Hi. How can we help?

Орон нутгийн ачилт хуваарилалт хийхийн өмнө орон нутгийн ачилт төлөвлөлт хийх шаардлагатай. Орон нутгийн ачилт төлөвлөлт цонхонд төлөвлөлтийг хийх ба уг цонхноос ачилт хуваарилалт үүсгэх боломжтой. Уг цонх нь ОРОН НУТАГ БАРАА ТАТАХ –д ашиглагдана.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Ложистикийн Менежмент
Ложистик
Түгээлт
Орон нутгийн ачилт төлөвлөлт
LG20011

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Салбарын бүртгэл болон барааны бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 249. Орон нутгийн ачилт төлөвлөлт
Зураг 250. Орон нутгийн ачилт төлөвлөлт – Ачилтын төлөвлөгөө
Талбар
Тайлбар
Шүүлт /Зураг 308 (1) хэсэг/
“Төлөвлөж байна” төлөвтэй хадгалагдсан Орон нутгийн ачилт төлөвлөлтийг бүртгэлийн № -аар шүүж хайх боломжтой.
Шинэ төлөвлөлт үүсгэхэд оруулах мэдээлэл /Зураг 308 (1) хэсэг/
Функционал товчноос НЭМЭХ товчийг дарахад 1) Бүртгэсэн огноо – тухайн нэвтэрсэн өдрийн огноо дуудагдана, 2) Бүртгэсэн ажилтан – бүртгэл үүсгэж буй ажилтны мэдээлэл харагдана, 3) Төлөвлөгөөт сар – бүртгэж буй ажилтан сонгоно, 4) Салбар – төлөвлөлт хийж буй салбарыг зааж өгнө, 5) Төлөв – төлөвлөж байна, төлөвлөлт хийсэн, хүчингүй болсон төлөвөөс сонгож өгнө, 6)
7 хоногоор хуваарилах хувь /Зураг 308(2) хэсэг/
7 хоногоор хуваарилах хувь – 5 7 хоног байх ба эдгээр 7 хоногуудад ямар хувьтайгаар ачилт хийхийг зааж өгөх ба нийлбэр нь 100% байна.
Сарын төлөвлөгөө, 7 хоногийн төлөвлөгөө /Зураг 308 (3) хэсэг/
Орон нутгийн ачилт төлөвлөлт цонх нь Сарын төлөвлөгөө, 7 хоногийн төлөвлөгөө гэсэн үндсэн 2 таб цонхтой байна. A) Сарын төлөвлөгөө – уг таб цонхонд үндсэн төлөвлөлтийг хийнэ. B) 7 хоногийн төлөвлөгөө – Сарын төлөвлөлтөөс мэдээлэл орж ирнэ.
Барааны мэдээлэл /Зураг 308(4) хэсэг/
Барааны мэдээлэл харагдах ба тухайн салбар хүргэлт хийхээр төлөвлөж буй барааг сонгон мэдээллийг оруулж төлөвлөлт хийнэ.
FRCST /Зураг 308 (5) хэсэг/
Тухайн сарын төлөвлөж буй буюу таамаглаж буй хувийг оруулна.
Ачилтын төлөвлөгөө /Зураг 309 (6) хэсэг/
FRCST буюу Зураг*-ийн (5) хэсэгт үзүүлсэн хэсгийн мэдээллийг оруулахад уг хэсгийн мэдээлэл автоматаар бүртгэгдэнэ.
Нэмэлт – Захиалга үүсгэх /Зураг 309 (7) хэсэг/
Зураг*,*-ийн үзүүлснээр НЭМЭЛТ функционал товч дээр дарж 7 хоногоор захиалга үүсгэх боломжтой.
Зураг 251.Орон нутгийн ачилт төлөвлөлт - Last stock %, FRCST оруулах
Зураг 252. Орон нутгийн ачилт төлөвлөлт – Ачилтын төлөвлөлт
Зураг 253. Орон нутгийн ачилт төлөвлөлтөөс захиалга үүсгэх

Орон нутгийн ачилт хуваарилалт хийхийн өмнө орон нутгийн ачилт төлөвлөлт хийх шаардлагатай. Орон нутгийн ачилт төлөвлөлт цонхонд төлөвлөлтийг хийх ба уг цонхноос хөдөлгөөний захиалга үүсгэх боломжтой. Уг цонх ОРОН НУТАГ БАРАА ТАТАХ процессд ашиглагдана.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Ложистикийн Менежмент
Бараа материал
Хөдөлгөөн
Хөдөлгөөний захиалга
IN20020

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Орон нутгийн ачилт төлөвлөлт хийж “Төлөвлөлт хийсэн” төлөвт оруулан хадгалсан байна.

Цонхны тайлбар:

Зураг 254. Хөдөлгөөний захиалга – Орон нутгийн ачилт төлөвлөлт

2.4.2.1 Орон нутгийн агуулахын нярав захиалгын тоог хянах, өөрчлөх

Орон нутгийн ачилт төлөвлөлтөөс гарсан хөдөлгөөний захиалгын тоо буюу орон нутгийн агуулахын няравын агуулах руу шилжих очих барааны тоог орон нутгийн агуулахын нярав хянаж, санал оруулах үйлдлийг Хөдөлгөөний захиалга цонхонд хийнэ. Уг цонхонд хийгдэх үйлдэл ОРОН НУТАГ БАРАА ТАТАХ процессд ашиглагдана.

Зураг 255. Орон нутгийн агуулахын нярав хөдөлгөөний захиалгыг тоо хэмжээ хянах, өөрчлөх
Зураг 256. Хөдөлгөөний захиалгын жагсаалт цонх /Хөдөлгөөний захиалга “Шижлүүлэх #”/
Хүснэгт 109. Зураг * Хөдөлгөөний захиалгын жагсаалт цонхны талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Шилжүүлгийн огноо /Зураг 315 (1) хэсэг/
Ачилт үүсгэсэн өдрийн огноогоор шүүлт хийнэ.
Хөдөлгөөний төлөв /Зураг 315 (3) хэсэг/
“Хүлээгдэж байна”, “Дутуу хүлээж авсан”, “Бүрэн хүлээж авсан”, “Бүгд” гэсэн хөдөлгөөний төлөвөөс сонгож шүүлт хийх боломжтой.
Төрөл /Зураг 315 (3) хэсэг/
“Захиалж байна”, “Захиалсан”, “Бүгд” гэсэн захиалгын төлөвөөс сонгож шүүлт хийх боломжтой. A. “Захиалга хийж байна”: уг төлөв нь Хөдөлгөөний захиалга хийгдэж байгаа үеийг харуулах ба уг төлөвтэй хөдөлгөөний захиалгын мэдээллийг өөрчлөх боломжтой. B. “Захиалга хийсэн”: уг төлөв нь хөдөлгөөний захиалга хийгдсэн утгыг илэрхийлнэ. Уг төлөвт оруулсны дараа мэдээллийг өөрчлөх боломжгүй болж, хөдөлгөөн хийхэд бэлэн болно.
Барааны код /Зураг 315 (3) хэсэг/
Тухайн бараа орсон захилгаар шүүх боломжтой.
Салбар / Хаанаас/ /Зураг 315 (3) хэсэг/
Аль салбараас барааг шилжүүлэх салбараар шүүлт хийж өгнө.
Салбар (Хаашаа) /Зураг 315 (2) хэсэг/
Орон нутгийн агуулахын няравын харьяалагдах агуулах буюу салбараар шүүлт хийх боломжтой. Орон нутгийн агуулахын нярав өөрийн хамаарах салбарыг уг нүдэнд сонгож өгч шүүлт хийж өөрийн хянах, өөрчлөх “Захиалга хийж байна” төлөвтэй захиалгыг шүүн дуудна. Орон нутгийн агуулахын нярав өөрт хамааралтай салбарын захиалгыг хянаж, өөрчилсний дараа төлөвийг ӨӨРЧИЛЖ БОЛОХГҮЙ гэдгийг анхаарна уу.
Зураг 257. Хөдөлгөөний захиалгын тоог өөрчлөх
Хүснэгт 110. Орон нутгийн агуулахын няравын Хөдөлгөөний захиалга цонхны холбогдох хэсгийн талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Салбарын үлдэгдэл /Зураг 316 (1) хэсэг/
Орон нутгийн агуулахын няравын харьяалагдах агуулахын үлдэгдэл харагдана.
Замд яваа тоо /Зураг 316 (1) хэсэг/
Тухайн орон нутгийн салбар руу ачигдаж орлогдож аваагүй буюу байгаа захиалгын тоо энэ баганад харагдана.
Нийт үлдэгдэл /Зураг 316 (1) хэсэг/
Салбарын үлдэгдэл дээр Замд яваа тоог нэмсэн дүн
Төлөвлөсөн тоо /Зураг 316 (2) хэсэг/
Орон нутгийн ачилт төлөвлөлтөөс гарсан тоо
Захиалсан тоо /Зураг 316 (2) хэсэг/
Уг баганад эхэлж орж ирэхдээ “Төлөвлөсөн тоо” баганын үлдэгдэлтэй адил тоогоор орж ирнэ. Өөрчлөх шаардлагатай бол “Захаилга хийж байна” төлөвтэй байгаа үед өөрчилж болох ба өөрчилсний дараа хадгалсан тоо ширхэгээр хадгалагдана. Захиалсан тоо баганын тоо ширхэг нь хөдөлгөөн хийх цонхонд очно.
Зөрүү тоо /Зураг 316 (2) хэсэг/
Төлөвлөсөн тооноос Захиалсан тоо баганы тоог хассан дүн. Өөрөөр хэлбэл 1) Зөрүү тоо баганы тоо хасах дүнтэй байвал захиалсан тоо нь төлөвлөсөн дүнгээс их байна, эсрэгээрээ 2) Зөрүү тоо баганы тоо эерэг утгатай байвал захиалсан тоо нь төлөвлөсөн дүнгээс бага байна гэсэн утга болно. 3) Зөрүү тоо баганы дүн тэг утгатай байвал хөдөлгөөн хийгдэх тоо нь орон нутгийн ачилт төлөвлөлтийн дагуу хийгдэж байна гэж ойлгоно.

Хүргэлтийн хуваарь цонх нь түгээгчийн болон орон нутаг руу хүргэлт хийх хуваарийг гаргахад ашиглагдана.
Уг цонхонд хийгддэг үйлдэл АЖИЛТАН1, ОРОН НУТАГ БАРАА ТАТАХ3 процессд ашиглагдана.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Ложистикийн Менежмент
Ложистик
Түгээлт
Хүргэлтийн хуваарь
LG10008

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Түгээгчийн бүртгэл хийгдсэн байна. Түгээгчийн бүртгэлд түгээгчээс гадна, VAN –ын бүртгэлийг хийсэн байна.
2. Ажилтны бүртгэл хийсэн байна.
3. Жолоочийн бүртгэл хийсэн байна.
4. Тээврийн хэрэгслийн бүртгэл хийсэн байна.
5. Ажилтны бүтгэлд ачигчийг бүртгэсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 258. Хүргэлтийн хуваарь цонх
Хүснэгт 111. Хүргэлтийн хуваарь үүсгэхэд талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Түгээгчийн код /Зураг 317 (2) хэсэг/
Баганы нүдний дэлгэрэнгүй цэс товчийг дарахад Зураг *-д үзүүлсэн түгээгчийн бүртгэлээс сонгоно. Уг цонхноос мэдээллийг сонгоход 1) Түгээгчийн код, 2) Түгээгчийн нэр, 3) Ажилтны код, 4) Ажилтны нэр, 5) Хуваарийн огноо баганы мэдээлэл бөглөгдөнө. (Энэхүү мэдээлэл нь Түгээгчийн бүртгэл цонхны мэдээллээс дуудагдана.)
Хүргэлтийн огноо /Зураг 317 (1) хэсэг/
Уг нүдэнд хүргэлт хийх огноог оруулна. Уг хүргэлт хийхээр оруулсан огноо болон Хүргэлтийн хуваарьт харгалзаж буй жолооч, ачиг, тээврийн хэрэгслийн мэдээлэл нь “Хөдөлгөөний ачилт хуваарилалт” цонхны тээврийн хэрэгсэл хэсэгт дуудагдан харагдана.
Маршрутын код /Зураг 317 (2) хэсэг/
Баганы нүдний дэлгэрэнгүй цэс товчийг дарахад Зураг *-д үзүүлсэн түгээгчийн бүртгэлээс сонгоно. Уг цонхноос мэдээллийг сонгоход 1) Маршрутын код, 2) Маршрутын нэр баганы мэдээлэл бөглөгдөнө. (Энэхүү мэдээлэл нь Маршрутын бүртгэл цонхны мэдээллээс дуудагдана.)
Жолоочийн код /Зураг 317 (2) хэсэг/
Баганы нүдний дэлгэрэнгүй цэс товчийг дарахад Зураг *-д үзүүлсэн түгээгчийн бүртгэлээс сонгоно. Уг цонхноос мэдээллийг сонгоход 1) Жолоочийн код, 2) Жолоочийн нэр баганы мэдээлэл бөглөгдөнө. (Энэхүү мэдээлэл нь Жолоочийн бүртгэл цонхны мэдээллээс дуудагдана.)
Тээврийн хэрэгслийн код /Зураг 317 (2) хэсэг
Баганы нүдний дэлгэрэнгүй цэс товчийг дарахад Зураг *-д үзүүлсэн Тээврийн хэрэгслийн бүртгэлээс сонгоно. Уг цонхноос мэдээллийг сонгоход 1) Тээврийн хэрэгслийн код, 2) Тээврийн хэрэгслийн нэр баганы мэдээлэл бөглөгдөнө. (Энэхүү мэдээлэл нь Тээврийн хэрэгсэл бүртгэл цонхны мэдээллээс дуудагдана.)
Ачигчийн код /Зураг 317 (2) хэсэг
Баганы нүдний дэлгэрэнгүй цэс товчийг дарахад Зураг *-д үзүүлсэн цонхноос ачигчийн мэдээллйг сонгоход 1) Ачигчийн код, 2) Ачигчийн нэр баганы мэдээлэл бөглөгдөнө.

Орон нутгийн ачилт хуваарилалт хийхийн өмнө орон нутгийн ачилт төлөвлөлт хийх шаардлагатай. Орон нутгийн ачилт төлөвлөлт цонхонд төлөвлөлтийг хийх ба уг цонхноос ачилт хуваарилалт үүсгэнэ. Уг цонх нь ОРОН НУТАГ БАРАА ТАТАХ3 процессд ашиглагдана.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Барааны Менежмент
Бараа материал
Хөдөлгөөн
Хөдөлгөөний хийх
IN20003

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Хөдөлгөөний захиалга “Захиалга хийсэн” төлөвтэй хадгалагдсан байна.

Цонхны тайлбар:

Зураг 259. Хөдөлгөөн хийх цонх
Хүснэгт 112. Шинэ хөдөлгөөн үүсгэхэд бөглөх талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Огноо /Зураг 318 (1) хэсэг/
Хөдөлгөөн үүсгэж буй өдрийн огноог сонгож өгнө.
Ажилтан /Зураг 318 (1) хэсэг/
Хөдөлгөөн үүсгэж буй ажилтны мэдээлэл харагдана.
Төрөл /Зураг 318 (1) хэсэг/
“Нэг алхамт”, “Хоёр алхамт” төрлөөс сонгож зааж өгнө.
JDE төрөл /Зураг 318 (1) хэсэг/
“Агуулах, Бөөний төв”, “Агуулахаас түгээгч”, “Түгээгчээс борлуулалт”, “Түгээгчээс агуулах” гэсэн JDE төрлөөс аль тохирохыг сонгож өгнө.
Захиалгын №: /Зураг 318 (1) хэсэг/
Энэ хэсэгт хөдөлгөөний захиалгаас үүсгэгдсэн захиалгын №-ийг дуудаж өгнө. Хөдөлгөөний захиалгаас дуудаж хөдөлгөөн хийхдээ НЭМЭХ товч дарсны дараа “Захиалгын №” нүдэнд хөдөлгөөний захиалгын дугаарын сонгож тухайн хөдөлгөөний захиалгыг хөдөлгөөн хийх цонхонд дуудна. Хэрэв хөдөлгөөний захиалгаас бус, шууд хөдөлгөөн үүсгэхдээ уг нүдний мэдээллийг ашиглахгүй.
Салбар (Хаанаас) /Зураг 318 (1) хэсэг/
Аль салбараас хөдөлгөөний хийгдэж байгааг зааж өгнө. Хэрэв “Захиалгын №” нүдний мэдээллийг сонгож өгсөн буюу хөдөлгөөний захиалгаас хөдөлгөөн хийж байгаа бол уг нүдний мэдээлэл хөдөлгөөний захиалгаас бөглөгдөнө.
Салбар (Хаашаа) /Зураг 318 (1) хэсэг/
Аль салбар руу хөдөлгөөний хийгдэж байгааг зааж өгнө. Хэрэв “Захиалгын №” нүдний мэдээллийг сонгож өгсөн буюу хөдөлгөөний захиалгаас хөдөлгөөн хийж байгаа бол уг нүдний мэдээлэл хөдөлгөөний захиалгаас бөглөгдөнө.
Тээврийн хэрэгсэл /Зураг 318 (1) хэсэг/
Тухайн сонгосон захиалгын тээвэрлэлтийг хийх тээврийн хэрэгслийн сонголт жагсаалт харагдана.
Жолооч /Зураг 318 (1) хэсэг/
Тухайн хөдөлгөөнийг тээвэрлэх жолоочийг сонгож өгөх боломжтой.
Төлөв /Зураг 318 (1) хэсэг/
“Хөдөлгөөн хийж байна”, “Хөдөлгөөн хийсэн” төлөвөөс сонгож хадгална. Хэрэв “Хөдөлгөөн хийж байна” төлөвт хадгалвал мэдээлэл хадгалагдах ба өөрчлөх боломжтой байна. Гэхдээ ачилт хуваарилалтанд орж ирэхгүй. “Хөдөлгөөн хийсэн” төлөвт хадгалбал хөдөлгөөн хийгдэх ба ачилт хуваарилалтанд харагдана. Мөн мэдээллийг өөрчлөх боломжгүйг анхаарна уу.
2.4.4.1 Хөдөлгөөний захиалгаас хөдөлгөөн үүсгэх
Зураг 260. Хөдөлгөөний захиалгаас хөдөлгөөн хийх цонх

Орон нутгийн ачилт төлөвлөлтийн хөдөлгөөний захиалга үүссэний дараа орон нутгийн ачилт хуваарилалтыг уг цонхонд хийнэ. Уг цонх нь ОРОН НУТАГ БАРАА ТАТАХ3 цонхонд ашиглагдана.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Ложистикийн Менежмент
Ложистик
Түгээлт
Орон нутгийн ачилт хуваарилалт
WS20026

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Орон нутгийн ачилт төлөвлөлтийн хөдөлгөөний захиалга үүссэн байна.
2. Тээврийн хэрэгслийн бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 261. Хөдөлгөөний ачилт хуваарилах

Ачилтын хуваарилах цонхны бүтэц:

Ачилт хуваарилах цонхны хуваарилаагүй захиалга табны цонхны бүтцийн тайлбарыг Хүснэгт 113-ээс харна уу.

Хүснэгт 113. Ачилт хуваарилах цонхны бүтцийн тайлбар

Талбар
Тайлбар
Шүүлт хийх хэсэг /Зураг 320 (1) хэсэг/
Ачилтын хуваарилалт хийх захиалгыг шүүлт хийж харах хэсэг
Хуваарилаагүй захиалга /Зураг 320 (2) хэсэг/
Сонгох боломжтой боловсруулагдсан захиалгын жагсаалт харагдана.
Тээврийн хэрэгсэл /Зураг 320 (3) хэсэг/
Тухайн сонгосон захиалгын тээвэрлэлтийг хийх тээврийн хэрэгслийн сонголт жагсаалт харагдана.
Хуваарилах захиалгын дашборд /Зураг 320 (4) хэсэг/
Тухайн ачилтанд хуваарилж буй захиалгуудын жин, хайрцаг савны хэмжээ, нийт захиалгаас сонгогдсон захиалга, тухайн өдрийн захиалгын тоо зэргийг харуулна.
Тээврийн хэрэгслийн дашборд /Зураг 320 (5) хэсэг/
Нийт зөвшөөрөгдсөн даац, сонгогдсон хэмжээ, нийт хэмжээг харуулна.

Шүүлт:

Боловсруулалт хийгдсэн захилагыг Ачилт хуваарилах цонхонд дуудаж харахын тулд доорх Хүснэгт *-д үзүүлсэн шүүлт хэсэгт мэдээлийг оруулж хайна.

Талбар
Тайлбар
Биелүүлэх огноо /Зураг 320 (1) хэсэг/
Захилга биелүүлэх огноогоор шүүлт хийнэ. Энэ нүдний мэдээллийг заавал зөөнө.
Захиалгын төрөл /Зураг 320 (1) хэсэг/
1) Шууд хүргэлт, 2) Гэнэтийн, 3) Энгийн, 4) Бөөний, 5) Бүгд төрлөөс сонгоно.
Борлуулалтын хэлбэр /Зураг 320 (1) хэсэг/
1) Түгээгчийн борлуулалт, 2) Гэрээтийн борлуулалт, 3) Орон нутгийн борлуулалт, 4) Хотын бөөний борлуулалт, 5) VAN-ын борлуулалт хэлбэрээс сонгоно. Энэ нүдний мэдээллийг заавал сонгож өгнө.
Захиалгын систем /Зураг 320 (1) хэсэг/
Захиалгыг нийлүүлэх агуулахыг сонгож өгнө. Энэ нүдний мэдээлийг заавал сонгож өгнө.
Харилцагчийн ангилал /Зураг 320 (1) хэсэг/
Харилцагчийн ангилалаар шүүлт хийнэ
Харилцагч /Зураг 320 (1) хэсэг/
Тухайн захиалгыг өгсөн харилцагчаар шүүлт хийнэ.
Салбарын төрөл /Зураг 320 (1) хэсэг/
Тухайн захиалга нийлүүлэгдэх салбарын төрлөөр шүүлт хийнэ.
Салбар /Зураг 320 (1) хэсэг/
Тухайн захиалгыг нийлүүлэх салбар/агуулах/-аар шүүлт хийнэ.
Яаралтай эсэх /Зураг 320 (1) хэсэг/
Худалдааны төлөөлөгч борлуулалтын захиалга авахдаа өөрийн таблет дээр “Яаралтай эсэх” чекийг сонгосон буюу яаралтай биелүүлэх шаардлагатай захиалгаар шүүж болно.

Хөдөлгөөний ачилт хуваарилах:

Зураг 262. Хөдөлгөөний ачилт хуваарилах

Хуваарилагдсан захиалга

Зураг 263. Хөдөлгөөний ачилт хуваарилах – Хуваарилагдсан захиалга
Зураг 264. Хөдөлгөөний ачилт хуваарилалтаас хөдөлгөөн үүсгэх