Hi. How can we help?

4.7.1 Түгээлтийн борлуулалтын лавлагаа

VAN –ийн борлуулалт буюу хийсэн барааны зарлагын лавлагааг уг цонхонд харна. Мөн зарлага хийх цонхонд хийгдсэн бүх гүйлгээний лавлагааг уг цонхоор харах боломжтой.

Таблет дээр ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Код
Ложистикийн менежмент
Ложистик
Тайлан
Түгээгчийн борлуулалтын лавлагаа
IN30002

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Түгээгч түгээлт хийсэн буюу борлуулалтын түгээлтийг хийсэн байна. Түгээгчийн хийсэн борлуулалтын түгээлтийн лавлагааг уг цонхноос харна.

Цонхны тайлбар:

Зураг 590. Түгээгчийн борлуулалтын лавлагаа
4.7.1.1 Төсвийн борлуулалтыг Зарлагын лавлагаанаас шүүлт хийх
Зураг 591. Зарлагын лавлагаа – Зарлагын дэлгэрэнгүй лавлагаа чек
Зураг 592. Зарлагын лавлагаанаас зарлага хийх цонхонд шилжих – Төсвийн борлуулалт

4.7.2 Түгээлтийн лавлагаа

Уг цонхноос түгээгчийн түгээлт хийсэн лавлагааг ачилт бүрээр, тухайн ачилтанд хийгдсэн бараа тус бүрээр лавлан харах боломжтой.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Код
Ложистикийн Менежмент
Ложистик
Лавлагаа
Түгээлтийн лавлагаа
LG30042

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Ачилт хуваарилалт хийгдэж ачилтын дугаар үүссэн байх ба ачилт хуваарилалтаас, түгээлт хийж, түгээлтийн тооцоо хийж дууссан байна. Өөрөөр хэлбэл ачилт хуваарилалтаас, түгээлт дуусгах хүртэлх түгээлтийн лавлагааг харах боломжтой.

Цонхны тайлбар:

Зураг 593. Түгээлтийн лавлагаа
Хүснэгт 147. Борлуулалтын лавлагаа цонх – Шүүлт талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Ачилтын огноо /Зураг 479 (1) хэсэг/
Ачилт хийсэн огноогоор шүүлт хийх бол уг талбарт огноог сонгож өгнө.
Салбарын төрөл /Зураг 479 (1) хэсэг/
Тухайн түгээлт хийгдсэн салбарын төрлөөр шүүлт хийх уг талбарт салбарын төрлийг сонгох ба нэгээс олон салбарын төрөл сонгон шүүлт хийх боломжтой. “Бүгд” сонголтыг сонгон шүүлт хийвэл бүх салбарын түгээлтийн лавлагаа гарч ирнэ.
Салбар /Зураг 479 (1) хэсэг/
Ачилт, түгээлт хийгдсэн салбараар шүүлт хийх бол уг талбарт салбарыг сонгож өгөх ба нэгээс олон салбар сонгох боломжтой.
Харилцагчийн ангилал /Зураг 479 (1) хэсэг/
Харилцагчийн ангилалаар түгээлтийн лавлагааг харах бол уг талбарт ангилалыг сонгох ба нэгээс олон харилцагчийн ангилалыг сонгох боломжтой.
Харилцагч /Зураг 479 (1) хэсэг/
Түгээлтийн лавлагааг харилцагчаар шүүлт хийх бол уг талбарт харилцагчийн сонгох ба нэгээс олон харилцагчийн сонгох боломжтой.
Захиалгын төрөл /Зураг 479 (1) хэсэг/
Захиалга хийгдсэн борлуулалтын суваг буюу “Түгээгчийн борлуулалт”, “Гэрээтийн борлуулалт”, “Орон нутгийн борлуулалт”, “Хотын бөөний борлуулалт”, “VAN-ын борлуулалт” сувгуудаар шүүлт хийх боломжтой. Хэрэв бүх борлуулалтын сувагт хийгдсэн захиалгыг харах бол “Бүгд” сонголтыг сонгоно.
Түгээгч /Зураг 479 (1) хэсэг/
Борлуулалтын түгээлт хийсэн түгээгчээр шүүлт хийх бол уг талбарт түгээгчийг сонгох ба нэгээс олон түгээгч сонгох боломжтой.
Худалдааны төлөөлөгч /Зураг 479 (1) хэсэг/
Борлуулалтын захиалга авсан худалдааны төлөөлөгчөөр шүүлт хийх бол уг талбарт худалдааны төлөөлөгчийг сонгож өгөх ба нэгээс олон худалдааны төлөөлөгчийг сонгох боломжтой.
Тээврийн хэрэгсэл /Зураг 479 (1) хэсэг/
Ачилт хуваарилалт, түгээлт хийсэн тээврийн хэрэгслээр шүүлт хийх боломжтой ба нэгээс олон тээврийн хэрэгсэл сонгох боломжтой.
Маршрут /Зураг 479 (1) хэсэг/
Түгээлт хийсэн буюу хүргэлтийн хуваарьт сонгогдсон маршрутаар шүүлт хийх бол уг талбарт маршрутын сонгож өгөх ба нэгээс олон маршрутыг сонгон шүүлт хийх боломжтой.
Зон /Зураг 479 (1) хэсэг/
Түгээлт хийгдсэн зоноор шүүлт хийх бол уг талбарт зоныг сонгох ба нэгээс олон зоныг сонгож шүүлт хийх боломжтой.
Төлөв /Зураг 479 (1) хэсэг/
Ачилт хуваарилалтаас, түгээлт хийх, түгээлт дуусгах, түгээлтийн тооцоо хийх хүртэлх бүх төлөвөөр шүүлт хийх боломжтой.
1. “Ачилт хийж байна” – Ачилт хуваарилалт хийгдэн түгээгчийн амбаарт ачилт хийж байгаа түгээлтийн мэдээг харах бол уг төлөвийг сонгоно.
2. “Ачилт хийсэн” – Түгээгчийн амбаарт ачилт хийгдсэн ачилтаар лавлах бол уг төлөвийг сонгон шүүлт хийнэ.
3. “Түгээлт хийж байна” – Тухайн ачилтын дугаарт багтах захиалгууд бүгд бүрэн түгээлт хийгдээгүй эсвэл түгээлт хийгдээгүй захиалгууд нь ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй бол уг төлөвт байх ба уг төлөвтэй ачилтын дугаар бүхий захиалгуудыг шүүлт хийж харах бол уг төлөвийг сонгоно.
4. “Түгээлт дууссан” – Тухайн ачилтын дугаар бүхий захиалгууд бүгд түгээлт хийгдсэн эсвэл хийгдээгүй захиалгууд нь тэмдэглэгээ хийгдсэн бол уг төлөвт байна. Уг төлөвтэй ачилтын дугаар бүхий захиалгуудыг шүүлт хийх бол сонгоно.
5. “Түгээлт баталгаажсан” – Дууссан төлөвтэй түгээлтийг автоматаар тохируулсан хугацааны дагуу баталгаажсан төлөвт шилжүүлдэг ба уг төлөвт байгаа ачилтын дугаар бүхий захиалгууд нь түгээлт хийгдэж дууссан, түгээлтийн тооцоо хийх боломжтой захиалгууд юм.
6. “Бэлэн мөнгө тушааж байна” – Баталгаажсан түгээлтийг Түгээлтийн тооцоо цонхонд дуудан төлөвийг өөрчлөлгүй хадгалсан түгээлт уг төлөвтэй байна.
7. “Бэлэн мөнгө тушаасан” – Түгээлтийн тооцоо цонхонд түгээгч бэлэн мөнгө тушаасны дараа уг төлөвт оруулан хадгалснаар уг төлөвт шилжих ба барааны тооцоо хийх хөдөлгөөн хийх боломжтой болно.
8. “Барааны тооцоо хийж байна” – Бэлэн мөнгө тушаасан төлөвт орсны дараа хөдөлгөөн үүсгэхэд захиалгын түгээлт барааны тооцоо хийж байна төлөвт шилжинэ.
9. “Барааны тооцоо хийсэн” – борлуулалтын байршил руу хөдөлгөөн хийгдэж “Дууссан” төлөвт шижихэд уг төлөвт шилжинэ.
10. “Бэлэн зээл хөрвүүлсэн” – Түгээлт борлуулалт цонхонд бэлэн зээл хөрвүүлэгдэн хадгалагдсан түгээлт уг төлөвт шилжинэ.
11. “Борлуулалт бичиж байна” – Түгээлт борлуулалт цонхноос барааны зарлага цонхонд шилжихэд уг төлөвтэй борлуулалт хадгалагдсан байна.
12. “Борлуулалт бичсэн” – Түгээлтийн борлуулалт цонхноос барааны зарлага цонхонд шилжиж барааны зарлагыг “Дууссан” төлөвт шилжүүлсэн түгээлт уг төлөвтэй байна.
13. “Хүчингүй болсон” – Хүчингүй болсон түгээлтээр шүүлт хийх бол уг төлөвийг сонгон хайлт хийнэ.
14. “Бүгд” – Дээрх бүх төлөвт байгаа ачилтын дугаар бүхий захиалгуудыг бүгдийг харах бол уг сонголтыг сонгон шүүлт хийнэ.
Санхүүгийн төлөв /Зураг 479 (1) хэсэг/
“Хүлээн авч байна”, “Бүрэн хүлээн авсан”, “Дутуу хүлээн авсан”, “Хүлээн аваагүй” гэсэн санхүүнийн төлөвөөс тухайн нэг төлөвөөр шүүлт хийх боломжтой ба хэрэв дээрх бүх төлөвтэй түгээлтийг харах бол “Бүгд” сонголтыг сонгон хайлт хийнэ.
Харагдах загвар /Зураг 479 (1) хэсэг/
Уг талбарт харагдах загварыг тохируулсны дараа загварын нэр эсвэл дугаарыг оруулах уг талбарын доор байрлах “Загвар хадгалах” товчийг дарснаар тохируулсан загвар хадгалагдана. Уг цонхонд өөрийн хадгалсан лавлагааг дуудахдаа “Харагдах загвар” талбарын нүдний баруун гар талд байх доош харсан товчийг дарж гарч ирэх хадгалагдсан загварын нэрсээс өөрийн хадгалсан нэрийг сонгон хайхад таны хадгалсан загвар дуудагдана.
Зураг 594. Түгээлтийн лавлагаа – Дэлгэрэнгүй чек, Дэлгэрэнгүй лавлагаа