Hi. How can we help?

Цонхнуудтай ажиллах ерөнхий аргачлал

Тухайн талбар дахь огноо нь: ОН.САР.ӨДӨР гэсэн форматаар байна.
Тухайн цонхон дахь талбарын өнгө
Утга
Заавал мэдээлэл оруулах талбар
Засварлах боломжгүй талбар
Цагаан буюу өнгөгүй байвал тухайн талбарын утгыг засварлах боломжтой байна.
Програмын гүйлгээ хийх цонхнууд, инфо болон лавлах мэдээлэл оруулах цонхнууд нь ажиллах зарчмын хувьд ихэнх нь нэг загварын цонхнууд байна. Нэг загварынх гэдэг нь мэдээллээ оруулах, засах, устгах, хадгалах, гарах гэх мэт үйлдлүүдийн ажиллах ерөнхий зарчим нь ижил байна гэсэн үг юм.
Функционал товч
Утга
Тухайн товчийг дарахад цонхон дахь мэдээлэл цэвэрлэгдэж шинээр мэдээлэл нэмэх төлөвт орно.
Мэдээллээ оруулаад эсвэл өмнө нь байсан өгөгдөлд засвар хийсэн бол тухайн товчийг дарж бааз руу хийсэн өөрчлөлтөө хадгална. Мөн гарнаас < Ctrl+S > товчны хослолоор дарах боломжтой.
Тухайн цонхон дахь мэдээллийг устгах шаардлагатай үед тус товчийг дарна.
Тухайн мэдээллийг засварлах төлөвт оруулаад эсвэл шинээр нэмэх гэж байгаад тухайн үйлдлийг буцаах шаардлагатай тохиолдолд тус товчийг дарна. Үр дүнд тухайн мэдээлэл хуучин хэвэндээ орно. Мөн гарнаас < Esc > товчыг дарах боломжтой.
Тухайн цонхны нэмэлт боломжуудыг харна. Мөн гарнаас < Esc > товчыг дарах боломжтой.
Шинээр мэдээлэл хадгалаад, уг мэдээлэл шууд гарч ирэхгүй байгаа тохиолдолд тухайн товчин дээр дарснаар мэдээлэл сэргээгдэн харагдах болно.
Тухайн цонхонд харгалзах жагсаалтанд байгаа мэдээлэл хэвлэх бол уг товчийг дарна.
Жагсаалтанд байгаа мэдээллийг PDF, EXCEL, HTML рүү хөрвүүлэх
Тухайн цонхонд харгалзах талбаруудаар хайлт хийх эсвэл бүх талбараар нь хайлт хийх тохиолдолд тухайн товчий дарна.
Тухайн товч идэвхгүй тохиолдолд СААРАЛ өнгөтэй харагдана.
Нэмэлт
Утга
Тухайн талбарын утгыг баазад бүртгэлтэй байгаа мэдээллээс сонгон оруулахдаа зурагт харуулсан 3 цэг дээр даран сонгож оруулах боломжтой.
Тухайн цонхон дахь нийт мэдээллийн тоо
Тухайн цонхон дахь мэдээллийг хадгалахад ямар нэгэн алдаа гарсан тохиолдолд харгалзах мөрөн дээр хулганаа аваачихад гарсан алдааг зурагт үзүүлсэн байдлаар харуулна.
Програмын үндсэн цэс