Hi. How can we help?

Хүргэлтийн захиалгын ерөнхий урсгал

Програмыг суурилуулахын тулд сервер компьютер болон хэрэглэгчийн компьютер 2 дээр тус бүрт нь програм суурилуулна.
Энэхүү модулиар хүргэлтийн захиалгыг утсаар авахаас гадна Univision-н IPTV ашиглан хэрэглэгчид өөрсдөө захиалгаа хийх боломжтой болсон ба тухайн үүсгэсэн захиалгын мэдээлэл автоматаар Ultimate ERP програмд бүртгэгдэнэ.
1 минутын давтамжтай мэдээлэл шалгах процесс нь ажиллах ба шинээр захиалга орж ирсэн тохиолдолд дуут дохиолол өгөн шинэ захиалга нэмэгдэж захиалгын талон хэвлэгдэх юм. Ингэснээр тухайн захиалга хийгдсэнээс хойш түргэн шуурхай хүргэлт хийгдэх боломжтой.
Үйлчлүүлэгч захиалга өгснөөс хойш захиалга амжилттай хүргэлт хийгдэж дуусах хүртэлх процесс нь програмд тус бүрийн төлөвөөр хөтлөгдөж явах тул тухайн захиалга ямар түвшинд явж байгааг лавлагаагаар дэлгэрэнгүй график байдлаар харж болно.