Уг цонхноос агуулахаар хийсэн барааны орлогын товчоо буюу агуулахад орлогод авсан барааны тоо ширхэг, өртөг, дүнг орлого авсан төрлөөр багцлан сонгосон сараар харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Агуулахын Менежмент | Агуулахын менежмент | Лавлагаа | Агуулахын орлогын товчоо лавлагаа | IN30023 |
Уг цонхонд агуулахаар хийгдсэн барааны зарлагыг зарлагын төрлөөр нь багцлан нийт тоо, нийт өртөг, нийт дүнг харуулна.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Агуулахын Менежмент | Агуулахын менежмент | Лавлагаа | Агуулахын зарлагын товчоо лавлагаа | IN30024 |
Уг цонхонд агуулахад орлого, зарлага хийгдсэн бараа гүйлгээний лавлагааг дэлгэрэнгүй, мөн өөрийн сонгосон үзүүлтээр харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Агуулахын Менежмент | Агуулахын менежмент | Лавлагаа | Агуулах/Бараа гүйлгээний лавлагаа | IN30025 |
3.11.3.1 Агуулах/Бараа гүйлгээ лавлагаа цонхны мэдээлэл харуулах хэсгийн бүтэц
Уг цонхонд сонгосон хугацааны хооронд агуулахад байсан эхний үлдэгдэл, эхний үлдэгдэл дээр нэмэгдсэн тоо буюу орлогодсон барааны мэдээлэл, хасагдсан буюу зарлага хийгдсэн барааны мэдээлэл, орлого, зарлага хийгдсэн дараах эцсийн үлдэгдлийн мэдээллийг НЭМЭЛТ НӨХЦӨЛ табын сонгосон үзүүлэлтээр дэлгэрэнгүй харах боломжтой.
Уг цонхны мэдээлэл харуулах хэсгийн тайлбарыг Хүснэгт 150-ээс харна уу.
Талбар | Тайлбар |
---|---|
Хайлтын нөхцөл, Нэмэлт нөхцөл
/Зураг 489 (1) хэсэг/
| Агуулах/Бараа гүйлгээний лавлагаа цонхны ХАЙЛТЫН НӨХЦӨЛ табд үндсэн мэдээлэл харагдах ба шүүлтийн талбарууд харагдана.
НЭМЭЛТ НӨХЦӨЛ табд харах мэдээллийн үзүүлэлтүүдийг сонгож өгнө. НЭМЭЛТ НӨХЦӨЛ табын тайлбарыг тусад нь тайлбарлана.
|
Шүүлт хэсэг
/Зураг 489 (2) хэсэг/
| Агуулахын барааны гүйлгээний мэдээллийг дараах шүүлтүүрээр шүүж харах боломжтой. 1) Салбарын төрөл, 2) Салбар, Байршил, 3) Тайлан үе – Сараар хайлт хийнэ, 4) Гүйлгээний огноо – Өдрөөр хайлт хийнэ, 5) Барааны код, 6) Бар код, 7) Нийлүүлэгч, 8) Лиценз № үзүүлэлтүүдээр шүүлт хийх боломжтой |
Жагсаалтанд харуулах багана
/Зураг 489 (3) хэсэг/
| НЭМЭЛТ НӨХЦӨЛ табын “Жагсаалтанд харуулах багана” хэсэгт сонгосон үзүүлэлтүүд уг хэсэгт багана болж үүсч орж ирнэ. |
Эхний үлдэгдэл
/Зураг 489 (4) хэсэг/
| Уг нүдэнд харахыг хүссэн үзүүлэлтийн тоо, дүнг сонгон харах нь тохиромжтой. Уг хэсэгт байгаа үзүүлэлт Зураг *-ийн (2) хэсэгт үзүүлсэн хэсэгт харагдана. |
Орлого
/Зураг 489 (5) хэсэг/
| Агуулахад орлогдсон барааны мэдээлэл, орлого авсан төрлөөр, тоо ширхэг, дүнгээр харагдана. |
Зарлага
/Зураг 489 (6) хэсэг/
| Агуулахаас зарлагаар гарсан барааны мэдээлэл зарлагын төрөл, тоо ширхэг, дүнгээр харагдана. |
Эцсийн үлдэгдэл
/Зураг 489 (7) хэсэг/
| Эхний үлдэгдэл дээр орлогоор авсан бараа, зарлагаар хийсэн бараа нэмэгдэж, хасагдсан тоо ширхэг буюу эцсийн үлдэгдэл уг хэсэгт тоо ширхэг, дүнгээр харагдана. |
3.11.3.2 НЭМЭЛТ НӨХЦӨЛ табаас лавлагаагаар харах үзүүлэлтийг сонгох
НЭМЭЛТ нөхцөл табын “Жагсаалтанд харуулах багана” /Зураг 489 (4а) хэсэг/ хэсгээс сонгосон үзүүлэлт нь харах мэдээллийн үзүүлэлт болж баганаар үүсч (4b) хэсэгт харагдана. Бусад “Орлогын төрлөөр шүүх” /Зураг 489 (4а) хэсэг/, “Зарлагын төрлөөр шүүх” /Зураг 489 (4а) хэсэг/, “Тохируулгын төрлөөр шүүх” /Зураг 489 (4а) хэсэг/ хэсгийн сонгогсдон үзүүлэлт нь харгалзах харагдах мэдээлэл хэсгийн /Зураг 489/ (1b), (2b), (3b) хэсэгт тоо, дүнгээр харагдана.
Талбар | Тайлбар |
---|---|
Орлогын төрлөөр шүүх
/Зураг 491 (1a) хэсэг/
| “Орлого төрлөөр шүүх” хэсгийн сонгогдсон үзүүлэлтүүд харагдах мэдээлэл хэсгийн Орлого /Зураг * (1b) хэсэг/ хэсэгт Орлого хэсгийн доод мөрөнд Тоо, Дүнгийн мэдээлэлтэй харагдана. |
Зарлагын төрлөөр шүүх
/Зураг 491 (2а) хэсэг/
| “Зарлагын төрлөөр шүүх” хэсгийн сонгогдсон үзүүлэлтүүд харагдах мэдээлэл хэсгийн Зарлага /Зураг * (2b) хэсэг/ хэсэгт Зарлага хэсгийн доод мөрөнд Тоо, Дүнгийн мэдээлэлтэй харагдана. |
Тохируулгын төрлөөр шүүх
/Зураг 491 (3a) хэсэг/
| “Тохируулгын төрлөөр шүүх” хэсгийн сонгогдсон үзүүлэлтүүд харагдах мэдээлэл хэсгийн Тохируулга /Зураг * (3b) хэсэг/ хэсэгт Тохируулга хэсгийн доод мөрөнд Тоо, Дүнгийн мэдээлэлтэй харагдана. |
Жагсаалтанд харуулах багана
/Зураг 491 (4a) хэсэг/
| НЭМЭЛТ НӨХЦӨЛ табын “Жагсаалтанд харуулах багана” хэсэгт сонгосон үзүүлэлтүүд харагдах мэдээлэл хэсэгт /Зураг * (4b) хэсэг/ сонгогдсон үзүүлэлт бүрээр багана болж харагдана. |
Барааны гүйлгээний лавлагаа цонхонд Бараа, Салбар, Категори, Нийлүүлэгчээр орлого, зарлагын гүйлгээг орлого зарлагын төрлөөр харах боломжтой. Уг цонхонд агуулахын барааны орлого, зарлагын гүйлгээ салбарын байршил, нэгжийн өртөг, үнэ, орлогын дугаар, орлогын дуусах хугацаа, лиценз № зэрэг нэмэлт мэдээллийг харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Агуулахын Менежмент | Агуулахын менежмент | Лавлагаа | Агуулах/Бараа гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа | IN30031 |
1. Уг цонхонд агуулахад хийгдсэн барааны орлого, зарлагын гүйлгээний дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
2. Шүүлт буюу хайлт хийхдээ хоёр янзаар хийнэ. 1) Хайлтын нөхцөл таб /Зураг * (1) хэсэг/ хэсгийн шүүлтийн талбарт утга оруулж хайлт хийнэ, 2) Нэмэлт нөхцөл / Зураг * (1) хэсэг / табын “Гүйлгээний төрөл” хэсгийн үзүүлэлтээс чеклэн сонгож хайлт хийж лавлагааг харна.
3. Бараа гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа цонхонд Орлого зарлагын гүйлгээг бараа тус бүрээр, орлого, зарлагын гүйлгээний төрөл, нэгжийн үнэ, өртөг, орлогын дугаар, дуусах хугацааны мэдээлийг харах боломжтой.
3.10.4.1 Агуулах/Бараа гүйлгээний дэлгэрэнгүй лавлагаа цонхны мэдээлэл харуулах хэсгийн бүтэц
Тохируулга хийх цонхонд хийгдсэн гүйлгээний лавлагаа уг цонхноос харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Барааны материал | Бараа материал | Тохируулга | Тохируулгын лавлагаа | IN30010 |
Талбар | Тайлбар |
---|---|
Тохируулгын огноо
/Зураг 494 (1) хэсэг/
| Тохируулга хийх цонхонд тохируулгын гүйлгээ үүсгэсэн огноогоор, хоёр хугацааны хооронд шүүлт хийх боломжтой. |
Тайлан үе
/Зураг 494 (1) хэсэг/
| Тайлант үе буюу сонгосон оны сараар буюу хоёр тайлан үеэр хайлт хийх боломжтой. Уг талбарыг ашиглахын тулд Тайлан үе бичлэгийн урд байх чекийг сонгоход тайлан үе сонгох хугацааны талбарууд идэвхжнэ. |
Барааны код
/Зураг 494 (1) хэсэг/
| Тухайн сонгосон бараа орсон тохируулгын гүйлгээг харах бол уг талбарт харахыг хүссэн тухайн барааны кодыг сонгож өгнө. |
Төлөв
/Зураг 494 (1) хэсэг/
| “Тохируулга хийж байна”, “Тохируулга хийсэн” төлөвөөс сонгож хайлт хийх боломжтой. Тохируулга хийж байна төлөв нь тохируулга хийгдэж байгаа гэсэн утга юм. |
Салбар
/Зураг 494 (1) хэсэг/
| Барааны орлого, зарлагын тохируулга хийгдсэн тухайн нэг салбараар хайлт хийх бол уг талбарыг сонгож хайлт хийх ба сонгосон салбарт хийгдсэн бүх тохируулгын гүйлгээ орж ирнэ. |
Бар код
/Зураг 494 (1) хэсэг/
| Тухайн сонгосон бараа орсон тохируулгын гүйлгээг харах бол уг талбарт харахыг хүссэн тухайн бар кодыг сонгож өгнө. |
Орлогын дугаар
/Зураг 494 (1) хэсэг/
| Тохируулга цонхонд зарлага төрлөөр буюу үлдэгдлээс хас буй барааны орлогодож авсан гүйлгээний орлогын дугаарыг хамааруулж өгнө. Орлого төрлөөр авч буй бараа буюу нэмэгдэж буй барааны хувьд уг тохируулга гүйлгээ үүсэхэд орлогын дугаар шинээр үүсэх тул уг талбарт хамааруулж өгөх шаардлагагүй. |
Уг цонхонд залруулга буюу тохируулгын товчоо лавлагааг харах боломжтой. Мөн уг цонхонд харах талбар, баганын мэдээллийг сонгон харах боломжтой ба мөн зарлагын болон орлогын гүйлгээг ялган харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Агуулахын менежмент | Агуулахын менежмент | Лавлагаа | Агуулахын тохируулгын товчоо лавлага | IN30026 |
Хүснэгт 154. Залруулгын товчоо лавлагаа – Шүүлт талбарын тайлбар
Талбар | Тайлбар |
---|---|
Салбарын төрөл, Салбар, Байршил
/Зураг 497 (1) хэсэг/
| Тохируулга буюу залруулга хийгдсэн салбарын төрөл, салбар, байршилаар шүүлт хийх бол уг талбаруудад утгыг оруулж өгнө. |
Тайлант үе
/Зураг 497 (1) хэсэг/
| Залруулга хийсэн тайлан үеэр шүүлт хийх бол уг талбарт сарын тайлант үеийг сонгож өгнө.
Уг цонхонд тайлант үеэр шүүлт хийхдээ эхлэх, дуусах огноо ижил тайлан үе сонгогдох ёстой. |
Гүйлгээний огноо, Гүйлгээний дугаар
/Зураг 497 (1) хэсэг/
| Гүйлгээ хийгдсэн огноо, гүйлгээний дугаар шүүлт хийх бол уг талбаруудад утгыг сонгоно. |
Барааны код, бар код
/Зураг 497 (1) хэсэг/
| Тохируулга хийгдсэн бараагаар шүүлт хийх бол барааны код, бар кодыг уг талбаруудад оруулж шүүлт хийх боломжтой. |
Нийлүүлэгчийн ангилал, Нийлүүлэгчийн төрөл, Нийлүүлэгч
/Зураг 497 (1) хэсэг/
| Тохируулга хийгдсэн барааны нийлүүлэгчтэй холбоотой мэдээллээр шүүлт хийх боломжтой ба талбаруудад утгыг оруулан шүүлт хийх боломжтой. |
Хэрэглээний код, Хэрэглээний төрөл
/Зураг 497 (1) хэсэг/
| Тохируулга хийгдсэн барааны хэрэглээний код, төрлөөр шүүлт хийх боломжтой ба уг талбаруудад утгыг оруулан хайлт хийнэ. |
Уг цонхонд агуулахын тээвэрлэлтийн маршрутын мэдээллийг лавлан харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Агуулахын менежмент | Агуулахын менежмент | Лавлагаа | Агуулахын тээврийн маршрут | WS30024 |
Талбар | Тайлбар |
---|---|
Ачилтын дугаар
/Зураг 499 (1) хэсэг/
| Тухайн нэг ачилтын дугаар бүхий тээврлэлтийн мэдээг харах бол уг талбарт ачилтын дугаарыг сонгоно. |
Ачилтын хуваарийн дугаар
/Зураг 499 (1) хэсэг/
| Тухайн нэг ачилтын хуваарийн дугаар бүхий тээврлэлтийн мэдээг харах бол уг талбарт ачилтын дугаарыг сонгоно. |
Тээврийн хэрэгслийн дугаар
/Зураг 499 (1) хэсэг/
| Тухайн ачилт, түгээлтийг хийсэн тээврийн хэрэгслээр шүүлт хийх бол уг талбарт тээврийн хэрэгслийн дугаарыг оруулна. |
Ачилтын огноо
/Зураг 499 (1) хэсэг/
| Ачилт хийсэн огнооны хооронд шүүлт хийх бол уг талбарт хугацааг сонгоно. |
Төлөв
/Зураг 499 (1) хэсэг/
| “Ачилт хийж байна”, “Ачилт хийсэн”, “Замд гарсан” төлөвөөс сонгон шүүлт хийх боломжтой ба хэрэв бүх төлөвөөр шүүлт хийх бол уг “Бүгд” сонголтыг сонгон хайх боломжтой. |
3.11.8.1 Хөдөлгөөний лавлагаа
“Эхэлсэн” болон “Дууссан” төлөвтэй Агуулахаас – агуулах, агуулахаас түгээгч, түгээгчээс агуулах төрлийн хөдөлгөөний лавлагааг уг цонхноос харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Барааны Менежмент | Бараа материал | Хөдөлгөөн | Хөдөлгөөний лавлагаа | IN30012 |
1. “Агуулахаас түгээгчийн байршил руу” хөдөлгөөн үүссэн эсвэл хийгдсэн байна.
2. “Түгээгчийн агуулах руу авдар шил” төрлийн хөдөлгөөн үүссэн эсвэл хийгдсэн байна.
3. “Түгээгчээс агуулах руу амбаарын үлдэгдэл шилжүүлэх” хөдөлгөөн үүссэн эсвэл хийгдсэн байна.
4. “Түгээгчээс хагарлын байршил руу хагарал шивэх” хөдөлгөөн үүссэн эсвэл хийгдсэн байна.
3.11.8.2 Худалдан авалтын захиалгын лавлагаа
Үйлдвэрлэлийн захиалгын лавлагаа цонхонд хийгдсэн болон хийгдэж буй үйлдвэрлэлийн захиалгын мэдээлэл, лавлагааг харах боломжтой. Мөн уг цонхноос үйлдвэрлэлийн захиалгын цонхонд шилжиж үйлдэл хийх боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Захиалгын Менежмент | Худалдан авалт | Захиалга | Худалдан авалтын захиалгын лавлагаа | PO30006 |
Талбар | Тайлбар |
---|---|
Нийлүүлэгч
/Зураг * (1) хэсэг/
| Тухайн худалдан авалтыг биелүүлэх нийлүүлэгчээр шүүлт хийх боломжтой. |
Захиалгын огноо
/Зураг * (1) хэсэг/
| Захиалга үүсгэсэн огноогоор шүүлт хийх боломжтой. |
Захиалга биелүүлэх огноо
/Зураг * (1) хэсэг/
| Захиалга биелүүлэх огноогоор шүүлт хийх ба чеклэсний дараа захиалга биелүүлэх огноогоор шүүлт хийх боломжтой. |
Барааны код
/Зураг * (1) хэсэг/
| Тухайн нэг бараагаар шүүлт хийх боломжтой ба тухайн бараа орсон худалдан авалтын захиалга шүүгдэж харагдана. |
Захиалгын төлөв
/Зураг * (1) хэсэг/
| 1)Захиалж байна, 2) Захиалсан, 3) Нээлттэй, 4) Хаагдсан, 5) Хүчингүй болсон төлөвөөс сонгож шүүлт хийх боломжтой. |
Захиалгын төрөл
/Зураг * (1) хэсэг/
| 1)Шууд гаргалт, 2) Шууд хүргэлт, 3) Нөөц, 4) Энгийн төрлөөс шүүлт хийж хайх боломжтой. |
Бар код
/Зураг * (1) хэсэг/
| Тухайн нэг барааны бар кодоор шүүлт хийх боломжтой ба тухайн бар кодтой бараа орсон худалдан авалтын захиалга шүүгдэж харагдана. |
Тайлан үе
/Зураг * (1) хэсэг/
| Тайлан үеээр буюу сараар шүүлт хийх боломжтой. |
Захиалгын дэлгэрэнгүй лавлагаа
/Зураг * (1) хэсэг/
| Энэ чекийг сонгон хайлт хийхэд нэмэлтээр захиалгын дүн, үнийн мэдээллийг харах боломжтой. |
“Хийгдсэн” болон “Хийгдэж байна” төлөвтэй Агуулахаас – агуулах, агуулахаас түгээгч, түгээгчээс агуулах төрлийн хөдөлгөөний лавлагааг уг цонхноос харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Барааны Менежмент | Бараа материал | Хөдөлгөөн | Хөдөлгөөний лавлагаа | IN30012 |
1. “Түгээгчийн байршлаас борлуулалтын байршил руу” хөдөлгөөн үүссэн эсвэл хийгдсэн байна.
2. “Энгийн”, “Зөөх заавар”, “Орон нутгийн ачилт” захиалгын төрлөөр хөдөлгөөн үүссэн эсвэл хийгдсэн байна.
Үйлдвэрлэлийн захиалгын лавлагаа цонхонд хийгдсэн болон хийгдсэн буй үйлдвэрлэлийн захиалгын мэдээлэл, лавлагааг харах боломжтой. Мөн уг цонхноос үйлдвэрлэлийн захиалгын цонхонд шилжиж үйлдэл хийх боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Захиалгын Менежмент | Худалдан авалт | Захиалга | Үйлдвэрлэлийн захиалгын лавлагаа | LG30015 |
Салбарууд, агуулахын үлдэгдлийг UltimateERP Desktop дээр олон янзаар шалгах, харах боломжтой. Доорх лавлагаагаар үлдэгдлүүдийг шалгах боломжтой ба үлдэгдлийг шалгаж үлдэгдэлтэй болгох, үлдэгдлийг нэмэгдүүлэхдээ Үйлдвэрлэлийн захиалга хийх, мөн Худалдан авалтын захиалгаар салбарууд, агуулахыг үлдэгдэлтэй болгох боломжтой.
3.11.11.1 Салбарын үлдэгдлийн лавлагаа
Уг цонхноос салбарын үлдэгдлийг “Хоосон”, “Үлдэгдэлтэй”, “Бүгд” гэсэн утгаар сонгон /чеклэж/ харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Барааны Менежмент | Бараа материал | Үлдэгдэл | Салбарын үлдэгдлийн лавлагаа | IN30003 |
Талбар | Тайлбар |
---|---|
Салбар
/Зураг 500 (1) хэсэг/
| Тухайн нэг салбарын үлдэгдлийг харах бол уг сонголтыг сонгоно. |
Барааны ангилал
/Зураг 500 (1) хэсэг/
| Тухайн нэг сонгосон барааны ангилалаар хайлт хийх бол уг сонголтыг сонгох ба бусад шүүлтийн талбарт утга оруулаагүй бол уг сонгосон барааны ангилал орсон бүх салбарын барааны үлдэгдлийн мэдээлэл шүүгдэж харагдана. |
Нийлүүлэгч
/Зураг 500 (1) хэсэг/
| Тухайн нэг нийлүүлэгчийн барааны салбарын үлдэгдлийг хайх бол уг шүүлтийн талбарт нийлүүлэгчийг сонгож өгнө. Тухайн сонгосон нийлүүлэгчийн бараа байгаа салбарын үлдэгдэл харагдана. |
Бар код
/Зураг 500 (1) хэсэг/
| Тухайн нэг бар код бүхий барааны салбарын үлдэгдлийг хайх бол уг талбарт тухайн нэг барааны бар кодыг оруулж хайлт хийнэ. |
Барааны код
/Зураг 500 (1) хэсэг/
| Тухайн нэг барааны код бүхий барааны салбарын үлдэгдлийг хайх бол уг талбарт тухайн нэг барааны кодыг оруулж хайлт хийнэ. |
Хоосон, Үлдэгдэлтэй, Бүгд чек
/Зураг 500 (1) хэсэг/
| Хоосон барааны үлдэгдэлтэй салбарыг хайх бол уг сонголтыг сонгоно.
Хэрэв шүүлт хийх хэсгийн бусад талбаруудад шүүлтийг утга оруулсан бол оруулсан шүүлтийн нөхцлийг хангасан үлдэгдэлгүй барааны мэдээлэл харагдана. |
3.11.11.2 Байршлын үлдэгдлийн лавлагаа / Үлдэгдлийн дэлгэрэнгүй лавлагаа
Уг цонхноос байршлын үлдэгдлийг “Хоосон”, “Үлдэгдэлтэй”, “Бүгд” гэсэн утгаар сонгон /чеклэж/ харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Барааны Менежмент | Бараа материал | Үлдэгдэл | Байршлын үлдэгдлийн лавлагаа | IN30004 |
Салбаруудын бүртгэл, салбар хооронд барааны хөдөлгөөн, орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байна.
3.11.11.3 Барааны үлдэгдлийн лавлагаа
Уг цонхноос байршлын үлдэгдлийг “Хоосон”, “Үлдэгдэлтэй”, “Бүгд” гэсэн утгаар сонгон /чеклэж/ харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Барааны Менежмент | Бараа материал | Үлдэгдэл | Барааны үлдэгдлийн лавлагаа | IN30027 |
Салбаруудын бүртгэл, салбар хооронд барааны хөдөлгөөн, орлого, зарлагын гүйлгээ хийгдсэн байна.
3.11.11.3 Барааны үлдэгдэл – Пивот лавлагаа
Уг цонхноос байршлын үлдэгдлийг “Хоосон”, “Үлдэгдэлтэй”, “Бүгд” гэсэн утгаар сонгон /чеклэж/ харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Барааны Менежмент | Бараа материал | Үлдэгдэл | Барааны үлдэгдэл үлдэгдлийн лавлагаа | IN40103 |
3.11.12.1 Ачилтын хуваарийн лавлагаа
Уг цонхноос хийгдсэн ачилт хуваарилалтын лавлагааг харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Ложистикийн менежмент | Ложистик | Лавлагаа | Ачилтын хуваарийн лавлагаа | LG30021 |
Талбар | Тайлбар |
---|---|
Ачилтын огноо
/Зураг 522 (1) хэсэг/
| Ачилт хуваарилалт хийгдсэн огноогоор шүүлт хийх бол хугацааг сонгож өгнө. |
Борлуулалтын хэлбэр
/Зураг 522 (1) хэсэг/
| Ачилтын хуваарийг борлуулалтын сувгаар нь ангилан шүүлт хийх бол уг талбарт борлуулалтын “Түгээгчийн борлуулалт”, “Гэрээтийн борлуулалт”, “Орон нутгийн борлуулалт”, “Хотын бөөний борлуулалт”, “VAN-ын борлуулалт” сувгаас сонгох ба хэрэв дээрх бүх сувгийн борлуулалтыг харах бол “Бүгд” сонголтыг сонгоно. |
Харилцагчийн ангилал
/Зураг 522 (1) хэсэг/
| Хийгдсэн ачилт хуваарилалтыг харилцагчийн ангилалаар шүүлт хийх бол уг талбарт харилцагчийн ангилалыг сонгож өгнө. |
Харилцагч
/Зураг 522 (1) хэсэг/
| Тухайн нэг харилцагчийн захиалга орсон ачилт хуваарилалтыг харах бол уг талбарт харилцагчийг сонгож өгнө. |
Салбарын төрөл
/Зураг 522 (1) хэсэг/
| Тухайн салбарын төрөлд хамаарагдах ачилт хуваарилалтыг шүүлтээр харах бол уг сонголтыг сонгоно. |
Салбар
/Зураг 522 (1) хэсэг/
| Ачилтын хуваарилалт хийгдсэн тухайн салбаруудаар хайх бол уг талбарт тухайн салбаруудыг сонгож өгнө. |
Түгээгч
/Зураг 522 (1) хэсэг/
| Ачилтын хуваарилалт хийж түгээлт хийх буюу Хүргэлтийн хуваарь дээр бүртгэлтэй Түгээгчээр ачилтын хуваарилалтыг шүүх бол уг талбарт утгыг сонгож өгнө. |
Тээврийн хэрэгсэл
/Зураг 522 (1) хэсэг/
| Ачилт хуваарилалт хийж, хүргэлт хийх тээврийн хэрэгслээр ачилт хуваарилалтыг шүүлт хийх бол уг талбарт тухайн тээврийн хэрэгслийг сонгож өгнө. |
Маршрут
/Зураг 522 (1) хэсэг/
| Хүргэлтийн хуваарьт сонгогдсон буюу ачилт хуваарилалтийг хүргэхэд явах маршрутаар шүүлт хийх бол уг талбарт маршрутыг сонгож өгнө. Өөрөөр хэлбэл уг талбарт сонгосон маршрутуудаар ачилт хүргэлт хийсэн ачилт хуваарилалт шүүлтээр гарч ирнэ. |
Зон
/Зураг 522 (1) хэсэг/
| Уг талбарт зоныг сонгож өгвөл тухайн зонд хүргэлт хийсэн, хийх ачилт хуваарилалт шүүгдэж гарч ирнэ. |
3.11.12.2 Авдар шилний буцаалтын лавлагаа
Уг цонхоор түгээгч эсвэл VAN-ын түгээлт хийх үедээ харилцагчаас буцаалтаар авсан авдар, шилний лавлагааг уг цонхоор харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Ложистикийн менежмент | Ложистик | Лавлагаа | Авдар шилний буцаалтын лавлагаа | LG30022 |
Талбар | Тайлбар |
---|---|
Огноо
/Зураг 523 (1) хэсэг/
| Авдар шилний буцаалт авсан огноогоор шүүлт хийж харах боломжтой. Уг цонхонд нэвтрэхэд тухайн сарын тайлант үеийн эхний хугацаа болон нэвтэрсэн үеийн хугацаа дуудагдан харагдана. Энэхүү хугацааг өөрчлөн хайх боломжтой. |
Харилцагчийн ангилал
/Зураг 523 (1) хэсэг/
| Авдар, шилний буцаалт авсан харилцагчийн ангилалаар шүүлт хийн буцаалтыг лавлагааг харах боломжтой. |
Харилцагч
/Зураг 523 (1) хэсэг/
| Буцаалтаар авсан авдар, шилний лавлагааг нэг болон нэгээс олон харилцагчаар харах бол уг талбарт тухайн харилцагчдыг сонгон хайлт хийнэ. |
Ачилтын дугаар
/Зураг 523 (1) хэсэг/
| Түгээлт хийсэн ачилт дугаар бүхий түгээлтээр авсан авдар, шилний буцаалтыг харах бол уг талбарт тухайн ачилтын дугааруудыг уг талбарт сонгон хайлт хийнэ. |
Түгээгч
/Зураг 523 (1) хэсэг/
| Тухайн авдар, шилийг авсан түгээгчээр буцаалтын лавлагааг харах бол уг талбарт түгээгчийг сонгож шүүлт хийнэ. Нэгээс олон түгээгчийн энэ талбарт сонгох боломжтой. |
Тээврийн хэрэгсэл
/Зураг 523 (1) хэсэг/
| Тухайн авдар шилний буцаалтыг авсан тээврийн хэрэгслээр шүүлт хийх бол уг талбарт тээврийн хэрэгслийг сонгон шүүлт хийнэ. Уг талбарт нэгээс олон тээврийн хэрэгслийг сонгох боломжтой. |
Харилцагчаар чек
/Зураг 523 (1) хэсэг/
| Уг чекийг сонгон хайлт хийвэл харилцагчаар багцлагдан авдар шилний буцаалт харагдана. |
Ачилтаар чек
/Зураг 523 (1) хэсэг/
| Уг чекийг сонгон хайлт хийвэл ачилтаар багцлагдан авдар шилний буцаалт харагдана. |
Дэлгэрэнгүй харах чек
/Зураг 523 (1) хэсэг/
| Уг чекийг сонгон хайлт хийвэл тухайн ачилт бүхий түгээлтээр авсан авдар шил нэг бүрээр харах боломжтой. |
3.11.12.3 Авдар торхны лавлагаа
Түгээгч эсвэл худалдааны төлөөлөгч өөрийн таблетын ХАРИЛЦАГЧ цэсээр харилцагчаас авсан авдрын буцаалтын хүсэлт цонхонд хийгдсэн хүсэлтийг уг цонхноос харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Ложистикийн менежмент | Ложистик | Лавлагаа | Авдар савны буцаалтын хүсэлтийн лавлагаа | AP30003 |
Талбар | Тайлбар |
---|---|
Огноо
/Зураг 525 (1) хэсэг/
| Авсан Авдар савны буцаалтын хүсэлтийг огноогоор шүүлт хийж харах боломжтой. Уг цонхонд нэвтрэхэд тухайн сарын тайлант үеийн эхний хугацаа болон нэвтэрсэн үеийн хугацаа дуудагдан харагдана. Энэхүү хугацааг өөрчлөн хайх боломжтой. |
Харилцагчийн ангилал
/Зураг 525 (1) хэсэг/
| Авдар савны буцаалтын хүсэлт өгсөн харилцагчийн ангилалаар шүүлт хийн буцаалтыг лавлагааг харах боломжтой. |
Харилцагч
/Зураг 525 (1) хэсэг/
| Буцаалтын хүсэлт өгсөн авдар савны лавлагааг нэг болон нэгээс олон харилцагчаар харах бол уг талбарт тухайн харилцагчдыг сонгон хайлт хийнэ. |
Ачилтын дугаар
/Зураг 525 (1) хэсэг/
| Түгээлт хийсэн ачилт дугаар бүхий түгээлтээр авсан авдар, шилний буцаалтыг харах бол уг талбарт тухайн ачилтын дугааруудыг уг талбарт сонгон хайлт хийнэ. |
Худалдааны төлөөлөгч
/Зураг 525 (1) хэсэг/
| Авдар савны буцаалтын хүсэлт авсан худалдааны төлөөлөгчөөр шүүлт хийх бол уг талбарт тухайн худалдааны төлөөлөгчийг сонгон хайлт хийх боломжтой. Уг талбарт нэгээс олон худалдааны төлөөлөгчийг сонгон шүүлт хийх боломжтой. |
Түгээгч
/Зураг 525 (1) хэсэг/
| Тухайн авдар савны буцаалтын хүсэлтийг авсан түгээгчээр лавлагааг харах бол уг талбарт түгээгчийг сонгож шүүлт хийнэ. Нэгээс олон түгээгчийн энэ талбарт сонгох боломжтой. |
Бараа
/Зураг 525 (1) хэсэг/
| Уг талбарт бараа гэдгийг авдар сав гэж ойлгох ба буцаах хүсэлт өгөгдсөн авдар саваар шүүлт хийх бол уг талбарт утыг оруулах ба нэгээс олон авдар савыг сонгох боломжтой. |
Харах загвар
/Зураг 525 (1) хэсэг/
|
3.11.12.4 Буцаалтын лавлагаа
Уг цонхноос буцаалт авах (харилцагчаар) /WS20008/ цонхонд хийгдсэн буцаалтын уг цонхноос лавлан харах боломжтой. Буцаалтын лавлагаа нь хураангуй байдлаар харагдах ба уг цонхны лавлагааг “Буцаалтын дэлгэрэнгүй лавлагаа” чекийг сонгон хайж дэлгэрэнгүй харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Агуулахын Менежмент | Агуулахын менежмент | Буцаалт | Буцаалтын лавлагаа | WS30017 |
Талбар | Тайлбар |
---|---|
Буцаалт авсан огноо
/Зураг 527 (1) хэсэг/
| Буцаалт авсан огноог 2 хугацааны хооронд шилжинэ. |
Тайлант үе
/Зураг 527 (1) хэсэг/
| Хэрэв сарын тайлант үеэр хайлт хийх боломжтой. Уг талбарын урд талын чекийг сонгоход шүүлт хийх боломжтой болж идэвхжинэ. |
Барааны код
/Зураг 527 (1) хэсэг/
| Тухайн нэг буцаалтад орж буй бараагаар шүүлт хийх бол уг талбарт барааг сонгож өгнө. Уг талбарт нэгээс олон бараануудыг сонгох боломжтой. |
Салбарын төрөл
/Зураг 527 (1) хэсэг/
| Барааны буцаалт авагдаж буй салбараар шүүлт хийх бол уг талбарт салбарын төрлийг сонгож өгнө. Уг талбарт нэгээс олон салбарын төрөл сонгох боломжтой. |
Худалдааны төлөөлөгч
/Зураг 527 (1) хэсэг/
| Барааны буцаалт бүртгэсэн худалдааны төлөөлөгчөөр шүүлт хийх бол уг талбарт худалдааны төлөөлөгчийн сонгон шүүлт хийх ба нэгээс олон худалдааны төлөөлөгчийг сонгох боломжтой. |
Харилцагч
/Зураг 527 (1) хэсэг/
| Буцаалт өгсөн харилцагчаар шүүлт хийх бол уг талбарт сонгож өгөх ба нэгээс олон харилцагч сонгох боломжтой. |
Бар код
/Зураг 527 (1) хэсэг/
| Тухайн буцаалт авагдаж буй барааг “Бар код”-оор хайх бол уг талбарт бар кодуудыг сонгож өгч боломжтой. |
Салбар
/Зураг 527 (1) хэсэг/
| Барааны буцаалт авагдаж буй салбараар шүүлт хийх бол уг талбарт салбарыг сонгож өгнө. Нэгээс олон салбарыг уг талбарт сонгох боломжтой. |
Хүсэлтийн дугаар
/Зураг 527 (1) хэсэг/
| Хүсэлтийн дугаараар шүүлт хийх бол уг талбарт “Хүсэлтийн дугаар”-ыг оруулан хайлт хийнэ. Нэгээс олон хүсэлтийн дугаарыг сонгох боломжтой. |
Буцаалтын дэлгэрэнгүй лавлагаа чек
/Зураг 527 (1) хэсэг/
| Уг талбарыг чеклэн сонгон хайлт хийхэд Зураг *-д үзүүлснээр нэмэлт мэдээллүүд харагдана. Уг чекийг сонгон хайлт хийхэд буцаалтыг бараа тус бүрээр, үнэ, өртөг, эх гүйлгээ хэмжих нэгж зэрэг мэдээллийг харах боломжтой. Мөн Дэлгэрэнгүй харж байх үед тухайн мөрөн дээр 2 хурдан дарж “Буцаалт авах” /WS20008/ цонхонд шилжих боломжтой. |
3.11.12.5 Буцаалтын захиалгын лавлагаа
Уг цонхноос Буцаалтын захиалга цонхонд хийгдсэн захиалгыг лавлан харах боломжтой.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Барааны Менежмент | Худалдан авалт | Түвшин 1
Буцаалтын захиалга
| Буцаалтын захиалгын лавлагаа | PO30004 |
Талбар | Тайлбар |
---|---|
Нийлүүлэгч
/Зураг 529 (1) хэсэг/
| Худалдан авалтын буцаалт хийх нийлүүлэгчийн сонгож өгнө. |
Захиалгын огноо
/Зураг 529 (1) хэсэг/
| Худалдан авалтын буцаалтын захиалга хийсэн огноогоор шүүлт хийх бол уг талбарт хугацааг сонгож өгнө. |
Биелүүлэх огноо
/Зураг 529 (1) хэсэг/
| Худалдан авалтын буцаалтын захиалга цонхны Биелүүлэх огноо цонхонд сонгогдсон хугацаагаар шүүх бол уг талбарт сонгож өгнө. |
Захиалгын төлөв
/Зураг 529 (1) хэсэг/
| “Захиалж байна”, “Захиалсан”, “Нээлттэй”, “Хаагдсан”, “Хүчингүй болсон” төлөв эсвэл Бүгд гэсэн сонголтыг сонгох боломжтой. |
Захиалгын төрөл
/Зураг 529 (1) хэсэг/
| Худалдан авалтын буцаалтын захиалгын төрлөөр шүүлт хийх бол уг талбараас сонгоно. |
Буцааж авах төлөв
/Зураг 529 (1) хэсэг/
| “Тодорхойгүй”, “Тоогоо оруулж байна”, “Тоогоо оруулсан”, “Буцааж авахгүй”, “Бүгд” төлөвөөс сонгож хайлт хийх боломжтой. |
Бар код
/Зураг 529 (1) хэсэг/
| Тухайн бар код орсон худалдан авалтын буцаалтын захиалгыг харах бол уг талбарт бар кодыг оруулж хайлт хийнэ. |
Ачилт хуваарилалт хийж, Ачилт хуваарилах цонхноос ачилт үүсгэсний дараа хэрэв багцлах шаарлагатай бол уг цонхонд багцлалт хийнэ.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Агуулахын Менежмент | Агуулахын Менежмент | Багцлалт/Ачилт | Багцлалтын лавлагаа | LG30028 |
Талбар | Тайлбар |
---|---|
Агуулахын төрөл
/ Зураг 275- ын (1) хэсэг/
| Уг нүдэнд салбарын төрлийн агуулахыг сонгож өгнө. |
Ачилтын №
/Зураг 275- ын (1) хэсэг/
| Хөдөлгөөний захиалга үүсгэж байгаа өдөр ба системд нэвтэрсэн өдөр автоматаар дуудагдсан байна. Уг огноог өөрчлөн сонгох боломжтой. |
Хөдөлгөөний №
/Зураг 275- ын (1) хэсэг/
| Үүссэн болон үүсгэж буй хөдөлгөөний дугаараар хайх боломжтой. Үүсгэж буй гэдэг нь “Хөдөлгөөн хийж байна” төлөвтэй хөдөлгөөний ойлгоно. |
Багцлалт төлөв
/Зураг 275- ын (1) хэсэг/
| “Эхлээгүй”, “Эхэлсэн”, “Дууссан”, “Бүгд” төлөвөөс сонгож шүүлт хийх боломжтой. “Бүгд” төлөв нь эхэлсэн, дууссан, эхлээгүй төлөвтэй багцлалтыг бүгдийг харуулна. |
Биелүүлэх огноо
/Зураг 275- ын (1) хэсэг/
| Тухайн захиалгыг биелүүлэх огноогоор шүүж харах боломжтой. |
Тооллого хаасан болон хийгдэж буй тооллогыг уг цонхноос харах боломжтой. Уг лавлагаа нь ХОТЫН БӨӨНИЙ БОРЛУУЛАЛТ4 – д ашиглагдана.
Ultimate ERP систем дээр
Aшиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Барааны менежмент | Бараа материал | Тооллого | Тооллогын лавлагаа | IN30009 |
Талбар | Тайлбар |
---|---|
Тайлант үе
/Зураг 426 (1) хэсэг/
| Тухайн салбарын тооллого хийхээр сонгогдсон бараа барааны кодын дарааллаар эрэмблэгдэж харагдана. |
Тооллого хийсэн салбар
/Зураг 426 (1) хэсэг/
| Тухайн салбарын тооллого хийхээр сонгогдсон бараа бар кодны дарааллаар эрэмблэгдэж харагдана. |
Тооллого хийсэн огноо
/Зураг 426 (1) хэсэг/
| Тухайн салбарын тооллого хийхээр сонгогдсон бараа байршлын дарааллаар эрэмблэгдэж харагдана. |
Барааны код
/Зураг 426 (1) хэсэг/
| Тухайн нэг барааны орсон тооллогыг барааны кодыг оруулж хайх боломжтой. |
Тооллогын төрөл
/Зураг 426 (1) хэсэг/
| “Бүрэн тооллого”, “Хэсэгчилсэн тооллого” сонголтоос сонгож хайх боломжтой. |
Төлөв
/Зураг 426 (1) хэсэг/
| “Тооллого хийж байна”, “Тооллого оруулсан”, “Тооллого хаагдсан”, “Хүчингүй болсон”, “Бүгд” гэсэн сонголтоор хайх боломжтой. |
Бар код
/Зураг 426 (1) хэсэг/
| Тухайн нэг барааны орсон тооллогыг бар кодыг оруулж хайх боломжтой. |
Тооллогын дэлгэрэнгүй лавлагаа чек
/Зураг 426 (1) хэсэг/
| Тоолсон хэмжих нэгж, Тоолсон ү.х.н, Зөрүү ү.х.н зэрэг тооллогын нэмэлт мэдээллийг харах бол уг чекийг сонгож хайх товчийг дарна. |