UltimateERP системд Бараа материал, Мөнгөн гүйлгээ болон Борлуулалттай холбоотой хийгдсэн гүйлгээг JDE илгээхдээ уг цонхоор хийнэ.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Бараа мастер | Үндсэн | Гүйлгээ | JDE Гүйлгээ илгээх | LG20010 |
UltimateERP систем дээр хийгдсэн Гүйлгээний огноо, төлөв, Гүйлгээ хамааралтай Салбарын төрөл, Гүйлгээний төрлөөр шүүлт хийж, 1) Бараа материал, 2) Мөнгөн хөрөнгө 3) Борлуулалтын гүйлгээ гэсэн гүйлгээний үндсэн төрлөөс сонголт хийж, “Гүйлгээний төрөл” талбарт харгалзах төрлийг сонгож, гарч ирсэн гүйлгээнээс илгээх гүйлгээг чеклэн сонгож хадгалах товчийг дарж илгээх зарчмаар уг цонхонд гүйлгээ JDE руу илгээгдэнэ.
Талбар | Тайлбар |
---|---|
Гүйлгээний огноо
/Зураг 457 (1) хэсэг/
| UltimateERP систем дээр хийгдсэн Бараа материал, Мөнгөн гүйлгээ, Борлуулалтын гүйлгээ хийгдсэн гүйлгээний огноог сонгож өгнө. |
Төлөв
/Зураг 457 (1) хэсэг/
| JDE руу хийсэн гүйлгээний төлөвөөр сонгон шүүлт хийх боломжтой.
1. “Шинэ гүйлгээ” – Гүйлгээ хийгдээгүй байгаа гүйлгээний төлөвийг ойлгоно. 2. “JDE – Гүйлгээ хийгдэж байна” – JDE руу хийгдсэн гүйлгээ хийгдсэн болоогүй буюу хийгдэж байгаа гүйлгээний төлөвийг ойлгоно. 3. “JDE – Алдаа буцаасан” – JDE руу хийгдсэн гүйлгээ амжилтгүй болж буцаагдсан үед уг төлөв өгөгдөнө. Алдаатай буцсан гүйлгээгээр шүүж харах, дахин илгээх бол уг төлөвөөр шүүлт хийнэ. 4. “JDE – Гүйлгээ хийгдсэн” – JDE руу амжилттай илгээгдсэн гүйлгээ уг төлөвтэй байх ба амжилттай илгээгдсэн гүйлгээг харах бол уг төлөвөөр шүүлт хийнэ. 5. “Бүгд” – Дээрх 4 төлөв орсон буюу бүх илгээсэн, алдаатай, шинэ, хийгдэж байгаа гүйлгээг дуудах бол уг төлөвийг сонгоно. |
Салбарын төрөл
/Зураг 457 (1) хэсэг/
| APU JSC, APU Дэйри ХХК, АПУ Трэйдинг ХХК, MBC-APB LLC, СББ Трэйд ХХК, SBB LLC төрлөөр буюу салбарын төрлөөр хийгдсэн буюу илгээх гүйлгээг шүүлт хийнэ. |
Гүйлгээний төрөл
/Зураг 457 (1) хэсэг/
| UltimateERP систем дээр хийгдсэн JDE руу илгээх гүйлгээний төрлийг сонгож өгнө. Гүйлгээний төрөл талбарын сонголтыг утга нь “Бараа материал”, “Мөнгөн гүйлгээ”, “Борлуулалтын гүйлгээ” гүйлгээний үндсэн төрлийн чек сонголтоос шалтгаалан өөрчлөгдөнө. Эдгээр гүйлгээний төрлийн сонголтонд сонгогдон “Гүйлгээний төрөл” талбарын сонголт, тэдгээрийн тайлбарыг доороос харна уу.
НЭГ. “Бараа материал” гүйлгээний үндсэн төрөлд хамаарах Гүйлгээний төрөл талбарын сонголт 1. Бараа материалын орлого – Орлого авах цонхоор хийгдсэн буюу орлогодож авсан барааны гүйлгээг шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 2. Бараа материалын зарлага – Зарлага хийх цонхоор хийгдсэн буюу зарлагдсан барааны гүйлгээг шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 3. Бараа материалын хагарал хорогдол – Агуулахын нярав хагарал, хорогдлоор хүлээн зөвшөөрсөн барааны гүйлгээг шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 4. Хөдөлгөөн – Агуулах, Бөөний төвийн (IT) – Бөөний төв, Орон нутгийн хөдөлгөөн зэрэг уг JDE төрөл дээр сонгогддог хөдөлгөөний төрлөөр хийгдсэн барааны гүйлгээг шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 5. Хөдөлгөөн – Агуулахаас түгээгч(IE) – Түгээлтийн борлуулалт, VAN-ын борлуулалт сувгийн түгээгч, VAN-ын амаабрыг үлдэгдэлтэй болгох барааны гүйлгээг шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 6. Хөдөлгөөн – Түгээгчээс борлуулалтын байршил (IF) – Түгээлт хийж дууссаны дараа бодит буюу хүлээн зөвшөөрсөн борлуулалтын хөдөлгөөний барааны гүйлгээг шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 7. Хөдөлгөөн – Түгээгчээс агуулахын буцаалт (IG) – Түгээгчийн түгээлт хийгдээгүй буцаж ирж агуулахад хүлээлгэн өгч буй барааны гүйлгээг шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 8. Бараа материалын багцлалт – Багцлалт хийгдсэн барааны мэдээллээр шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 9. Хөдөлгөөн – Агуулахаас түгээгч (AJ) – Агуулахаас түгээгч рүү хийгдсэн барааны гүйлгээг шүүж харах бол уг сонголтыг хийнэ. ХОЁР. “Мөнгөн гүйлгээ” гүйлгээний үндсэн төрөлд хамаарах Гүйлгээний төрөл талбарын сонголт 1. Шилний мөнгө – Түгээгчийн худалдаж авсан шилний мөнгөний гүйлгээгээр шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 2. Түгээлтийн мөнгө – Түгээгчийн тушаасан бэлэн мөнгөний гүйлгээгээр шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 3. Cumulative ашигласан дүн – Харилцагч Cumulative урамшуулал, хөнгөлтийг ашигласан бол ашигласан мөнгөн дүн бүхий хийгдсэн гүйлгээгээр шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. ГУРАВ. “Борлуулалтын гүйлгээ” гүйлгээний үндсэн төрөлд хамаарах Гүйлгээний төрөл талбарын сонголт 1. Шууд борлуулалт – Шууд борлуулалтаар шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 2. Төсвийн борлуулалт – Төсвийн борлуулалтын гүйлгээгээр шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 3. Бөөний төвийн борлуулалт – Бөөний төвийн борлуулалтын гүйлгээгээр шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 4. Түгээгчийн борлуулалт – Түгээгчийн борлуулалтын гүйлгээгээр шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 5. VAN-ын борлуулалт – VAN –ын борлуулалтын гүйлгээгээр шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 6. Шууд борлуулалт /компани хооронд/ – Барааны зарлагын гүйлгээгээр шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 7. Төсвийн борлуулалт /компани хооронд/ – Компани хоорондын төсвийн борлуулалтын гүйлгээгээр шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 8. Түгээгчийн борлуулалт /компани хооронд/ – Комапни хооронд хийгдсэн түгээгчийн борлуулалтын гүйлгээгээр шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. 9. VAN-ын борлуулалт /компани хооронд/ – Компани хоорондын VAN-ын борлуулалтын гүйлгээгээр шүүлт хийх бол уг сонголтыг сонгоно. |
JDE татах мэдээлэл:
/Зураг 457 (1) хэсэг/
| “Branch”, “Customer master”, “Location” , “Item master”, “ProductMaster”, “Cost”, “Price”, “Employ” сонголтоос сонгож “Мэдээлэл татах” товчийг дарж мэдээллийг татна. |
Уг цонхонд дансуудыг сонгон гүйлгээний утгыг оруулан журналын бичилт хийх боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Бараа мастер | Үндсэн | Гүйлгээ | JDE Гүйлгээ илгээх | LG20010 |
1. Уг цонхонд журналын бичилтийг хийнэ. Мөн өмнө нь үүссэн гүйлгээ, бичилтийг дуудан гүйлгээг хийх, харах боломжтой.
2. “Шинээр нэмэх мөр”-нд Дебит, Кредит дансыг сонгон, гүйлгээ хийх харилцагчийг сонгон, төлөвийг өөрчилж хадгалснаар гүйлгээ үүснэ.
3. Уг цонхонд хийсэн гүйлгээний “Гүйлгээ хийсэн” төлөвийг “Хийж байна” төлөвт шилжүүлэн мэдээллийг өөрчлөх боломжтой.