Түгээгч болон VAN-ын лавлагаа нь үндсэндээ адилхан лавлагаа ба тус тусын эрхийн хувьд харагдах мэдээлэл нь ялгаатай. Түгээгч болон VAN-ын борлуулагч нь өөрийн эрхээр нэвтэрсэн таблетын Лавлагаа цэсээс 1) Авлагын дэлгэрэнгүй, 2) Сав баглааны нэгтгэл, 3) Бараа материалын нэгтгэл гэсэн 3 лавлагааг харах боломжтой. Түгээгч болон VAN-ын борлуулагч өөрийн эрхээр таблетад нэвтрэн Лавлагаа цэсэнд дарахад Зураг *-д үзүүлснээр лавлагааны сонголт бүхий “Лавлагаа” цонх гарч ирнэ. Түгээгчийн лавлагаа цэсэд “Түгээлт хэвлэх” сонголт байх ба уг товчийг дарж түгээгч түгээлтийн хийхийн өмнө түгээх барааны мэдээллийг хэвлэж харах боломжтой.
4.6.1.1 Авлагын дэлгэрэнгүй лавлагаа
Уг лавлагаагаар Түгээгч, VAN-ын борлуулагч өөрт хамааралтай харилцагчийн борлуулалтын мэдээг борлуулалт хийсэн төлбөрийн хэлбэр, авсан шил, эцсийн үлдэгдлийн мэдээллийг ачилтын дугаар бүрээр, тухайн ачилтан хамааралтай захиалга хийгдсэн харилцагч бүрээр харах боломжтой.
4.6.1.2 Сав баглааны нэгтгэл
Уг лавлагаанаас Түгээгч болон VAN-ын борлуулагч ачилтаар авсан, түгээлтээр өгсөн, буцаалтаар авсан, тушаасан авдар савны мэдээллийг харах боломжтой. Мөн уг лавлагаа нь Сав, Шил гэсэн 2 таб цонхтой. Шил цонхонд харилцагчаас авсан шил, тушаасан шилний тоог ачилт бүрээр, шилний төрөл бүрээр харах боломжтой.
4.6.1.3 Бараа материалын нэгтгэл
Бараа материалын нэгтгэл лавлагаанаас Түгээгч, VAN-ын борлуулагчийн амбаартаа ачсан бараа, түгээлт хийсэн бараа, буцаалтаар авсан бараа, хагарал зэргийг уг лавлагаанаас харах боломжтой барааны гүйлгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг өгөх лавлагаа юм.