Програмд нэвтрэхийн өмнө сервер компьютер дээр Бааз, хэрэглэгчийн компьютер дээр програмын Инсталл заавал уншуулж суулгасан байна.
UltimateERP програмыг эхлүүлэхдээ зураг дээр заасны дагуу (Зураг 1) дүрс бүхий айкон дээрээ хулганаараа хоёр товшиход UltimateERP програм руу нэвтрэх цонх гарч ирнэ.
Програмыг эхлүүлэхдээ:
Компани: Хэрэглэгч нь өөр өөрийн компаниар нэвтрэн орох шаардлагатай бөгөөд өөрийн компанийн кодыг бичиж өгнө.
Хэрэглэгч: Програм руу орж хэрэглэгч нарын мэдээллийг тохиргоо цэсийн хэрэглэгчийн мэдээлэл цонхоор оруулж өгөх ба хэрэглэгч тус бүр тухайн үүсгэсэн нэрээрээ програмд хандан ажиллана. Тухайн програм дээр ажиллах буюу бааз руу хандах хэрэглэгчийн нэрээ бичиж өгнө. Хэрэглэгч бүр өөрсөддөө зориулж нээж өгсөн нэрээр орно.
Түлхүүр үг: Хэрэглэгчийн мэдээллээс анх хэрэглэгч нарыг үүсгэхдээ түлхүүр үгийг нь хамт үүсгэж өгнө. Түлхүүр үг нь том жижиг үсэг, тоо орсон 6-аас 20 хүртлэх тэмдэгийн урттай байхыг систем шаардана. Мөн програмд нэвтрэн орсон тохиолдолд тохиргоо цэсээр ороод өөрийнхөө түлхүүр үгийг солих, өөрчлөх боломжтой юм.