3.2.1.1 Орлого авах цэс
Десктопоос үйлдвэрийн захиалга үүсгэн Label лиценз хэвлэх товчийг дарсны дараа Агуулахын нярав таблетнаас орлого авах үйлдэлийг хийнэ.
Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:
Үйлдвэрлэлийн захиалга бүрэн дуусгасан буюу “Эхэлсэн” төлөвтэй болсон байна.
Цонхны тайлбар:
3.2.2 Үйлдвэрийн захиалгыг орлогод авах
Үйлдвэрлэлийн захиалгаас орлогыг UltimateERP болон Таблет дээрээс авах боломжтой. Уг үйлдэл нь ҮЙЛДВЭР8 процесст ашиглагдана.
3.2.2.1 Орлого авах (Үйлдвэрлэл, Захиалга) Desktop
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Барааны менежмент | Бараа материал | Орлого | Орлого авах (Үйлдвэрлэл, захиалга) | IN20008 |
Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:
1. Үйлдвэрлэлийн захиалга хийгдэж, дууссан төлөвт орсон байна.
2. Тухайн үйлдвэрлэлийн захиалгад орж буй барааны нийлүүлэгч буюу харилцагчийг барааны бүртгэлд хамааруулж бүртгэж өгсөн байна.
Цонхны тайлбар:
Талбар | Тайлбар |
---|---|
Огноо
/Зураг 96 -ын (1) хэсэг/
| Тухайн орлого авч буй өдрийн огноог оруулна. |
Нийлүүлэгчийн #
/Зураг 96-ын (1) хэсэг/
| Тухайн нийлүүлж буй барааг хариуцдаг нийлүүлэгчийг сонгож өгнө. |
Захиалгын №
/Зураг 96-ын (1) хэсэг/
| Орлого авах гэж буй барааны захиалгын хуудсын № -ыг оруулна. |
Төлөв
/Зураг 96 -ын (1) хэсэг/
| “Орлого авч байна” төлөвийг “Орлого авсан” болгож хадгалсны дараа орлого авагдана. |
Валют
/Зураг 96 -ын (1) хэсэг/
| Орлого авч буй захиалгын хийгдсэн валютыг сонгож өгнө. MNT буюу төгрөг автоматаар сонгогдсон байх ба өөрчлөх боломжтой. |
3.2.3 Орлого авах (Хөдөлгөөнөөс)
Хоёр алхамт хөдөлгөөний орлого авах үйлдэл уг цонхонд хийнэ. Өөрөөр хэлбэл Орон нутаг бараа татах процессд уг цонх ашиглагдах бол хоёр алхамт хөдөлгөөн хийгдсэн үед орон нутгийн агуулахын менежер уг цонхоор орлого авах үйлдлийг хийнэ. Нэг алхамт хөдөлгөөний үед агуулахыг нярав агуулахыг үлдэгдэлтэй болгохдоо “Хөдөлгөөн хийх” цонхоор хөдөлгөөн хийж үлдэгдэлтэй болно. Уг цонх ҮЙЛДВЭР 8 , ОРОН НУТАГ БАРАА ТАТАХ процессд ашиглагдана.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Агуулахын Менежмент | Агуулахын Менежмент | Орлого | Орлого авах (Хөдөлгөөнөөс) | IN20004 |
Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:
2 алхамт хөдөлгөөн хийгдсэн байна.
Цонхны тайлбар:
3.2.4 Үйлдвэрийн шугамын мастертай тооцоо нийлэх
Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг агуулахад орлогодож авсны дараа үйлдвэрийн шугамын мастертай тооцоо нийлнэ. Тооцоо нийлнэ гэдэг нь агуулахад үйлдвэрлэсэн барааны тоо ширхэгийг тулгаж хүлээлцэн “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БЭЛЭН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ОРЛОГО” баримтыг хэвлэж гарын үсэг зурах процесс юм.
3.2.5 Орлого авах (Энгийн)
Уг цонхонд тухайн салбарт, агуулахад бүртгэгдсэн нийлүүлэгчээс барааг орлогодож авах үйлдэл хийх ба уг цонхонд дансыг тохируулж өгснөөр барааны журналын гүйлгээ автоматаар үүснэ.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Барааны Менежмент | Бараа материал | Орлого | Орлого авах (Энгийн) | IN20006 |
Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:
1. Орлогоор авах гэж буй барааг “Бараа лавлагаа” цонхонд, нийлүүлэгчийн “Нийлүүлэгч” цонхонд бүртгэсэн байх ба Барааны бүртгэл дээр нийлүүлэгчийн тохируулж өгсөн байна.
2. Мөн уг цонхоор орлогод авах гэж буй барааны бүртгэлд хэмжих нэгж, хэмжих нэгж дэх тоо, дуусах хугацаа, худалдан авалт, ПОС-ын, Борлуулалтын үнийг бүртгэсэн байна. Гэхдээ борлуулалтын үнийг өөрчлөлтийг борлуулалтын үнэ өөрчлөх цонхонд хийнэ.
Цонхны тайлбар:
Талбар | Тайлбар |
---|---|
Нийлүүлэгч
/Зураг * (1) хэсэг/
| Орлогодож авах гэж буй барааны нийлүүлэгчийг сонгож өгнө. |
Барааны код
/Зураг * (1) хэсэг/
| Уг талбарт орлогодож авч буй барааны кодыг оруулж өгнө Нэгжийн өртөгийг бүртгэж өгөөгүй бол уг цонхонд бүртгэж өгөх боломжтой. |
Тоо
/Зураг * (1) хэсэг/
| Орлогодож авч буй барааны тоо ширхэгийг оруулна. |
Данс, дэд данс
/Зураг * (1) хэсэг/
| Орлогодож авахтай холбоотой данс, дэд дансыг сонгож өгнө. Уг сонгож өгсөн дансаар автоматаар орлогын гүйлгээ үүснэ. |