Hi. How can we help?

VAN –аар ажиллах ажилтны системийн тохиргоог систем менежер модулийн Хэрэглэгчийн бүртгэлд тохируулж өгнө. Уг цонхонд VAN –ийг тохируулж өгснөөр таблетад нэвтрэхэд VAN-д харагдах, ашиглах цэс бүхий дэлгэцэнд нэвтрэх боломжтой болно.

Ultimate ERP систем дээр ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Код
Системийн менежмент
Систем менежер
Бүртгэл
Хэрэглэгч
SM10001

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Ажилтны бүртгэлийг хийсэн байна.
2. Гэрээ байгуулж, баталсан байна.

Цонхны тайлбар:

Зураг 57. Хэрэглэгчийн бүртгэлээс – Ложистикийн төрлийг тохируулж өгөх
Зураг 58. VAN –ийн хэрэглэгчийн бүлгийг тохируулах

1.8.2.1 VAN-ийг түгээгч бүртгэх цонхонд бүртгэх

VAN-ийг худалдааны төлөөлөгч болон түгээчийн бүртгэлд хоёуланд нь бүртгэл хийж өгдөг. Түгээгчээр бүртгэхдээ “Түгээгчийн бүртгэл” цонхонд бүртгэж өгнө. Уг цонхонд түгээгчийг бүртгэхээс гадна, бүртгэгдсэн түгээгчийн мэдээллийг өөрчлөх, устгах боломжтой.

Ultimate ERP систем дээр ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Код
Ложистикийн менежмент
Ложистик
Түгээлт
Түгээгч бүртгэх
LG30008

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. VAN-ны ажилтныг ажилтны бүртгэлд бүртгэсэн байна.
2. Хэрэглэгчийн эрх үүсгэж, “Ложистик төрөл” нүдний мэдээлэлд VAN сонголтыг тохируулж өгсөн байна.

Цонхны тайлбар:

Зураг 59. Түгээгч бүртгэх цонх

Хүснэгт 35. Түгээгчийн бүртгэл цонхонд VAN –ийг бүртгэх бүртгэлийн талбрын тайлар

Талбар
Тайлбар
Түгээлтийн код /Зураг 59 (1) хэсэг/
Түгээгчийн цонхонд бүртгэж буй VAN-ны кодыг оруулна. Энэхүү оруулсан код нь VAN өөрийн эрхээр табд нэвтрэхэд харагдана. Түгээчийн код нүдэнд оруулсан мэдээлэл хадгалсны дараа өөрчлөх боломжгүй байдаг тул анхааралтай оруулна уу.
Ажилтны код /Зураг 59 (1) хэсэг/
Уг нүдний зүүн захад байх гурван цэг буюу дүрстэй хэсэгт дарахад ажилтны бүртгэлийн цонх гарч ирэх ба VAN –аар ажиллах ажилтныг сонгож өгнө. Уг нүдний мэдээллийг сонгохонд 1) Ажилтны код, 2) Нэр, 3) Овог, 4) Регистр нүдний мэдээлэл дуудагдан автоматаар бөглөгдөнө.
Утас /Зураг 59 (1) хэсэг/
Түгээгчийн утасны дугаарыг оруулна.
Хаяг /Зураг 59 (1) хэсэг/
Түгээгчийн гэрийн хаяг
Эхэлсэн /Зураг59 (1) хэсэг/
Түгээгчээр ажиллаж эхэлж байгаа огноог оруулна.
Нэмэлт /Зураг 59 (1) хэсэг/
Тухайн түгээгчээр бүртгэж байгаа ажилтны, ажилтны бүртгэл дээрх албан тушаал нь энэ нүдэнд автоматаар дуудагдан харагдах ба арилгах, өөрчлөх боломжтой.
Идэвхтэй эсэх /Зураг 59 (1) хэсэг/
Энэ чекийг сонгон хадгалвал бусад цонхонд түгээгчийн бүртгэл ашиглагдах боломжтой болно. Хэрэв чеклэхгүй хадгалвал ТҮГЭЭГЧИЙН БҮРТГЭЛ цонхонд хадгалагдах ба бусад цонхонд ашиглах боломжгүй байна.

1.8.2.2 VAN-ийг түгээгчийн үндсэн тохиргоо цонхонд бүртгэх

Уг цонхонд VAN –ийг түгээгчийн үндсэн тохиргоо цонхонд Агуулахын үндсэн салбар, борлуулалтын агуулах, түгээгчийн үндсэн салбар, буцаалт, авдар, шилний буцаалтын агуулахын тохиргоог хийж өгнө.

Ultimate ERP систем дээр ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Код
Ложистикийн менежмент
Ложистик
Түгээлт
Түгээгчийн тохиргоо
***

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. VAN-ийг түгээгчээр бүртгэсэн байна.
2. Салбар, агуулахыг бүртгэж өгсөн байна.

Цонхны тайлбар:

Зураг 60. VAN-ийг түгээгчийн тохиргоо цонхонд бүртгэх

1.8.3.1 VAN-ийг худалдааны төлөөлөгчийн бүртгэлд бүртгэх

VAN-ийг худалдааны төлөөлөгч цонхонд давхар бүртгэж өгснөөр VAN борлуулалт хийх, маршрутын дагуух зоны харилцагч нарын мэдээлэлд хандах боломжтой болно.

Ultimate ERP систем дээр ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Код
Мастер дата
Борлуулалт
Худалдааны төлөөлөгч
ХТ бүртгэх
LG30007

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. VAN-ны ажилтныг ажилтны бүртгэлд бүртгэсэн байна.
2. Хэрэглэгчийн эрх үүсгэж, “Ложистик төрөл” нүдний мэдээлэлд VAN сонголтыг тохируулж өгсөн байна.

Цонхны тайлбар:

Зураг 61. Худалдааны төлөөлөгч бүртгэл цонхонд VAN бүртгэх
Хүснэгт 36. Түгээгчийн бүртгэл цонхонд VAN –ийг бүртгэх бүртгэлийн талбрын тайлар
Талбар
Тайлбар
ХТ-ын код /Зураг 61 (1) хэсэг/
ХТ-ын код нүдэнд худалдааны төлөөлөгчийн кодыг оруулна. Түгээчийн код нүдэнд оруулсан мэдээлэл хадгалсны дараа өөрчлөх боломжгүй байдаг тул анхааралтай оруулна уу.
Ажилтны код /Зураг 61 (1) хэсэг/
Уг нүдний зүүн захад байх гурван цэг буюу дүрстэй хэсэгт дарахад ажилтны бүртгэлийн цонх гарч ирэх ба VAN –аар ажиллах ажилтныг сонгож өгнө. Уг нүдний мэдээллийг сонгохонд 1) Ажилтны код, 2) Нэр, 3) Овог, 4) Регистр нүдний мэдээлэл дуудагдан автоматаар бөглөгдөнө.
Утас /Зураг 61 (1) хэсэг/
Түгээгчийн утасны дугаарыг оруулна.
Хаяг /Зураг 61 (1) хэсэг/
Худалдааны төлөөлөгчийн утсыг оруулах ба зөвхөн тоо оруулна.
Эхэлсэн /Зураг 61 (1) хэсэг/
Худалдааны төлөөлөгчөөр ажилласан огноог оруулна.
Нэмэлт /Зураг 61 (1) хэсэг/
Нэмэлт хэсэгт уг бүртгэлтэй холбоотой нэмэлт тайлбар, мэдээллийг оруулна.
1.8.3.2 VAN-ийг худалдааны төлөөлөгчийн ХТ-ийн тохиргоонд бүртгэх

Ultimate ERP систем дээр ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Код
Борлуулалтын менежмент
Борлуулалт
Худалдааны төлөөлөгч
ХТ – ийн тохиргоо
***

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. VAN-ны ажилтныг ажилтны бүртгэлд бүртгэсэн байна.
2. ХТ бүртгэлд VAN –ийг бүртгэж өгсөн байна.

Цонхны тайлбар:

Зураг 62. VAN-ийг ХТ-ийн тохиргоо цонхонд бүртгэх
Хүснэгт 37. VAN-ийг ХТ –ийн тохиргоонд бүртгэхэд оруулах талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Худалдааны төлөөлөгчийн код /Зураг 62/
Худалдааны төлөөлөгчийн код нүдний зүүн захад байх дүрстэй хэсэгт дарахад Худалдааны төлөөлөгчийн бүртгэлийн цонх гарч ирэх ба уг цонхноос худалдааны төлөөлөгчөөр сонгосон VAN –ийг сонгоход 1) Худалдааны төлөөлөгчийн код, 2) Худалдааны төлөөлөгчийн нэр, 3) Ажилтны нэр нүдний мэдээлэл автоматаар дуудагдан орно.
Салбарын төрлийн код /Зураг 62 (1) хэсэг/
Салбарын төрлийн код нүдний мэдээллийг сонгоход 1) Салбарын төрлийн код, 2) Салбарын төрлийн нэр нүдний мэдээлэл дуудагдан автоматаар бөглөгдөнө.
Бараа харагдах загвар код /Зураг 62 (2) хэсэг/
VAN-нд харагдах барааны харагдах загварын сонгож өгнө. Багаа харагдах загвар нэр нүдний мэдээллийг сонгоход 1) Бараа харагдах загвар код, 2) Бараа харагдах загвар нэр баганы мэдээлэл дуудагдан автоматаар бөглөгдөнө.
Төрөл /Зураг 62 (3) хэсэг/
Түгээгчийн борлуулалт, Гэрээтийн борлуулалт, Хөдөөний борлуулалт, Хотын бөөний төв, VAN-ын борлуулалт төрлөөс VAN-ын борлуулалт төрлийг сонгоно.
Борлуулалтын авлагын данс /Зураг 62 (4) хэсэг/
Борлуулалтын авлагын дансыг тохируулж өгнө.
Борлуулалтын авлагын дэд данс /Зураг 62 (4) хэсэг/
Борлуулалтын авлагын дансанд хамаарах дэд дансыг сонгож өгнө.
Тайлбар /Зураг 62/
Уг нүдэнд нэмэлт шаардлагатай мэдээ, тэмдэглэлийг оруулна.

1.8.3.3 VAN-ийг худалдааны төлөөлөгчийн аяллын хуваарийн тохиргоо цонхонд бүртгэх

Ultimate ERP систем дээр ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Код
Борлуулалтын менежмент
Борлуулалт
Худалдааны төлөөлөгч
Аяллын хуваарийн тохиргоо
LG20001

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Харилцагчийн бүртгэлд тухайн харилцагчийн харьяалах зоныг хамааруулж өгсөн байна.

Цонхны тайлбар:

Зураг 63. VAN-ийг аяллын хуваарьт бүртгэх
Хүснэгт 38. Аяллын хуваарийн тохиргоонд VAN-ийг бүртгэх
Талбар
Тайлбар
Харилцагчийн код /Зураг 63/
Харилцагчийн код нүдний мэдээллийг сонгоход 1) Харилцагчийн код, 2) Харилцагчийн нэр, 3) Зоны код, 4) Зоны нэр нүдний мэдээлэл автоматаар дуудагдан сонгогдоно.
Гараг /Зураг 63 /
7 хоногийн өдрүүдээс тухайн харилцагчид очих өдрийг сонгож өгнө.
Эхлэх огноо /Зураг 63 /
Аяллын хуваарийн тохиргоо ашиглагдаж эхлэх огноог оруулна.
Төрөл /Зураг 63 (2) хэсэг/
Борлуулалт, Буцаалт, Уулзалт сонголтоос сонгож өгнө.
Эрэмбэ /Зураг 63 /
Тухайн харилцагчид очих яаралтай байдлын эрэмбийг оруулна.
Харагдах дараалал /Зураг 63 /
Харагдах дараалалд оруулсан баганы дарааллын дагуу таблетад харагдана. 7 хоногийн ижил өдөр сонгогдсон харилцагчийн харагдах дараалал автоматаар дугаарлагдах ба өөрчлөх боломжтой.
Тайлбар /Зураг 63/
Уг нүдэнд нэмэлт шаардлагатай мэдээ, тэмдэглэлийг оруулна.

1.8.4 VAN Барааны, шил, авдар, эвдрэлийн буцаалт

1.8.4.1 VAN –ийн бараа, шил, авдар, эвдрэлийн буцаалтын түгээгчийн тохиргоо

VAN борлуулалт, түгээлт хийгдээгүй барааны буцаалт, шил, авдар, эвдрэлийн буцаалтыг хөдөлгөөнөөр хийнэ. Авдар, шил, эвдрэл, барааны буцаалтын агуулахын тохиргоог Түгээгчийн үндсэн тохиргоонд хийнэ.

Таблет дээр ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Код
Ложистикийн менежмент
Ложистик
Түгээлт
Үндсэн тохиргоо
LG20005

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

VAN –ийн түгээгч бүртгэх цонхонд бүртгэл хийсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 64. VAN-ийн буцаалт, эвдрэл, авдар, шилний буцаалтын агуулахын тохиргоо

Хүснэгт 115. Үндсэн тохиргоо цонхны Агуулах, байршил талбарын тайлбар

Талбар
Тайлбар
Авдрын буцаалтын агуулах /Зураг 64 (1) хэсэг/
VAN-ийн авдрын буцаалтыг хийхдээ өөрийн VAN –ийн үндсэн эсвэл борлуулалтын агуулахаас Түгээгчийн тохиргоонд хийсэн “Авдрын буцаалтын агуулах” руу буцаалтын хөдөлгөөнийг хийнэ.
Авдрын буцаалтын байршил /Зураг 64 (1) хэсэг/
Буцааж буй авдрыг VAN дээр тохируулсан Авдрын буцаалтын агуулах дахь байршлыг зааж, сонгож өгнө.
Шилний буцаалтын агуулах /Зураг 64 (2) хэсэг/
VAN-ийн шилний буцаалтыг хийхдээ өөрийн VAN –ийн үндсэн эсвэл борлуулалтын агуулахаас Түгээгчийн тохиргоонд хийсэн “Шилний буцаалтын агуулах” руу буцаалтын хөдөлгөөнийг хийнэ
Шилний буцаалтын байршил /Зураг 64 (2) хэсэг/
Буцааж буй шилийг VAN дээр тохируулсан Шилний буцаалтын агуулах дахь байршлыг зааж, сонгож өгнө
Буцаалтын агуулах /Зураг 64 (3) хэсэг/
VAN-ийн барааны буцаалт буюу түгээлт, борлуулалт хийгдээгүй барааг буцаахдаа өөрийн VAN –ийн үндсэн эсвэл борлуулалтын агуулахаас Түгээгчийн тохиргоонд хийсэн “Барааны буцаалтын агуулах” руу буцаалтын хөдөлгөөнийг хийнэ
Буцаалтын байршил /Зураг 64 (3) хэсэг/
Буцааж буй буюу түгээлт, борлуулалт хийгдээгүй барааг буцаахдаа VAN дээр тохируулсан Буцаалтын агуулах дахь байршлыг зааж, сонгож өгнө.
Эвдрэлийн агуулах /Зураг 64 (3) хэсэг/
VAN-ийн эвдэлийг хүлээн зөвшөөрөх буюу буцаахдаа өөрийн VAN –ийн үндсэн эсвэл борлуулалтын агуулахаас Түгээгчийн тохиргоонд хийсэн “Эвдрэлийн агуулах” руу буцаалтын хөдөлгөөнийг хийнэ.
Эвдрэлийн байршил /Зураг 64 (3) хэсэг/
Буцааж буй эвдрэлийн агуулахад байрших байршлыг сонгож өгнө.