Hi. How can we help?

Барааны авдрын тохиргоо хэсэгт тухайн бараа авдарт хэдэн ширхэг орохыг тохируулж өгөх ба хамгийн чухал нь авдрыг хамааруулж өгөхдөө тухайн сонгож буй барааны авдрыг тааруулах нь чухал. Барааны авдрын тохиргоо нь Худалдааны төлөөлөгчид харагдах барааны загварт ашиглагдана. Барааны загвар нь борлуулалт, захиалга авахад ашиглагдана. Авдрын тохиргоо үүсгэх

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Борлуулалт
Түгээгч
Барааны авдрын тохиргоо
LG10011

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Бараа авдрын бүртгэл хийгдсэн байна. Барааны авдрын бүртгэлийг Барааны бүртгэл дээр бүртгэж өгнө.

Цонхны тайлбар :

Зураг 21. Барааны авдрын тохиргоо
Хүснэгт 12. Барааны авдрын тохиргоо – “Шинээр нэмэх мөр” талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Барааны код /Зураг 21 – ийн (2) хэсэг/
Авдрын тохиргоо хийх барааг сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Барааны код, 2) Барааны нэр, 3) Баркод, 4) Барааны Ү.Х.Н, 5) Хэмжих нэгж, 6) Х.Н дэх тоо, 7) Шилний код, 8) Шилний нэр, 9) Шилний үндсэн хэмжих нэгж тоо, 10) Шилний үнэ талбарын мэдээлэл барааны бүртгэлээс бөглөгдөнө.
Авдрын код /Зураг 21 – ийн (2) хэсэг/
Тухайн бараанд тохирох авдрыг сонгож өгнө. Уг талбарын мэдээллийг сонгоход 1) Авдрын код, 2) Авдрын нэр, 3) Авдрын Ү.Х.Н, 4) Авдрын үнэ талбарын мэдээлэл авдрын бүртгэлээс бөглөгдөнө.
Тайлбар /Зураг 21 – ийн (2) хэсэг/
Барааны авдрын бүртгэлд нэмэлт шаардлагатай мэдээлэл, тэмдэглэл байгаа бол уг талбарт оруулна.

Категорийн тохиргоо нь харилцагчийн ангилал бүрээр барааны категорийг оногдуулж, борлуулалтын эзлэх хувиар нь тохируулж өгөх ба тухайн борлуулалтын хувьд хамаарах борлуулалтын дүнг зааж өгнө.

Категорийн тохиргоо дээр тохируулж өгсөн харилцагчийн ангилалд хамаарах барааны категорийн бүрдэц нь Худалдааны төлөөлөгчийн борлуулалт хийх харилцагчийн хамаарах ангилалд хамаарах барааны ангилалууд юм. Өөрөөр хэлбэл тухайн категорийн тохиргоонд орсон бараанууд тухайн харилцагчийн ангилалд хамаарах харилцагчид борлуулагдана.

Категорийн тохиргоо үүсгэх

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Борлуулалт
Түгээгч
Категорийн тохиргоо
LG10006

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Харилцагчийн ангилалыг бүртгэсэн байна.

2. Категорийн бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар :

Зураг 22. Категорийн төлөвлөгөө цонх
Зураг 23. Сонголт хийх жагсаалт – Харилцагчийн ангилал цонх
Зураг 24. Сонголт хийх жагсаалт – Категори цонх

Нэг харилцагчийн ангилалд нэг төрлийн категорийг дахин сонгох буюу хамааруулж болохгүй. Учир нь, категорийн тохиргоо цонхонд тухайн харилцагчийн ангилалын хамраах категорийн бүртдэцийг тохируулж өгч байгаа тул, ижил категори дахин сонгогдох боломжгүй.

Зураг 25. Категрийн тохиргоо – Борлуулалтын хувь тохируулах

Жишээ тайлбар: “Supermarket A” болон “Supermarket В” гэсэн хоёр харилцагчийн ангилал байдаг гэж үзье. “SMA” болон “SMB” харилцагчийн ангилалын кодтой “Supermarket A” болон “Supermarket B” гэсэн хоёр харилцагчийн ангилалд “201” категорийн кодтой “Tiger” категорийг хамааруулж өгөхдөө нийлбэр хувь 100% байхаар тохируулж өгнө. Өөрөөр хэлбэр, “Supermarket A” харилцагчийн ангилалд “Tiger” категорийн борлуулалтын хувийг 80% гэж өгвөл “Supermarket В” харилцагчийн ангилалд “Tiger” категорийн борлуулалтын хувийг 20% гэж хамааруулж өгнө. Борлуулалтын хувийг оруулсны дараа Борлуулалт дүн баганын мэдээллийг оруулна. Борлуулалтын дүн оруулна гэдэг нь тухайн харилцагчийн ангилалд тухайн категорийн борлуулагдах мөнгөн дүнг зааж өгч буй утга юм.

Алдаатай үйлдлийн анхааруулга:

Алдааны мэдээлэл
Тайлбар
1
Тухайн категори дээрх нийт борлуулалтын хувь нь 100%-иас зөрүүтэй мэдээлэл байгаа тул хадгалах боломжгүй.
Харилцагчийн ангилалд хуваарилсан борлуулалтын хувь нь 100% -иас ялгаатай үед анхааруулах мэдэгдэл. Энэ мэдэгдэл гарсан үед хадгалах боломжгүй.

1.3.3 Захиалга боловсруулах тохиргоо

Захиалга боловсруулах тохиргоо үүсгэх

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Борлуулалт
Түгээгч
Захиалга боловсруулах систем
LG10004

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

1. Салбарын ангилалыг бүртгэсэн байна.

2. Категорийн бүртгэл хийгдсэн байна

Цонхны тайлбар :

Зураг 26. Захиалга боловсруулах систем
Хүснэгт 13. Захиалга боловсруулах системын бүртгэлийн талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Салбарын код /Зураг 26 – ийн (1) хэсэг/
Захиалга биелүүлэх салбарын кодыг оруулна. Уг нүдний мэдээллийг сонгоход 1) Салбарын код, 2) Салбарын нэр, 3) Үндсэн дараалал нүдний мэдээлэл бөглөгдөнө.
Тайлбар /Зураг 26 – ийн (1) хэсэг/
Тухайн салбарт шаардлагатай нэмэлт тайлбарыг оруулна.
Төлөв /Зураг 26 – ийн (1) хэсэг/
Уг чекийг сонгоход захиалга боловсруулах систем бусад цонхонд ашиглагдах боломжтой. Уг сонголтыг сонгохгүйгээр хадгалах бол уг цонхонд захиалга боловсруулах систем хадгалагдах боловч бусад цонхонд ашиглах боломжгүй байна.

1.3.4 Захиалах барааны хязгаарлалт

Захиалах барааны хязгаарлалт бүртгэх цонхонд хязгаарлалт хийх барааг уг цонхонд дуудаж бүртгэх зарчмаар бүртгэнэ. Уг цонхонд бүртгэгдсэн бараанууд нь жагсаалтанд орохгүй болно.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Борлуулалт
Түгээгч
Захиалах барааны хязгаарлалт
SO10010

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Барааны бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 27. Захиалах барааны хязгаарлалт бүртгэх цонх
Зураг 28. Хязгаарлалтад орох барааг сонгох цонх

1.3.5 Үйлдвэрлэлийн тохиргоо

Уг цонход тухайн салбар буюу үйлдвэрийн шугамын тохиргоог бүртгэж өгөх уг тохиргоо нь Үйлдвэрлэлийн захиалга /LG20008/ цонхонд тухайн тохируулга хийсэн салбарт үйлдвэрлэлийн захиалга өгөхөд үйлдвэрлэлийн код, үйлдвэрлэлийн шугам талбарт сонголтоор харагдана.

Ашиглах  цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Агуулахын Менежмент
Агуулахын менежмент
Үйлдвэрлэлийн захиалга
Үйлдвэрлэлийн тохиргоо
LG21009

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Үйлдвэрийг салбарын бүртгэлд бүртгэж оруулсан байна.

Цонхны тайлбар:

Зураг 29. Үйлдвэрлэлийн тохиргоо

Хүснэгт 14. Үйлдвэрлэлийн тохиргоо цонх – “Шинээр нэмэх мөр” –нд оруулах талбарын тайлбар

Талбар
Тайлбар
Салбарын код /Зураг * (1) хэсэг/
Үйлдвэрийн салбарыг сонгож өгнө. Уг талбарыг мэдээллийг сонгоход 1) Салбарын код, 2) Салбарын нэр баганын мэдээлэл бөглөгдөнө.
Үйлдвэрийн код /Зураг * (1) хэсэг/
Тухайн салбарын үйлдвэрлэлийн кодыг бүртгэж өгнө. Нэг салбар дээр үйлдвэрийн код болон шугамын кодыг давхардуулахгүйгээр олон үйлдвэрийн кодыг бүртгэх боломжтой.
Үйлдвэрийн нэр /Зураг * (1) хэсэг/
Бүртгэсэн үйлдвэрийн кодод харгалзах үйлдвэрийн нэрийг энэ талбарт бүртгэж өгнө.
Шугамын код /Зураг * (1) хэсэг/
Тухайн бүртгэсэн үйлдвэрийн кодод хамаарах шугамын кодыг уг талбарт бүртгэж өгнө. Нэг салбар дээр үйлдвэрийн код болон шугамын кодыг давхардуулахгүйгээр олон шугамын кодыг бүртгэх боломжтой.
Шугамын нэр /Зураг * (1) хэсэг/
Шугамын кодод харгалзах шугамын нэрийг бүртгэж өгнө.
Тайлбар /Зураг * (1) хэсэг/
Тухайн бүртгэж буй үйлдвэрлэлийн тохиргоонд шаардлагатай нэмэлт мэдээллийг уг талбарт бүртгэнэ. Уг талбарын мэдээлэл Үйлдвэрлэлийн захиалга цонхонд харагдахгүй зөвхөн уг цонхонд харагдана.

1.3.6 Салбарын сканкод

Уг цонхонд агуулахын багцлалт, ачилт, нөөц, түр ачилтын байршлын баркодын бүртгэлийн хийнэ.

Ашиглах  цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Агуулахын Менежмент
Агуулахын менежмент
Тохиргоо
Салбарын сканкод
LG22019

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Салбарын бүртгэл, агуулахад байрших баркодын төрөл, байршлын бүртгэл хийсэн байна. Эдгээр бүртгэл нь уг цонхны бүртгэлийг хийхэд ашиглагдана.

Цонхны тайлбар:

Зураг 30 Салбарын сканкод цонх
Хүснэгт 15. Салбарын сканкод – “Шинээр нэмэх мөр” –нд оруулах талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Салбарын код /Зураг * (1) хэсэг/
Сканкод байршуулах салбарыг сонгоно. Уг талбарын бүртгэлийг оруулахад 1) Салбарын код, 2) Салбарын нэр талбарын мэдээлэл бөглөгдөнө.
Төрөл /Зураг * (1) хэсэг/
Байршуулах сканкодын төрөл төрлийг сонгож өгнө. 1. Багцлалтын код – Багцлалтын баркод бүртгэж байгаа бол уг төрлийг сонгоно. 2. Ачилтын код – Ачилтын байршилд баркод бүртгэж байгаа бол уг төрлийг сонгоно. 3. Нөөцийн байршил – Нөөцийн байршилд баркод бүртгэж байгаа бол уг төрлийг сонгоно. 4. Түр ачилтын байршил – Түр ачилтын байршилд баркод бүртгэж байгаа бол уг төрлийг сонгоно.
Баркод /Зураг * (1) хэсэг/
Тухайн байршлын баркодыг уг талбарт бүртгэнэ.
Дефаул эсэх чек /Зураг * (1) хэсэг/
Хэрэв тухайн баркодын бүртгэл нь дефаул бол уг сонголтыг чеклэнэ.
Байршил /Зураг * (1) хэсэг/
Бүртгэж буй бар код байрших байршлыг уг талбарт сонгоно.
Тайлбар /Зураг * (1) хэсэг/
Тухайн бүртгэлж буй байршилд шаардлагатай нэмэлт тэмдэглэгээг уг талбарт оруулах боломжтой.

1.3.7 Салбарын дүүргэлтийн тохиргоо

Уг цонхонд салбарын дүүргэлтийн тохиргооны бүртгэлийг хийнэ. Уг цонхонд агуулах бүрээр, агуулахын байршил бүрт дүүргэлтийн доод, дээд хэмжээг тохируулах боломжтой.

Ашиглах  цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Агуулахын Менежмент
Агуулахын менежмент
Тохиргоо
Салбарын дүүргэлтийн тохиргоо
LG20020

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Агуулахын бүртгэл, Байршлын бүртгэл хийгдсэн байна. Эдгээр бүртгэл нь уг цонхны бүртгэлд ашиглагдана.

Цонхны тайлбар :

Зураг 31. Салбарын дүүргэлтийн тохиргоо
Хүснэгт 14. Салбарын дүүргэлтийн тохиргоо цонхны бүртгэлийн талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Агуулахын код /Зураг * (1) хэсэг/
Уг талбарт дүүргэлтийн тохиргоо хийх агуулахыг сонгох ба уг талбарыг мэдээллийг сонгоход 1) Агуулахын код, 2) Агуулахын нэр талбарын мэдээлэл агуулахын бүртгэлээс бөглөгдөнө.
Байршлын код /Зураг * (1) хэсэг/
Тохиргоо хийгдэх байршлыг уг баганад сонгоно.
Автомат дүүргэлт үүсгэх эсэх чек /Зураг * (1) хэсэг/
Хэрэв тухайн агуулах, байршил нь автомат дүүргэлт үүсгэх бол уг чекийг чеклэнэ.
Доод хэмжээ /Зураг * (1) хэсэг/
Тохируулж буй агуулах, тухайн агуулахын байршилд байх доод хэмжээг оруулна.
Дээд хэмжээ /Зураг * (1) хэсэг/
Тохируулж буй агуулах, тухайн агуулахын байршилд байх дээд хэмжээг оруулна.
Тайлбар /Зураг * (1) хэсэг/
Тохиргооны бүртгэлд нэмэлт шаардлагатай тэмдэглээ хийх бол уг баганад оруулах боломжтой.