Hi. How can we help?

Буруу борлуулалт, буруу үйлдлээс шалтгаалан бараануудыг тоо ширхэгт гарсан өөрчлөлтийг уг цонхоор тохируулж /залруулах/ зөв үлдэгдэлтэй болгох үйлдэл хийгддэг.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Барааны материал
Бараа материал
Тохируулга
Тохируулга
IN20002

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Барааны гүйлгээ буюу Барааны орлого, зарлага, эсвэл Тооллого хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 481. Тохируулга хийх
Хүснэгт 56. Тохируулга хийх барааны “Шинээр нэмэх мөр”-нд оруулах мэдээллийн тайлбар
Талбар
Тайлбар
Төрөл /Зураг 107 – ын (2) хэсэг/
“Орлого”, “Зарлага” төрлөөс сонгоно. Үйлдвэрлэлээс орлого авсан бараанд тохируулга хийх бол “Шинээр нэмэх мөр”-нд зарлагадах барааг хасах утгатай оруулан, орлого авах хэсгийг Үйлдвэрлэлийн орлогоос авна.
Барааны код /Зураг 107 – ын (2) хэсэг/
Орлого хийх төрлийн сонгосон бол уг талбарт орлогодож авах гэж буй барааг сонгож өгнө. Зарлага хийх төрлийг сонгосон мөрийн Барааны код талбарт зарлагадаж гэж буй барааны мэдээллийг сонгож өгнө. Талбарын мэдээллийг сонгоход 1) Барааны код, 2) Барааны нэр, 3) Хэмжих нэгж, 4) Хэмжих нэгж дэх тоо талбарын мэдээлэл бөглөгдөнө. Мөн Хэмжих нэгж талбарын нэгжийн төрлийн төрлийг өөрчлөх боломжтой.
Салбар /Зураг 107 – ын (2) хэсэг/
Тухайн барааг орлогод, зарлагадах салбар буюу үлдэгдэлд өөрчлөлт оруулж буй салбарыг сонгож өгнө. Барааны код талбарын мэдээллийг сонгоход тухайн бараа байгаа салбарын мэдээлэл уг талбарт автоматаар дуудагддаг ба салбарыг өөрчлөх боломжтой.
Байршил /Зураг 107- ын (2) хэсэг/
Тухайн барааг орлогод, зарлагадах барааны байршил буюу үлдэгдэлд өөрчлөлт оруулж буй байршлыг сонгож өгнө. Барааны код талбарын мэдээллийг сонгоход тухайн бараа байгаа салбарын байршлын мэдээлэл уг талбарт автоматаар дуудагддаг ба байршлыг өөрчлөх боломжтой.
Тоо /Зураг 107 – ын (2) хэсэг/
Орлого болон зарлагадаж буй тоо ширхэгийг Орлого, зарлага төрлөөр гүйлгээ хийгдэж буй барааны харгалзах мөрөнд оруулна.
Тохируулга хийх цонхонд Зарлага төрлөөр хийгдэж буй барааны тоо талбарт зарлага хийж буй тоог хасах дүнтэй оруулна. Жишээ нь 2 ширхэгийг зарлага төрлөөр тохируулга хийж байгаа бол “-2” гэж оруулна.
Нэгж өртөг /Зураг 107- ын (2) хэсэг/
Орлогодож авч буй барааны нэгж өртөгийг оруулж өгнө. Зарлагадаж буй барааны хувьд орлогод үед өртөгийн мэдээлэл оруулсан, эсвэл өмнө нь бүртгэгдсэн байдаг тул тухайн орлогын дугаарт бүртэгдсэн үеийн өртөг нь автоматаар сонгогдсон байна.
Орлогын дугаар /Зураг 107 – ын (2) хэсэг/
Тохируулга цонхонд зарлага төрлөөр буюу үлдэгдлээс хас буй барааны орлогодож авсан гүйлгээний орлогын дугаарыг хамааруулж өгнө. Орлого төрлөөр авч буй бараа буюу нэмэгдэж буй барааны хувьд уг тохируулга гүйлгээ үүсэхэд орлогын дугаар шинээр үүсэх тул уг талбарт хамааруулж өгөх шаардлагагүй.