Hi. How can we help?

Санхүүгийн зөвшөөрөл олгох цонх нь захиалгыг боловсруулахаас өмнө хяналт хийх, хориг тавих зорилготой. Захиалга хориглох үйл явц нь ТҮГЭЭЛТИЙН БОРЛУУЛАЛТ1, ГЭРЭЭТИЙН БОРЛУУЛАЛТ2, ОРОН НУТГИЙН БОРЛУУЛАЛТ3, VAN-ын БОРЛУУЛАЛТ5 –ийн захиалгад хамааралтай.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Борлуулалтын Менежмент
Борлуулалт
Захиалга
Захиалга зөвшөөрөх
WS20023

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Худалдааны төлөөлөгчийн бүртгэл хийгдсэн байна.
2. Харилцагчийн бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 595. Захиалга зөвшөөрөх цонх
Хүснэгт 96. Санхүүгийн зөвшөөрөл олгох цонхны шүүлт талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Биелүүлэх огноо /Зураг 247 (1) хэсэг/
Захиалга биеүүлэх хугацааны хоорондох хайлтыг оруулна.
Борлуулалт хэлбэр /Зураг 247 (1) хэсэг/
1) Түгээгчийн борлуулалт, 2) Гэрээтийн борлуулалт, 3) Орон нутгийн борлуулалт, 4) Хотын бөөний борлуулалт, 5) VAN-ын борлуулалт хэлбэрээс сонгоно. Энэ нүдний мэдээллийг заавал сонгож өгнө.
Хариуцагч /Зураг 247 (1) хэсэг/
Хариуцагчаар нь шүүлт хийх бол уг талбарт хариуцагчийг сонгож өгөх ба нэгээс олон хариуцагч сонгох боломжтой.
Санхүүгийн зөвшөөрлийн төлөвийн шүүлт /Зураг 247 (2) хэсэг/
Санхүүгийн зөвшөөрлийн төлөвөөр бүлэглэн түргэн шүүлт хийж харах боломжтой. Санхүүгийн зөвшөөрлийн төлөвийн тайлбарыг доод хэсгээс харна уу.
1. “Нийт” – Бүх санхүүгийн зөвшөөрөл цонхонд орж ирсэн захиалгыг харах бол уг төлөвийн товчийг дарна.
2. “Зөвшөөрсөн” – Зөвхөн санхүүгийн зөвшөөрөл олгогдсон захиалгыг харах бол уг төлөвийн товчийг дарна.
3. “Хориглосон” – Зөвхөн хориг тавигдсан захиалгыг ялган харах бол уг төлөвийн товчийг дарж харна.
4. “Идэвхитэй” – Идэвхитэй захиалгыг харах бол уг товчийг дарна.
5. “Авлага хэтэрсэн” – Авлага хэтэрсэн захиалгыг харах бол уг товчийг дарна.
6. “Урьдчилсан хориглосон” – Шүүлтүүр товчинд дарж гарч ирэх цонхонд харилцагчид урьдчилсан хориг тавьсан захиалгуудыг уг товчийг дарж шүүж харах боломжтой.
7. “Зээл” – Зээлээр худалдан авах захиалга хийгдсэн захиалгуудыг харах бол уг товчийг дарна.
8. “Бэлэн” – Бэлнээр худалдан авалтын захиалга хийгдсэн буюу төлбөрөө бэлнээр өгдөг захиалгыг харах бол уг товчийг дарна.
Санхүүгийн зөвшөөрөл цонхны ЗАХИАЛГА табны харагдах мэдээллийн өнгөний тайлбар Санхүүгийн зөвшөөрөл олгох цонхонд зөвшөөрөл олгогдоогүй, зөвшөөрөл олгогдсон, хориг тавигдсан төлөвөөс шалтгаалан ялгаатай өнгөөр харагдана. Тайлбарыг доод хүснэгтээс харна уу.
Талбар
Тайлбар
Шинэ захиалга /Зураг 247 (5) хэсэг/
Худалдааны төлөөлөгчийн авсан захиалгын арын өнгө ЦАГААН арын өнгөтэй байна.
Зөвшөөрсөн /Зураг 247 (4) хэсэг/
Санхүүгийн зөвшөөрөл олгосон захиалгууд НОГООН арын өнгөтэй болно.
Хориглосон /Зураг 247 (1) хэсэг/
Санхүүгийн зөвшөөрөл олгогдоогүй буюу хориглосон захиалгууд УЛААН арын өнгөтэй байна.
Урьдчилсан хориг тавигдсан /Зураг 247 (2) хэсэг/
Урдчилсан хориг тавина гэдэг нь тухайн захиалгыг хориглож буй үйлдэл тул арын өнгө нь УЛААН болон ба урьдчилсан хориг тавигдсан захиалгын бичлэгийн өнгө мөн УЛААН өнгөтэй болно.
Татсан захиалга /Зураг 247 (3) хэсэг/
Захиалгыг “Татсан” бол арын өнгө нь УЛБАР ШАР өнгөтэйгөөр харагдана.
Санхүүгийн зөвшөөрөл олгох:
Зураг 596. Захиалга зөвшөөрөх цонх

5.1.2 Санхүүгийн захиалга хориглох

Худалдааны төлөөлөгчийн үүсгэсэн захиалга нь сонгосон захиалгын системийн хувьд уг цонхонд харилцагчийн захиалга бүрээр орж ирнэ. Орж ирсэн захиалгуудыг төлбөр тооцоо, зээлийн хэтрэлтээс шалтгаалан хориг тавина. Хориг тавигдсан захиалгууд нь Захиалга боловсруулах цонхонд харагдахгүй болно.
Зураг 597. Захиалга зөвшөөрөх цонх