Hi. How can we help?

Гүйлгээ

Гүйлгээ хэсэгт картын гүйлгээтэй холбоотой бүх үйлдүүдийг хийх боломжтой.

4.2.1    Карт үүсгэх

Энэ хэсэгт шинээр карт үүсгэх бөгөөд картын төрөл, үүсгэх картын тоог оруулж өгнө. Картын төрлийг сонгосноор Бүртгэл хэсгэт үүсгэсэн картын төрөлтэй хамааралтай мэдээллүүд харагдана. Үүнд картын дугаарын урт, үүсэх картын эхлэх дугаар байна. Мөн энэ хэсэг нь дараах боломжуудтай.

● Үүсгэсэн картын мэдээллийг жагсаалт, баримт хэлбэрээр хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно

ЗУРАГ 100. Карт үүсгэх
CRM -> Гүйлгээ -> Карт үүсгэх гэсэн дарааллаар дарж ороход доорх Карт үүсгэх үндсэн цонх харагдана.
ЗУРАГ 101. Карт үүсгэх - үндсэн цонх

4.2.1.1 Карт шинээр үүсгэх

Алхам 1 Карт шинээр бүртгэхдээ ЗУРАГ 102-т (үндсэн цонх) харуулсан талбаруудыг бөглөнө.

Алхам 2 Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулсны дараа хадгалах товчийг дарна. Карт үүсгэхдээ итгэлтэй байгааг асуусан мэдэгдэл гарч ирэх бөгөөд зөвшөөрсөн тохиолдолд тухайн картын үүсгэх мэдээллийг хүлээн авна.
Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 103 дэх мэдэгдлийг өгнө. Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан бол ЗУРАГ 104-т үзүүлсэн алдааны мэдээлэл гарч ирнэ. Мэдэгдлийг хаасны дараа алдаатай мөр, хэсэг нь улаан өнгөтэй байх ба ямар алдаа гарсан байгааг харуулна.

ЗУРАГ 102. Болих мэдэгдэл

4.2.2 Карт устгах

Энэ хэсэгт бүртгэгдсэн картын мэдээллийг устгах ба дараах боломжуудтай.

● Үүсгэсэн картын мэдээллийг жагсаалт, баримт хэлбэрээр хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно

ЗУРАГ 105. Карт устгах
CRM -> Гүйлгээ -> Карт устгах гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
ЗУРАГ 106. Карт устгах - үндсэн цонх

4.2.2.1 Картын хайлт хийх

Хайлт хийх цонхноос картын төрөл, устгах картын тоог оруулаад хайх товч дарахад устгах картын жагсаалтад устгах картын тоотой тэнцүү тооны картын мэдээлэл харагдана.

Хэрэв устгах картын тоо нь картын үлдэгдлээс их бол устгах боломжтой картын тоог мэдэгдэнэ. Мөн тухайн картын төрөлд картын мэдээлэл байхгүй (Зураг 107.) бол устгах үйлдэл хийх боломжгүй болохыг анхаарна уу.

ЗУРАГ 107.

4.2.2.2 Картын мэдээлэл устгах

Алхам 1 Хайлт хийж устгах картын жагсаалт гаргаж ирнэ.
Алхам 2 хадгалах товчийг дарна. Картыг устгахдаа итгэлтэй байгаа эсэхийг асуусан мэдэгдэл гарч ирэх бөгөөд “Тийм” товчийг дарснаар таны хүсэлтийг хүлээн авна.

4.2.3 Карт эзэмшигчийн мэдээлэл хэвлэх

Карт эзэмшигчийн хүсэлтийн мэдээллийг хэвлэнэ.

● Үүсгэсэн картын мэдээллийг жагсаалт хэлбэрээр хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно

ЗУРАГ 108. Карт эзэмшигчийн мэдээлэл хэвлэх

CRM -> Гүйлгээ -> Карт эзэмшигчийн мэдээлэл хэвлэх гэсэн дарааллаар дарж ороход доорх цонх харагдана.

ЗУРАГ 109. Карт эзэмшигчийн мэдээлэл хэвлэх

4.2.3.1 Карт эзэмшигчийн мэдээлэлд хайлт хийх

Хайлт хийх цонхноос картын төрөл, загвар, дизайн болон бусад мэдээллийг оруулаад хайх товч дарахад тухайн хайлтын мэдээлэлтэй таарсан эзэмшигчийн мэдээллүүд харагдана.

4.2.3.2 Карт эзэмшигчийн мэдээллийг хэвлэх үйлдэл

Алхам 1 Хайлт хийсэн үр дүн доод хэсэгт жагсаалт хэдбэрээр харагдана. Тухайн хэвлэх мэдээллээ сонгон идэвхжүүлнэ.

Алхам 2 хэвлэх товчийг дарна. Мэдээлэл хэвлэн авах төрлөө сонгон форматын дагуу хэвлэн авна.

4.2.4 Карт олгох

Энэ хэсэгт бүртгэлтэй гишүүний регистрийн дугаарыг оруулан картын төрлийг сонгох бөгөөд тухайн хүний нэр дээрх хүсэлт харагдана. Тухайн гишүүнд карт олгохдоо хэвлэгдсэн картын дугаарыг өнгө.

● Карт олгосон мэдээллийг жагсаалт, баримт хэлбэрээр хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно

ЗУРАГ 110. Карт олгох
CRM -> Гүйлгээ -> Карт олгох гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
ЗУРАГ 111. Карт олгох

4.2.4.1 Карт олголт хийх

Алхам 1 ЗУРАГ 111-т харуулсан талбаруудад гишүүний регистерийн дугаарыг оруулан картын төрлийг сонгоно. Карт эзэмших хүсэлтйг дагуу картын дугаарыг оруулж өгнө.

Алхам 2 Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулсны дараа хадгалах товчийг дарна. Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан бол алдааны мэдээлэл гарч ирнэ. Мэдэгдлийг хаасны дараа мэдэгдэлд заасан алдаатай мөр, хэсэг нь улаан өнгөтэй байх ба ямар алдаа гарсан байгааг харуулна гэх мэтчлэн гарсна алдааг засаж алдаагүй болоход хадгална.

4.2.5 Карт түдгэлзүүлэх

Энэ хэсэгт идэвхтэй төлөвт байгаа картыг түдгэлзүүлэх боломжтой. Мөн дараах боломжуудтай.

● Карт түдгэлзүүлсэн мэдээллийг жагсаалт, баримт хэлбэрээр хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно

ЗУРАГ 112. Карт түдгэлзүүлэх
CRM -> Гүйлгээ -> Карт түдгэлзүүлэх гэсэн дарааллаар дарж ороход доорх цонх харагдана.
ЗУРАГ 113. Карт түдгэлзүүлэх

4.2.5.1 Карт түдгэлзүүлэлт хийх

Алхам 1 ЗУРАГ 113-т харуулсан талбаруудад мэдээлэл оруулах бөгөөд түдгэлзүүлэх картын дугаарыг оруулна.

Алхам 2 Түдгэлзүүлэх шалтгааныг оруулсны дараа хадгалах товчийг дарна. Түдгэлзүүлэхэд итгэлтэй байгаа эсэхийг тодруулсан мэдэгдэл гарч ирэх бөгөөд зөвшөөрснөөр таны хүсэлтийг хүлээн авна.

4.2.6 Карт сэргээх

Энэ хэсэгт түдгэлзүүлсэн картыг сэргээнэ. Мөн дараах боломжуудтай.

● Карт сэргээсэн мэдээллийг жагсаалт, баримт хэлбэрээр хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно

ЗУРАГ 114. Карт сэргээх
CRM -> Гүйлгээ -> Карт сэргээх гэсэн дарааллаар дарж ороход доорх цонх харагдана.
ЗУРАГ 115. Карт сэргээх талбар

4.2.6.1 Карт сэргээлт хийх

Алхам 1 ЗУРАГ 115-т харуулсан талбаруудад мэдээлэл оруулах бөгөөд сэргээх түдгэлзүүлэх картын дугаарыг оруулна.

Алхам 2 Сэргээх болсон шалтгааныг оруулсны дараа хадгалах товчийг дарна. Картыг сэргээхэд итгэлтэй байгаа эсэхийг тодруулсан мэдэгдэл гарч ирэх бөгөөд зөвшөөрснөөр таны хүсэлтийг хүлээн аван картыг сэргээнэ.

4.2.7 Карт хүчингүй болгох

Хэрэглэгчийн хүсэлтээр хэвлэсэн, идэвхтэй болон түдгэлзүүлсэн төлөвтэй картыг хүчингүй болгох боломжтой. Харин нэгэнт хүчингүй төлөвтэй болгосон картыг дахин ашиглах боломжгүй болно. Мөн дараах боломжуудтай.

● Карт хүчингүй болгосон мэдээллийг жагсаалт, баримт хэлбэрээр хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно

ЗУРАГ 116. Карт хүчингүй болгох
CRM -> Гүйлгээ -> Карт хүчингүй болгох гэсэн дарааллаар дарж ороход доорх цонх харагдана.
ЗУРАГ 117. Карт хүчингүй болгох талбар

4.2.7.1 Карт хүчингүй болгох үйлдэл

Алхам 1 ЗУРАГ 116-т харуулснаар хүчингүй болгох картын дугаарыг хүчингүй болгох боломжтой карт мөн эсэхийг нягтлан оруулна.

Алхам 2 Хүчингүй болгох болсон шалтгааныг оруулсны дараа хадгалах товчийг дарна. Картыг хүчингүй болгоход итгэлтэй байгаа эсэхийг тодруулсан мэдэгдэл гарч ирэх бөгөөд зөвшөөрснөөр таны хүсэлтийг хүлээн аван картыг сэргээнэ.

4.2.8 Карт солих

Хэрэглэгчийн хүсэлтээр одоо ашиглаж байгаа картыг шинэ картаар сольж бүртгэнэ. Мөн дараах боломжуудтай.

● Карт солисон мэдээллийг жагсаалт, баримт хэлбэрээр хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно

ЗУРАГ 118. Карт солих
CRM -> Гүйлгээ -> Карт солих гэсэн дарааллаар дарж ороход доорх карт солих үндсэн цонх харагдана.
ЗУРАГ 119. Карт солих талбар

4.2.8.1 Карт солих үйлдэл

Алхам 1 ЗУРАГ 118-т харуулснаар солих картын эзэмшигчийн регистрийн дугаарыг оруулан шинээр авах картын мэдээллийг оруулж өгнө.

Алхам 2 Талбаруудад бүрэн мэдээллийг оруулсны дараа хадгалах товчийг дарна. Картыг солиход итгэлтэй байгаа эсэхийг тодруулсан мэдэгдэл гарч ирэх бөгөөд зөвшөөрснөөр таны хүсэлтийг хүлээн аван картыг солино.

4.2.9 Картын хугацаа сунгах

Хэрэглэгчийн хүсэлтээр одоо ашиглаж байгаа картыг шинэ картаар сольж бүртгэнэ. Мөн дараах боломжуудтай.

● Карт солисон мэдээллийг жагсаалт, баримт хэлбэрээр хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно

ЗУРАГ 120. Картын хугацаа сунгах
CRM -> Гүйлгээ -> Картын хугацаа сунгах гэсэн дарааллаар дарж ороход доорх картын хугацаа сунгах гэсэн үндсэн цонх харагдана.
ЗУРАГ 121. Картын хугацаа сунгах талбар

4.2.9.1 Картын хугацаа сунгах үйлдэл

Алхам 1 ЗУРАГ 120-т харуулснаар картын дугаарыг оруулахад карт эзэмшигчийн болон картын мэдээлэл гарч ирэх бөгөөд сунгах хугацааг оруулна.

Алхам 2 Талбаруудад бүрэн мэдээллийг оруулсны дараа хадгалах товчийг дарна. Картын хугацааг сунгахад итгэлтэй байгаа эсэхийг тодруулсан мэдэгдэл гарч ирэх бөгөөд зөвшөөрснөөр хүсэлтийн дагуу картын хугацааг сунгана.

4.2.10 Гээсэн картыг бүртгэх

Энэ хэсэгт карт гээгдүүлсэн тухай бүртгэл хийнэ. Мөн дараах боломжуудтай.

● Карт гээсэн мэдээллийг жагсаалт, баримт хэлбэрээр хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно

ЗУРАГ 122. Гээсэн картыг бүртгэх
CRM -> Гүйлгээ -> Гээсэн картыг бүртгэх гэсэн дарааллаар дарж ороход доорх цонх харагдана.
ЗУРАГ 123. Гээсэн картыг бүртгэх талбар

4.2.10.1 Гээсэн картын бүртгэл хийх

Алхам 1 Гээсэн картын бүртгэл хийхдээ товчийг дарж жагсаалтад нэмэгдэх шинэ мөрөнд харгалзах мэдээллийг оруулна.

Алхам 2 Талбаруудад бүрэн мэдээллийг оруулсны дараа хадгалах товчийг дарна. Бүртгэгдсэн гээсэн картын мэдээлэл жагсаалтад орно.

4.2.10.2 Гээсэн карты мэдээлэл хайх

Алхам 1 Хайлт хийх хэсэгт картын дугаар оруулан хайх товч дээр дарахад гээсэн картын мэдээлэл жагсаалтад харагдана.

4.2.11 Карт хэвлэх

Карт хэвлэх хэсэгт тухайн картын төрөлд картын дизайныг нь тохируулан принтертэй холбогдож хэвлэн авна. Мөн дараах боломжуудтай.

● Карт гээсэн мэдээллийг жагсаалт, баримт хэлбэрээр хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно

ЗУРАГ 124. Карт хэвлэх
CRM -> Гүйлгээ -> Карт хэвлэх гэсэн дарааллаар дарж ороход доорх цонх харагдана.
ЗУРАГ 125. Карт хэвлэх талбар

4.2.11.1 Карт хэвлэх үйлдэл

Алхам 1 ЗУРАГ 125-т харуулснаар карт олгохыг зөвшөөрсөн хүсэлтүүдийн жагсаалт харагдах бөгөөд дээр байрлах хайх хэсэгт картын төрөл, картын дизайн болон бусад мэдээллүүдийг оруулан хайна.

Алхам 2 Тухайн картыг хэвлэхэд бэлэн болсон байдлаар нь харах боломжтой.

Алхам 3 Картыг хэвлэх принтерийг сонгон хэвлэнэ.

4.2.12 Карт цэнэглэх

Карт цэнэглэхдээ картын дугаарыг оруулан нэмэх оноог оруулна. Мөн оноо нэмэх болсон шалтгааныг бичиж өгөх хэрэгтэй ба цэнэглэх карт нь хэвлэсэн, идэвхтэй төлөвтэй байх шаардлагатай.

● Карт цэнэглэсэн мэдээллийн жагсаалт, баримт хэлбэрээр хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно

ЗУРАГ 126. Карт цэнэглэх
CRM -> Гүйлгээ -> Карт цэнэглэх гэсэн дарааллаар дарж ороход доорх цонх харагдана.
ЗУРАГ 127. Карт цэнэглэх талбар

4.2.12.1 Карт цэнэглэх үйлдэл

Алхам 1 Талбаруудаас төрөл, картын дугаарыг сонгон цэнэглэх оноог оруулна.

Алхам 2 хадгалах товчийг дарж картыг цэнэглэнэ.