Hi. How can we help?

Алхам 1: Даатгалын менежмент – SMS илгээх – SMS тохиргоо

Зураг 215. Даатгалын менежмент – SMS илгээх – SMS тохиргоо
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
Зураг 216. Даатгалын менежмент – SMS илгээх – SMS тохиргоо - Шинэ

Алхам 2: Зурагт үзүүлснээр Шинэ сонгосноор доорх төлөвт орох ба үүрэн холбооны операторуудруу холбогдох тохиргоог хийж өгнө.

Зураг 217. SMS тохиргоо

Алхам 4: Тухайн цонхонд тохиргооны мэдээллээ оруулан хадгалах товчийг дарснаар таньд доорх мэдээллийг харуулан тохиргоо амжилттай хийгдсэнийг мэдэгдэнэ.

Автоматаар илгээгдэх sms –ын хуваариудыг зохиож өгнө.
Алхам 1: Даатгалын менежмент – SMS илгээх – SMS хуваарь оруулах
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.

Алхам 2: Зурагт үзүүлснээр Шинэ сонгосноор доорх төлөвт орох ба хуваариудыг зохиож өгнө. Анхаарах зүйлс:

1. SMS илгээгдэх мессеж төрөл нь:
    • Нөхөн төлбөр шийдвэрлэгдсэн үед
    • Гэрээний дуусах хугацаанаас хамаарч
    • Гэрээ эхлэх үед
    • Даатгуулагчийн төрсөн өдөр
    • Бүтээгдэхүүнээс хамаарсан гэсэн төрлүүдээс сонгож хуваарь зохиох боломжтой.

2. SMS илгээх төрөл нь:
    • Зөвхөн гэрээ / энэ нь даатгалын гэрээ болон баталгааны үндсэн даатгуулагчруу явуулах мессежний хуваарийг зохиож өгнө./
  • Зөвхөн баталгаа /энэ нь гэрээ болон баталгааны зүйлийн даатгуулагчруу явуулах мессежний хуваарийг зохиож өгнө. /
    • Гэрээ болон баталгаа /энэ нь үндсэн даатгуулагч болон зүйлийн даатгуулагч хоёуланруу нь явуулах мессежний хуваарийг зохиож өгнө. /

Мөн үндсэн мэдээлэл хэсгийн эхлэх болон дуусах огноо нь тухайн хуваарь ямар хугацааны хооронд хүчинтэй байхыг оруулж өгнө.

Зураг 218. Даатгалын менежмент – SMS илгээх – SMS хуваарь оруулах
Зураг 219.

Нөхөн төлбөр шийдвэрлэгдсэн үед дараах байдлаар хуваарийг зохиох боломжтой. Бүтээгдэхүүнээс нь хамааруулан хуваарь зохиох бөгөөд “хуваарь орсон” төлөвтэй үед тухайн хуваарийн дагуу мессеж автоматаар явна.

Зураг 220. SMS хуваарь зохиох – Нөхөн төлбөр шийдвэрлэгдсэн үед

Гэрээний дуусах хугацаанаас хамаарсан буюу дуусах хугацаанаас хэд хонгийн өмнө мессеж явуулах хуваарийг зохиох бөгөөд “хуваарь орсон” төлөвтэй үед тухайн хуваарийн дагуу мессеж автоматаар явна.

Зураг 221. SMS хуваарь зохиох – Дуусах хугацаанаас хамааралтай

Гэрээ эхлэх үед буюу гэрээ, баталгаа болон зүйл эхлэх үед явуулах мессеж хуваарийг зохиох бөгөөд “хуваарь орсон” төлөвтэй үед тухайн хуваарийн дагуу мессеж автоматаар явна.

Зураг 222. SMS хуваарь зохиох – Гэрээ эхлэх үед
Төрсөн өдрөөс хамаарсан буюу тухайн бүтээгдэхүүнээс хамааруулан мессеж явах хуваарийг зохиох бөгөөд “хуваарь орсон” төлөвтэй үед тухайн хуваарийн дагуу мессеж автоматаар явна.
Зураг 223. SMS хуваарь зохиох – Төрсөн өдөр

Бүтээгдэхүүнээс хамааруулан мессеж явах хуваарийг зохиох бөгөөд “хуваарь орсон” төлөвтэй үед тухайн хуваарийн дагуу мессеж автоматаар явна.

Зураг 224. SMS хуваарь зохиох – Бүтээгдэхүүн

Нийт зохиосон хуваариудыг дэлгэрэнгүй харах боломжтой.

Алхам 1: Даатгалын менежмент – SMS илгээх – SMS хуваарийн лавлагаа

Зураг 225. Даатгалын менежмент – SMS илгээх – SMS хуваарийн лавлагаа
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдах бөгөөд зохиосон хуваарийн дэлгэрэнгүйг авна.
Зураг 226. SMS хуваарийн дэлгэрэнгүй лавлагаа

Энэхүү цонхоор ажилтан өөрөө бүртгэл хийн харилцагчруу мессеж явуулах боломжтой.

Алхам 1: Даатгалын менежмент – SMS илгээх – SMS илгээх

Зураг 227. Даатгалын менежмент – SMS илгээх – SMS илгээх
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
Зураг 228. Даатгалын менежмент – SMS илгээх – SMS илгээх - Шинэ

Алхам 2: Зурагт үзүүлснээр Шинэ сонгосноор доорх төлөвт орох ба харилцагчруу явуулах мессеж бүртгэж өгнө. Илгээсэн төлөвт оруулсанаар мессеж илгээх боломжтой.

Зураг 229. Даатгалын менежмент – SMS илгээх бүртгэл хийх

Нэмэлт: Илгээсэн төлөвт оруулан хадгалсаны дараа яг одоо илгээх мөрүүдээ чеклэн Нэмэлт цэсрүү орж “Илгээх” дарж сонгосон мессежүүдийг илгээнэ.

Зураг 230. Даатгалын менежмент – SMS илгээх

Мөн “экселээс оруулах” дарж файлаа сонгоод мэдээллээ оруулах боломжтой.

Зураг 231. Даатгалын менежмент – SMS илгээх /экселээс оруулах/

Тухайн илгээсэн мессеж нь амжилттай илгээгдсэн бол “SMS илгээх” цонхонд дараах байдлаар харагдана.

Хэрэв ямар нэг алдааны улмаас яваагүй бол тухайн мөр нь улаанаар ялгарч харагдах бөгөөд курсор аваачих үед алдааны мэдээллийг харуулна.

Зураг 232. Даатгалын менежмент – Амжилттай илгээгдсэн мессеж

Энэхүү цонхоор ажилтны илгээсэн мессежний дэлгэрэнгүйг харах боломжтой.

Алхам 1: Даатгалын менежмент – SMS илгээх – SMS илгээлтийн лавлагаа

Зураг 233. Даатгалын менежмент – SMS илгээх – SMS илгээлтийн лавлагаа

гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдах бөгөөд ажилтны илгээсэн болон бүртгэсэн бүртгэлийг дэлгэрэнгүй харах боломжтой.

Зураг 234. Даатгалын менежмент – SMS илгээх – Ажилтны илгээсэн мессежний дэлгэрэнгүй
Оруулсан хуваарийн дагуу автоматаар явсан мессеж болон ажилтны илгээсэн мессеж тус бүрийн дэлгэрэнгүйг доорх байдлаар харах боломжтой. “Гараар илгээсэн эсэх” нь чекгүй бол автоматаар илгээгдсэн мессежний түүх юм.
Зураг 235. Даатгалын менежмент – SMS илгээх – Нийт мессежний түүх

Гэрээ, баталгаа бүртгэх цонхоор орж тухайн гэрээ, баталгааны хувьд явсан мессежний түүхийг харах боломжтой.

Алхам 1: Даатгалын менежмент – Даатгалын бүртгэл – Баталгаа бүртгэх гэсэн цонхоор орж тухайн баталгааны хувьд явсан мессежний түүхийг харах боломжтой.

Зураг 236. Даатгалын менежмент – Баталгаа бүртгэх - SMS түүх харах

Алхам 2: Даатгалын менежмент – Даатгалын бүртгэл – Гэрээ бүртгэх гэсэн цонхоор орж тухайн гэрээний хувьд явсан мессежний түүхийг харах боломжтой.

Зураг 237. Даатгалын менежмент – Гэрээ бүртгэх - SMS түүх харах

Нөхөн төлбөр бүртгэх цонхоор орж тухайн нөхөн төлбөр шийдвэрлэгдсэн үед илгээгдсэн мессежний түүхийг харах боломжтой.

Алхам 1: Даатгалын менежмент – Нөхөн төлбөр – Нөхөн төлбөр бүртгэх гэсэн цонхоор орж тухайн нөхөн төлбөрийн хувьд явсан мессежний түүхийг харах боломжтой.

Зураг 238. Даатгалын менежмент – Нөхөн төлбөр бүртгэх - SMS түүх харах