Үйлдвэрийн захиалга хийх, захиалга авах, түгээлт хийх, буцаалт, санхүүгийн тулалт хийх, түгээлтийн өндөрлөх үндсэн процесс болон бүх сувгийн борлуулалт хийгдэхэд доорх процессуудаар хийгдэнэ.
Процессын нэр | Үндсэн үе шатууд | Тайлбар |
---|---|---|
Үндсэн тохиргоо | Тээврийн хэрэгслийн төрөл > Маршрут бүртгэх | Тээврийн хэрэгслийн төрлийн бүртгэл нь тээврийн хэрэгсэлд бүртгэхэд ашиглагдана. |
Ажилтан | ХТ Бүртгэх > ХТ Тохиргоо > ХТ аялал хуваарь | ХТ тохиргоог БОРЛУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТ – Үндсэн тохиргоо цонхонд хийнэ. Уг тохиргоонд барааны харагдах загвар, харьяалагдах салбар нэгжийг тохируулж өгнө. ХТ аяллын хуваарийг 7 хоногийн өдрөөр захиалга авах харилцагчийг тохируулж өгнө. |
ДМ Бүртгэх > ДМ Тохиргоо > ДМ хүргэлтийн хуваарь | ДМ хүргэлтийн хуваарийн бүртгэлийг ДМ тохиргоо ЛОЖИСТИКИЙН МЕНЕЖМЕНТ – ЛОЖИСТИК – ТҮГЭЭЛТ менюд байх Хүргэлтийн хуваарь цонхонд хийнэ. Уг хүргэлтийн хуваарьт түгээгчийн хамаарах маршрут, хүргэлт хийх жолооч, ачигч, тээврийн хэрэгслийг тохируулж өгнө. | |
Үйлдвэр | Үйлдвэрийн захиалга > Орлого авах /Үйлдвэрийн захиалгаас/ | Орлого авах /Үйлдвэрийн захиалгаас/ Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг агуулах авах буюу агуулахыг үлдэгдэлтэй болгох орлого авна |
Агуулах бараа татах | Хөдөлгөөний захиалга > Хөдөлгөөн хийх /Хөдөлгөөний захиалгаас/ > Орлого авах /Хөдөлгөөний захиалгаас/ | Үйлдвэрийн агуулахаас салбаруудын агуулахыг үлдэгдэлтэй болгох, хөдөлгөөний захиалга хийнэ. Үйлдвэрийн агуулахаас салбарын агуулах руу хөдөлгөөн хийгдэсний дараа тухайн салбарын агуулахад үлдэгдэлтэй болгох үйлдэл хийгдэнэ. |
Орон нутаг бараа татах | Орон нутгийн ачилт төлөвлөлт > Хөдөлгөөний захиалга үүсгэх /Орон нутгийн ачилт төлөвлөлтөөс/ > Ачилт хуваарилах /Орон нутаг/ > Хөдөлгөөн хийх /Ачилт/ > Орлого авах /Хөдөлгөөнөөс/ | Хөдөлгөөний захиалга орон нутгийн ачилт төлөвлөлтөөс үүсгэнэ. Захиалгаас үүссэн хөдөлгөөний ачилт хуваарилалтыг орон нутгийн ачилт хуваарилалт цонхонд хийнэ. Ачилт хуваарилалт хийгдэж орон нутагт хүргэлт хийгдсэний дараа орон нутгийн салбар, агуулахад орлого авна. |
Түгээгчийн борлуулалт | ХТ захиалга авах /таблет/ > Захиалга илгээх /Таблет/ > Захиалга хориглох > Захиалга боловсруулах > Ачилт хуваарилах > Хөдөлгөөн хийх /Ачилт/ > Түгээлтийн мэдээлэл татах > Түгээлт хийх > Түгээлтийн мэдээлэл илгээх > Түгээлтийн мэдээлэл засах > Түгээлт дуусгах /Авдар шил, Амбаарын үлдэгдэл суллах/ > Түгээлт дуусгах > | Илгээсэн захиалгыг санхүүгийн болон холбогдох алба нэгж хориглох үйлдлийг энэ үе шатанд хийгдэнэ. Захиалгын хоригоор шүүгдсэн захиалгыг л зөвхөн боловсруулна. Захиалга боловсруулах ачилт хуваарилах, түгээгчийг үлдэгдэлтэй болгох, ачилт хуваарилах, хөдөлгөөн хийх үе шатанд хийгдэнэ. Түгээгч мэдээлэл илгээх, мэдээлэл засах, түгээлт хийх, түгээлтийг дуусгах буюу буцаалт болон мөнгөний тооцоо хийх үйлдлүүд Түгээлтийн мэдээлэл илгээх, Түгээлтийн мэдээлэл засах, Түгээлт дуусгах үе шатуудад хийгдэнэ. |
Гэрээт борлуулалт , Орон нутгийн борлуулалт , Хотын бөөний борлуулалт , VAN-ын борлуулалт | ХТ захиалга авах /таблет/ > Захиалга илгээх /Таблет/ > Захиалга хориглох > Захиалга боловсруулах > Ачилт хуваарилах > Хөдөлгөөн хийх /Ачилт/ > Борлуулалт хийх | Ачилт хуваарилалт хийгдсэний дараа шууд борлуулалт хийх үе шатанд шилжинэ |
Бөөний төвийн борлуулалт | Тооллого хуудас үүсгэх > Тооллого хийх > Тооллогын хуудас хаах – Борлуулалт болгон бичих | Бөөний төвийн борлуулалт нь бусад борлуулалтаас онцлогтой. Хөдөлгөөнөөр тухайн бөөний төвийг үлдэгдэлтэй болгосны дараа тодорхой хугацааны дараа хөдөлгөөн хийсэн нийт тоо, одоогийн үлдэгдлийг тооллого хийж тодорхойлж зөрүүгээр борлуулалт хүлээн зөвшөөрөгдөнө. |
Төсвийн борлуулалт | Зарлага хийх | Зарлага хийх цонхонд төсвийн борлуулалт төрөлтэйгөөр борлуулалт хийнэ. |
Хүснэгт 2. Үндсэн үйл явцын тайлбар
Тухайн
хэсгийн тайлбараас буцаж үндсэн үе шат бүхий процессын зураг руу шилжихдээ
тухайн тайлбар хэсгийн эхэнд байрлах дараах бичлэгт дарж шилжинэ: (ТҮГЭЭЛТИЙН БОРЛУУЛАЛТ1,
ГЭРЭЭТИЙН
БОРЛУУЛАЛТ2, ОРОН НУТГИЙН БОРЛУУЛАЛТ3,
ХОТЫН
БӨӨНИЙ БОРЛУУЛАЛТ4,
VAN-ын БОРЛУУЛАЛТ5 ). Жишээ нь Борлуулалтын
захиалга цонхны тайлбараас буцаж “Түгээлтийн борлуулалт” процессын зураг руу
шилжих бол “ТҮГЭЭГЧИЙН БОРЛУУЛАЛТ1” бичлэг дээр
дарахад шилжинэ.