Hi. How can we help?

Уг дэд бүлэгт Борлуулалтын буцаалт, Худалдан авалтын буцаалт, Орлогын буцаалтыг хэрхэн хийх зааварчилгааг үзүүлсэн болно.
Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Барааны Менежмент
Бараа материал
Зарлага
Зарлага хийх
IN20001

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Борлуулалт буюу барааны зарлага хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зарлагын төрөл, барааны мэдээллийг оруулсны дараа (2) хэсэгт үзүүлсэн “Төлөв” нүднээс Дууссан төлөвийг сонгож хадгалснаар зарлага хийгдэнэ.
Зураг 450. Зарлага хийх цонх
Зураг 451. Борлуулалтын буцаалт
Зураг 452. Борлуулалтын буцаалт

3.8.1.2 Буцаалтын захиалга

Уг цонхонд бараа материалын товчоо тайлан сонгосон Салбар бүрээр , салбар дотор байршлаар, байршил дотор ангилал, бараагаар задарч барааны Эхний үлдэгдэл, Орлого, Зарлага, Эцсийн үлдэгдлийн дүнг харах боломжтой.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Барааны Менежмент
Худалдан авалт
Буцаалтын захиалга
Буцаалтын захиалга
PO20003

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Барааны бүртгэл, Салбарын бүртгэл, Буцаах шалтгаан бүртгэгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 453. Худалдан авалтын буцаалтын захиалга цонх
Зураг 454. Худалдан авалтын буцаалтын захиалга цонх

3.8.1.3 Орлого буцаах

Тухайн салбарт орж ирсэн барааны гүйлгээ буюу орлогоос буцаалт хийх бол уг цонхыг ашиглана. Орлогын буцаалт нь паллетаар орлогодсоны дараа тооллого, шалталтын үр дүн зөрсөн буюу орлогодож авсан тооноос бага байвал орлогын буцаалт хийхдээ уг цонхоор буцаалт хийнэ.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Барааны Менежмент
Худалдан авалт
Буцаалтын захиалга
Буцаалтын захиалга
PO20003

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Барааны орлогын гүйлгээ хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 455. Орлого буцаах цонх

3.8.1.4 Буцаалт авах (харилцагчаар)

Уг цонхноос харилцагчаас ирсэн буцаалтыг авах үйлдэл хийгдэнэ. Түгээгчийн харилцагчаас авсан буцаалтыг мөн уг цонхноос авах боломжтой. Буцаалтыг “Бусад” болон “Буцаалтын захиалгаас” төрлөөс буцаалт хийх боломжтой.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Агуулахын Менежмент
Агуулахын менежмент
Буцаалт
Буцаалт авах
WS20008

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Буцаалтын захиалга хийгдсэн байна. Мөн Түгээлт хийхдээ түгээгч буцаалт авсан байна.

Цонхны тайлбар:

Зураг 456. Буцаалт авах

3.8.1.5 Буцаалт авах (ХТ-ээр)

Уг цонхоор ХТ-ийн авсан барааны буцаалтыг авна. Уг цонхонд огноо болон худалдааны төлөөлөгчөөр шүүлт хийн гарч ирсэн барааны буцаалтыг зөвшөөрөх үйлдэл хийгдэнэ.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Агуулахын Менежмент
Агуулахын менежмент
Буцаалт
Буцаалт авах (ХТ-ээр)
WS20008

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Худалдааны төлөөлөгч, түгээгч харилцагчид түгээлт хийх, захиалга авах үедээ харилцагчаас барааны буцаалт авсан байна. Харилцагчаас авсан барааны буцаалтыг зөвшөөрөх үйлдлийг уг цонхноос хийнэ.

Цонхны тайлбар:

Зураг 458. Буцаалт авах (ХТ-ээр)
Зураг 459. Буцаалт авах (ХТ-ээр) – Дуусах хугацаа оруулаагүй алдаа
Алдаатай үйлдлийн анхааруулга:
Алдааны мэдээлэл
Тайлбар
1
Тухайн мөрийн алдааны мэдээлэл
Хэрэв хадгалах үйлдэл хийсний дараа мөр УЛААН өнгөтэй болж хадгалж чадаагүй бол тухайн мөрөн курсорыг аваачахад “Тухайн мөрийн алдааны мэдээлэл” гарчигтай хаана ямар алдаа гарсаныг мэдээлсэн мессеж бүхий коммент цонх гарч ирэх ба уг мессежэд мэдэгдсэн анхааруулгын дагуу уг цонхонд болон бусад холбогдох цонхонд засварыг оруулан дахин сонгон ХАДГАЛАХ үйлдэл хийнэ.

3.8.1.6 Худалдан авалтын буцаалтын захиалга

Уг цонхонд бараа материалын товчоо тайлан сонгосон Салбар бүрээр , салбар дотор байршлаар, байршил дотор ангилал, бараагаар задарч барааны Эхний үлдэгдэл, Орлого, Зарлага, Эцсийн үлдэгдлийн дүнг харах боломжтой.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Барааны Менежмент
Худалдан авалт
Буцаалтын захиалга
Буцаалтын захиалга
PO20003

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Барааны бүртгэл, Салбарын бүртгэл, Буцаах шалтгаан бүртгэгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 460. Худалдан авалтын буцаалтын захиалга цонх
Хүснэгт 127. Худалдан авалтын буцаалтын захиалга цонхны оруулах талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Нийлүүлэгч код /Зураг 418 (1) хэсэг/
Уг нүдэнд буцаалт хийх гэж буй Нийлүүлэгчийг сонгож өгнө.
Захиалсан огноо /Зураг 418 (1) хэсэг/
Худалдан авалтын буцаалтын захиалга хийхээр нэвтэрсэн өдрийн огноо сонгогдоно.
Биелүүлэх огноо /Зураг 418 (1) хэсэг/
Худалдан авалтын буцаалтын захиалгыг биелүүлэх огноог сонгож өгнө.
Захиалгын төрөл /Зураг 418 (1) хэсэг/
Буцаалтын захиалгын төрлийг сонгож өгнө.
Захиалгын төлөв /Зураг 418 (1) хэсэг/
“Захиалж байна”, “Захиалсан” төлөвөөс сонгоно. Захиалж байна – Худалдан авалтын буцаалтын захиалга хийгдэж байна гэсэн төлөв ба энэ төлөвт байх үед мэдээллийг өөрчлөх боломжтой. Захиалсан – Худалдан авалтын буцаалтын захиалгыг баталгаажуулах буюу дуусаж буй төлөв юм. Уг төлөвтэй буцаалтын захиалгыг мэдээллийг өөрчлөх боломжгү байна.
Хүснэгт 128. Худалдан авалтын буцаалтын захиалга – “Шинээр нэмэх мөр”
Талбар
Тайлбар
Барааны код /Зураг 418 (2) хэсэг/
Худалдан авалтын буцаалтын захиалга өгөх барааг сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Барааны код, 2) Бар код, 3) Барааны нэр, 4) Хэмжих нэгж, 5) Үнэ (хэрэв тухайн салбар дээр үнийн бүртгэл байгаа бол), 6) Хэмжих нэгж дэх тоо талбарын мэдээлэл бөглөгдөнө.
Салбар /Зураг 418 (2) хэсэг/
Худалдан авалтын буцаалт авах салбарыг сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг бөглөхөд 1) Салбар, 2) Үлдэгдэл талбарын мэдээлэл бөглөгдөнө. Үлдэгдэл талбарт сонгосон салбарын үлдэгдэл харагдана.
Буцаах шалтгаан /Зураг 418 (2) хэсэг/
“Чанарын буцаалт”, “Хугацааны буцаалт”, “Төлбөрийн боломжгүй буцаалт” шалтгаанаас худалдан авалтын буцаалтын захиалга хийгдэж буй бараа бүрт сонгож өгнө.

3.8.1.7 Буцаалтын хүсэлт зөвшөөрөх

Уг цонхонд худалдааны төлөөлөгч харилцагчаас авсан барааны болон авдар савны буцаалтын хүсэлтийг шийдвэрлэнэ.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Ложистикийн Менежмент
Ложистик
Түгээлт
ББуцаалтын хүсэлт зөвшөөрөх
LG20006

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Худалдааны төлөөлөгч таблет дээр харилцагчаас бараа буцаалтын хүсэлт авсан байх ба уг авсан хүсэлт Буцаалтын хүсэлтийг зөвшөөрөх цонхонд орж ирнэ.

Цонхны тайлбар:

Зураг 461. Буцаалтын хүсэлт зөвшөөрөх
Хүснэгт 129. Буцаалтын хүсэлт зөвшөөрөх цонх – Шүүлт талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Огноо /Зураг 419 (1) хэсэг/
Уг талбарт харилцагчаас авсан барааны хүсэлтийн огноогоор шүүлт хийх боломжтой.
Төрөл /Зураг 419 (1) хэсэг/
Уг талбарт буцаалтын хүсэлтийн төрлөөр шүүлт хийн харах боломжтой. “Барааны буцаалт” буюу барааны буцаалт хүсэлт цонхноос хийсэн барааны буцаалтын хүсэлт, “Авдрын буцаалт” буюу авдар савны буцаалтын хүсэлт цонхноос хийгдсэн хүсэлтийн төрлөөр ялган шүүлт хийх боломжтой ба хэрэв уг 2 төрөлтэй хүсэлтийг шүүлт хийх бол уг талбарт “Бүгд” сонголтыг сонгон шүүлт хийнэ.
Төлөв /Зураг 419 (1) хэсэг/
Уг цонхонд шийдвэрлэгдэн төлөвөөр буюу “Захиалсан”, “Зөвшөөрсөн”, “Хүчингүй болсон” төлөвөөс сонгон шүүлт хийх боломжтой ба дээрх бүх төлөвтэй буцаалтын хүсэлтийг харах бол “Бүгд” сонголтыг сонгоно.
Шалтгаан /Зураг 419 (1) хэсэг/
Худалдааны төлөөлөгч харилцагчаас буцаалтын хүсэлт авахдаа шалтгаан сонгодог ба тэдгээр шалтгаанаар шүүлт хийж хүсэлтийг харах боломжтой.
Борлуулалтын хэлбэр /Зураг 419 (1) хэсэг/
Борлуулалтын хэлбэр буюу Түгээгчийн, Гэрээтийн, Орон нутгийн, Хотын бөөний, VAN-ын борлуулалтаар ялган харах боломжтой ба хэрэв дээрх бүх борлуулалтын хэлбэрээр харах бол “Бүгд” сонголтыг сонгон шүүлт хийх боломжтой.
Захиалгын систем /Зураг 419 (1) хэсэг/
Захиалга авсан худалдааны төлөөлөгчийн Захиалгын систем- ээр шүүлт хийж харах бол уг талбарт захиалгын системийг сонгож өгнө.
Харилцагч /Зураг 419 (1) хэсэг/
Бараа болон авдар савны буцаалтын хүсэлт өгсөн харилцагчаар шүүлт хийх бол уг талбарт харилцагчийг сонгож өгнө.
Ажилтан /Зураг 419 (1) хэсэг/
Уг талбарт Худалдааны төлөөлөгчийн ажилтны кодоор шүүлт хийн харах боломжтой.
Бараа /Зураг 419 (1) хэсэг/
Уг талбарт бараа болон авдар савны буцаах хүсэлтэнд орсон барааг сонгон шүүлт хийх боломжтой.

3.8.1.8 Буцаалтын захиалгыг хүчингүй болгох

Уг цонхонд Буцаалтын захиалга цонхонд хийгдсэн захиалгыг хүчингүй болгох үйлдэл хийгдэнэ.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Барааны Менежмент
Худалдан авалт
Захиалга
Худалдан авалтын буцаалтын захиалгыг хүчингүй болгох
PO20005

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Буцаалтын захиалга цонхонд буцаалтын захиалга хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 462. Худалдан авалтын захиалгыг хүчингүй болгох цонх
Хүснэгт 130. Худалдан авалтын захиалга хүчингүй болгох – ХА-н захиалгыг дуудах талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Нийлүүлэгч /Зураг * (1) хэсэг/
Хүчингүй болгох худалдан авалтын захиалыг сонгохдоо захиалга үүсгэсэн Нийлүүлэгчийг уг талбарт сонгож өгнө.
Захиалгын огноо /Зураг * (1) хэсэг/
Худалдан авалтын захиалга цонхонд захиалга үүсгэсэн огноогоор шүүлт хийх бол уг талбарт шүүлт хийх хугацааг сонгож өгнө.
Биелүүлэх огноо /Зураг * (1) хэсэг/
Уг талбар нь сонгомол /optional/ талбар юм. Өөрөөр хэлбэл биелүүлэх огноогоор шүүлт хийх бол уг талбарыг сонгох /чеклэх/ ба сонгосны дараа уг талбарын хугацааг сонгох боломжтойгоор идэвхжнэ.
Захиалгын төрөл /Зураг * (1) хэсэг/
“Шууд гаргалт”, “Шууд хүргэлт”, “Нөөц”, “Энгийн”, “Бүгд” гэсэн сонголтоос холбогдох захилагын төрлийг сонгоно.
Захиалгын төлөв /Зураг * (1) хэсэг/
“Эхэлсэн”, “Дууссан”, “Нээлттэй”, “Хаагдсан”, “Хүчингүй болсон”, “Бүгд” гэсэн төлөвөөс холбогдох төлөвийг сонгоно.
Буцааж авах төлөв /Зураг * (1) хэсэг/
“Тодорхойгүй”, “Тоогоо оруулж байна”, “Тоогоо оруулсан”, “Буцааж авахгүй”, “Бүгд” төлөвөөс сонгон дуудаж үйлдэл хийж хүчингүй болгох боломжтой.
Агуулахын нярав түгээгчийн хийсэн түгээлтээс буцаж ирсэн авдар, шил, гэмтэлтэй барааны буцаалтыг Түгээлт цэс дээр авна. Уг цонхонд хийгдэх үйлдэл нь ТҮГЭЭЛТИЙН БОРЛУУЛАЛТ1 процессд ашиглагдна.

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Авдарын буцаалт, худалдаж авсан, хагарсан барааг бүртгэл хийж хадгалсан байна.

Цонхны тайлбар:

1. Агуулахын нярав ТҮГЭЭЛТ БУУХ цэсийг сонгож түгээлт цонхонд нэвтрэхэд Авдар шил, Ачилт, Хагарал гэсэн 3 таб цонх байна.
1.1 Авдар шил таб: буцаасан авдар, худалдан авсан шилний тоо ширхэг, дүн харагдана.
1.2 Ачилт таб: Захиалгын тоо, түгээсэн бодит тооны зөрүү нь уг цонхонд харагдана.
1.3 Хагарал таб: Хагарсан барааны тоо ширхэг уг таб цонхонд харагдана.
1.4 Буцаалт таб:

3.8.2.1 Агуулахын нярав түгээгчийн барааны буцаалтыг хүлээн авах
Агуулахын нярав түгээгчээс ирсэн барааны буцаалт авна гэдэг нь түгээлт хийгдээгүй буцаж ирсэн болон тоо ширхэгийг бууруулахад сонгосон “Гэмтэлтэй” гэсэн шалтгаанаас бусад шалтгаан сонгогдсон бараанууд буцааж хүлээж авах үйл явцыг хэлнэ.

Зураг 463.

3.8.2.2 Агуулахын нярав хагарлыг хүлээн зөвшөөрч, хүлээн авах

Агуулахын нярав хагарлыг хүлээн зөвшөөрнө гэдэг нь гэмтэлтэй барааг шалгаж, үнэхээр гэмтэлтэй гэж үзсэн бараан хүлээн зөвшөөрч, хагарлын байршил руу хөдөлгөөн хийх үйл явцыг хэлнэ.

Зураг 464. WK/Түгээлт/Хагарал цонх

3.8.2.3 ТҮГЭЭГЧЭЭС АГУУЛАХ РУУ АВДАР ШИЛ ХӨДӨЛГӨӨН

Агуулахын нярав түгээгчээс буцааж агуулахад хүлээлгэн өгч буй Авдар шил, Ачилт, Хагарлын хүлээн авч, ХАДГАЛАХ үйлдэл хийсний дараа автоматаар хөдөлгөөн үүсч WK/Хөдөлгөөн цонхонд шилжинэ. “Түгээгчээс агуулах руу авдар шил” хөдөлгөөн нь Түгээлт буух цонхны “Авдар, шил” таб цонхонд агуулахын няравын хүлээн зөвшөөрсөн тоогоор үүсч буй хөдөлгөөн юм.

Түгээгчээс авдар руу хөдөлгөөн нь ТҮГЭЭЛТИЙН БОРЛУУЛАЛТ1, VAN-ын БОРЛУУЛАЛТ5 –д ашиглагдана.

3.8.2.4 Түгээгчээс агуулах руу амбаарын үлдэгдэл шилжүүлэх

Агуулахын нярав түгээгчээс буцааж агуулахад хүлээлгэн өгч буй Авдар шил, Ачилт, Хагарлын хүлээн авч, ХАДГАЛАХ үйлдэл хийсний дараа автоматаар хөдөлгөөн үүсч WK/Хөдөлгөөн цонхонд шилжинэ. “Түгээгчээс агуулах руу амбаарын үлдэгдэл шилжүүлэх” хөдөлгөөн нь Түгээлт буух цонхны “Ачилт” таб цонхонд агуулахын няравын хүлээн зөвшөөрсөн тоогоор үүсч буй хөдөлгөөн юм. Түгээгчээс агуулах руу амбаарын үлдэгдэл шилжүүлэх хөдөлгөөн нь ТҮГЭЭЛТИЙН БОРЛУУЛАЛТ1, VAN-ын БОРЛУУЛАЛТ5 –д ашиглагдана.

3.8.2.5 Түгээгчээс хагарлын байршил руу хагарал шивэх

Агуулахын нярав түгээгчээс буцааж агуулахад хүлээлгэн өгч буй Авдар шил, Ачилт, Хагарлын хүлээн авч, ХАДГАЛАХ үйлдэл хийсний дараа автоматаар хөдөлгөөн үүсч WK/Хөдөлгөөн цонхонд шилжинэ. “Түгээгчээс хагарлын байршил руу хагарал шивэх” хөдөлгөөн нь Түгээлт буух цонхны “Хагарал” таб цонхонд агуулахын няравын хүлээн зөвшөөрсөн тоогоор үүсч буй хөдөлгөөн юм. Түгээгчээс агуулах руу амбаарын үлдэгдэл шилжүүлэх хөдөлгөөн нь ТҮГЭЭЛТИЙН БОРЛУУЛАЛТ1, VAN-ын БОРЛУУЛАЛТ5 –д ашиглагдана.

3.8.2.6 VAN –буцаалт хийх буюу хөдөлгөөн хийх

VAN-ийн авдар, шил, эвдрэл, барааны буцаалтыг хөдөлгөөнөөр хийнэ. Хөдөлгөөн хийх зарчим нь VAN өөрийн агуулах буюу амбаарыг үлдэгдэлтэй болгох хөдөлгөөнтэй адил үйлдэл, зарчмаар хийгдэнэ.

Таблет дээр ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
VAN
Хөдөлгөөн
VA/Хөдөлгөөн
Шууд зөөх / Шууд ачилт
***

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

VAN борлуулалт, түгээлт хийсэн буюу таблетны “VA/Борлуулалт” цонхонд зарлага хийсэн байна.

Цонхны тайлбар:

VAN авдар, шил, эвдрэл, барааны буцаалтыг өөрийн үндсэн, эсвэл борлуулалтын агуулах, байршлаас түгээгчийн тохиргоо цонхонд тохируулсан тус тусын агуулах, байршил руу хөдөлгөөн хийх зарчмаар хийнэ.

3.8.3 Авдар шилний буцаалт

3.8.3.1 Агуулахын нярав түгээгчийн авдар шилний үлдэгдлийг хүлээн авах

Агуулахын нярав түгээлтийн дараах авдар шилийг хүлээн авах үйлдэл нь WK/Түгээлт цонхонд хийх мөн уг цонхноос хөдөлгөөн шууд хийгдэнэ. Хөдөлгөөн цэсээр орж уг хөдөлгөөний мэдээллийг харах боломжтой.

Зураг 471. WK/Түгээлт буух цонх
Зураг 472. WK/Түгээлт/Авдар шил цонх
Зураг 473. Түгээгчээс агуулах руу авдар шилний хөдөлгөөний хүлээлцэх баримт

3.8.3.2 Агуулахын нярав жолоочийн авдар шилний үлдэгдлийг хүлээн авах

Агуулахын нярав жолоочийн авдар шилийг хүлээн авах үйлдэл нь WK/Авдар шил цонхонд хийгдэнэ.

3.8.4 Солионы буцаалт

3.8.4.1 Түгээгч харилцагчаас солионы буцаалт авах

Түгээгч маршрутын харилцагчаас Солионы буцаалт авах боломжтой ба уг цонхоор үйлдэл хийгддэг.

Зураг 480.

3.8.4.1 Агуулахын нярав түгээгчийн солионы буцаалт авах

Түгээгчийн харилцагчаас авсан солионы буцаалтыг агуулахын нярав агуулах руу хөдөлгөөн хийх үйлдэл уг цонхонд хийгддэг.

Зураг 480.