Hi. How can we help?

Уг цонхонд худалдан авалтын үнэ буюу нийлүүлэгчээс авах барааны үнийг бүртгэнэ.

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Нийлүүлэгч, Бараа, Хэмжих нэгж, Суурь үнийн бүртгэл хийгдсэн байна.

Цонхны тайлбар:

1. Уг цонхонд худалдан авалтын үнийг оруулна. Мөн оруулсан худалдан авалтын үнийг өөрчлөх боломжтой.
2. Тухайн нийлүүлэгчид худалдан авалтын үнийг оруулахдаа хоёр янзаар оруулах боломжтой. 1) уг цонхны НЭМЭХ товчийг дарж “Шинээр нэмэх мөр”-нд барааг нэг нэгээр дуудаж үнэ оруулах, 2) НЭМЭЛТ товчийг дарж гарч ирэх цонхны “Экселээс импорт хийх” товчийг дарж бэлдсэн экселийг зааж оруулах.

1. Тухайн барааны худалдан авалтын үнийг өөрчлөхдөө “Худалдан авалтын үнэ” цонхонд нэвтэрсний дараа Зураг 69 -ийн (1) хэсэгт үзүүлсэн “Нийлүүлэгчийн дугаар” нүдэнд тухайн худалдан авалтын үнийг оруулах болон өөрчлөх гэж буй барааны нийлүүлэгчийг сонгож өгнө. Нийлүүлэгчийн сонгосны дараа Худалдан авалтын үнэ цонхны зүүн дор байрлах НЭМЭХ товчийг дарж “Шинээр нэмэх мөр”-нд худалдан авалтын үнийг өөрчлөх эсвэл оруулах гэж буй барааг дуудна.

Зураг 75. ХА-ын үнэ
Хүснэгт 47. Худалдан авалтын үнэ оруулах талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Барааны код / Зураг 75-ийн (2) хэсэг/
Худалдан авалтын үнэ оруулаагүй барааг уг нүдэнд дарж гарч ирэх цонхноос сонгож өгнө.. Хэрэв тухайн нийлүүлэгч дээр харьяалалтай барааны үнийг өөрчлөх бол “Нийлүүлэгчийн дугаар” нүдэнд нийлүүлэгчийг сонгон хайлт хийхэд бүртгэлтэй бараанууд гарч ирэх ба тухайн барааны үнийг өөрчлөн хадгална.
Төрөл / Зураг 75-ийн (2) хэсэг/
Төрөл талбарт “Үнийн өсөлт”, “Үнийн бууралт” сонголтоос сонгож өгнө. Худалдан авалтын үнийг өөрчилж буй шалтгааны төрлийг сонгож өгнө.
Санал болгох үнэ / Зураг 75-ийн (2) хэсэг/
Хэрэв суурь үнэ бүтгэгдсэн ба уг үнийг өөрчлөх бол уг талбарт санал болгож буй үнийг оруулах ба уг нүдний мэдээллийг оруулахад “Суурь үнэ” талбарын мэдээлэл уг нүдэнд оруулсан дүнгээр өөрчлөгдөнө.
Хөнгөлөлтийн хувь / Зураг 75-ийн (2) хэсэг/
Уг талбарт оруулж буй хөнгөлөлтийн хувь нь “Санал болгох үнэ” талбарын үнийг хөнгөлөх хувь ба хөнгөлөгдсөн үнэ нь “Суурь үнэ” талбарт харагдана.
уурь үнэ / Зураг 75-ийн (2) хэсэг/
Суурь үнэ нь худалдан авалтын захилганд сонгогдож харагдах үнэ юм. Санал болгох үнэ талбарт оруулсан үнийг дүн уг талбарт харагдах ба хэрэв Хөнгөлөлтийн хувь талбарт хөнгөлөх хувь оруулсан бол уг хувиар хөнгөлөгдсөн үнэ Суурь үнэ талбарт харагдана.
Уг цонхонд ХА-ын үнэ цонхонд хийгдсэн үнийн өөрчлөлтийн лавлагааг харна.

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Бараа бүртгэх цонхонд шинэ бараа бүртгэгдэхдээ ХА-н үнэ талбарт худалдан авах үнийг бүртгэсэн байна, эсвэл Худалдан авалтын үнэ цонхонд үнийн өөрчлөлт орсон байна. Уг цонхонд дээрх хоёр цонхонд бүртгэгдсэн үнийг лавлах боломжтой буюу хамгийн сүүлийн байдлаар байгаа худалдан авалтын үнийг харах боломжтой.

Цонхны тайлбар:

Зураг 76. ХА-ын үнийн лавлагаа
Хүснэгт 48. Шүүлт талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Нийлүүлэгч / Зураг 76-ийн (1) хэсэг/
Худалдан авалтын үнийг нийлүүлэгчээр шүүлт хийх бол уг талбарт нийлүүлэгчийг сонгох ба нэгээс олон нийлүүлэгч сонгох шүүлт хийх боломжтой.
Нийлүүлэгч ангилал / Зураг 76-ийн (1) хэсэг/
Худалдан авалтын үнийг нийлүүлэгчийн ангилалд багтах барааны худалдан авалтын үнийг шүүлт хийх бол уг талбарт нийлүүлэгчийг сонгох ба нэгээс олон нийлүүлэгч сонгох шүүлт хийх боломжтой.
Нийлүүлэгчийн төрөл / Зураг 76-ийн (1) хэсэг/
Худалдан авалтын үнийг нийлүүлэгчийн төрөлд багтах барааны худалдан авалтын үнийг шүүлт хийх бол уг талбарт нийлүүлэгчийг сонгох ба нэгээс олон нийлүүлэгч сонгох шүүлт хийх боломжтой.
Категори / Зураг 76-ийн (1) хэсэг/
Худалдан авалтын үнийг барааны категориор шүүлт хийх бол уг талбарт нийлүүлэгчийг сонгох ба нэгээс олон нийлүүлэгч сонгох шүүлт хийх боломжтой. Уг талбарт нэгээс олон категори сонгон шүүлт хийх боломжтой.
Үнэ өөрчлөгдсөн огноо / Зураг 76-ийн (1) хэсэг/
Үнэ өөрчлөгдсөн огноогоор шүүлт хийх бол уг талбарт хугацааг сонгоно.
Баркод, Барааны код / Зураг 76-ийн (1) хэсэг/
Тухайн нэг барааны худалдан авалтын үнийг харах бол эдгээр талбаруудад харгалзан баркод, барааны кодыг оруулан шүүлт хийх боломжтой.
Барааны нэр / Зураг 76-ийн (1) хэсэг/
Уг талбарт барааны нэрийг оруулан шүүлт хийх боломжтой. Уг талбарт бичсэн бичлэгтэй ижил төрлийн бараанууд шүүгдэн харагдана.
Үнийн хязгаар / Зураг 76-ийн (1) хэсэг/
Уг талбарт үнийн дээд доод хязгаарын оруулан шүүлт хийх боломжтой. Уг талбарт оруулсан үнийн хязгаарт багтах худалдан авалтын үнэ бүхий бараанууд шүүгдэнэ.
Уг цонхонд ХА-ын үнэ цонхонд хийгдсэн үнийн өөрчлөлтийн лавлагааг харна.

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

ХА-н үнэ цонхонд өөрчлөлт орсон байна.

Цонхны тайлбар:

Зураг 77. ХА-ын үнийн өөрчлөлтийн лавлагаа
Хүснэгт 49. Шүүлт талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Нийлүүлэгч / Зураг 77-ийн (1) хэсэг/
Худалдан авалтын үнэд өөрчлөлт орж буй барааны нийлүүлэгчээр шүүлт хийх бол уг талбарт нийлүүлэгчийг сонгох ба нэгээс олон нийлүүлэгч сонгох шүүлт хийх боломжтой.
Үнийн хязгаар / Зураг 77-ийн (1) хэсэг/
Уг талбарт үнэд дээд доод хязгаарын оруулан шүүлт хийх боломжтой. Уг талбарт оруулсан үнийн хязгаарт багтах худалдан авалтын үнэ бүхий бараанууд шүүгдэнэ.
Үнэ өөрчлөгдсөн огноо / Зураг 77-ийн (1) хэсэг/
Үнэ өөрчлөгдсөн огноогоор шүүлт хийх бол уг талбарт хугацааг сонгоно.
Баркод, Барааны код / Зураг 77-ийн (1) хэсэг/
Тухайн нэг барааны худалдан авалтын үнийг харах бол эдгээр талбаруудад харгалзан баркод, барааны кодыг оруулан шүүлт хийх боломжтой.
Барааны нэр / Зураг 77-ийн (1) хэсэг/
Уг талбарт барааны нэрийг оруулан шүүлт хийх боломжтой. Уг талбарт бичсэн бичлэгтэй ижил төрлийн бараанууд шүүгдэн харагдана.

1.10.4 Үнийн хөнгөлөлт

Уг цонхонд тухайн сонгосон нийлүүлэгч дээрх сонгосон бараанд хөнгөлөлтийн хувийг оруулах ба хүчинтэй хугацааг мөн зааж өгөх боломжтой.

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Тухайн нийлүүлэгч дээр бараанууд бүртгэгдсэн байна.

Цонхны тайлбар:

Зураг 78. Үнийн хөнгөлөлт цонх
Хөнгөлөлт оруулах барааны бэлтгэн нийлүүлэгчийн “Бараа лавлагаа” цонхонд нэвтрэн тухайн бараа дээр хоёр дарахад тухайн барааны бүртгэлийн цонхонд нэвтрэх ба уг цонхноос бэлтгэн нийлүүлэгчийг харах боломжтой.
Хүснэгт 50. Шүүлт талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Салбар /Зураг 78 (2) хэсэг/
Тухайн үнийн хөнгөлөлт тооцогдох “Салбар”-ыг сонгож өгнө.
Эхлэх, Дуусах огноо /Зураг 78 (2) хэсэг/
Тухайн оруулж буй үнийн хөнгөлөлт хүчинтэй байх хугацаа буюу эхлэх, дуусах хугацааг зааж өгнө.
Барааны код /Зураг 78 (2) хэсэг/
Хөнгөлөгдөж буй барааг сонгон дуудна. Уг талбарын мэдээллийг оруулахад 1) Барааны код, 2) Бар код, 3) Барааны нэр, 4) Хэмжих нэгж, 5) Хэмжих нэгж дэх тоо, 6) Суурь үнэ талбарыг мэдээлэл “Бараа лавлагаа” цонхны бүртгэлээс дуудагдана.
Хөнгөлөлтийн хувь /Зураг 78 (2) хэсэг/
Суурь үнээс хөнгөлөх хувийг оруулна.
Өөрчилсөн ажилтан, Өөрчилсөн огноо /Зураг 78 (2) хэсэг/
Уг талбаруудад өөрийн эрхээр нэвтрэн үнийн хөнгөлөлтийг оруулж буй ажилтан, хадгалсан буюу ХАДГАЛАХ товч дарсан үеийн огноо, цаг, минут, секунд дуудагдана. Эдгээр талбарын мэдээлэл ХАДГАЛАХ товч дарсны дараа бөглөгдөнө.
Зураг 79. Үнийн өөрчлөлт – бэлдсэн MS Excel файлаас оруулах
Зураг 80. Excel-ээс үнийн хөнгөлөлт оруулах
Уг цонхонд Үнийн хөнгөлөлт цонхонд хийгдсэн үнийн хөнгөлөлтийг лавлан харна.

Энэ үйлдэл хийгдэхийн өмнө:

Үнийн хөнгөлөлт цонхонд өөрчлөлт орсон байна.

Цонхны тайлбар:

Зураг 81. Үнийн хөнгөлөлтийн лавлагаа
Хүснэгт 51. Шүүлт талбарын тайлбар
Талбар
Тайлбар
Салбар / Зураг 81-ийн (1) хэсэг/
Худалдан авалтын үнийн хөнгөлөлт орсон салбараар шүүлт хийх бол уг талбарт салбарыг сонгож өгөх ба нэгээс олон салбарыг сонгох боломжтой.
Нийлүүлэгч / Зураг 81-ийн (1) хэсэг/
Үнийн өөрчлөлт орж буй барааны нийлүүлэгчээр шүүлт хийх бол уг талбарт нийлүүлэгчийг сонгох ба нэгээс олон нийлүүлэгч сонгох шүүлт хийх боломжтой.
Баркод, Барааны код / Зураг 81-ийн (1) хэсэг/
Тухайн нэг барааны үнийн хөнгөлөлтийг харах бол эдгээр талбаруудад харгалзан баркод, барааны кодыг оруулан шүүлт хийх боломжтой.
Барааны ангилал / Зураг 81-ийн (1) хэсэг/
Үнийн хөнгөлөлтийг барааны ангилалаар шүүлт хийж харах бол уг талбарт барааны ангилалыг оруулах ба нэгээс олон барааны ангилал оруулах боломжтой.
Огноо: – эхлэх, Огноо: – дуусах / Зураг 81-ийн (1) хэсэг/
Үнийн хөнгөлөлт хүчинтэй байх хугацаагаар шүүлт хийх бол эдгээр талбаруудад эхлэх, дуусах хугацааг оруулан шүүлт хийнэ.