Hi. How can we help?

Худалдан авалтыг захиалга өгөх бол уг цонхоор хийнэ. Үйлдвэрлэлийн захиалга цонхоор өөрийн үйлдвэрээс авах захиалгыг хийх бол уг цонхоор гадны нийлүүлэгчээс авах худалдан авалтын захиалгыг хийнэ. Худалдан авалтын захиалгыг орлого авахдаа үйлдвэрлэлийн захиалгын орлого авах буюу Орлого авах (Захиалгаас) Desktop цонхоор захиалгын дугаарыг дуудаж орлого авна.

Худалдан авалтын захиалга үүсгэхдээ нийлүүлэгч бүр дээр захиалга үүсгэдэг буюу нэг нийлүүлэгчийн сонгон тухайн нийлүүлэгчийн нийлүүлдэг бараанд захиалга өгөх зарчмаар үүсгэнэ.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Барааны Менежмент
Худалдан авалт
Захиалга
Худалдан авалтын захиалга
PO20007

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Нийлүүлэгч, Салбар, Барааны бүртгэл хийгдсэн байна. Нийлүүлэгч, Салбар, Худалдан авах гэж буй барааны бүртгэлийг заавал оруулна.
2. Барааны бүртгэл дээр нийлүүлэгчийн бүртгэл хийгдсэн байна. Худалдан авалтын бараа, бүтээгдэхүүний захиалга хийхэд нийлүүлэгчийн бүртгэл хийгдэж, тухайн нийлүүлэгчийг хамаарах бараа, бүтээгдэхүүнд хамааруулж өгсөн байна.

Цонхны тайлбар :
1. Худалдан авалтын захиалгыг биелүүлэх нийлүүлэгч, захиалга өгч буй салбар Захиалгын төлөвийг сонгох, Төлбөрийн нөхцлийг Худалдан авалты захиалгын ҮНДСЭН буюу Зураг 108 – ийн (1) хэсэгт оруулж өгөх ба худалдан авалтын захиалга хийх барааг ДЭЛГЭРЭНГҮЙ буюу Зураг 108 – ийн (2) хэсэгт үзүүлсэн “Шинээр нэмэх мөр” хэсгийн багануудад холбогдох мэдээллүүдийг оруулна.
2. Уг цонхны захиалга үүсгэх бараа, бүтээгдэхүүний MS Excel –ээс оруулах боломжтой.

Худалдан авалтын захиалга үүсгэхдээ уг цонхны зүүн доор байрлах функциональ товчноос НЭМЭХ товчийг дарж Зураг 108 – ийн (1) хэсэг, (2) хэсэгт болох “Шинээр нэмэх мөр”-нд худалдан авалтын захиалга үүсгэх барааны мэдээлийг оруулна.

Зураг 370. Худалдан авалтын захиалга цонх

Хүснэгт 57. Худалдан авалтын захиалга – Шинэ захиалга үүсгэхэд оруулах талбарын тайлбар

Талбар
Тайлбар
Нийлүүлэгч /Зураг 108 – ийн (1) хэсэг/
Худалдан авалтын захиалга үүсгэх гэж буй Нийлүүлэгчийг сонгож өгнө.
Салбар /Зураг 108 – ийн (1) хэсэг/
Тухайн худалдан авалтын захиалга үүсгэж буй салбарыг сонгож өгнө.
Захиалгын төрөл /Зураг 108 – ийн (1) хэсэг/
Уг талбарт “Энгийн” төрөл автоматаар сонгогдоно.
И-мэйл /Зураг 108 – ийн (1) хэсэг/
Тухайн худалдан авалтын захиалгыг нийлүүлэгч рүү имэйлээр илгээх бол уг талбараас “Захиалгыг илгээнэ” төлөвийг сонгоно. Уг төлөв нь мэйл илгээх ёстой эсэхийг харуулах төлөв буюу бодитоор имэйл илгээгдэхгүй болохыг анхаарна уу.
Захиалсан хэрэглэгч /Зураг 108 – ийн (1) хэсэг/
Худалдан авалтын захиалгыг үүсгэж буй өөрийн эрхээр нэвтэрсэн хэрэглэгчийн мэдээлэл дуудагдана.
Захиалсан төлөв /Зураг 108 – ийн (1) хэсэг/
“Эхэлсэн”, “Дууссан” төлөвөөс сонгоно. 1) Эхэлсэн – уг төлөвтэй худалдан авалтын захиалгыг хадгалж болох ба уг төлөвтэй үед худалдан авалтын бодит захиалга үүсэхгүй, харин уг төлөвт байх үед дахин дуудаж мэдээллийг өөрчлөх боломжтой. 2) Дууссан – уг төлөвт оруулах хадгалах товчийг дарахад худалдан авалтын захиалга бодитоор үүсэх ба мэдээллийг өөрчлөх боломжгүй болно.
Төлбөрийн нөхцөл /Зураг 108 – ийн (1) хэсэг/
Сард хэдэн удаа төлбөр гүйцэтгэх давтамж буюу нөхцлийг сонгож өгнө.
Барааны код /Зураг 108 – ийн (1) хэсэг/
Худалдан авалтын захиалга үүсгэх сонгосон нийлүүлэгчийн барааг сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг сонгохол 1) Барааны код, 2) Барааны нэр, 3) Салбар, 4) Аюулгүйн нөөцийн тоо, 5) Үлдэгдэл тоо, 6) Зөрүү тоо, 7) Хэмжих нэгж, 8) Үнэ баганын мэдээлэл дуудагдан бөглөгдөнө. Салбар баганын мэдээлэл нь Зураг *-ийн (1) хэсэгт үзүүлсэн хэсгийн худалдан авалтын захиалга өгч буй “Салбар” талбарт сонгогдсон салбарын мэдээлэл дуудагдана.
Тоо /Зураг 108 – ийн (1) хэсэг/
Худалдан авалтын захиалганд орж буй тухайн бараанаас хэдэн ширхэг авах тоо ширхэгийг уг баганад оруулж өгнө.

3.3.1.1 Худалдан авалтын захиалгын барааны мэдээллийг MS Excel-ээс оруулах

Тухайн нийлүүлэгчээс сонгосон салбарт олон төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдан авах захиалга үүсгэх бол урьдчилж бэлдсэн Худалдан авалтын захиалгын барааг оруулах формат бүхий MS Excel -ээс оруулах боломжтой. Худалдан авалтын захиалга өгч буй барааг бөөнөөр оруулахдаа Худалдан авалтын захиалга цонхны зүүн доор байрлах НЭМЭЛТ товч дээр дарахад Зураг 109 – д үзүүлсэн цонх гарч ирэх ба уг цонхны “Экселээс оруулах” товч дээр дарж бэлдсэн MS Excel файлыг /Зураг 139/ зааж өгөн Худалдан авалтын захиалга цонхонд дуудна.

Зураг 371. Худалдан авалтын захиалгын барааг бөөнөөр оруулах
3.3.1.2 Худалдан авалтын захиалгын бараа, бүтээгдэхүүнийг бөөнөөр оруулах
Зураг 372. Худалдан авалтын захиалгыг бараа, бүгтээгдэхүүнийг бөөнөөр MS Excel –ээс оруулах
Худалдан авалтын захиалгыг бөөнөөр үүсгэхдээ Худалдан авалт цонхны зүүн доор байрлах НЭМЭЛТ буюу дүрстэй товч дээр дарахад Зураг 111 – д үзүүлсэн цонх гарч ирэх ба уг цонхонд байгаа нөхцлийг сонгох /чеклэх/ зарчмаар Худалдан авалтын захиалга цонхонд дуудна.
Зураг 373. Худалдан авалтын захиалгын барааг бөөнөөр оруулах
Хүснэгт 58. Бөөнөөр оруулах цонхны нөхцлийн тайлбар
Талбар
Тайлбар
Нийлүүлэгч /Зураг 111 – ийн (1) хэсэг/
Худалдан авалтын захиалга үүсгэх ҮНДСЭН хэсэгт сонгосон Нийлүүлэгч талбарт сонгогдсон нийлүүлэгчийн мэдээлэл дуудагдана.
Ангилалын код /Зураг 111 – ийн (1) хэсэг/
Барааны ангилалаар оруулах бол уг талбарт сонгож тухайн ангилалыг сонгож өгнө. Хэрэв уг талбарт тухайлсан ангилалыг сонгохгүй бол “Бүгд” сонголт гэж ойлгоно.
Хэрэглээний код /Зураг 111 – ийн (1) хэсэг/
Тухайн нийлүүлэгчийн барааг Хэрэглээний ангилалаар дуудаж захиалах бол уг талбарт утга сонгоно. Хэрэв уг талбарт тухайлсан хэрэглээний ангилалыг сонгохгүй бол “Бүгд” сонголт гэж ойлгоно.
Үлдэгдэлтэй бараанууд /Зураг 111 – ийн (1) хэсэг/
Захиалга үүсгэж буй нийлүүлэгчийн тухайн захиалга өгч буй салбар дээр байгаа үлдэгдэлтэй бараануудыг дуудаж захиалга өгөх бол уг сонголтыг сонгож өгнө.
Үлдэгдэлгүй бараанууд /Зураг 111 – ийн (1) хэсэг/
Захиалга үүсгэж буй нийлүүлэгчийн тухайн захиалга өгч буй салбар дээр байгаа үлдэгдэлгүй бараануудыг дуудаж захиалга өгөх бол уг сонголтыг сонгож өгнө.

Худалдан авалтын захиалга үүсгэж буй барааны мэдээллийг оруулсны дараа ҮНДСЭН хэсгийн Захиалгын төрөл талбарын “Эхэлсэн” төлөвийг “Дууссан” төлөвт шилжүүлэн ХАДГАЛАХ товч дарснаар худалдан авалтын захиалга үүснэ.

3.3.1.3 Хүлээн авах падаан хэвлэх

Захиалсан барааг хүлээн авах падааныг хэвлэж, хүлээлцсэн гарын үсэг зурах боломжтой. Хүлээн авах падаан хэвлэхдээ Худалдан авалтын захиалга цонхонд үүссэн захиалгыг дуудан зүүн доод байх ХЭВЛЭХ буюу дүрстэй товчийг дарахад Зураг 112 – д үзүүлсэн ХҮЛЭЭН АВАХ ПАДААН гарч ирнэ. Зураг 112 – ийн (1) хэсэгт үзүүлсэн ХЭВЛЭХ товчийг дарж падааныг хэвлэж, хүлээлцсэн гарын үсэг зурж баталгаажуулах боломжтой.

Зураг 374. Худалдан авалтын захиалгыг хүлээн авах хуудас