Hi. How can we help?

3.1 Үйлдвэрлэлийн захиалга

Салбарыг 3 төрлөөр үлдэгдэлтэй болгох боломжтой. 1) Үйлдвэрлэлийн захиалга үүсгэх, 2) Худалдан авалтын захиалга үүсгэх, 3) Салбар хооронд хөдөлгөөн хийх гэсэн төрлөөр салбар, агуулахыг үлдэгдэлтэй болгох боломжтой.

3.1.1 Үйлдвэрлэлийн захиалга үүсгэх
Үйлдвэрлэлийн захиалга цонхонд өөрсдийн үйлдвэрлэдэг барааг тухайн салбарт захиалах ажил энэ цонхонд хийгдэнэ. Уг цонх нь ҮЙЛДВЭР8 процессд ашиглагдана.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Захиалгын Менежмент
Худалдан авалт
Захиалга
Үйлдвэрлэлийн захиалга
LG20008

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Салбарын төрөл, салбарын бүртгэл хийгдсэн байна. Барааны хэмжих нэгжийн бүртгэл хийнэ.

Цонхны тайлбар:

Зураг 343. Үйлдвэрлэлийн захиалга үүсгэх цонх
Хүснэгт 52. Үйлдвэрлэлийн захиалга үүсгэх бүртгэлийн талбар
Талбар
Тайлбар
Бүртгэлийн № /Зураг 88 – ын (1) хэсэг/
Бүртгэл үүсч байхад хооронд идвэхгүй байх ба бүртгэлийг үүсгэсэн хадгалсны дараа автоматаар дугаарлалт үүснэ.
Бүртгэсэн огноо* /Зураг 88– ын (1) хэсэг/
Нэвтэрсэн өдрийн огноо харагдах ба огноог өөрчлөх боломжтой.
Бүртгэсэн ажилтан /Зураг 88– ын (1) хэсэг/
Нэвтэрсэн бүртгэж байгаа ажилтны мэдээлэл автоматаар дуудагдан бөглөгдсөн байна.
Төлөв* /Зураг 88 – ын (1) хэсэг/
“Үүсгэж байна”, “Эхэлсэн”, “Хүчингүй” гэсэн төлөвлөөс сонгоно. A. “Үүсгэж байна” – үйлдвэ рлэлийн захиалгыг үүсгэж байх үед энэ төлөв дээр байх ба энэ төлөвт байгаа үед мэдээллийг өөрчлөх боломжтой байна. B. “Эхэлсэн” – гэдэг үйлдвэрлэлийн захиалгыг үүсгэсэн төлөвт шилжүүлж байна гэсэн утга. Энэ төлөвт шилжүүлсний дараа мэдээллийг өөрчлөх боломжгүй. C. “Хүчингүй” – “Үүсгэж байна” төлөвтэй үед тухайн үйлдвэрлэлийн захиалгыг хүчингүй болгох боломжтой ба энэ төлөвт шилжсэний дараа мэдээллийг өөрчлөх боломжгүй болно.
Салбарын төрөл* /Зураг 88 – ын (1) хэсэг/
Үйлдэрлэлийн захиалгыг өгч байгаа салбарын төрлийг сонгоно.
Салбар* /Зураг 88– ын (1) хэсэг/
Тухайн үйлдвэрлэсэн барааг хүлээж авах сонгосон салбарын төрөлд хамаарах салбарыг зааж өгнө.
Үйлдвэрийн код* /Зураг 88 – ын (1) хэсэг/
1 оронтой үйлдвэрийн код оруулна.
Шугамын №* /Зураг 88 – ын (1) хэсэг/
2 оронтой шугамын № оруулна.
Багцийн №* /Зураг 88– ын (1) хэсэг/
2 оронтой багцийн № оруулна.
Барааны код* /Зураг 88 – ын (1) хэсэг/
Үйлдвэрлэлийн захиалга өгөх барааг сонгож өгнө.
Х.нэгж паллет, тоо /Зураг 88 – ын (1) хэсэг/
1 паллетад багтах тоо ширхэг харагдана.
Х.нэгж багц, тоо /Зураг 88 – ын (1) хэсэг/
Багц болон хайрцагт байх барааны тоо ширхэг харагдана.
Үйлдвэрлэсэн огноо* /Зураг 88– ын (1) хэсэг/
Үйлдвэрлэлийн захиалга үүсгэж байгаа ажилтан үйлдвэрлэж эхлэх огноог оруулна.
Lot № /Зураг 88– ын (1) хэсэг/
Үйлдвэрлэлийн код, шугамын №, багцийн № -ийн мэдээллийг агуулсан Lot дугаар автоматаар үүснэ.
Өмнөх барааны тоо /Зураг 88 – ын (1) хэсэг/
Хадгалсны дараа өмнөх захиалгын барааны тоо харагдана.
Одоогийн тоо /Зураг 88– ын (1) хэсэг/
Хадгалсны дараа тухайн захиалгын тоо харагдана. Оруулсан тоогоор харагдана.
Шинээр нэмэх тоо* /Зураг 88– ын (1) хэсэг/
Шинэ үйлдвэрлэлийн захиалгын тоог бичихдээ “Х.нэгж багц, тоо” нүдэнд харагдах тоотой тааруулж, бүхэлчилж оруулна. Жишээ нь, “Х.нэгж багц, тоо” 24ш, “Х.нэгж паллет, тоо” нь 1296 ш гэж байвал 2 паллет оруулбал 2592 ш гэж оруулна.
3.1.1.1 Агуулах
Зураг 344.
Зураг 345.
3.1.1.2 Үйлдвэр
Зураг 346.
3.1.1.3 Шугам
Зураг 347.
3.1.1.4 Бараа
Зураг 348.
3.1.2 Нэмэлт үйлдлүүд
Зураг 349. Үйлдвэрлэлийн захиалгыг тоо бүхэлчлэгдэж орох

Тайлбар жишээ: 00072 дугаартай Heineken Bottle 0.33 L нэртэй бараа нь багцдаа 24 ширхэг байдаг ба 1 паллетад 1296 ш ордог. Үйлдвэрлэлийн захиалгын тоо буюу үйлдвэрлэлийн захиалга цонхны “Шинээр нэмэх тоо” нүдэнд 1300 гэж оруулсан гэж үзвэл, 1300-1296 = 4 ширхэг нь дараагийн паллетын дугаартайгаар 2 дахь мөрөнд шилжинэ. Гэхдээ уг бараа нь багцдаа 24 ширхэгтэй байдаг тул 29 ширхэг / 24 = 1.2 буюу багцаар бүхэлчлэгдэж /1 бүхэл багц буюу 24 ширхэг/ 24 ширхэг нь захиалгын мөрөнд харагдана.

3.1.2.1 Үйлдвэрийн захиалга эхлүүлэх

Зураг 350. Үйлдвэрлэлийн захиалга – Үйлдвэрийн захиалгыг эхлүүлэх
3.1.2.2 Подооны тоо нэмэх, label хэвлэх (Desktop)
Зураг 351. Үйлдвэрлэлийн захиалга – үйлдвэрлэлийн захиалгын тоо нэмэх
Зураг 352. Шинээр label хэвлэх
3.1.2.3 Үйлдвэрийн захиалгыг хүчингүй болгох/Подоон хүчингүй болгох
Зураг 354.
Зураг 355.
Зураг 356.
3.1.2.4 Нэмэлт шугам гаргах
Зураг 357.
3.1.2.5 Авдрын тооцоолол
Зураг 357.
3.1.2.6 Орлого авсан барааны лавлагаа
Зураг 357.