Hi. How can we help?

Энэ цонхонд худалдааны төлөөлөгчийн бүртгэлийг хийнэ. Худалдааны төлөөлөгч бүртгэх цонх нь АЖИЛТАН1 процессд ашиглагдана.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Борлуулалт
Худалдааны төлөөлөгч
ХТ бүртгэл
LG30007

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Ажилтны бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар :

Зураг 45. Худалдааны төлөөлөгч бүртгэл цонх

Хүснэгт 25. Худалдааны төлөөлөгчийн бүртгэл – БҮРТГЭЛ ХИЙХ табын талбарын тайлбар

Талбар
Тайлбар
ХТ-ын код /Зураг 45 – ийн (1) хэсэг/
ХТ-ын кодыг оруулна. Уг оруулсан код нь хадгалсны дараа өөрчлөх боломжгүй тул анхааралтай оруулна уу.
Ажилтны код /Зураг 45 – ийн (1) хэсэг/
Ажилтны бүртгэлээс Худалдааны төлөөлөгчөөр сонгож буй ажилтныг дуудна. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Ажилтны код, 2) Овог, 3) Нэр, 4) Регистр талбарын мэдээлэл бөглөгдөнө.
Утас, Хаяг /Зураг 45 – ийн (1) хэсэг/
Худалдааны төлөөлөгчийн утас, хаягийг бүртгэнэ.
ХТ Channel /Зураг 45 – ийн (1) хэсэг/
Бүртгэж буй худалдааны төлөөлөгчийн харьяалагдах сувгийг “OFF TRADE”, “ON TRADE”, “REGION”, “WINE”, “DRAFT”, “DAIRY” сувгаас сонгож хамааруулж өгнө.
Supervisor /Зураг 45 – ийн (1) хэсэг/
Худалдааны төлөөлөгчийг хариуцах Supervisor-ийг уг талбарт сонгоно.
Менежер /Зураг 45 – ийн (1) хэсэг/
Бүртгэж буй худалдааны төлөөлөгч, худалдааны төлөөлөгчийн хамаарах supervisor –ийг хариуцах менежрийг сонгоно.
Эхэлсэн /Зураг 45 – ийн (1) хэсэг/
Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн огноог оруулна.
Нэмэлт /Зураг 45 – ийн (1) хэсэг/
Нэмэлт шаардлагатай тэмдэглэгээ, мэдээллийг оруулах бол уг талбарт оруулна.
Орон нутгийн төрөл /Зураг 45 – ийн (1) хэсэг/
“UB”, “REGION” сонголтоос сонгоно. Хэрэв худалдааны төлөөлөгч хотод ажилладаг бол “UB”, хөдөө орон нутаг хариуцан ажилладаг бол “REGION” төрлийг сонгоно.
Үндсэн тохиргоо цонхонд худалдааны төлөөлөгчийн харьяалагдах салбарын төрөл, барааны загвар, төрөл, захиалга боловсруулах систем, борлуулалтын авлагын данс, дэд дансуудыг тохируулж, хамааруулна. Уг цонхны тохиргоо нь АЖИЛТАН1 процессд ашиглагдана.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Ложистик менежмент
Ложистик
Худалдааны төлөөлөгч
Үндсэн тохиргоо
LG20004

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Ажилтны бүртгэл хийгдсэн байна.
2. Салбарын төрлийн бүртгэл хйигдсэн байна.
3. Барааны харагдах загварын бүртгэл хийгдсэн байна.
4. Борлуулалтын төрлийн бүртгэл хийгдсэн байна.
5. Борлуулалтын авлагын данс бүртгэгдсэн байна.
6. Компанийн бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар

Зураг 46. VAN-ийг ХТ-ийн тохиргоо цонхонд бүртгэх

Хүснэгт 26. Худалдааны төлөөлөгчийн үндсэн тохиргоо бүртгэлийн талбарын тайлбар

Талбар
Тайлбар
Худалдааны төлөөлөгчийн код /Зураг 46 – ийн (1) хэсэг/
Үндсэн тохиргоо хийх гэж буй худалдааны төлөөлөгчийн сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Худалдааны төлөөлөгчийн код, 2) Худалдааны төлөөлөгчийн нэр, 3) Ажилтны нэр талбар бөглөгдөнө.
Салбарын төрлийн код / Зураг 46- ийн (2) хэсэг/
Тухайн худалдааны төлөөлөгчийн үндсэн тохиргооны бүртгэл харьяалагдах салбарын төрлийг хамааруулж өгнө. Уг талбарын мэдээллийг оруулахад 1) Салбарын төрлийн код, 2) Салбарын төрлийн нэр талбарын мэдээлэл бөглөгдөнө.
Барааны харагдах загвар код / Зураг 46 – ийн (3) хэсэг/
Тухайн худалдааны төлөөлөгчийн захиалганд орж ирэх барааны харагдах загварын кодыг Барааны харагдах загварын бүртгэлээс сонгоно. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Барааны харагдах загвар код, 2) Барааны харагдах загвар нэр талбарын мэдээлэл бөглөгдөнө.
Төрөл / Зураг 46 – ийн (4) хэсэг/
Худалдааны төлөөлөгчийн борлуулалтын төрлийг сонгож өгнө. Түгээгчийн борлуулалт, Гэрээтийн борлуулалт, Хөдөөний борлуулалт, Хотын бөөний төв, VAN-ын борлуулалт төрлөөс худалдааны төлөөлөгчийин харьяалагдах борлуулалтын төрлийг сонгож өгнө.

VAN-ын борлуулалт төрөл нь VAN –ын борлуулалт хийх ажилтантд Худалдааны төлөөлөгчийн тохиргоог хийхдээ сонгож өгнө. Өөрөөр хэлбэл VAN –ын борлуулалт хийх ажилтанд Худалдаан төлөөлөгч болон Түгээгчийн тохиргоог хийж өгдөг.
Борлуулалтын авлагын данс, дэд данс / Зураг 46 – ийн (5) хэсэг/
Борлуулалтын авлагын данс, дэд дансыг тохируулж өгнө. Уг тохируулж өгсөн дансанд автоматаар гүйлгээ үүснэ.
Захиалга боловсруулах систем / Зураг 46 – ийн (6) хэсэг/
Тухайн худалдааны төлөөлөгчийн хамаарах захиалга боловсруулах системийг хамааруулж өгнө.
Бараа харагдах загвар цонхонд салбарын төрөлд хамаарах барааны бүрдэцийг бүртгэдэг ба тухайн салбарын төрлийн бараа захиалах агуулахын бүртгэлийг мөн холбож өгдөг.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Ложистик менежмент
Ложистик
Худалдааны төлөөлөгч
Барааны харагдах загвар
LG10013

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Барааны бүртгэл хийгдсэн байх ба барааны хэмжих нэгжийн бүртгэлийг хийсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 47. Барааны харагдах загвар цонх
Хүснэгт 27. Барааны харагдах загварын бүртгэлийн талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Дараалал /Зураг 47 – ын (1) хэсэг/
Оруулсан барааны дарааллаар автоматаар үүснэ. Уг оруулсан дараалаар таблет дээр харагдана.
Барааны код /Зураг 47 – ын (1) хэсэг/
Барааны бүртгэлээс барааны харагдах загварт оруулах барааг сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Барааны код, 2) Баркод, 3) Барааны нэр, 4) Захиалах хэмжих нэгж талбарын мэдээлэл бөглөгдөнө.
Нэмэлт /Зураг 47 – ын (1) хэсэг/
Шаардлагатай нэмэлт мэдээлэл, тэмдэглэгээг оруулах шаардлагатай бол уг талбарт оруулна.
Барааны хязгаарлалтын тохиргоо цонхонд худалдааны төлөөлөгчид тухайн нэг барааанд захиалга авах тооны хязгаарлалтыг тодорхой хугацаанд тавих бол уг цонхоор хийнэ. Уг цонх нь ҮНДСЭН ТОХИРГОО7 процессд ашиглагдана.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Борлуулалт
Худалдааны төлөөлөгч
Барааны хязгаарлалтын тохиргоо
LG20002

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Ажилтны бүртгэл хийсэн байна.
2. Худалдааны төлөөлөгчийн бүртгэл хийсэн байна.
3. Барааны бүртгэл хийсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 48. Барааны хязгаарлалт тохиргоо цонх

Хүснэгт 28. Барааны хязгаарлалтын тохиргоо – “Шинээр нэмэх мөр” талбарын тайлбар

Талбар
Тайлбар
Худалдааны төлөөлөгчийн код /Зураг 48 –ийн (1) хэсэг/
Тухайн барааны хязгаарлалт үйлчлэх Худалдааны төлөөлөгчийн сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Худалдааны төлөөлөгчийн код, 2) Худалдааны төлөөлөгчийн нэр, 3) ХТ Channel талбарын мэдээлэл бөглөгдөнө.
Барааны код /Зураг 48 –ийн (1) хэсэг/
Хязгаарлалт хийгдэх барааг сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Барааны код, 2) Барааны нэр талбарын мэдээлэл бөглөгдөнө.
Эхлэх, Дуусах огноо /Зураг 48 –ийн (1) хэсэг/
Барааны хязгаарлалт хүчинтэй байх эхлэх, дуусах хугацааг оруулна.
Тайлбар /Зураг 48 –ийн (1) хэсэг/
Шаардлагатай нэмэлт бүртгэл, мэдээллийг уг талбарт бүртгэнэ.
Квотын тоо /Зураг 48 –ийн (1) хэсэг/
Тогтоож буй квотын тоо ширхэгийг оруулна.

Экселээс оруулах

Барааны хязгаарлалтын тохиргоог их хэмжээгээр оруулах бол MS Excel форматаар оруулах боломжтой.

Зураг 49. MS Excel –ээс оруулах

1.1 Барааны хязгаарлалт тохиргоо цонхны функционал товчноос ЭКСПОРТ товчийг гарч ирэх сонголтоос дарж MS Excel сонголтыг сонгож дарахад Excel экспортлогдож гарна.
1.2 Экспортлож гаргасан экселийн баганад харгалзах мэдээлэлийг оруулан хадгалаад хаана.
Экпортлож гаргаж авсан MS Excel –ийн цэнхэр өнгөтэй баганы мэдээллийг UltimateERP систем дээр бүртгэхтэй мөн адил заавал бөглөх ёстой. Оруулж буй мэдээлэл нь өөр бусад цонхонд бүртгэгдсэн мэдээлэл ашиглагдаж байгаа бол уг мэдээлэлтэй адилхан байх ёстойг анхаарна уу!
1.3 Мэдээллийг оруулан хадгалж бэлдсэн MS Excel файлыг оруулахдаа: Бараа хязгаарлалт тохиргоо цонхны функционал товчны НЭМЭЛТ товчийг дарж гарч ирэх цонхноос “Экселээс оруулах” сонголтыг сонгоход Upload буюу файлыг хавсаргах цонх гарч ирэх ба бэлдэж хадгалсан MS Excel файлыг зааж өгөн оруулахад мэдээлэл Барааны хязгаарлалт тохиргоо цонхонд орж ирнэ. Цонхонд нэмэгдсэн мэдээллийг хянаж шалгасны дараа хадгалах товчийг дарж хадгалснаар барааны хязгаарлалт тохиргоо үүснэ.

1.6.5 Худалдааны төлөөлөгч – Харилцагчийн лимит тохиргоо

Кредит лимитийн тохиргоо цонхонд худалдааны төлөөлөгчийн тухайн харилцагчийн зээлээрх татан авалтын болон кредит үлдэгдэлийн лимитийг тохируулж өгнө.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Борлуулалт
Худалдааны төлөөлөгч
Харилцагчийн лимит тохиргоо
LG20003

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Худалдааны төлөөлөгчийн бүртгэл хийгдсэн байна.
2. Харилцагчийн бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 50. Харилцагчийн лимит тохиргоо

Хүснэгт 29. Харилцагчийн лимит тохиргооны бүртгэлийн талбарын тайлбар

Талбар
Тайлбар
Харилцагчийн код /Зураг 50 –ын (1) хэсэг/
Аяялын хуваарьт орох харилцагчийг сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Харилцагчийн код, 2) Харилцагчийн нэр, хэрэв бүртгэгдсэн бол 3) Үндсэн харилцагчийн код, 4) Үндсэн харилцагчийн нэр талбарын мэдээлэл бүртгэгдэнэ.
Худалдааны төлөөлөгчийн код /Зураг 50 –ын (1) хэсэг/
Харилцагчийн хамаардаг Худалдааны төлөөлөгчийг сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Худалдааны төлөөлөгчийн код, 2) Худалдааны төлөөлөгчийн нэр, хэрэв бүртгэгдсэн бол 3) Supervisor код, 4) Supervisor нэр талбарын мэдээлэл бөглөгдөнө.
Эхлэх огноо /Зураг 50 –ын (1) хэсэг/
Харилцагчийн лимитийн тохиргоо хүчинтэй болох буюу эхлэх огноог харуулна.
Тайлбар /Зураг 50 –ын (1) хэсэг/
Шаардлагатай нэмэлт бүртгэл, мэдээллийг уг талбарт бүртгэнэ.
Идэвхтэй эсэх /Зураг 50 –ын (1) хэсэг/
Уг чекийг бөглөвөл бүртгэсэн Харилцагчийн лимит тохиргоо хүчинтэй болж эхэлнэ. Уг чекийг болиулж хадгалвал бүртгэл хадгалагдах боловч хүчинтэй буюу үйлчлэхгүй.
Сар доторх лимит /Зураг 50 –ын (1) хэсэг/
Сард доторх лимитийг оруулж өгнө.
Үлдэх лимит /Зураг 50 –ын (1) хэсэг/
Сарын эцэст үлдэх лимитийг оруулж өгнө.
Урьдчилсан хориг /Зураг 50 –ын (1) хэсэг/
Урьдчилсан хориг тавих бол уг чекийг чеклэж хадгална.
Дээд хязгаар оруулах /Зураг 50 –ын (1) хэсэг/
Дээд хязгаар оруулах бол уг талбарт дүнг оруулна.
Ажилтны нэр /Зураг 50–ын (1) хэсэг/
Бүртгэсэн ажилтны нэр харагдана.
Өөрчилсөн огноо /Зураг 50 –ын (1) хэсэг/
Өөрчлөлт хийсэн огнооны мэдээлэл харагдана.
Аяллын хуваарийн тохиргоо цонхоор худалдааны төлөөлөгч 7 хоногийн өдрүүдэд аль харилцагчид очиж захиалга болон буцаалт авах хуваарийг тохируулж өгдөг. Худалдааны төлөөлөгчийн аяллын хуваарийн тохиргоо АЖИЛТАН1 процессд ашиглагдана.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Борлуулалт
Худалдааны төлөөлөгч
Аяллын хуваарийн тохиргоо
LG20001

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Харилцагчийн бүртгэл хийгдсэн байна.
2. Зоны бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

1. Бүртгэгдсэн аяллын хуваарийн тохиргооны бүртгэл жагсаалт хэлбэрээр харагдана.
2. Шинэ аяллын хуваарийн тохиргоо нэмэхдээ “Шинээр мөр нэмэх” мөрөнд нэмэх зарчмаар нэмнэ.
3. Аяллын хуваарийн тохиргоог худалдааны төлөөлөгч, 7 хоногийн өдрүүдээр шүүлт хийх боломжтой.

Зураг 51. Аяллын хуваарийн тохиргоо
Хүснэгт 30. Аяллын хуваарийн тохиргоо бүртгэлийн талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Харилцагчийн код /Зураг 51 – ын (1) хэсэг/
Лимит тохиргоо хийх харилцагчийг сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Харилцагчийн код, 2) Харилцагчийн нэр, хэрэв бүртгэгдсэн бол 3) ТАХ код, 4) Зоны код, 5) Зоны нэр, 6) DGSBI ангилал, 7) DGSBI ангилалын нэр талбарын мэдээлэл бөглөгдөнө.
Гараг /Зураг 51 – ын (1) хэсэг/
Тухайн харилцагчид очиж захиалга авах 7 хоногийн өдрүүдийн нэгийг сонгож өгнө.
Эхлэх огноо /Зураг 51 – ын (1) хэсэг/
Аяллын хуваарь эхлэх огноог оруулна.
Дуусах огноо /Зураг 51 – ын (1) хэсэг/
Аяллын хуваарь дуусгавар болох хугацааг сонгож өгнө.
Төрөл /Зураг 51 – ын (1) хэсэг/
“Борлуулалт”, “Буцаалт”, “Уулзалт” буюу тухайн харилцагчид очих зориулалтын төрлийг сонгож өгнө.
Эрэмбэ /Зураг 51- ын (1) хэсэг/
“Low”, “Normal”, “High” тухайн хуваарийн зэрэглэлийг сонгож өгнө.
Харагдах дараалал /Зураг 51 – ын (1) хэсэг/
Харагдах дарааллын оруулж өгнө. Уг дарааллын дагуу таблет дээр харагдана.
Уг цонхонд худалдааны төлөөлөгчийн бүтээгдэхүүний захиалга авах төлөвлөгөөг барааны категори бүрээр хекталитр /HL/, тухайн хэмжээнд харгалзах мөнгөн дүнгээр төлөвлөнө.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Борлуулалт
Худалдааны төлөөлөгч
ХТ-гийн төлөвлөгөө
LG30029

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Худалдааны төлөөлөгчийн бүртгэл /LG30007/, Салбарын төрлийн бүртгэл /IN10006/, Ажилтны бүртгэл, хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 52. ХТ-гийн төлөвлөгөө
Хүснэгт 31. Орлого буцаах – “Шинээр нэмэх мөр”-нд мэдээлэл оруулах талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Огноо / Зураг 52 -ийн (2) хэсэг/
Төлөвлөж буй жил, сарыг сонгож өгнө. Худалдааны төлөөлөгчийн төлөвлөгөөг нь сараар төлөвлөгддөг тул огноо талбарт сарыг сонгож өгнө.
ХТ код / Зураг 52 -ийн (2) хэсэг/
Уг талбарт төлөвлөгөө оруулах худалдааны төлөөлөгчийн кодыг оруулна. Уг талбарын мэдээллийг оруулахад 1) ХТ код, 2) ХТ нэр, 3) Салбарын төрлийн код, 4) Салбарын төрлийн нэр, 5) Ажилтны код, 6) Ажилтны нэр, 7) ХТ Channel, 8) ХТ Төрөл, 9) Орон нутгийн төрөл талбарын бүртгэл ХТ –гийн үндсэн тохиргоо цонхны бүртгэлээс дуудагдан бөглөгдөнө.
Сарын ажлын хоног / Зураг 52 -ийн (2) хэсэг/
Төлөвлөж буй сард ажиллах ажлын хоногийг оруулна. Уг талбарын мэдээллийг заавал оруулна.
Барааны категори /HL/ / Зураг 52 -ийн (2) хэсэг/
Beer /HL/, Vodka /HL/, Wine /HL/ зэрэг талбаруудад тухайн категорийг төлөвлөгөөг хекталитрээр /HL/ тооцон оруулна.
Барааны категори /MNT/ / Зураг 52 -ийн (2) хэсэг/
Beer /MNT/, Vodka /MNT/, Wine /MNT/ зэрэг талбаруудад тухайн категорийг төлөвлөгөөг мөнгөн дүнгээр /MNT/ тооцон оруулна.
Зураг 53. ХТ-ын төлөвлөгөөг MS Excel-ээс оруулах