Бүртгэл хийхэд анхаарах зүйлс:
➔ Цэнхэр өнгөтэй талбаруудад заавал мэдээлэл оруулсан байна.
Алхам 1 нэмэлт товчийг сонгосноор нэмэлтээр хийж болох боломжууд (ЗУРАГ 6) гарч ирнэ.
Алхам 2 Тухайн мэдээлэлд нэмэлтээр хийх боломжтой үйлдлүүд гарч байх бөгөөд ЗУРАГ 7-т харагдах байдлаар нэмэлт үйлдлүүдийг гарч ирсэн цонхонд хийх боломжтой.
➔ Устгах
Алхам 1 Тухайн жагсаалтаас мэдээлэл устгах бол устгах мөрийн мэдээллийг сонгон устгах товчийг дарна. Баталгаажуулах асуулт (ЗУРАГ 8) гарч ирэх бөгөөд асуултыг зөвшөөрснөөр мэдээлэл устана.
Мөн баримт эсвэл гүйлгээний мэдээллийг идэвхжүүлэн гарнаас <Ctrl+D> товчны хослолоор устгах боломжтой.
➔ Болих
Хадгалах үйлдэл хийлгүйгээр гарах бол болих товчийг сонгох бөгөөд ЗУРАГ 9-т үзүүлсэн баталгаажуулах асуулт гарч ирнэ. Баталгаажуулах асуултыг зөвшөөрснөөр талбаруудад оруулсан мэдээлэл хадгалагдахгүйгээр гарна.
➔ Хэвлэх
Алхам 1 хэвлэх товчийг дарснаар ЗУРАГ 10-т харуулсан хэвлэх төрөл сонгох сонголт гарч ирэх бөгөөд жагсаалт дахь мэдээллийг жагсаалт болон баримт хэлбэрээр хэвлэн авах боломжтой. Хэрэв зөвхөн жагсаалт хэлбэрээр хэвлэх боломжтой жагсаалт бол шууд хэвлэх формат (ЗУРАГ 11) гарч ирэх бөгөөд жагсаалт хэлбэрээр хэвлэн авна.
➔ Экспорт хийх
Алхам 1 экспорт хийх товчийг дарахад ЗУРАГ 12-т үзүүлсэн экспорт хийх өргөтгөлийн төрлүүд гарч ирнэ.
Алхам 2 Экспорт хийх төрлөөс сонгосны дараа хаана хадгалах байршлаа ЗУРАГ 13-т
үзүүлсний дагуу сонгон файл хэлбэрээр экспорт хийн авна.
➔ Сэргээх
Cэргээх товчийг дарснаар тухайн цонхыг дахин дуудах шаардлагагүйгээр жагсаалт дах мэдээлэлд орсон өөрчлөлтийг харах боломжтой.
➔ Жагсаалтаас хайх
1. Хүснэгтийн толгой хэсэгт дарж тухайн баганыг ихээс бага руу, багаас их рүү эрэмбэлж харах боломжтой.
2. Хүснэгтийн толгой хэсгийн доор байрлах хайх боломжуудаас сонгон утгаа оруулж жагсаалтаас хайх боломжтой.
➔ Жагсаалтын багана арилгах
Алхам 1 Жагсаалтын толгой хэсэг дээр удаан дарж доош чиглэлд хөдөлгөнө.
Алхам 2 Хулганыг дарсан чигээрээ доош чирж арилгана.
Картын зэрэглэлийн мэдээлэл бүртгэн авах хэсэг бөгөөд устгах, өөрчлөлт оруулах боломжтой.
● Картын зэрэглэлийн жагсаалтыг хэвлэнэ
● EXCEL, PDF, HTML-рүү мэдээллээ экспортлоно.
4.1.1.1 Картын зэрэглэл бүртгэх
Алхам 1 товчийг сонгосноор ЗУРАГ 17 дах картын зэрэглэлийн бүртгэлийн форм гарч ирнэ.
Бүртгэл хийх талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг оруулна.
Алхам 2 Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт хийх бол зэрэглэлийн бүртгэлийн жагсаалтаас мэдээлэл сонгон гарч ирэх талбарт өөрчлөлт хийж хадгална. Эсвэл баримт эсвэл гүйлгээний мэдээллийг идэвхжүүлэн гарнаас <Ctrl+N> товчны хослолоор нэмэх цонхыг гаргах боломжтой. Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулж хадгалах товчийг сонгоно. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 18 дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан тохиолдолд оруулах шаардлагатай мэдээллийг (ЗУРАГ 19-т үзүүлсэн алдааны мэдээлэл) мэдэгдэнэ. Тухайн алдааг засан дахин хадгалах оролдлого хийнэ гэх мэтчлэн хадгалах боломжгүй мэдээллийг засаж дуусаад хадгалах явцад нь алдаа олдоогүй бол амжилттай хадгална.
4.1.2 Картын ангилал
Картын ангиллын жагсаалтыг харна. Жагсаалтад шинээр ангилал бүртгэх, жагсаалтаас ангиллын бүртгэлд засвар хийх, ангилал устгах зэрэг үйлдлийг хийх болно.
● Картын ангиллийн жагсаалтыг хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно.
CRM -> Бүртгэл -> Картын ангилал гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
4.1.2.1 Картын ангилал бүртгэх
Алхам 1 нэмэх товчийг сонгосноор ЗУРАГ 20-т харуулж байгаа картын ангиллын бүртгэлийн форм гарч ирнэ.
Бүртгэл хийх талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг оруулна.
Алхам 2 Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулж хадгалах товчийг сонгоно. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 19 дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан тохиолдолд оруулах шаардлагатай мэдээллийг (ЗУРАГ 20-т үзүүлсэн алдааны мэдээлэл)дутуу орсон байгааг мэдэгдэнэ. Тухайн алдааг засан дахин хадгалах оролдлого хийнэ гэх мэтчлэн хадгалах боломжгүй мэдээллийг засаж дуусаад хадгалах явцад нь алдаа олдоогүй бол амжилттай хадгална.
4.1.3 Картын төрөл
Картын төрлийг бүртгэлийн жагсаалт харах бөгөөд жагсаалтад шинээр бүртгэл хийнэ мөн өүртгэлийн мэдээллийг өөрчлөх боломжтой. Картын ангилал, зэрэглэл, загвар зэрэг цэс дээр бүртгэгдсэн мэдээллүүд нь энэ хэсэгт орж ирнэ.
● Картын төрлийн жагсаалтыг хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү мэдээлэл экспортлоно.
4.1.3.1 Картын төрөл бүртгэх
Алхам 1 Картын төрлийн бүртгэл хийхдээ нэмэх товчийг дарна. ЗУРАГ 26-т үзүүлсэн картын төрлийн бүртгэл хийх талбар гарч ирэх бөгөөд шаардлагатай мэдээллүүдийг оруулах хэрэгтэй.
Алхам 2 Бүртгэлийн мэдээлэлд өөрчлөлт хийх бол жагсаалтаас мэдээлэл сонгон гарч ирэх талбарт өөрчлөлт хийж хадгалах боломжтой. Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулж дуусаад хадгалах товчийг сонгоно. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 27 дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан тохиолдолд заавал оруулах шаардлагатай мэдээллийг ЗУРАГ 28-т үзүүлсэн байдлаар мэдэгдэнэ. Тухайн алдааг засаж дахин хадгалах оролдлого хийнэ гэх мэтчлэн хадгалах боломжгүй мэдээллийг засна.
4.1.4 Хөтөлбөр – Урамшуулал бүртгэх
Урамшууллын мэдээлэл жагсаалтаар харах жагсаалтад нэмэх, өөрчлөх үйлдлийг хийх бөгөөд урамшууллыг бүртгэж байгаа, бүртгэсэн, хүчингүй болгосон, түр хойшлуулсан төлөвтэй бүртгэж авдаг. Мөн барааны хувьд дээд доод үнийн хязгаарыг тогтоон өгөх боломжтой.
● Хөтөлбөр – Урамшууллын жагсаалтыг хэвлэх
● EXCEL, PDF, HTML рүү мэдээллээ экспортлоно.
● EXCEL-ээс мэдээлэл оруулах боломжтой.
4.1.4.1 Хөтөлбөрийн урамшууллын бүртгэл хийх
Алхам 1 Хөтөлбөрийн урамшууллын бүртгэл хийхдээ эхлээд товчийг сонгоно. Ингэснээр ЗУРАГ 31-т үзүүлсэн бүртгэлийн талбар гарч ирнэ.
Бүртгэл хийх талбар (ЗУРАГ 31) болон барааны мэдээллийн талбарт (ЗУРАГ 32) шаардлагатай мэдээллүүдийг оруулна. Барааны мэдээлэл оруулах бол жагсаалтын сүүлийн мөр дээр утгуудыг оруулж өгнө.
Алхам 2 Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулсны дараа хадгалах товчийг дарна. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 33 дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан бол ЗУРАГ 34-т үзүүлсэн алдааны мэдээлэл гарч ирнэ. Мэдэгдлийг хаасны дараа алдаатай мөр, хэсэг нь улаан өнгөтэй байх түүн дээр ямар алдаа гарсна байгааг харуулна.
4.1.5 Хөтөлбөр- Kупон бүртгэх
Тухайн бараа дээрх купоны хөнгөлөлтийн дүн, хөнгөлөлтийн хувь, эхлэх дуусан огноо зэрэг купонтой холбоотой мэдээллүүдийг бүртгэн авна. Мөн хөтөлбөрт хамаарах купоны жагсаалт харах, жагсаалтад өөрчлөлт оруулах, устгах зэрэг үйлдлийг хийх боломжтой.
● Хөтөлбөр – Купоны бүртгэлийн жагсаалтыг хэвлэх
● EXCEL, PDF, HTML рүү мэдээллээ экспортлоно.
● EXCEL-ээс мэдээлэл оруулах боломжтой.
4.1.5.1 Хөтөлбөрийн купоны бүртгэл хийх
Алхам 1 Хөтөлбөрийн купоны мэдээллийг бүртгэн авахдаа нэмэх товчийг сонгоно. ЗУРАГ 37-т гарч ирэх бүртгэлийн талбарыг харуулж байна. Бүртгэл хийх талбарт шаардлагатай мэдээллүүдийг оруулна.
Алхам 2 Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулсны дараа хадгалах товчийг дарна. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 38-т дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан тохиолдолд ЗУРАГ 39-т харуулсан алдааны мэдээлэл гарч ирнэ.
4.1.6 Картаар үйлчлүүлэх терминал
Терминалын бүртгэлийн жагсаалтыг харах бөгөөд, шинээр картаар үйлчлүүлэх терминалын бүртгэл хийх, бүртгэлд өөрчлөлт оруулах зэрэг үйлдлийг хийнэ. Мөн дараах боломжуудтай.
● Картаар үйлчлүүлэх терминалын жагсаалтыг хэвлэх
● EXCEL, PDF, HTML рүү мэдээллээ экспортлоно.
4.1.6.1 Картаар үйлчлүүлэх терминал бүртгэх
Алхам 1 Эхлээд нэмэх товчийг дарж картаар үйлчлүүлэх терминал бүртгэх цонх (ЗУРАГ 42) -ыг гаргаж ирнэ. Бүртгэл хийх талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг оруулна.
Алхам 2 Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулж хадгалах товчийг сонгоно. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 43 дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан тохиолдолд оруулах шаардлагатай мэдээллийг (ЗУРАГ 44-т үзүүлсэн алдааны мэдээлэл) мэдэгдэнэ.
4.1.7 Карт эзэмшигч
Бүртгэлтэй байгаа нийт карт эзэмшигчдийн мэдээлэл жагсаалт хэлбэрээр харагдна. Жагсаалтад шинээр карт эзэмшигчинй мэдээлэл нэмэх, бүртгэлтэй карт эзэмшигчийн мэдээлэл засах өөрчлөх, устгах боломжтой. Мөн тухайн карт эзэмшигчийн мэдээллийг сонгон идэвхжүүлэн нэмэлтээр үйлдүүдийг хийнэ.
● Карт эзэмшигчийн жагсаалтыг хэвлэх
● EXCEL, PDF, HTML рүү мэдээллээ экспортлоно.
4.1.7.1 Карт эзэмшигч бүртгэх
Алхам 1 нэмэх товчийг дарснаар карт эзэмшигчийн бүртгэл хийх карт эзэмшигчийн зурагтай жижиг цонх гарч ирэх бөгөөд баруун дээд булан дах хэсэгт дарж бүртгэлийн цонхыг бүтнээр нь ЗУРАГ 47-т үзүүлсэн байдлаар харах боломжтой. Гарч ирсэн цонхны талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг оруулна.
Алхам 2 Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулж дуусаад хадгалах товчийг сонгоно. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 48 дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан тохиолдолд заавал оруулах шаардлагатай мэдээллийг ЗУРАГ 49-т үзүүлсэн байдлаар мэдэгдэнэ.
4.1.8 Карт эзэмшигч шинээр бүртгэх
Энэ хэсэгт зөвхөн карт эзэмшигчийн бүртгэлийг хийж карт эзэмшигчийн мэдээллийг сонгон идэвхжүүлэн нэмэлтээр үйлдүүдийг хийх боломжтой.
● Карт эзэмшигчийн мэдээллийг хэвлэх
● EXCEL, PDF, HTML рүү мэдээллээ экспортлоно.
4.1.8.1 Карт эзэмшигчийг шинээр бүртгэл хийх
Алхам 1 Карт эзэмшигчийг зөвхөн шинээр бүртгэх бол нэмэх товчийг сонгосноор ЗУРАГ 51-т харуулж байгаагаар бөглөх талбарууд нээгднэ. Бүртгэл хийх талбарт шаардлагатай мэдээллүүдийг оруулах бөгөөд ЗУРАГ 52 -ын дээд хэсэгт харуулах табуудыг дарж мөн харгалзах талбаруудын мэдээлийг бөглөнө.
Алхам 2 Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулсны дараа хадгалах товчийг дарна. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 53-т дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан буюу хадгалах явцад алдаа гарсан бол ЗУРАГ 54-т харуулсан алдааны мэдээлэл гарч ирнэ. Алдааны мэдэгдийг хаахад алдаа гарсан хэсэг улаан байх бөгөөд ямар алдаа гарсан байгааг мөн харуулна.
4.1.9 Кассын чек дээр харуулах текст
Кассын чек дээр харуулах текстийг бүртгэн авна. Бүртгэсэн текстүүдийг жагсаалтаар харах, өөрчлөх, устгах боломжтой.
● Кассын чек дээр харуулах текстүүдийн жагсаалтыг хэвлэх
● EXCEL, PDF, HTML рүү мэдээллээ экспортлоно.
4.1.9.1 Кассын чек дээр харуулах текстийг бүртгэх
Алхам 1 нэмэх товчийг сонгосноор кассын чек дээр харуулах текст бичих талбар (ЗУРАГ 57) гарч ирэх бөгөөд талбарт текстээ оруулна.
Алхам 2 Харуулах текст оруулсан бол хадгалах товчийг сонгоно. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 58 дэх мэдэгдлийг өгнө. Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан тохиолдолд оруулах шаардлагатай болохыг (ЗУРАГ 59-т үзүүлсэн алдааны мэдээлэл) мэдэгдэнэ.
Мөн харуулах текстын жагсаалтаас өөрчлөлт хийх бол тухайн мөрийг сонгоход гарч ирэх талбар дах мэдээллийг өөрчлөн хадгалах товчийг дарна.
4.1.10 Картын загвар
Картын загварын нэр, хэвлэх хэлбэрийг бүртгэн авч жагсаалтаар харна. Мөн нэмэлтээр нүүрний загвар болон арын загварыг оруулж өгөх боломжтой.
● Картын загварын жагсаалтыг хэвлэх
● EXCEL, PDF, HTML рүү мэдээллээ экспортлоно.
Алхам 1 Картын загварын бүртгэл хийхдээ нэмэх товчийг сонгоод гарч ирсэн талбарт (ЗУРАГ 62) шаардлагатай мэдээллүүдийг оруулна.
Алхам 2 Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулсны дараа хадгалах товчийг дарна. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 63 дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан бол ЗУРАГ 64-т үзүүлсэн алдааны мэдээлэл гарч ирнэ. Мэдэгдлийг хаасны дараа алдаатай мөр, хэсэг нь улаан өнгөтэй байх түүн дээр ямар алдаа гарсан байгааг харуулна.
4.1.11 Бүсчлэлд харьяалагдах байгууллага
Тухайн газар зүйн бүсчлэлд ямар байгууллага харьяалагдаж байгааг харах боломжтой бөгөөд бүсчлэлд харьяалагдах байгууллагыг нэмэх, устгах, өөрчлөлт оруулах боломжтой.
● Бүсчлэлд харьяалагдах байгууллагын жагсаалтыг хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно.
4.1.11.1 Бүсчлэлд харьяалагдах байгууллага нэмэх
Алхам 1 Бүсчлэлд харьяалагдах байгууллагын мэдээллийг нэмэхдээ эхлээд нэмэх товчийг сонгоно. ЗУРАГ 67-т харагдаж байгаачлан жагсаалтын сүүлийн хэсэгт шинээр нэмэх мөр гарч ирэх бөгөөд харгалзах талбарууд мэдээллийг оруулна.
Байгууллага сонгохгүйгээр хайх үед бүртгэгдсэн бүх байгууллага харагдана.
Алхам 2 Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулсны дараа хадгалах товчийг дарна. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 68-т дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан тохиолдолд ЗУРАГ 69-т харуулсан алдааны мэдээлэл гарч ирнэ.
4.1.12 Карт эзэмшигчийн баркод хэвлэх
Энэ хэсэгт карт эзэмшигчид хамааруулах баркод хэвлэнэ.
4.1.12.1 Баркод хэвлэх
Алхам 1 Баркод хэвлэхдээ (ЗУРАГ 72) үзүүлсэн талбарт хэвлэх тоог оруулж харах товчийн дарна.
Алхам 2 Харах товчин дээр дарсны дараа ЗУРАГ 73-д харагдах оруулсан тооны дагуу баркод гарч ирнэ.
4.1.13 Карт эзэмшигчийн үзүүлэлт
Энэ хэсэгт нь карт эзэмшигчийн үзүүлэлтийн нэр, код, төрөл, өгөгдлийн төрөл зэргийг бүртгэн жагсаалтаар харах бөгөөд устгах, өөрчлөлт оруулах боломжтой.
● Карт эзэмшигчийн үзүүлэлтийн жагсаалтын хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно.
4.1.13.1 Карт эзэмшигчийн үзүүлэлт бүртгэх
Алхам 1 Карт эзэмшигчийн үзүүлэлтийн бүртгэл хийхдээ нэмэх товчийг сонгоно. Ингэснээр ЗУРАГ 76-т үзүүлсэн бүртгэлийн талбар гарч ирнэ.
Бүртгэл хийх талбарт шаардлагатай мэдээллүүдийг оруулна. Мөн “карт эзэмшигчийн үзүүлэлтийн төрөл” гэсэн модульд оруулсан өгөгдлөөс үзүүлэлтийн төрлийг сонгоно.
Алхам 2 Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулсны дараа хадгалах товчийг дарна. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 77 дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан бол ЗУРАГ 78-т үзүүлсэн алдааны мэдээлэл гарч ирнэ. Мэдэгдлийг хаасны дараа алдаатай мөр, хэсэг нь улаан өнгөтэй байх түүн дээр ямар алдаа гарсна байгааг харуулна.
4.1.14 Карт эзэмшигчийн үзүүлэлтийн төрөл
Карт эзэмшигчийн үзүүлэлтийн шинэ төрлийг жагсаалад нэмэх, устгах, өөрчлөлт оруулах боломжтой.
● Карт эзэмшигчийн үзүүлэлтийн төрлийн жагсаалтыг хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно.
4.1.14.1 Карт эзэмшигчийн үзүүлэлтийн төрөл нэмэх
Алхам 1 Карт эзэмшигчийн үзүүлэлтийн төрлийг нэмэхдээ нэмэх товчийг сонгоно. Ингэснээр шинэ үзүүлэлт нэмэх талбар гарч ирнэ.
Алхам 2 Талбаруудад үзүүлэлтийн нэрийг оруулсны дараа хадгалах товчийг дарна. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 82 дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан бол ЗУРАГ 83-т үзүүлсэн алдааны мэдээлэл гарч ирнэ.
4.1.15 Карт эзэмшигчийн үзүүлэлтийн утга
Бүртгэгдсэн карт эзэмшигчийн үзүүлэлтийн төрөл дээр утгийг нэмэх, утгуудыг жагсаалтаар харах, устгах, өөрчлөлт оруулах боломжтой.
● Карт эзэмшигчийн үзүүлэлтийн утгын жагсаалтыг хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно.
CRM -> Бүртгэл -> Карт эзэмшигчийн үзүүлэлтийн утга гэсэн дарааллаар ороход доорх цонх харагдана.
4.1.15.1 Карт эзэмшигчийн үзүүлэлтийн утга нэмэх
Алхам 1 Карт эзэмшигчийн үзүүлэлтийн утга нэмэхдээ нэмэх товчийг сонгоно. Ингэснээр ЗУРАГ 86-т үзүүлсэн нэмэх талбар гарч ирнэ.
Жагсаалт дээр гарч ирсэн шинэ мөрөнд карт эзэмшигчийн үзүүлэлтийн утгийг нэмж оруулна.
Алхам 2 Үзүүлэлтийн утгийг нэмж оруулсны дараа хадгалах товчийг дарна. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 87 дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбарт мэдээлэл оруулсан бол ЗУРАГ 88-т үзүүлсэн алдааны мэдээлэл гарч ирнэ. Мэдэгдлийг хаасны дараа алдаатай мөр, хэсэг нь улаан өнгөтэй байх түүн дээр ямар алдаа гарсан байгааг харуулна.
4.1.16 Картын сегмент
Энэ хэсэгт картын сегментийн бүртгэл хийж бүртгэгдсэн сегтентийг жагсаалтаар харах, устгах, өөрчлөлт оруулах үйлдлүүдийг хийх ба мөн дараах боломжуудтай.
● Картын ангилалийн жагсаалтын хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно.
4.1.16.1 Картын сегмент бүртгэх
Алхам 1 Картын сегмент бүртгэл хийхдээ товчийг сонгоно. Ингэснээр ЗУРАГ 91-т үзүүлсэн нэмэх талбар гарч ирнэ.
Бүртгэл хийх талбарт шаардлагатай мэдээллүүдийг оруулна.
Алхам 2 Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулсны дараа хадгалах товчийг дарна. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 93 дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан бол ЗУРАГ 94-т үзүүлсэн алдааны мэдээлэл гарч ирнэ. Мэдэгдлийг хаасны дараа алдаатай мөр, хэсэг нь улаан өнгөтэй байх түүн дээр ямар алдаа гарсан байгааг харуулна.
4.1.17 Албан байгууллага
Энэ хэсэгт харилцагч албан байгууллагынбүртгэлийг хийх бөгөөд бүртгэгдсэн албан байгуулагуудыг харах, мэдээллийг өөрчлөх, устгах бөгөөд дараах боломжуудтай.
● Албан байгууллагын жагсаалтын хэвлэх
● EXCEL, PDF, HTML-рүү жагсаалтыг хүснэгт хэлбэрээр экспортлоно.
4.1.17.1 Албан байгууллага бүртгэх
Алхам 1 Албан байгууллагын бүртгэл хийхдээ товчийг сонгоно. Ингэснээр албан байгууллага бүртгэх талбар гарч ирнэ.
Бүртгэл хийх талбарт байгууллагын нэрийг оруулж, идэвхтэй идэвхгүй гэсэн төлвийг сонгон албан байгууллага нэмнэ.
Алхам 2 Талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг бүрэн оруулсны дараа хадгалах товчийг дарна. Хадгалах явцад алдаа гараагүй бол ЗУРАГ 97 дэх мэдэгдлийг өгнө.
Хэрэв талбаруудад шаардлагатай мэдээллүүдийг дутуу эсвэл буруу оруулсан бол ЗУРАГ 98-т үзүүлсэн алдааны мэдээлэл гарч ирнэ. Мэдэгдлийг хаасны дараа алдаатай мөр, хэсэг нь улаан өнгөтэй байх түүн дээр ямар алдаа гарсна байгааг харуулна.