Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Мастер дата | Борлуулалт | Түгээгч | Түгээгч бүртгэх | LG30008 |
Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:
Ажилтны бүртгэлд тухайн түгээгчийг бүртгэсэн байна.
Цонхны тайлбар :
Хүснэгт 32. Түгээгч бүртгэх бүртгэлийн талбарын тайлбар
Талбар | Тайлбар |
---|---|
Түгээгчийн код
/ Зураг 54 -ийн (1) хэсэг/
| Түгээгчийн кодыг бүртгэнэ. Уг талбарын мэдээлэл хадгалсны дараа дахин өөрчлөх боломжгүй тул анхааралтай оруулна уу. |
Ажилтны код
/ Зураг 54 -ийн (1) хэсэг/
| Ажилтны бүртгэлээс Түгээгчээр бүртгэж буй ажилтныг сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Ажилтны код, 2) Нэр, 3) Овог, 4) Регистр талбарын мэдээлэл бөглөгдөнө. |
Менежер
/ Зураг 54 -ийн (1) хэсэг/
| Бүртгэж буй түгээгчийг хариуцах менежрийг сонгоно. |
Захиалгын систем
/ Зураг 54 -ийн (1) хэсэг/
| Бүртгэж буй түгээгчийн хамаарах захиалгын системийг сонгож өгнө. |
Утас, Хаяг
/ Зураг 54 -ийн (1) хэсэг/
| Түгээгчээр бүртгэж буй ажилтны утас, хаягийг бүртгэнэ. |
Эхэлсэн
/ Зураг 54 -ийн (1) хэсэг/
| Түгээгчээр ажиллаж эхэлсэн огноог оруулна. |
Нэмэлт
/ Зураг 54 -ийн (1) хэсэг/
| Нэмэлт шаардлагатай бүртгэл, мэдээллийг оруулна. |
Идэвхтэй эсэх чек
/ Зураг 54 -ийн (1) хэсэг/
| Уг чекийг сонгох хадгалвал бүртгэж буй түгээгчийн мэдээлэл бусад цонхонд ашиглах боломжтой болно. 300 |
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Мастер дата | Борлуулалт | Түгээгч | Үндсэн тохиргоо | LG20005 |
Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:
1. Ажилтны бүртгэлд тухайн түгээгчийг бүртгэсэн байна.
2. Салбарын төрлийг бүртгэсэн байна.
3. Бараа харагдах загварын бүртгэл хийгдсэн байна.
4. Борлуулалтын, Үндсэн агуулах, VAN борлуулалтын агуулах, Түгээгчийн салбар, Авдар шилний буцаалтын агуулах, Эвдрэлийн агуулах, тэдгээрийн байршлыг бүртгэсэн байна.
5. Борлуулалтын болон авлагын дансны бүртгэл хийгдсэн байна.
Цонхны тайлбар:
Талбар | Тайлбар |
---|---|
Түгээгчийн код
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Уг талбарын дэлгэрэнгүй цэс товчийг дарахад Зураг *-д үзүүлсэн түгээгчийн бүртгэлийг харуулсан цонх гарч ирнэ. Уг цонхноос мэдээллийг сонгоход 1) Түгээгчийн код, 2) Түгээгчийн нэр, 3) Ажилтны нэр баганы мэдээлэл бөглөгдөнө. (Энэхүү мэдээлэл нь Түгээгчийн бүртгэл цонхны мэдээллээс дуудагдана.) |
Салбарын төрлийн код
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Уг талбарын дэлгэрэнгүй цэс товчийг дарахад Зураг *-д үзүүлсэн салбарын төрлийн бүртгэлээс сонгоход 1) Салбарын төрлийн код, 2) Салбарын төрлийн нэр баганы мэдээлэл бөглөгдөнө. (Энэхүү мэдээлэл нь Салбарын төрлийн бүртгэл цонхны мэдээллээс дуудагдана.) |
Захиалгын систем код
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Уг талбарын дэлгэрэнгүй цэс товчийг дарж түгээгчийн хамаарах захиалгын системийн кодыг сонгоход 1) Захиалгын систем код, 2) Захиалгын систем нэр баганы мэдээлэл бөглөгдөнө. (Энэхүү мэдээлэл нь Захиалгын системийн бүртгэлээс цонхны мэдээллээс дуудагдана.) |
Бараа харагдах загвар код
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Уг талбарын дэлгэрэнгүй цэс товчийг дарахад Зураг *-д үзүүлсэн бараа харагдах загвар код бүртгэлээс сонгоход 1) Бараа харагдах загвар код, 2) Бараа харагдах загвар нэр баганы мэдээлэл бөглөгдөнө. (Энэхүү мэдээлэл нь Бараа харагдах загвар цонхны мэдээллээс дуудагдана.) |
Борлуулалтын авлагын данс
/Зураг 55- ийн (1) хэсэг/
| UltimateERP дээрх санхүүгийн гүйлгээнд бүртгэгдэх борлуулалтын авлагын дансыг тохируулж өгнө. |
Агуулахын үндсэн салбар, байршил
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Түгээлтийн барааны агуулахын салбар, байршлын тухайн багануудад сонгож өгнө. |
Агуулахын үндсэн байршил
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Түгээлтийн барааны агуулахын байршлыг сонгоно. |
VAN борлуулалтын агуулах, байршил
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| VAN –ын борлуулагчийг бүртгэхэд худалдааны төлөөлөгч болон түгээгчийн бүртгэлд хоёуланд нь бүртгэдэг. VAN –ын борлуулалтын агуулах, байршлыг мөн түгээгчийн тохиргоонд бүртгэж өгнө. VAN борлуулалт хийх ажилтны түгээгчийн бүртгэлийн тохиргооны уг талбарт хийгдсэн борлуулалтын агуулах, байршил руу хөдөлгөөн хийгдэнэ. |
Түгээгчийн үндсэн салбар / амбаар, байршил:
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Харгалзах баганын дэлгэрэнгүй цэс товчийг дарж түгээгчийн үндсэн салбар /амбаар/, байршлыг сонгоно. |
Борлуулалтын агуулах, байршил
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Харгалзах талбаруудад борлуулалтын агуулах, байршлыг сонгоно. |
Авдрын буцаалтын агуулах, байршил
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Түгээлт хийсний дараа авдрын буцаалт хийх агуулах, байршлыг харгалзах талбаруудад сонгож өгнө. Уг сонгогдсон буюу тохируулагдсан агуулах, байршил руу түгээлтээс буцаж ирсэн авдрын буцаалтын хөдөлгөөн хийгдэнэ. |
Шилний буцаалтын агуулах, байршил
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Түгээлт хийсний дараа шилний буцаалт хийх агуулах, байршлыг харгалзах талбаруудад сонгож өгнө. Уг сонгогдсон буюу тохируулагдсан агуулах, байршил руу түгээлтээс буцаж ирсэн, худалдаж авсан шилний буцаалтын хөдөлгөөн хийгдэнэ.
|
Буцаалтын агуулах, байршил
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Түгээлт хийсний дараа түгээлт хийгдээгүй үлдсэн барааны буцаалт хийх агуулах, байршлыг харгалзах талбаруудад сонгож өгнө. Уг сонгогдсон буюу тохируулагдсан агуулах, байршил руу түгээлт хийгдээгүй барааны хөдөлгөөн хийгдэнэ. |
Хагарлын агуулах, байршил
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Түгээлтийн дараа агуулахын нярав хагарлаар хүлээн зөвшөөрсөн бараанууд тохируулсан уг эвдрэлийн агуулах, байршил руу хөдөлгөөн хийгдэнэ. |
ББӨ данс, дэд данс
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Түгээлт хийсэн барааг бодит борлуулалт болгон хүлээн зөвшөөрөхөд бодитоор борлуулагдсан барааны ББӨ-г бүртгэх дансыг сонгож өгнө. |
Борлуулалтын данс, дэд данс
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Эвдрэл, буцаалтын дараах бодит хүлээн зөвшөөрсөн борлуулалтын дансыг уг талбарт тохируулж өгнө. |
Авлага/мөнгөний данс, дэд данс
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Зээлээр боруулдаг харилцлагчид борлуулалтын дүнгийн дагуу авлага үүсгэх дансыг уг талбарт тохируулж өгнө. |
Кассын тушаах данс, дэд данс
/Зураг 55- ийн (1) хэсэг/
| Тухайн түгээгчийн тушаасан бэлэн мөнгийг бүртгэж, орлогодож авах данс, дэд дансыг харгалзах талбаруудад тохируулж өгнө. |
Тоо өсгөх эсэх
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Тоо өсгөх бол уг баганад харгалзах чекийг сонгоно. |
JDE Account, JDE Account master
/Зураг 55 – ийн (1) хэсэг/
| Түгээгчийн холбогдох гүйлгээний JDE –тэй холбогдох JDE –ийн дансыг уг багануудыг бичиж оруулна. |
Тайлбар
/Зураг 55- ийн (1) хэсэг/
| Тухайн бүртгэж буй түгээгчийн тохиргоотой холбоотой нэмэлт мэдээлэл, тэмдэглэгээ бүртгэх шаардлагатай бол уг талбарт бүртгэнэ. |
Хүргэлтийн хуваарь цонх нь түгээгчийн болон орон нутаг руу хүргэлт хийх хуваарийг гаргахад ашиглагдана.
Уг цонхонд хийгддэг үйлдэл АЖИЛТАН1, ОРОН НУТАГ БАРАА ТАТАХ3 процессд ашиглагдана.
Ашиглах цонх:
Үндсэн цэс | Бүлэг | Түвшин 1 | Түвшин 2 | Түвшин 3 | Цонхны код |
---|---|---|---|---|---|
Мастер дата | Борлуулалт | Түгээгч | Хүргэлтийн хуваарь | LG10008 |
Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:
1. Түгээгчийн бүртгэл хийгдсэн байна. Түгээгчийн бүртгэлд түгээгчээс гадна, VAN –ын бүртгэлийг хийсэн байна.
2. Ажилтны бүртгэл хийсэн байна.
3. Жолоочийн бүртгэл хийсэн байна.
4. Тээврийн хэрэгслийн бүртгэл хийсэн байна.
5. Ажилтны бүтгэлд ачигчийг бүртгэсэн байна.
Цонхны тайлбар:
Талбар | Тайлбар |
---|---|
Түгээгчийн код
/Зураг 56- ийн (2) хэсэг/
| Баганы нүдний дэлгэрэнгүй цэс товчийг дарахад Зураг *-д үзүүлсэн түгээгчийн бүртгэлээс сонгоно. Уг цонхноос мэдээллийг сонгоход 1) Түгээгчийн код, 2) Түгээгчийн нэр, 3) Ажилтны код, 4) Ажилтны нэр, 5) Хуваарийн огноо баганы мэдээлэл бөглөгдөнө. (Энэхүү мэдээлэл нь Түгээгчийн бүртгэл цонхны мэдээллээс дуудагдана.) |
Хүргэлтийн огноо
/Зураг 56- ийн (2) хэсэг/
| Уг нүдэнд хүргэлт хийх огноог оруулна. Уг хүргэлт хийхээр оруулсан огноо болон Хүргэлтийн хуваарьт харгалзаж буй жолооч, ачиг, тээврийн хэрэгслийн мэдээлэл нь “Хөдөлгөөний ачилт хуваарилалт” цонхны тээврийн хэрэгсэл хэсэгт дуудагдан харагдана. |
Маршрутын код
/Зураг 56- ийн (2) хэсэг/
| Баганы нүдний дэлгэрэнгүй цэс товчийг дарахад Зураг *-д үзүүлсэн түгээгчийн бүртгэлээс сонгоно. Уг цонхноос мэдээллийг сонгоход 1) Маршрутын код, 2) Маршрутын нэр баганы мэдээлэл бөглөгдөнө. (Энэхүү мэдээлэл нь Маршрутын бүртгэл цонхны мэдээллээс дуудагдана.) |
Жолоочийн код
/Зураг 56 – ийн (2) хэсэг/
| Баганы нүдний дэлгэрэнгүй цэс товчийг дарахад Зураг *-д үзүүлсэн түгээгчийн бүртгэлээс сонгоно. Уг цонхноос мэдээллийг сонгоход 1) Жолоочийн код, 2) Жолоочийн нэр баганы мэдээлэл бөглөгдөнө. (Энэхүү мэдээлэл нь Жолоочийн бүртгэл цонхны мэдээллээс дуудагдана.) |
Тээврийн хэрэгслийн код
/Зураг 56 – ийн (2) хэсэг/
| Баганы нүдний дэлгэрэнгүй цэс товчийг дарахад Зураг *-д үзүүлсэн Тээврийн хэрэгслийн бүртгэлээс сонгоно. Уг цонхноос мэдээллийг сонгоход 1) Тээврийн хэрэгслийн код, 2) Тээврийн хэрэгслийн нэр баганы мэдээлэл бөглөгдөнө. (Энэхүү мэдээлэл нь Тээврийн хэрэгсэл бүртгэл цонхны мэдээллээс дуудагдана.) |
Ачигчийн код
/Зураг 56- ийн (2) хэсэг/
| Баганы нүдний дэлгэрэнгүй цэс товчийг дарахад Зураг *-д үзүүлсэн цонхноос ачигчийн мэдээллйг сонгоход 1) Ачигчийн код, 2) Ачигчийн нэр баганы мэдээлэл бөглөгдөнө. |