Hi. How can we help?

Тээврийн төрөл цонхонд тээврийн хэрэгслийн төрөл, хэрэглэдэг түлш, даац, ачааны эзэлхүүний мэдээллийг бүртгэдэг. Уг цонхны мэдээлэл тээврийн хэрэгслийн бүртгэл цонхонд ашиглагдана. Уг цонх нь ҮНДСЭН ТОХИРГОО7 процессд ашиглагдана. Тээврийн хэрэгслийн төрөл үүсгэх

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Ложистик менежемент
Ложистик
Бүртгэл
Тээврийн төрөл
LG10002

Цонхны тайлбар :

Зураг 43. Тээврийн хэрэгслийн төрөл бүртгэх цонх
Хүснэгт 23.Тээврийн хэрэгслийн төрөл бүртгэл – БҮРТГЭЛ ХИЙХ талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Тээврийн хэрэгслийн төрлийнх код /Зураг 43 – ийн (1) хэсэг/
Тээврийн хэрэгслийн кодыг бүртгэж өгнө. Уг оруулсан код нь хадгалсны дараа өөрчлөх боломжгүй тул анхааралтай оруулна уу.
Тээврийн хэрэгслийн нэр /Зураг 43 – ийн (1) хэсэг/
Тээврийн хэрэгслийн нэрийг оруулж өгнө.
Даац, Даацмах кг /Зураг 43 – ийн (1) хэсэг/
Тээврийн хэрэгслийн даац болон нөөцийн даацийг оруулж өгнө.
Физик хэмжигдэхүүн /Зураг 43 – ийн (1) хэсэг/
Урт, Өргөн, Өндөр, эзэлхүүнийг см-ээр тооцож оруулна.
Тээврийн хэрэгсэл цонхонд ачилт, хүргэлт хийх тээврийн хэрэгслийг бүртгэнэ. Жолооч, Тээврийн хэрэгслийн төрөл бүртгэл цонхонд бүртгэгдсэн мэдээлэл энэ цонхонд мөн ашиглагдана. Уг цонх нь ҮНДСЭН ТОХИРГОО7 процессд ашиглагдана.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер Дата
Борлуулалт
Түгээгч
Тээврийн хэрэгсэл
LG10003

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Тээврийн хэрэгслийн төрлийн бүртгэл хийгдсэн байна.
2. Үндсэн, гэрээт эсэх ажиллах хэлбэрийн төрлийн бүртгэл хийгдсэн байна.
3. Салбарын төрлийн бүртгэл хийгдсэн байна.
4. Ажилтны бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 44. Тээврийн хэрэгсэл цонх

Хүснэгт 24. Тээврийн хэрэгслийн бүртгэл үүсгэх талбарын тайлбар

Талбар
Тайлбар
Тээврийн хэрэгслийн код /Зураг 44 – ын (1) хэсэг/
Тээврийн хэрэгслийн кодыг оруулна. Уг оруулсан код нь хадгалсны дараа өөрчлөх боломжгүй тул анхааралтай оруулна уу.
Тээврийн хэрэгслийн төрлийн код /Зураг 44 – ын (1) хэсэг/
Тээврийн хэрэгслийн төрлийн бүртгэлээс сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Тээврийн хэрэгслийн төрлийн код, 2) Тээврийн хэрэгслийн төрлийн нэр талбар бөглөгдөнө.
Улсын дугаар /Зураг 44 – ын (1) хэсэг/
Улсын бүртгэлийн дугаарыг оруулна.
Төрөл /Зураг 44 – ын (1) хэсэг/
“Үндсэн”, “Гэрээт” төлөвөөс сонгоно.
Төлөв /Зураг 44 – ын (1) хэсэг/
“Идэвхтэй”, “Идэвхгүй” төлөвөөс сонгоно. Идэвхгүй төлөвийг сонгоход уг бүртгэл уг цонхонд хадгалагдах ба бусад цонхонд ашиглах боломжгүй болно.
Зогсоолын хаяг /Зураг 44 – ын (1) хэсэг/
Зогсоолын хаягийг оруулна.
Нэмэлт /Зураг 44 – ын (1) хэсэг/
Тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой нэмэлт мэдээлэл, тэмдэглэгээ байгаа бол уг талбарт бичнэ.
Салбарын төрлийн код /Зураг 44 – ын (1) хэсэг/
Бүртгэж буй тээврийн хэрэгслийн харьяалагдах салбарын төрлийг сонгож өгнө. Уг талбарын мэдээллийн сонгохонд 1) Салбарын төрөл, 2) Салбарын нэр талбарын мэдээлэл бөглөгдөнө.
Жолоочийн мэдээлэл /Зураг 44 – ын (1) хэсэг/
Уг хэсэгт мэдээлэл оруулж цуг бүртгэвэл Хүргэлтийн хуваарьт тухайн тээврийн хэрэгслийн бүртгэхэд автоматаар дуудагдана.
Ажилтны код /Зураг 44 – ын (1) хэсэг/
Тээврийн хэрэгслийг барих жолоочийн бүртгэлийг хийх боломжтой. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Ажилтны код, 2) Ажилтны овог, 3) Ажилтны нэр, 4) Утас талбарын мэдээлэл бөглөгдөнө.
Бензин зарцуулалт (100км) /Зураг 44 – ын (1) хэсэг/
Тухайн машины бензин зарцуулах хэмжээг Зун, Өвөл, Онцгой нэмэлтэд хэр их байхыг оруулна.
Физик хэмжигдэхүүн /Зураг 44 – ын (1) хэсэг/
Урт, Өргөн, Өндөр, эзэлхүүнийг см-ээр тооцож оруулна.