Хөдөлгөөний захиалга цонхонд 1) Энгийн, 2) Бөөний төвийн захиалга, 3) Зөөх заавар 4) Агуулах хоорондын захиалга гэсэн захиалгын төрлийн хөдөлгөөнийг хийнэ. Захиалгын дугаарыг дуудаж хөдөлгөөний захиалга буюу хөдөлгөөн үүсгэх боломжтой ба мөн шинээр хөдөлгөөний захиалга үүсгэх боломжтой. Хөдөлгөөний захиалга цонх нь АГУУЛАХ БАРАА ТАТАХ, ОРОН НУТАГ БАРАА ТАТАХ процессд ашиглагдана.
Хөдөлгөөний захиалга цонхонд хөдөлгөөн хийх захиалга үүсгэнэ.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Барааны Менежмент | Бараа материал | Хөдөлгөөн | Хөдөлгөөний захиалга | IN20020 |
Цонхны тайлбар:
Шинээр хөдөлгөөний захиалга үүсгэхэд ашиглах цонх
2.3.2.1 Хөдөлгөөн хийх агуулахын салбарыг шалгах
Талбар | Тайлбар |
---|---|
Шилжүүлэх №
/Зураг 305-ийн (2) хэсэг/
| Үүссэн захиалгыг сонгож өгнө. Хөдөлгөөний захиалга цонхонд нэвтрэхэд уг нүд идэвхтэй байх ба уг нүдэнд дарахад Зураг *-д үзүүлсэн цонх гарч ирнэ. Уг цонхноос захиалгыг сонгоход хөдөлгөөний захиалга цонхонд хөдөлгөөн хийх захиалга дуудагдана. |
Огноо
/Зураг 305-ийн (2) хэсэг/
| Хөдөлгөөний захиалга үүсгэж байгаа өдөр ба системд нэвтэрсэн өдөр автоматаар дуудагдсан байна. Уг огноог өөрчлөн сонгох боломжтой. |
Ажилтан
/Зураг 305-ийн (2) хэсэг/
| Хөдөлгөөний захиалга үүсгэж байгаа ажилтан буюу уг цонхонд захиалга үүсгэхээр нэвтэрсэн ажилтны мэдээлэл дуудагдан харагдана. |
Тайлан үе
/Зураг 305-ийн (2) хэсэг/
| Нэвтэрч буй үеийн тайлант үе автоматаар дуудагдах харагдах ба өөрчлөх боломжгүй. |
Захиалгын төрөл
/Зураг 305-ийн (2) хэсэг/
| Захиалгын төрөл нүдэнд 1) Энгийн, 2) Орон нутгийн ачилт, 3) Зөөх заавар гэсэн захиалгын төрлөөс сонгоно:
A) Энгийн – Орон нутгийн ачилт, зөөх заавраас бусад худалдан авалтын болон борлуулалтын захиалгыг уг хөдөлгөөний захиалгаар хийнэ.
B) Бөөний төвийн захиалга – Бөөний төвийн хөдөлгөөний захиалга хийх бол уг төлөвийг сонгоно.
C) Зөөх заавар – Тухайн агуулах дотроо байршил солих хөдөлгөөний захиалгыг уг төрлөөр хийнэ. |
Салбар (Хаанаас)
/Зураг 305-ийн (2) хэсэг/
| Аль салбараас тухайн хөдөлгөөн хийгдэж буй захиалганд орсон барааг авахыг зааж өгнө. |
Салбар (Хаашаа)
/Зураг 305-ийн (2) хэсэг/
| Аль салбарт тухайн захиалгыг шилжүүлж байгааг зааж өгнө. |
Захиалгын төлөв
/Зураг 305-ийн (2) хэсэг/
| “Захиалж байна”, “Захиалга хийсэн” гэсэн 2 төлөвтэй ба “Захиалга хийсэн” төлөвт хөдөлгөөний захиалга хадгалснаар хөдөлгөөний захиалга хийгдэнэ. “Захиалж байна” төлөвт хөдөлгөөний захиалгыг хадгалж болох ба уг төлөвт байх үед мэдээллийг өөрчлөх боломжтой.
“Захиалга хийсэн” төлөвт хадгалсан буюу хөдөлгөөний захиалга үүсгэсний дараа мэдээллийг өөрчлөх боломжгүй тул, “Захиалга хийсэн” төлөвт оруулж хадгалахаас өмнө мэдээллээ сайн хянах хэрэгтэй.
|
Тээврийн хэрэгсэл
/Зураг 305-ийн (2) хэсэг/
| Тээврийн хэрэгсэл нүдэнд дарахад тээврийн хэрэгслийн бүртгэлтэй цонх гарч ирэх ба уг цонхноос тээврийн хэрэгслийг сонгож өгнө. Тээврийн хэрэгсэл болон жолооч нүд нь орон нутгийн ачилт, гэрээтийн борлуулалт хийгдэх үед ашиглагдана. |
Жолооч
/Зураг 305-ийн (2) хэсэг/
| Тухайн хөдөлгөөний захиалгыг хүргэлт хийх жолоочийг сонгож өгнө. Тээврийн хэрэгсэл болон жолооч нүд нь орон нутгийн ачилт, гэрээтийн борлуулалт хийгдэх үед ашиглагдана. |
Биелүүлэх огноо
/Зураг 305-ийн (2) хэсэг/
| Биелүүлэх огноог оруулж өгнө. |
JDE төрөл
/Зураг 305-ийн (2) хэсэг/
| Тухайн хөдөлгөөний захиалга нь аль JDE төрөлд хамаарахыг сонгож өгнө. |
Хөдөлгөөний төлөв
/Зураг 305-ийн (2) хэсэг/
| Уг хөдөлгөөний захиалга “Захиалга хийгдсэн” төлөвт шилжсэний дараа хөдөлгөөн хийх цонхонд байх хөдөлгөөний төрлийг харуулна. |
Хөдөлгөөний захиалга үүсгэхдээ Захиалж байна төлөвтэй хадгалсан тохиолдолд тухайн захиалгыг дуудан бараа нэмэх, захиалгыг засах боломжтой.
Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:
Хөдөлгөөний захиалга үүсгэсэн байна.
“Захиалга хийж байна” төлөвт байх үед хөдөлгөөний захиалгыг мэдээллийг өөрчлөх боломжтой. “Захиалга хийсэн” төлөвт шилжсэний дараа өөрчлөх боломжгүйг анхаарна уу.
Цонхны тайлбар: