Hi. How can we help?

Энэхүү гарын авлага нь OTC төслийн хүрээнд UltimateERP Desktop болон UltimateERP Mobile хувилбараар хослон ажилдаг програм хангамж дээр үйлдвэрлэлийн захиалга, худалдан авалтын захиалга хийх буюу салбар, агуулахыг үлдэгдэлтэй болгох, Харилцагчид борлуулалт хийх борлуулалтын захиалга авах, уг захиалгыг боловсруулах, боловсруулагдсан захиалгыг ачилт хуваарилах, ачилт хийх, захиалгыг биелүүлэх буюу түгээлт хийх , түгээлтийн тооцоог хэрхэн хийх зааварчилгаа бүхий баримт бичиг юм.
Бүлэг
Тайлбар
ҮЙЛ ЯВЦ
5 борлуулалтын сувгийн борлуулалтын захиалгаас борлуулалтыг дуусгах хүртэл үе шатыг гүйцэтгэх цонхнуудад ашиглагдах шаардлагатай үндсэн бүртгэл, тохиргооны тайлбар. 1. Үндсэн үйл явцууд – Дэд бүлэгт орсон дэд бүлгүүдийн үндсэн товч тайлбаруудыг уг хэсгээс харах боломжтой. 2. Үндсэн тохиргоо – Захиалга, Харилцагч, Түгээлт, Ачилт хуваарилалтыг холбож өгөх тохиргоо 3. Ажилтан –Худалдааны төлөөлөгч, түгээгчийн бүртгэлийн тохиргоо. 4. Үйлдвэр Үйлдвэрлэлийн захиалга үүсгэх, дуусгах, үйлдвэрлэлийн агуулахыг орлогодож үлдэгдэлтэй болгох тохиргоо 5. Агуулах бараа татах – Хотын бөөний төв, Агуулах хооронд бараа татах буюу хөдөлгөөн хийх үйл явцыг үзүүлнэ. 6. Орон нутаг бараа татах – Орон нутгийн бөөний төв рүү хотын агуулахаас бараа татна. 7. Түгээлтийн борлуулалт –Түгээлтийн борлуулалтын үйл явцын тохиргоо 8. Гэрээтийн борлуулалт –Гэрээтийн борлуулалтын үе шатыг харуулна 9. Орон нутгийн борлуулалт – Орон нутгийн бөөний төвийн борлуулалтыг харуулна 10. VAN-ын борлуулалт – уг сувгийн борлуулалтын үйл явцыг харуулна 11. Бөөний борлуулалт – Бөөний борлуулалт сувгийн үйл явцын харуулна
БҮЛЭГ 1. СИСТЕМИЙН ТОХИРГОО
Ажилтан бүртгэл хийх үйл явцад ашиглах цонхны тайлбар болон бусад бүртгэл тохиргоог хэрхэн хийх зааварчилгаа өгөх хэсэг юм. 1. Мастер дата бүртгэл – Мастер дата модуль тайлбарлагдаагаагүй үлдсэн тохиргоо бүртгэлийг харах боломжтой. Уг бүртгэлд хэмжих нэгж, агуулахын төрөл, салбарын тохиргоо, агуулах байршлын бүртгэлүүд орсон. 2. Барааны бүртгэл – Уг дэд бүлэгт барааны хэмжих нэгж, барааны ангилал, барааны категори, барааны лавлагаа, хэрхэн шинэ бараа бүртгэх тайлбарыг харах боломжтой. 3. Ерөнхий тохируулга –Захиалга, авдрын буцаалтад ашиглагдах “Барааны авдрын тохиргоо”, Харилцагчийн ангилал бүрт тухайн барааны ангилал ямар хувь хэмжээгээр хуваарилагдахыг тохируулах “Категорийн тохиргоо”, худалдааны төлөөлөгчөөс ирсэн захиалгыг аль аль агуулахаас, ямар дарааллаар биелүүлэх тохиргоо хийх “Захиалга боловсруулах тохиргоо” –г хэрхэн хийхийг энэ бүлэгт танилцуулна. 4. Суурь бүртгэл – Зоны бүртгэл, Маршрутын бүртгэл, Жолоочийн бүртгэл, мөн харилцагчид байршуулах хөрөнгийн бүртгэл, борлуулалт хийх харилцагчийн бүртгэл, худалдааны төлөөлөгч, түгээгч, VAN, агуулахын няравын хэрэглэгчийн эрхийг ялгана.\ 5. Тээврийн хэрэгслийн бүртгэл –Тээврийн хэрэгслийн төрөл, Тээврийн хэрэгсэл бүртгэлийг энэ хэсэгт бүртгэнэ. 6. Худалдааны төлөөлөгчийн бүртгэл – Түгээлтийн борлуулалт, Гэрээт харилцагчийн борлуулалт, Орон нутгийн борлуулалтын захилга хийх худалдааны төлөөлөгчийн бүртгэлийг бүртгэнэ. 7. Түгээгчийн бүртгэл – Түгээгчийг бүртгэх, тохиргоо хийх, хүргэлтийн хуваарийн бүртгэл, тохиргоог гүйцэтгэнэ. 8. Харилцагчийн бүртгэл – Захиалга авах, тухайн харилцагчийн бүртгэлийг хийж, харилцагч цонхны ДЭЛГЭРЭНГҮЙ таб хэсэгт тохируулж өгөх, салбар, зон, захиалга боловсруулах системийн тохиргоо хийнэ.
БҮЛЭГ 2. БОРЛУУЛАЛТ
Захиалгыг биелүүлэх салбарын үлдэгдлийг шалгах, үлдэгдэлтэй болгох, худалдааны төлөөлөгч харилцагчаас захиалга авах, тэрхүү захиалгад санхүүгийн хориг тавих, захиалгыг боловсруулах, захиалгыг түгээлт хийхэд бэлтгэх буюу боловсруулсан захиалгыг ачилт хуваарилалт хийж, түгээгчийн амбаарыг үлдэгдэлтэй болгох гол үе шатын тайлбар уг бүлэгт танилцуулагдана. 1. Үлдэгдэл –Салбар, агуулах, байршлын үлдэгдлийг ямар цонхноос, ямар шүүлтүүрээр харах боломжтой 2. Салбарыг үлдэгдэлтэй болгох – Салбар, агуулах, байршлыг үлдэгдэлтэй болгож, үйлдвэрлэлийн захиалга хийх, түүнийг орлогодож авах 3. Худалдан авалтын захиалга – Гадны нийлүүлэгчээс худалдан авалтын захиалга хийх, захиалгыг орлогодож авах. 4. Худалдааны төлөөлөгч захиалга хийх –Худалдааны төлөөлөгч таблетын цэс, худалдааны төлөөлөгчийн борлуулалтын захиалга авах гэсэн жижиг 2 бүлэгтэй. Худалдааны төлөөлөгч таблетын цэс жижиг бүлэгт худалдааны төлөөлөгчийн эрхээр нэвтрэхэд ашиглагдах идэвхтэй цэсний танилцуулга байх ба борлуулалтын захиалга авах жижиг бүлэгт харилцагчаас таблет болон desktop дээр хэрхэн захиалга авах зааварчилгаа байна. 5. Идэвхжүүлэлт – Харилцагчид зориулагдсан идэвхжүүлэлт, урамшуулалыг хэрхэн бүртгэх, урамшууллыг шалгах, харилцагчид урамшуулалыг танилцуулах, олгох, лавлах зааварчилгаа 6. Захиалга хориглох –Худалдааны төлөөлөгч захиалга хүлээн авч илгээсний дараа санхүүгийн зөвшөөрөл олгох буюу санхүүгийн авлагын зөвшөөрөл олгох үе шат Санхүүгийн зөвшөөрөл олгох цонхонд хийгддэг ба хэрхэн хийхийг энэ хэсгийн зааварчилгаагаар харах боломжтой. 7. Захиалга боловсруулах – Харилцагчаас авсан захиалга санхүүгийн зөвшөөрөл олгох цонхонд шүүгдэсний дараах захиалгыг хэрхэн боловсруулах зааварчилгаа 8. Ачилт хуваарилах – Боловсруулсан захиалгыг ачилт хуваарилалалт хэрхэн хийх зааварчилгаа 9. Багцлалт – Ачилт хуваарилсан захиалгыг багц үүсгэнэ. Багцлалт эхлүүлэх /Desktop/, Mixed паллет үүсгэх /Таблет/ цонхонд хэрхэн үүсгэх зааварчилгааг уг хэсгийн тайлбараас харах боломжтой. 10. Агуулахын нярав хөдөлгөөн үүсгэх – Багцлалтаас үүссэн hold төлөвтэй хөдөлгөөн, мөн бусад агуулахаас үүссэн хөдөлгөөний дуусгах үйлдлийг хэрхэн хийх зааварчилгаа 11. Хөдөлгөөний захиалга–Хөдөлгөөний захиалга нь олон төрлийн борлуулалтын сувгийн үе шатанд ашиглагддаг тул энэ хэсгийн тайлбар нь ерөнхий утга агуулгатай танилцуулагдсан болно. 12. Хөдөлгөөний хийх – Агуулах-Бөөний төв-түгээгч эсвэл Түгээгчээс борлуулалт, Түгээгчээс агуулах төрлийн хөдөлгөөний хийх боломжтой. Хөдөлгөөн хийх цонх нь хөдөлгөөний захиалга цонхтой адил олон төрлийн үйл явцад хөдөлгөөн, шилжүүлэг хийхэд ашиглагддаг тул ерөнхий байдлаар бичигдсэн болно.
БҮЛЭГ 3.
Бүлэг 3-т хэрхэн захиалга биелүүлэх агуулахыг үлдэгдэлтэй болгох, харилцагчаас захиалга авч, түүний санхүүгийн шүүлт хийж, боловсруулж, ачилт хуваарилалт, багцлалт, түгээгчийн амбаар руу хөдөлгөөн хийхийг танилцуулсан бол уг бүлэгт түгээгч өөрийн амбаарт үлдэгдэлтэй болсны дараа хэрхэн түгээлт хийх зааварчилгааг таницуулна. 1. Түгээлтийн мэдээлэл татах – Таблет дээр мэдээлэл татах, илгээх үйлдэл нь атомат биш гараар хийгддэг ба хэрэв мэдээлэл татахгүй бол бодит мэдээллийг харах боломжгүй. 2. Түгээлт хийх – Түгээлт хийх, авдар шил авах, төлбөрийн хэлбэрийг солих зэрэг үйлдлийг хэрхэн хийх зааварчилгааг танилцуулсан уг бүлгийн гол хэсэг юм. 3. Түгээлтийн мэдээлэл илгээх – Түгээгч түгээлт хийсний дараа мэдээллээ гараар буюу таблет дээр илгээх товч дарж илгээхгүй бол мэдээлэл нь төв серверт очихгүй тул энэ хэсгийн тусгайлан дэд бүлэг болгон оруулж, хэрхэн мэдээлэл илгээхийг тайлбарласан болно.
БҮЛЭГ 4.
Уг бүлэгт түгээлт хийсний дараа буцааж ирсэн бараа, авдар шил, хагарлыг хэрхэн агуулахын нярав хүлээн авахыг тайлбарласан. Энэ бүлэгт түгээлтийн дуусгаж байгаа боловч хийгдэх үйлдэл нь өөр эрхийн хэрэглэгч буюу агуулахын нярав дээр хийгддэг тул тусад нь бүлэг болгосон болно. 1. Агуулахын нярав – Авдар шилний буцаалт авах, Амбаарын үлдэгдэл авах – Түгээгчийн түгээлт дуусгаж, үлдэгдэл болон буцаалтыг агуулах нярав таблет дээр хэрхэн хийх зааварчилгаа энэ хэсэгт харуулах ба агуулахын нярав төрлөөр шүүлт хийн хөдөлгөөний дуусгахад автоматаар шилжүүлэг хийгдэг. 2. VAN –ын бараа, шил, авдар, эвдрэлийн буцаалт – VAN-ын бараа, авдар шил, эвдэрийн буцаалтыг агуулахын нярав тухайн VAN-ын түгээгчийн тохиргоо дээр байх буцаалт авах байршлын дугаарыг сонгон хөдөлгөөн гараар хийнэ.
БҮЛЭГ 5.
Түгээлтийн борлуулалт сувагт уг хэсэгт ашиглагдах ба Түгээлт дууссаны дараа бэлэн мөнгө тушаах үйлдлийг хэрхэн хийхийг энэ бүлэгт танилцуулна. 1. Түгээлтийн тооцоо – Түгээгч түгээлт дуусгаж, агуулахад авдар шил, эвдрэл, түгээлт хийгдээгүй барааны буцаалтыг хүлээлгэж өгсний дараа уг цонхонд түгээлтийн тооцоо буюу бэлэн мөнгө авах үйлдэл хэрхэн хийхийг заавар.
БҮЛЭГ 6. ШУУД БОРЛУУЛАЛТ, БОРЛУУЛАЛТ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Уг бүлэгт хэрхэн Түгээлтийн борлуулалт болон Гэрээтийн борлуулалт сувагт борлуулалтыг хүлээн зөвшөөрөх, бэлэн зээл хөрвүүлэх, Шууд борлуулалтыг хийх цонхонд хэрхэн гүйцэтгэх зааварчилгааг танилцуулна. 1. Бэлэн зээл хөрвүүлэх – Түгээлтийн болон Гэрээтийн борлуулалтыг хүлээн зөвшөөрөх, мөн бэлэн зээл хөрвүүлэх үйлдэл уг цонхонд хийгдэнэ. 2. Шууд борлуулалт –Шууд борлуулалт буюу барааны зарлага хийж борлуулалт бичигддэг бөөний төв, VAN, орон нутгийн борлуулалт уг цонхоор хийгддэг тул тайлбар нь ерөнхий байдлаар бичигдсэн ба борлуулалт хийх алхам, зарчим нь үндсэн адилхан. Хөдөө орон нутгийн борлуулалт хөдөлгөөний ачилт хуваарилалтаас борлуулалт үүсч “Барааны зарлага” цонхонд шилжиж уг цонхноос хийгддэг. 3. Буцаалт – Борлуулалт, худалдан авалт, орлого, хөдөлгөөнөөр орж дутуу барааг буцаах үйлдэл 4. Барааны тооллого – Бөөний төвийн борлуулалтыг тооцохдоо өмнө нийлүүлсэн дүн болон одоо байгаа үлдэгдлийг зөрүүгээр буюу тооллогын зөрүүгээр борлуулалтыг хүлээн зөвшөөрч тооцно. Уг зөрүү тооцох тооллогыг үүсгэх, дүн оруулах, хаалт хийх үйлдэл уг цонхонд хийгдэнэ.
БҮЛЭГ 7. ЛАВЛАГАА
1. VAN-ын бүртгэлүүд – VAN нь худалдааны төлөөлөгч, түгээгчийн бүртгэлд хоёуланд нь бүртгэгддэг, мөн хэрэглэгчийн эрх дээр хэрхэн тохируулахыг энэ хэсэгт тайлбарласан. 2. VAN Хөдөлгөөн хийх – VAN –ын амбаар үлдэгдэлтэй болгох – энэ хэсэгт VAN өөрийн амбаарыг хэрхэн хөдөлгөөн хийж үлдэгдэлтэй болгохыг тайлбарласан. 3. VAN Борлуулалт – энэ дэд бүлэгт VAN борлуулалтыг таблет болон Desktop дээр хэрхэн хийхийг тайлбарласан. 4. VAN Буцаалт – Бараа, шил, авдар, эвдрэл – Энэ хэсэгт түгээгчийн тохиргоо дээр VAN буцаалт авах агуулах, байршлуудыг хэрхэн зааж өгөх, хөдөлгөөнийг яаж хийх зарчмыг тайлбарласан.
БҮЛЭГ 8. JDE ГҮЙЛГЭЭ ИЛГЭЭХ
Түгээгч тооцоог агуулахын няравтай тулж, бэлэн мөнгө тушаасны дараа /Бүлэг 6. 6.1 дэд бүлэг/ түгээлтийн борлуулалт бичих цонхноос борлуулалтын гүйлгээг JDE руу илгээдэг. Гэхдээ Түгээлтийн борлуулалт бичих цонхноос зөвхөн “Бараа материал” гүйлгээний “Хөдөлгөөн – Түгээгчээс борлуулалтын байршил руу” төрлийн хөдөлгөөн үүсч буй хэрэг юм. 1. JDE Гүйлгээ илгээх – Уг цонхноос UltimateERP дээр хийгдсэн Бараа материал, Мөнгөн гүйлгээ, Борлуулалтын гүйлгээний мэдээллийн JDE систем рүү илгээх үйлдэл хийгдэнэ. Уг цонхны шүүлтүүр болон гүйлгээний үндсэн төрөл болох “Бараа материал”, “Мөнгөн гүйлгээ”, “Борлуулалтын гүйлгээ” төрлөөс сонгон хайлт хийхэд хийгдсэн гүйлгээ бүрээр гарч ирэх ба илгээх гүйлгээг сонгон илгээх боломжтой.
БҮЛЭГ 9. ХӨРӨНГИЙН ХҮСЭЛТИЙГ ШИЙДВЭРЛЭХ
Уг бүлэгт худалдааны төлөөлөгчийн харилцагчаас авсан хөрөнгө байршуулах хүсэлтийг шийдвэрлэх, ямар цонхонд уг үйлдэл хийхийг тайлбарлсан болно. 1. Хөрөнгийн хүсэлт –Харилцагчаас ирсэн байршуулах хүсэлтийг шийдвэрлэх, шилжүүлэх, татан авах үйлдэл хийгддэг.
БҮЛЭГ 10. ЛАВЛАГАА
1. Ложистик модулийн лавлагаа –Ложистик модульд хийгддэг ажилбаруудын лавлагаа, түүхийг аль цонхноос хэрхэн харахыг тайлбарласан. 2. Барааны менежмент – Хөдөлгөөн, Хөдөлгөөний захиалгын лавлагаа –Хийгдсэн болон хийгдэж буй хөдөлгөөн, хөдөлгөөний захиалгын лавлагааг хэрхэн харахыг тайлбарласан. 3. Захиалгын менежмент – Үйлдэрлэлийн захиалга, Худалдан авалтын захиалгын лавлагаа – Салбар, агуулахыг үлдэгдэлтэй болгох үйлдэрлэл, худалдан авалтын лавлагааг хэрхэн харах, уг лавлагаанаас хэрхэн үйлдвэрлэлийн захиалга, худалдан авалтын захиалга цонхонд шилжиж ажиллах боломжийг тайлбарласан. 4. Агуулахын орлого, зарлага, гүйлгээний лавлагаа –Агуулахад орлогодож авсан, зарлагадсан бараа, тэдгээрийн гүйлгээг лавлан харах боломжтой.
БҮЛЭГ 11. ТАЙЛАН
1. Аналитик тайлан – Аналитик тайлан гэдэг нь харахыг хүссэн үзүүлэлтээ сонгон тэдгээрийн тоо, дүн мэдээ мэдээллийн харах хэлбэрийг хүссэнээр өөрчлөх боломжтой тайлан юм. Ачилт болон Борлуулалтыг уг тайлангаар харах боломжтой. 2. Барааны тайлан –Барааны товчоо тайлан, илүүдэл, дутагдал, эргэц, боломжит байрлыг үлдэгдлийн тайланг харах боломжтой.

Хүснэгт 1. Гарын авлагын бүлгийн тайлбар