Hi. How can we help?

Оршил

Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг, уул уурхай болон бусад олон салбар хурдацтай хөгжиж байна. Үүнийг дагаад тэдгээрийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх, найдвартай цэгцтэй нэгдсэн хөтлөлт хийх зайлшгүй шаардлага тулгарч байгаа билээ. Манай улсын хувьд мэдээллийн технологи, тусгай зориулалтын програм хангамж ашиглах явдал хангалттай төвшинд хүрч чадахгүй байна.

Програмын нэвтрүүлэлтийн явцад гарах аливаа өөрчлөлт, нэмэлт сайжруулалтыг “Хязгааргүй Шийдэл” ХХК-ийн зүгээс байнга хийж, хэрэглэгчийн уян хатан ажиллах бүх нөхцөлийг хангахын төлөө ажиллах болно. Програм хангамж болон энэхүү гарын авлага бизнес процессын дагуу буюу үйл ажиллагааны дарааллын зарчимтай нийцүүлэн зохион байгуулагдсан.

Ашиглалтын явцад нэмэлт тайлбар шаардлагатай, олон удаа асуугдаж байгаа асуулт, ажиллагааг нь ойлгохгүй байгаа зүйлсийн талаар уг гарын авлагад тусгаж тараах болно. Мөн програм хөгжүүлэгчийн веб сайтаас /www.infinite.mn/  илүү дэлгэрэнгүй мэдээллийг авч болох бөгөөд програм хангамжтай холбоотой асуудлуудыг хамгийн сүүлийн хувилбараар үзэж байх боломжтой юм. 

Програмын шинэ хувилбарыг эзэмшиж, түүний боломжийг бүрэн ашиглаж сурахад тань дөхөм болгох зорилгоор програмыг хэрэглэх аргачлал бүхий гарын авлагыг танд толилуулж байна. Мөн програм хангамжийг сайжруулах, боловсронгуй болгох талаар та бүхний саналыг бид дуртайяа сонсох ба боломжтой санаа, сайжруулалтыг хийж байх болно. Гарын авлагаас уншаад ойлгоогүй буюу асууж тодруулах зүйл гарвал та бидэнд хандаарай.