Hi. How can we help?

Энэхүү цонхоор МИЙС-ээс мэдээлэл татах ажилтнуудын мэдээллийг бүртгэж өгнө.

Алхам 1: Даатгалын менежмент – МИЙС – МИЙС-с мэдээлэл татах ажилтны тохиргоо

ЗУРАГ 178. Даатгалын менежмент – МИЙС-с мэдээлэл татах ажилтны тохиргоо
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
ЗУРАГ 179. Даатгалын менежмент – МИЙС-с мэдээлэл татах ажилтны тохиргоо – Шинэ

Алхам 2: Зурагт үзүүлснээр Шинэ сонгосноор доорх төлөвт орох ба шаардлагатай мэдээллүүдийг оруулна.

ЗУРАГ 180. МИЙС-с мэдээлэл татах ажилтны бүртгэл

Алхам 3: Хэрэв тухайн ажилтан нь брокер бол МИЙС-ын дугаар нь хоёр оронтой тоо байна.
Алхам 4: Тухайн цонхонд МИЙС-с мэдээлэл татах ажилтны мэдээллээ бөглөн хадгалах товчийг дарснаар таньд доорх мэдээллийг харуулан амжилттай бүртгэгдсэнг мэдэгдэнэ.

ЗУРАГ 181. МИЙС-с мэдээлэл татах ажилтны бүртгэл амжилттай хийгдсэн мэдээлэл

Энэхүү цонхоор МИЙС-ээс гэрээ болон баталгаагаар мэдээллээ татах боломжтой.

Алхам 1: Даатгалын менежмент – МИЙС – МИЙС-ээс баталгаа татах

ЗУРАГ 182. Даатгалын менежмент – МИЙС-ээс баталгаа татах
гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
ЗУРАГ 183. Даатгалын менежмент – МИЙС-ээс баталгаа татах хайлтын цонх

Алхам 2: Дээрх зурагт үзүүлснээр Хайлтын нөхцөл хэсэгт байгаа үзүүлэлтээс сонгон эсвэл шууд Хайх товчийг даран хүссэн үр дүнгээ авах боломжтой.

ЗУРАГ 184. Гэрээ, баталгаагаар татах мэдээллээ сонгон - Нэмэлт

Алхам 3: Гэрээ болон баталгаагаар татах мэдээллээ сонгон Хадгалах товч дарсанаар гэрээнүүдийн хувьд гэрээний дугаарыг сонгож өгнө.

ЗУРАГ 185. Гэрээний дугаар хадгалах

Алхам 4: Баталгаагаар татах мэдээллээ сонгон Хадгалах товч дарсанаар таньд доорх мэдээллийг харуулан сонгосон мэдээллүүдийг амжилттай татагдсаныг мэдэгдэнэ.

Алхам 5: Тухайн цонхонд гэрээний дугаараа сонгон хадгалах товчийг дарснаар таньд доорх мэдээллийг харуулан сонгосон мэдээллүүдийг амжилттай татагдсаныг мэдэгдэнэ.

ЗУРАГ 186. Сонгосон мэдээллүүд татагдсан мэдээлэл

Алхам 6: Баталгаа сонгосон бол тухайн мэдээллүүдээ татаж дууссаны дараа шинээр нөхөн төлбөрийн дугаар үүснэ.

ЗУРАГ 187. МИЙС-с баталгаагаар татах үед нөхөн төлбөрийн дугаар үүссэн мэдээлэл