Hi. How can we help?

Уг дэд бүлэгт хэрхэн тооллогыг бүтнээр болон хэсэгчлэн хийх зааварчилгааг харуулна. Мөн Бөөний төвийн борлуулалт нь тооллогын зөрүүгээр орлого хүлээн зөвшөөрдөг тул уг бүлэг хамааралтай болно.
Тооллогын мөчлөг нь “Тооллогын хуудас үүсгэх” цонхны хэсэгчилсэн тооллого төрлийн “Тооллогын мөчлөгөд хамрагдах бараануудыг тоолох” аргаар тооллого хийхэд ашиглагдана. Ашиглах цонх:
Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Үндсэн
Бараа
Тооллогын мөчлөг
IN10010

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Тооллогын мөчлөг цонхны бүртгэлд ашиглагдах “Давтамж” –ийн төрлийн сонголтын бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

Барааны тооллогыг уг цонхоор орж хийнэ. Барааны тооллогыг үндсэн бүхлээр болон хэсэгчлэн хийх боломжтой. Уг цонх нь мөн ХОТЫН БӨӨНИЙ БОРЛУУЛАЛТ4 –д ашиглагдана.
UltimateERP систем дээр

Aшиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Барааны менежмент
Бараа материал
Бүртгэл
Тооллогын хуудас үүсгэх
IN25001

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Салбар байршил үлдэгдэлтэй байна.
2. Бөөний төв үлдэгдэлтэй байна.

Цонхны тайлбар:

Хүснэгт 132. Тооллогын хуудас үүсгэхэд оруулах мэдээллийн талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Тооллого хийсэн огноо /Зураг 422 (1) хэсэг/
Тооллого хийх гэж буй огноог оруулах ба уг цонхонд нэвтрэхэд тухайн өдрийн огноо сонгогдсон байдалтай санал болгох ба огноог өөрчлөх боломжтой.
Тухайн өдрийн огноо гэдэг нь ашиглаж буй компьютерийн тохируулсан буюу зааж байгаа огноог ойлгоно.
Салбар /Зураг 422 (1) хэсэг/
Тооллого хийх гэж буй салбарыг сонгоно.
Төрөл /Зураг 422 (1) хэсэг/
“Бүрэн тооллого”, “Хэсэгчилсэн тооллого” сонголтоос сонгоно.
A. Бүрэн тооллого: тухайн салбарын бүх барааг тоолох.
B. Хэсэгчилсэн тооллого: Тооллого үүсгэх цонхны буюу Зураг *-ийн (2) хэсэгт тодруулсан тооллого хийх аргуудаас сонгож тооллого хийхийг хэлнэ. Мөн тооллого хийх барааг (3) хэсэгт үзүүлснээр эрэмблэх боломжтой.
Зөрүү тооцох /Зураг 422 (1) хэсэг/
“Өртөгөөр”, “Борлуулалтаар” гэсэн сонголтоос сонгоно.
A. Өртөгөөр: Тооллогын зөрүү нь өртөгийн дүнгээр харагдана.
B. Борлуулалтаар: Тооллогын зөрүү нь борлуулалт буюу худалдах үнээр харагдана. Уг сонголт нь Бөөний төвийн борлуулалт сувагт ашиглагдана. Учир нь, Бөөний төв нь Борлуулалтаар зөрүү тооцох сонголтоор тооллогын зөрүүгээр борлуулалтыг хүлээн зөвшөөрдөг.
Тайлант үе /Зураг 422 (1) хэсэг/
Тухайн нэвтэрч буй огноонд хамаарах тайлант үе автоматаар сонгогдоно.

Тооллогын төрөл дээр “Хэсэгчилсэн тооллого” төрлөөр тооллого хийх буюу сонголтыг сонгох-д Зураг *-д үзүүлсэн Тооллогын хуудас үүсгэх цонхны (2) хэсэгт үзүүлсэн “Тооллого хийх аргууд” хэсэг идэвхжинэ. Тооллого хийх аргуудын тайлбарыг Хүснэгт *-ээс харна уу.

Хүснэгт 133. “Хэсэгчилсэн тооллого” сонголтын Тооллого хийх аргуудын тайлбар

Талбар
Тайлбар
Тооллогын мөчлөгөд хамрагдах бараануудыг тоолох /Зураг 422 (2) хэсэг/
Тоологын мөчлөг цонхонд тохируулсан барааг тоолох бол уг сонголтыг сонгоно.
Барааны ангилалд хамрагдах бараануудыг тоолох /Зураг 422 (2) хэсэг/
Барааны ангилал, бүлгээр ялган тооллого хийх бол уг сонголтыг сонгоно.
Өмнөх тооллого дээр үндэслэж тоолох /Зураг 422 (2) хэсэг/
Уг нүдэнд дарахад өмнөх тооллогууд гарч ирэх уг сонголтоос сонгоно.
Үлдэгдэл нь 0 байгаа бараануудыг сонгох /Зураг 422 (2) хэсэг/
Тухайн салбар дээр 0 үлдэгдэлтэй байгаа бараануудыг ялган дуудаж тоолох бол сонгоно.
лдэгдэл нь 0 –ээс бага байгаа бараануудыг сонгох /Зураг 422 (2) хэсэг/
Тухайн салбар дээр 0 –ээс бага үлдэгдэлтэй байгаа бараануудыг ялган дуудаж тооллого хийх бол сонгоно.
Сонгосон бараануудыг тоолох /Зураг 422 (2) хэсэг/
Тухайн салбарын тухайн нэг эсвэл хэсэг барааг дуудаж тооллогын хуудас үүсгэх бол уг сонголтыг сонгоно.
Сонгосон байршилд хамрагдах бараануудыг тоолох /Зураг 422 (2) хэсэг/
Тухайн салбарын тухайн байршил байгаа бараануудыг сонгож тооллогын хуудас үүсгэх бол уг сонголтыг сонгоно.
Зоноор тоолох /Зураг 422 (2) хэсэг/
Зоныг сонгож тооллогын хуудас үүсгэх бол уг сонголтыг сонгоно.

“Хэсэгчлэн тооллого” хийх төрлийг сонгож тохирох тооллого хийх аргыг сонгосны дараа тухайн тооллогын хуудсанд сонгогдсон бараануудыг харах эрэмбийг Зураг 422-ийн (3) хэсэгт тодруулсан “Барааг эрэмблэх сонголт” –оос сонгоно.

Хүснэгт 134. Барааг эрэмблэх сонголт хэсгийн талбарын тайлбар

Талбар
Тайлбар
Барааны кодоор /Зураг 422 (3) хэсэг/
Тухайн салбарын тооллого хийхээр сонгогдсон бараа барааны кодын дарааллаар эрэмблэгдэж харагдана.
Бар код /Зураг 422 (3) хэсэг/
Тухайн салбарын тооллого хийхээр сонгогдсон бараа бар кодны дарааллаар эрэмблэгдэж харагдана.
Байршлаар /Зураг 422 (3) хэсэг/
Тухайн салбарын тооллого хийхээр сонгогдсон бараа байршлын дарааллаар эрэмблэгдэж харагдана.
Барааны ангилал /Зураг 422 (3) хэсэг/
Тухайн салбарын тооллого хийхээр сонгогдсон бараа барааны ангилалаар эрэмблэгдэж харагдана.

Тооллогын хуудас үүсгэсний дараа тухайн үүсгэсэн тооллогод хамаарах барааны тооллогын дүн буюу тоо ширхэгийг оруулах үйлдэл уг цонхонд хийгдэнэ. Уг цонх нь ХОТЫН БӨӨНИЙ БОРЛУУЛАЛТ4 –д ашиглагдана.

UltimateERP систем дээр ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Барааны менежмент
Бараа материал
Тооллого
Тооллогын дүн оруулах
IN25002

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Тооллогын хуудас үүсгэх цонхонд тооллогын хуудас үүссэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 484.

3.10.4 Тооллогын хуудас хаах

Тооллогын дүн оруулах цонхонд тооллогыг оруулж “Тооллого хийсэн” төлөвт хадгалсан тооллого уг цонхонд хаах буюу төгсгөх үйлдэл хийгдэнэ. Уг цонх нь ХОТЫН БӨӨНИЙ БОРЛУУЛАЛТ4 –д ашиглагдана.

Ultimate ERP систем дээр ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Барааны менежмент
Бараа материал
Тооллого
Тооллогын хуудас хаах
IN25003

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Тооллогын дүн оруулах цонхонд дүнг оруулж шалтгааныг сонгож өгч, “Тооллого хийсэн” төлөвт оруулж хадгалсан байна.

Цонхны тайлбар:

Зураг 485. Тооллогын хуудас хаах цонх

3.10.4 Тооллогын хуудас хаах

Уг цонх нь бараа материалтай холбоотой гүйлгээ хийгдэх хугацааг зааж өгдөг цонх. Тайлант үе хаах цонхонд хадгалагдсан хугацаанаас өмнө 3 сард бараа материалтай холбоотой гүйлгээ хийх боломжтой ба тухайн хадгалсан буюу тайлант хугацаанаас хойш хугацаанд гүйлгээ хийх боломжгүй болно.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Үндсэн
Бараа
Тайлант үе хаах
IN10015
Зураг 486. Тайлант үе хаах цонх