Hi. How can we help?

Програмыг суулгах техник хангамжийн нөхцөл

Энэ нь жирийн нэг хэрэглээний програм хангамж биш хэдий ч суурилуулахад энгийн хялбар. Програмыг суурилуулах нь хэдий амархан ч програмын үйл ажиллагааг эхлүүлэхийн тулд нэлээд хүч хөдөлмөр шаардагдана. Гадаадын томоохон компани, корпорациуд SAP, Baan зэрэг том системийг эхлүүлэхийн тулд системийн тохиргоог бүтэн жилийн турш хийдэг байна.
Програмыг суурилуулахад:
  • Техникийн бэлэн байдал
  • Програм суурилуулах CD хэрэгтэй юм.
Програм нь WINDOWS VISTA, WINDOWS 7, WINDOWS 8, WINDOWS 8.1, WINDOWS 10 үйлдлийн системүүдэд саадгүй ажиллана. Доор үзүүлсэн нөхцөлөөр програм суурилуулах нөхцөлөө хангах ба програмтай СD-г “Ултимэйт Солюшнс” ХХК-аас тараана. Ultimate ERP програмыг суурилуулан ажиллуулахын тулд дараах техникийн үзүүлэлтийг заавал хангасан байх шаардлагатай.
Сервер компьютерийн үзүүлэлт
Нэр
Үзүүлэлт
CPU
2.8 GHz
Шуурхай Санах ойн хэмжээ
32 GB
Хатуу диск
2TB
Хэрэглэгчийн комьпютерийн үзүүлэлт
Нэр
Үзүүлэлт
CPU
2.4 GHz
Шуурхай Санах ойн хэмжээ
4 GB
Хатуу диск
40GB
Дотоод сүлжээний үзүүлэлт
Нэр
Үзүүлэлт
Хурд
100/1000 Mbps
Хүснэгт 1. Програм суух компьютерийн үзүүлэлт
Дээрх үзүүлэлт нь орчин үед тийм ч өндөр үзүүлэлт биш болсон тул програм суурилуулахад техникийн талаасаа асуудал бараг байхгүй боломжийн юм. Энэхүү үзүүлэлтээс доош үзүүлэлттэй компьютер байсан ч програм суух боломжтой. Гэхдээ таны хүссэн үр дүнг харуулах боломжгүй ба програм дээр хадгалах, шүүх гэх мэт үйлдлүүдийг хийхэд удах, гацах, хатуу диск хурдан дүүрэх гэх мэт хүндрэлүүд гарч болзошгүйг анхаарна уу.