Hi. How can we help?

Уг цонхонд Данс цонхны бүртгэлд ашиглагдах дансны ангилалын бүртгэл хийгдэнэ.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Үндсэн
Данс
Дансны ангилал
GL10002

Цонхны тайлбар:

Зураг 82. Дансны ангилал
“Ангилалын код” талбарт оруулсан мэдээлэл хадгалах товч дарсны дараа уг талбарын мэдээллийг өөрчлөх боломжгүй тул анхаарал болгоомжтой оруулна уу.

Уг цонхонд Данс, дэд дансны тохиргоонд ашиглагдах дэд дансны бүртгэлийг уг цонхонд бүртгэнэ.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Үндсэн
Данс
Дэд данс
GL10004

Цонхны тайлбар:

Зураг 83. Дэд дансны бүртгэл

“Дэд дансны код” талбарт оруулсан мэдээлэл хадгалах товч дарсны дараа уг талбарын мэдээллийг өөрчлөх боломжгүй тул анхаарал болгоомжтой оруулна уу.

Төлөв талбарт “Идэвхгүй” төлөвийг сонгон хадгалвал дэд дансны бүртгэл уг цонхонд хадгалагдах ба бусад цонхонд ашиглах боломжгүй байна.

Уг цонхонд данс болон дэд дансыг холбох, мөн дансыг идэвхжүүлэх буюу “Идэвхтэй” төлөвтэй болгох үйлдэл уг цонхонд хийгдэнэ.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Үндсэн
Данс
Данс, дэд дансны тохиргоо
LG10005

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Данс, Дэд дансы бүртгэл хийгдсэн байна. Уг цонхонд уг бүртгэлийг хамааруулах тохиргоо хийгдэнэ.

Цонхны тайлбар:

Зураг 84. Данс, дэд дансны тохиргоо цонхны бүртгэл
Хүснэгт 52. Данс, дэд дансны тохиргоо цонх –“Шинээр нэмэх мөр” –нд оруулах талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Компани /Зураг 84 -ийн (2) хэсэг/
Компаниар бүртгэгдсэн компанийг уг талбарт сонгох буюу бүртгэж буй данс, дэд дансны тохиргоо нь ашиглагдах компанийг уг баганад сонгоно.
Данс /Зураг 84 -ийн (2) хэсэг/
Тохиргоо хийх гэж буй дансыг дансны бүртгэлээс сонгоно.
Дэд данс /Зураг 84 -ийн (2) хэсэг/
Тохиргоо хийх гэж буй дэд дансыг дэд дансны бүртгэлээс сонгоно.
Тайлбар /Зураг 84 -ийн (2) хэсэг/
Тохиргоо хийгдэж буй дансны нэрийг уг талбарт оруулна.
Төлөв /Зураг 84 -ийн (2) хэсэг/
“Идэвхгүй”, “Идэвхтэй” сонголтоос сонгоно. Хэрэв “Идэвхгүй” төлөвийг бүртгэж буй дансны тохиргоонд сонговол бүртгэл уг цонхонд харагдах ба бусад цонхонд ашиглах боломжгүй байна.
Уг цонхонд журнал, гүйлгээний бичилтэд ашиглагдах гүйлгээний утгын бүртгэлийг хийнэ.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Үндсэн
Данс
Гүйлгээний утга
GL10006

Цонхны тайлбар:

Зураг 85. Гүйлгээний утга бүртгэх цонх

Санхүүгийн тайлангууд, татварын тайлангуудын үзүүлэлтүүдийг байгууллага өөрийн хэрэгцээнд зориулан өөрөө тохируулна. Дараах тайлангуудын тохиргоог энэ цонхноос тохируулна.

• Баланс
• Орлогын тайлан
• Мөнгөн гүйлгээний тайлан
• ААНОАТ
• ХХОАТ-ын тайлангууд дээр

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Үндсэн
Данс
Тайлангийн үзүүлэлт
GL10008

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Тайлангийн төрөл бүртгэгдсэн байна.

Цонхны тайлбар:

1. Уг цонхонд санхүү, татварын тайлангуудад ашиглагдах үзүүлэлтийг бүртгэнэ.
2. Уг цонхны БҮРТГЭЛ ХИЙХ табд бүртгэлийг хийнэ.

Зураг 86. Тайлангийн үзүүлэлт
Зураг 87. Өмчийн өөрчлөлтийн тайланд ашиглагдах үзүүлэлтийн бүртгэл
Хүснэгт 53. Данс, дэд дансны тохиргоо цонх – “Шинээр нэмэх мөр” –нд оруулах талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Үзүүлэлтийн код /Зураг 86 -ийн (1) хэсэг/
Үндсэн харьяалагдах тайлангийн үзүүлэлтийг кодыг оруулна. Жишээ нь, уг талбарт “1” гэсэн утгыг оруулбал ХӨРӨНГӨ үзүүлэлт хаьяалагдана гэсэн утга.
Үзүүлэлтийн нэр /Зураг 86 -ийн (1) хэсэг/
Хэрэв тухайн оруулж буй үзүүлэлтийн кодонд өмнө нь бүртгэгдсэн мэдээлэл байхгүй бол уг талбарт нэрийг оруулна.
Харагдах дараалал /Зураг 86 -ийн (1) хэсэг/
Тухайн үзүүлэлтийн код хүрээнд дээрээсээ хэдэд харагдах дарааллыг уг талбарт тохируулна.
Тооцох хувь /Зураг 86 -ийн (1) хэсэг/
Хэрэв бүртгэж буй тайлангийн үзүүлэлт нь хувь тооцдог бол уг талбарт мэдээллийг хувийг оруулна.
Төрөл /Зураг 86 -ийн (1) хэсэг/
Баланс, Орлого, Мөнгөн гүйлгээ, Өмчийн өөрчлөлт, Харьцааны шинжилгээ, ХХОАТ ТТ12 Маягт, ААНОАТ, ААНОАТ тайлангийн тодруулга, ААНОАТ –ын зөрүүгийн тайлан, Санхүүгийн тайлангийн тодруулга, НӨАТ, ХХОАТ тайлангийн төрлөөс бүртгэж буй үзүүлэлт харьяалагдах төрлийг сонгоно.
Томьёоны төрөл /Зураг 86-ийн (1) хэсэг/
“Дансны утга”, “Үзүүлэлтийн утга” сонголтоос сонгоно. “Дансны утга” төрөл сонговол тухайн тайлангийн үзүүлэлтэд хамаарагдах дансуудаа сонгож өгнө. “Үзүүлэлтийн утга” сонговол тухайн тайлангийн үзүүлэлтүүдэд хамаарах үзүүлэлтүүдийг сонгож өгнө.
Томьёо /Зураг 86 -ийн (1) хэсэг/
Тухайн тайлангийн нэг үзүүлэлтүүдийн хувьд харгалзах данс эсвэл үзүүлэлтүүдийг сонгож өгнө.
Багцын бүлэг /Зураг 86 -ийн (1) хэсэг/
Энэ нь ихэвчлэн татварын тайлангуудын бүлгийн нийлбэрүүд байх ба татварын тайлангуудын томъёо автоматаар тохируулсан байдаг.
Тайлангийн бүлэг /Зураг 86 -ийн (1) хэсэг/
ДТ Формула /Зураг 86-ийн (1) хэсэг/
КТ Формула /Зураг 86 -ийн (1) хэсэг/
Өмчийн өөрчөлт товч /Зураг 87-ийн (2) хэсэг/
Уг цонхонд дарахад Томъёо цонх гарч ирэх ба уг цонхонд холбогдх бүртгэлийг хийнэ.
Тайлант үе хаана гэдэг нь тухайн тайлант үеийг дараагийн сард шилжүүлж буй үйлдэл юм.

Ашиглах цонх:

Үндсэн цэс
Бүлэг
Түвшин 1
Түвшин 2
Түвшин 3
Цонхны код
Мастер дата
Үндсэн
Данс
Тайлант үе хаах
GL10001
Тайлант үеийг хаах буюу дараагийн сард тайлант үеийг шилжүүлсний дараа буцаах боломжгүй байдаг тул анхаарал болгоомжтой шилжүүлнэ үү.

Цонхны тайлбар:

Зураг 88. Тайлант үе хаах цонх
Тайлант үеийг хаасан буюу шилжүүлсний дараа дахин шилжүүлэх бол “Тайлант үе хаах” цонхыг хааж, Тайлант үе хаах цэсэд дахин нэвтэрч ХАДГАЛАХ үйлдлийг дахин хийхэд нэг сараар тайлант үе шилжинэ.