагатай үед нэмэх товчийг ашиглана.
Зураг 1. ХА-ын үнийн мэдээлэл
|
Талбар |
Тайлбар |
|
ХА үнийн төрөл |
Худалдан авалтын үнийн төрлийг сонгож, харах үнийн мэдээллийн төрлийг тодорхойлно. |
|
Нийлүүлэгчийн дугаар |
Үнийн мэдээлэл шалгах нийлүүлэгчийг дугаараар нь сонгон хайна. |
|
Категорийн код |
Тодорхой категорид хамаарах барааны үнийн мэдээллийг шүүн харахад ашиглана. |
|
Нэмэх |
Шинээр барааны үнийн мэдээлэл бүртгэх үед ашиглана. |
2. Худалдан авалтын үнийн лавлагаа
ХА-ын үнийн лавлагаа нь худалдан авалтаар бүртгэгдсэн барааны үнийн мэдээллийг шүүн лавлах зориулалттай. Тодорхой нийлүүлэгч эсвэл бараатай холбоотой үнийн мэдээллийг нэг дор шалгахад ашиглана.
Хайлтын нөхцөл хэсэгт нийлүүлэгч, нийлүүлэгчийн ангилал, нийлүүлэгчийн төрөл, категори, барааны код, барааны нэр, бар код болон үнийн хязгаар зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. Бүх нөхцөлийг заавал сонгох шаардлагагүй бөгөөд шалгах мэдээлэлдээ тохирох нөхцөлийг ашиглана.

Зураг 2. ХА-ын үнийн лавлагаа
3. ХА-ын үнийн өөрчлөлтийн лавлагаа
Үнийн өөрчлөлт хэсэг нь өмнө бүртгэгдсэн барааны үнийг өөрчлөх шаардлагатай үед ашиглагдана. Үнийн өөрчлөлт хийхдээ тухайн бараатай холбоотой бэлтгэн нийлүүлэгч болон салбарыг эхэлж сонгоно.
Хайлтын нөхцөл хэсэгт бэлтгэн нийлүүлэгч, салбар, барааны код болон бар код зэрэг үзүүлэлтээр өөрчлөлт хийх барааг шүүн сонгоно. Барааны код эсвэл бар кодыг ашигласнаар тодорхой барааг хурдан олох боломжтой.

Зураг 3. Үнийн өөрчлөлтийн харагдах байдал
|
Талбар |
Тайлбар |
|
Бэлтгэн нийлүүлэгч |
Үнийн өөрчлөлт хийх бараатай холбоотой нийлүүлэгчийг сонгоно. |
|
Салбар |
Үнийн өөрчлөлт хамаарах салбарыг сонгоно. |
|
Барааны код |
Үнэ өөрчлөх барааг кодоор нь сонгох буюу хайхад ашиглана. |
|
Бар код |
Үнэ өөрчлөх барааг бар кодоор нь тодорхойлоход ашиглана. |
4. Үнийн хөнгөлөлт
Үнийн хөнгөлөлт хэсэг нь тодорхой нийлүүлэгчийн бараанд хөнгөлөлтийн мэдээлэл бүртгэх зориулалттай. Хөнгөлөлт бүртгэхдээ эхлээд бэлтгэн нийлүүлэгчийг тодорхойлж, дараа нь салбар болон бараагаа сонгоно.
Хайлтын нөхцөл хэсэгт бэлтгэн нийлүүлэгчийн код, салбар болон барааны код зэрэг үзүүлэлтээр хөнгөлөлт хийх барааг сонгоно. Шаардлагатай барааг зөв тодорхойлсны дараа хөнгөлөлтийн мэдээллийг бүртгэнэ.

Зураг 4. Үнийн хөнгөлөлт
|
Талбар |
Тайлбар |
|
Бэлтгэн нийлүүлэгчийн код |
Хөнгөлөлт бүртгэх барааны нийлүүлэгчийг кодоор нь сонгоно. |
|
Салбар |
Хөнгөлөлт хамаарах салбарыг сонгоно. |
|
Барааны код |
Хөнгөлөлт бүртгэх барааг кодоор нь сонгоно |
5. Үнийн хөнгөлөлтийн лавлагаа
Үнийн хөнгөлөлтийн лавлагаа нь өмнө бүртгэсэн барааны хөнгөлөлтийн мэдээллийг хугацаагаар шүүн шалгах зориулалттай.
Хайлтын нөхцөл хэсэгт эхлэх болон дуусах огноог сонгон тухайн хугацаанд хамаарах үнийн хөнгөлөлтийн мэдээллийг хайна. Дэлгэц дээр байгаа бусад боломжит нөхцөлийг ашиглан мэдээллийг нэмэлтээр нарийсгаж болно.

Зураг 5. Үнийн хөнгөлөлтийн лавлагаа хэсэг
|
Талбар |
Тайлбар |
|
Эхлэх огноо |
Хөнгөлөлтийн мэдээлэл шалгах хугацааны эхлэх огноог сонгоно. |
|
Дуусах огноо |
Хөнгөлөлтийн мэдээлэл шалгах хугацааны дуусах огноог сонгоно. |
ЗАХИАЛГА
1.Худалдан авалтын захиалга
Худалдан авалтын захиалга цэс нь нийлүүлэгчээс худалдан авах бараа, бүтээгдэхүүний захиалгыг бүртгэх, захиалгын мэдээллийг хөтлөх зориулалттай. Захиалгын үндсэн мэдээлэл болон худалдан авах барааны дэлгэрэнгүй мэдээллийг нэг бүртгэлээр оруулна.

Зураг 1. Худалдан авалтын захиалга
|
Талбар |
Тайлбар |
|
Захиалгын дугаар |
Худалдан авалтын захиалгыг ялган таних дугаар. |
|
Lead time |
Захиалгын нийлүүлэлтийн хугацаатай холбоотой мэдээлэл. |
|
Салбарын дугаар |
Захиалга хамаарах салбарыг сонгоно. |
|
Нийлүүлэгчийн дугаар |
Захиалга хийх нийлүүлэгчийг сонгоно. |
|
Захиалга өгсөн |
Захиалга өгсөн огноог оруулна. |
|
Захиалга биелүүлэх |
Захиалгыг биелүүлэхээр төлөвлөсөн огноог оруулна. |
|
Захиалгын төрөл |
Захиалгын төрлийг сонгоно. |
|
Захиалгын төлөв |
Захиалгын тухайн үеийн төлөвийг харуулна. |
|
Төлбөрийн нөхцөл |
Худалдан авалтын төлбөрийн нөхцөлийг сонгоно. |
|
Тайлбар |
Захиалгатай холбоотой нэмэлт тайлбар оруулна. |
2.Худалдан авалтын захиалгыг хүчингүй болгох
“Худалдан авалтын захиалгыг хүчингүй болгох” хэсэг нь өмнө бүртгэсэн худалдан авалтын захиалгыг хайж, сонгон хүчингүй болгоход ашиглагдана. Захиалгыг нийлүүлэгч, захиалгын огноо, биелүүлэх огноо, захиалгын төрөл болон төлөвөөр шүүн харах боломжтой.
Хайлтын нөхцөлд тохирох захиалгууд дэлгэрэнгүй хэсэгт жагсаалтаар харагдана. Үр дүнд захиалгын дугаар, захиалгын төлөв, нийлүүлэгчийн код болон нэр, захиалгын огноо, биелүүлэх огноо, захиалгын төрөл, захиалгын нийт тоо, нийт дүн, нийлүүлэх төлөв, нийлүүлсэн нийт тоо, захиалга өгсөн хэрэглэгч зэрэг мэдээлэл харагдана.

Зураг 2. Худалдан авалтын захиалыг хүчингүй болгох
|
Талбар |
Тайлбар |
|
Нийлүүлэгч |
Тухайн нийлүүлэгчийн захиалгуудыг шүүнэ. |
|
Захиалгын огноо |
Захиалга өгсөн огнооны хугацааны интервалаар хайна. |
|
Биелүүлэх огноо |
Захиалга биелүүлэх огнооны интервалаар хайна. |
|
Захиалгын төрөл |
Захиалгын төрлөөр шүүнэ. |
2.1. Захиалгын төлөв
Захиалгын төлвөөр шүүж хүссэн мэдээллийг харах боломжтой.Захиалгын төлөв нь захиалгын одоогийн явц, биелэлтийн байдлыг илэрхийлнэ.

Зураг 3. Захиалгын төрөл сонгох хэсэг
|
Талбар |
Тайлбар |
|
Шууд гаргалт |
Захиалгын барааг шууд гаргалтаар авах төлөв. |
|
Шууд хүргэлт |
Захиалгын барааг шууд хүргэлтээр авах төлөв. |
|
Нөөц |
Нөөцөд авах зориулттай захиалга. |
|
Энгийн |
Ердийн нөхцлөөр авдаг захиалга. |
|
Бүгд |
Бүх төлвийн захиалгыг харуулна. |
2.2. Захиалгын төрөл
Захиалгын төрлөөр шүүж хүссэн мэдээллийг харах боломжтой.Захиалгын төрөл нь захиалгыг ямар эх үүсвэрээс болон ямар нөхцөлөөр үүсгэсэн болохыг илэрхийлнэ.

Зураг 4. Захиалгын төлөв сонгох хэсэг
|
Талбар |
Тайлбар |
|
Захиалж байгаа |
Шинээр үүсгэж байгаа, хараахан баталгаажуулаагүй захиалга. |
|
Захиалсан |
Баталгаажуулсан захиалга. |
|
Нээлттэй |
Хэсэгчлэн биелэгдэж байгаа, нээлттэйй төлөвтэй захиалга. |
|
Хаагдсан |
Бүрэн биелэгдэж хаагдсан захиалга. |
|
Хүчингүй болсон |
Хүчингүй болгосон захиалга. |
|
Бүгд |
Бүх төрлийн захиалгыг харуулна. |
3.Худалдан авалтын захиалгын лавлагаа
“Худалдан авалтын захиалгын лавлагаа” цэс нь системд бүртгэгдсэн худалдан авалтын захиалгуудыг хайж, захиалгын төлөв, нийлүүлэгч, огноо, захиалгын төрөл, тоо хэмжээ, нийт дүн болон нийлүүлэлтийн мэдээллийг хянах зориулалттай. Шаардлагатай тохиолдолд захиалгын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
Хайлтын хэсэгт Нийлүүлэгч, Захиалгын огноо, Захиалгыг биелүүлэх огноо, Барааны код, Захиалгын төрөл, Захиалгын төлөв, Бар код, Тайлант үе зэрэг нөхцөлөөр мэдээллийг шүүн хайна. Мөн “Захиалгын дэлгэрэнгүй лавлагаа” сонголтыг идэвхжүүлснээр захиалгад хамаарах барааны дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.

Зураг 5. Худалдан авалтын захиалгын лавлагаа
|
Талбар |
Тайлбар |
|
Захиалгын дугаар |
Худалдан авалтын захиалгын системээс олгогдсон дугаар. |
|
Захиалгын төлөв |
Захиалгын тухайн үеийн төлөвийг харуулна. |
|
Нийлүүлэгчийн код |
Захиалга хийгдсэн нийлүүлэгчийн код. |
|
Нийлүүлэгчийн нэр |
Захиалга хийгдсэн нийлүүлэгчийн нэр. |
|
Захиалгын огноо |
Захиалга бүртгэгдсэн огноо. |
|
Захиалсан огноо |
Захиалга хийгдсэн огноо, цагийн мэдээлэл. |
|
Захиалгыг биелүүлэх огноо |
Захиалгыг биелүүлэхээр төлөвлөсөн огноо. |
|
Захиалгын төрөл |
Тухайн худалдан авалтын захиалгын төрлийг харуулна. |
|
Захиалгын нийт тоо |
Захиалгад бүртгэгдсэн нийт барааны тоо хэмжээ. |
|
Захиалгын нийт дүн |
Захиалгын нийт үнийн дүн. |
|
Нийлүүлэх төлөв |
Захиалгын нийлүүлэлтийн тухайн үеийн төлөв. |
|
Нийлүүлэх нийт тоо |
Нийлүүлэхээр бүртгэгдсэн нийт тоо хэмжээ. |
БУЦААЛТЫН ЗАХИАЛГА
1. Худалдан авалтын буцаалт хийх
“Худалдан авалтын буцаалт хийх” хэсэг нь өмнө орлогоор хүлээн авсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэгчид буцаах үед буцаалтын бүртгэл үүсгэхэд ашиглагдана. Буцаах барааны мэдээлэл, тоо хэмжээ, өртөг болон холбогдох орлогын мэдээллийг бүртгэж, буцаалтын гүйлгээг хөтөлнө.
Хайлтын нөхцөл хэсэгт буцаалтын дугаар, буцаалт хийсэн огноо, буцаалт хийсэн ажилтан, нийлүүлэгчийн код, буцаалтын төрөл, захиалгын дугаар, тайлант үе болон төлөв зэрэг мэдээллийг сонгож, буцаалт хийхтэй холбоотой мэдээллийг тодорхойлно. Шаардлагатай тохиолдолд Тайлбар хэсэгт буцаалттай холбоотой нэмэлт мэдээлэл оруулна.

Зураг 1. Худалдан авалтын буцаалт хийх хэсэг
|
Талбар |
Тайлбар |
|
Лавлах дугаар |
Буцааж буй бараатай холбоотой лавлах дугаар. |
|
Барааны код |
Буцаах барааны код. |
|
Бар код |
Барааны бар код. |
|
Барааны нэр |
Буцаах барааны нэр. |
|
Салбар |
Бараа хамаарах салбар. |
|
Байршил |
Барааны хадгалагдаж буй байршил. |
|
Буцах төрөл |
Тухайн барааны буцаалтын төрөл. |
|
Орлогын дугаар |
Барааг анх орлогоор бүртгэсэн гүйлгээний дугаар. |
|
Орлогын мөрийн дугаар |
Орлогын гүйлгээ дэх тухайн барааны мөрийн дугаар. |
|
Үнэ өөрчлөлт дугаар |
Үнэ өөрчлөлттэй холбоотой бүртгэлийн дугаар. |
|
Үнэ өөрчлөлт мөрийн дугаар |
Үнэ өөрчлөлтийн бүртгэлийн мөрийн дугаар. |
|
Хэмжих нэгж |
Барааны хэмжих нэгж. |
|
Тоо |
Буцаах барааны тоо хэмжээ. |
|
Хэмжих нэгж дэх тоо |
Нэг хэмжих нэгжид харгалзах тоо хэмжээ. |
|
Нэгж өртөг |
Буцааж буй барааны нэгжийн өртөг. |
|
Нийт өртөг |
Буцаалтын нийт өртөг. |
ИМПОРТ
1. Худалдан авалтын өртөг тооцох
“Худалдан авалтын өртөг тооцох” хэсэг нь худалдан авсан барааны үнэ, валютын ханш болон холбогдох зардлын мэдээлэлд үндэслэн барааны өртгийг тооцоход ашиглагдана. Үндсэн хэсэгт нийлүүлэгч, захиалга, валют, ханш, НӨАТ болон гаалийн мэдээллийг бүртгэж, тооцоололд хамрагдах барааны мэдээллийг хянана.

Зураг 1. Худалдан авалтын өртөг тооцох – Үндсэн хэсэг
|
Талбар |
Тайлбар |
|
Тооцоолол № |
Өртөг тооцооллын бүртгэлийн дугаар. |
|
Гүйлгээний огноо |
Өртөг тооцоолсон огноо. |
|
Гүйлгээ хийсэн ажилтан |
Бүртгэл хийсэн ажилтан. |
|
Нийлүүлэгч |
Худалдан авалт хийсэн нийлүүлэгчийн код. |
|
Нийлүүлэгчийн тайлбар |
Нийлүүлэгчийн нэр, мэдээлэл. |
|
Захиалга үүсэх салбар |
Худалдан авалт хамаарах салбар. |
|
Захиалга үүсэх огноо |
Захиалга үүссэн огноо. |
|
Худалдан авалт валют |
Худалдан авалтын валют. |
|
Худалдан авалт ханш |
Сонгосон валютын ханш. |
|
Нийт НӨАТ зардал |
НӨАТ-тай холбоотой нийт зардал. |
|
Төлөв |
Өртөг тооцооллын төлөв. |
|
Нэмэлт тайлбар |
Нэмэлт мэдээлэл оруулах хэсэг. |
|
Гаалийн мэдүүлэг |
Гаалийн мэдүүлгийн мэдээлэл. |
|
НӨАТ-ийн үзүүлэлт |
НӨАТ тооцоход ашиглах үзүүлэлт. |
|
Нийт тоо хэмжээ |
Барааны нийт тоо хэмжээ. |
|
Нийт дүн |
Худалдан авалтын нийт дүн. |
|
Нийт НӨАТ |
НӨАТ-ын нийт дүн. |
|
Нийт тооцсон өртөг |
Тооцооллын үр дүнд гарсан нийт өртөг. |
2. Худалдан авалтын өртөг тооцох-Данс хэсэг
“Данс” хэсэг нь худалдан авалтын өртөгт хуваарилах тээвэр, гааль, удирдлага болон бусад нэмэлт зардлын данс, харилцагч, валют, ханш болон зардлын дүнг бүртгэхэд ашиглагдана.

Зураг 2. Худалдан авалтын өртөг тооцох – Данс хэсэг
|
Талбар |
Тайлбар |
|
Гүйлгээний данс |
Худалдан авалтын үндсэн гүйлгээний данс. |
|
Тээврийн данс |
Тээврийн зардал бүртгэх данс. |
|
Гаалийн данс |
Гаалийн зардал бүртгэх данс. |
|
Бусад данс |
Бусад нэмэлт зардлын данс. |
|
Валют |
Тухайн дансны валют. |
|
Ханш |
Валютын ханш. |
|
Тээврийн харилцагч |
Тээврийн үйлчилгээтэй холбоотой харилцагч. |
|
Гаалийн харилцагч |
Гаалийн үйлчилгээтэй холбоотой харилцагч. |
|
Бусад харилцагч |
Бусад зардалтай холбоотой харилцагч. |
|
Нийт тээврийн зардал |
Тээврийн нийт зардал. |
|
Нийт гаалийн зардал |
Гаалийн нийт зардал. |
|
Нийт удирдлагын зардал |
Удирдлагын нийт зардал. |
|
Нийт бусад зардал |
Бусад нэмэлт зардлын нийт дүн. |
|
Нийт зардал |
Бүх нэмэлт зардлын нийлбэр. |
Өртөг тооцоолох: Шаардлагатай данс, харилцагч болон зардлын дүнг бүртгэсний дараа “Өртөг тооцоолох” товчийг ашиглана. Тооцооллын үр дүнд нэмэлт зардлууд барааны өртөгт хуваарилагдаж, дэлгэрэнгүй хэсэгт нэгжид ногдох зардлын мэдээлэл харагдана.
3. Худалдан авалтын өртөг тооцох лавлагаа
“Худалдан авалтын өртөг тооцох лавлагаа” хэсэг нь өмнө бүртгэж, тооцоолсон худалдан авалтын өртгийн мэдээллийг хайж харах, хянах зориулалттай. Хэрэглэгч тооцооллын дугаар, огноо, бараа болон нийлүүлэгчийн мэдээллээр хайлт хийж, тухайн тооцооллын валют, ханш, нэмэлт зардал, нийт тоо болон нийт дүнгийн мэдээллийг харах боломжтой.
Хайлтын нөхцөл хэсэгт тооцоолол огноо, бар код, барааны код, нийлүүлэгч, нийлүүлэгчийн нэр зэрэг үзүүлэлтээр мэдээллийг шүүн хайна. “Дэлгэрэнгүйгээр харах” сонголтыг идэвхжүүлснээр өртөг тооцоололтой холбоотой мэдээллийг илүү дэлгэрэнгүй байдлаар харах боломжтой.

Зураг 3. Худалдан авалтын өртөг тооцох лавлагааны хайлтын хэсэг
|
Талбар |
Тайлбар |
|
Тооцооллын дугаар |
Өртөг тооцооллын бүртгэлийн дугаар. |
|
Багцын дугаар |
Тухайн өртөг тооцоололтой холбоотой багцын дугаар. |
|
Гүйлгээний огноо |
Өртгийн тооцоолол хийсэн огноо. |
|
Нийлүүлэгч код |
Худалдан авалт хийсэн нийлүүлэгчийн код. |
|
Нийлүүлэгч нэр |
Нийлүүлэгчийн нэр. |
|
Утга |
Тухайн бүртгэлтэй холбоотой нэмэлт утга, тайлбар. |
|
Төлөв |
Өртөг тооцооллын төлөв. |
|
Валют |
Худалдан авалтад ашигласан валют. |
|
Валют ханш |
Тухайн валютын тооцоололд ашигласан ханш. |
|
НӨАТ зардал |
НӨАТ-тай холбоотой зардлын дүн. |
|
Тээврийн зардал |
Тээвэртэй холбоотой нийт зардал. |
|
Гаалийн зардал |
Гаальтай холбоотой нийт зардал. |
|
Удирдлагын зардал |
Удирдлагатай холбоотой зардлын дүн. |
|
Бусад зардал |
Бусад нэмэлт зардлын дүн. |
|
Нийт зардал |
Нэмэлт зардлуудын нийт дүн. |
|
Нийт тоо |
Өртөг тооцоололд хамрагдсан барааны нийт тоо хэмжээ. |
|
Нийт дүн |
Өртөг тооцооллын нийт үнийн дүн. |